2012-06-13,12:41

Хичээлийн судалгаа

Хичээлийн судалгаа

Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа бол зорилгодоо хүрэхийн тулд хийдэг үйл ажиллагаа юм. Зорилгоо хэрэгжүүлэхийн тулд ямар үйл хийвэл зохих вэ? гэдгийг багш нар үргэлж бодож, хичээлийн бэлтгэлээ хийхдээ тооцож үздэг байх нь чухал. Ямар хэрэглэгдэхүүн ашиглах, ямар асуултууд асуувал түүндээ хүрэх вэ? Суралцагчид хичээл дээр тухайн ухагдахууныг таниулахын тулд мэдээлэл харилцааны технологийг яаж ашиглах вэ? гэх мэт хичээлийн зорилгод хүрэх, зорилгоо биелүүлэхийн тулд хийдэг багш нарт тулгардаг асуудлуудыг шийдвэрлэх дидактик шийдэлд хүрэх заах арга зүй шийдлүүд нь хичээлийн бэлтгэл судалгааны салшгүй элемент болдог. Хичээлийн бэлтгэл судалгаа буюу хичээлийн хөтөлбөр боловсруулах судалгааны талаар олон тайлбарууд байдаг.

Эдгээрийн заримыг авч үзье.
Хичээлийн бэлтгэл судалгааг:

· Хичээлийн бүтэн жилийн, улирлын, бүлэг сэдвийн, нэгж хичээлийн зорилго зорилтыг нэгтгэж эрэмбэлэн төлөвлөдөг тодорхой үе шат бүхий үйл

· Киррикюлимын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох агуулга, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээг хамардаг цогц үйл

· Тухайн хичээлийн бэлтгэлд өмнөх хичээлийн явц, үр дүнгээ бүтээлчээр хэрэглэдэг, өнөөдри йн хичээлээс дараагийн хичээлийнхээ бэлтгэлд хэрэглэх арга зүйн санааг олж авч байдаг тасралтгүй үйл

· Тодорхой үе шат бүхий цогц судалгаа – киррикюлим

· Хичээлдээ шинжилгээ хийж арга зүйгээ хөгжүүлж байдаг тасралтгүй үйл

гэх зэргээр тайлбарласан байгаа юм.
Эдгээрээс Хичээлийн бэлтгэл судалгаа (Kyozai Kenkyu, зарим үед хичээлийн бэлтгэл - хөтөлбөрийн судалгаа гэж ярих нь бий) - Хичээлд бэлтгэх төлөвлөлтийн хүрээнд тасралтгүй хийгдэх тодорхой үе шат бүхий цогц (киррикюлим) судалгаа болох нь харагдаж байгаа юм.
Хичээлийн бэлтгэл судалгаа нь:

· Хичээлийг үр дүнтэй болгох

· Суралцагчид – мэдлэг бүтээх, сурах арга барилд суралцах

· Багшид – заах арга зүйн хувьд тасралтгүй хөгжих, судалгааны арга зүйд суралцах

дидактик зорилгуудыг агуулж байдаг.
Хичээлийн бэлтгэл-хөтөлбөрийн судалгаа гэдэг нь дараах судалгаануудын цогц болох нь харагддаг.  Үүнд:

1.    Судлагдахууны агуулгын судалгаа

2.    Мэдлэг эзэмших явцын судалгаа

3.    Багшлахуйн арга барилын судалгаа

4.    Үнэлгээний судалгаа

5.    Хэрэглэгдэхүүний судалгаа

Энхээ
бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 845

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)