2012-04-13,13:06

Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр

Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр хичээллэдэг
30 сургуулийг улсын хэмжээнд байгуулна


 

Өнөөдөр БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр Монгол Улсын Засгийн газраас Ерөнхий боловсролын стандарт, хөтөлбөрийг олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгдсөн Кембрижийн Ерөнхий Боловсролын Олон Улсын хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэх, Кембрижийн Олон Улсын хөтөлбөрөөр хичээллэх хос хэлний сургалтын систем бий болгох бодлогыг Кембрижийн Их Сургуультай хамтран хэрэгжүүлж байгаа талаараа сэтгүүлчдэд зориулж мэдээлэл хийлээ.

 

            Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтын  сургуулийг  2011-2012 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжүүлэх гэж байна.


Стандарт, хөтөлбөрийг шинэчлэх туршилтийг аймгийн төв бүрээс тус бүр 1, Улаанбаатар хотоос 9, нийт 30 сургуулийг сонгож хэрэгжүүлнэ.

Энэ хичээлийн жилд сонгогдсон 30 сургууль дээр 5, 10 дугаар ангийн Математик, Англи хэл, Байгалийн шинжлэл, Хими, Физик, Биологои, Газарзүй, Түүхийн хичээлийн хөтөлбөрийг шинэчлэн турших ажлыг хэрэгжүүлнэ.


Эдгээр сонгогдсон сургуулиудад туршилтийн ажлыг 3 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын бүх сургуулиуд олон улсын жишигт нийцсэн, өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын шинэчлэгдсэн хөтөлбөрөөр хичээллэж эхэлнэ.

            Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлийн ажлын хүрээнд шинэчилсэн стандарт, хөтөлбөртэй уялдуулан ерөнхий боловсролын сургуулийн бүх багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, давтан бэлтгэх, багш бэлтгэх их, дээд сургуулиудын сургалтын агуулга, хөтөлбөрийг өөрчлөн шинэчлэх, ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийг шинэчлэх, боловсролын үнэлгээний системийг өөрчөх, багш бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх тогтолцоог боловсронгуй болгох, боловсролын институцуудын чадавхийг сайжруулах ажлыг хэрэгжүүлнэ.

Бага, дунд боловсролын стандарт, хөтөлбөрийн шинэчлэлэх, олон улсын түвшинд өрсөлдөх чадвартай ерөнхий боловсролын үйлчилгээг бий болгох ажлыг хүрээнд Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр хичээллэдэг 30 сургуулийг улсын хэмжээнд байгуулна.

Өнгөрсөн хичээлийн жилд хос хэлний, олон улсын хөтөлбөрөөр хичээлллэх, төрийн өмчийн анхны сургууль болох  "Шинэ эрин" сургуулийг Улаанбаатар хотод байгуулсан. Энэ хичээлийн Улаанбаатар хотод Кембрижийн олон улсын хөтөлбөрөөр, Англи, Монгол хос хэл дээр сургалтаа зохион байгуулах төрийн өмчийн  2 сургуулийг Улаанбаатар хотод шинээр байгуулна.

Эдгээр сургуулиудийн 7-р ангид суралцах 80 сурагч, 8-р ангид суралцах 80 сурагч, 9-р ангид суралцах 105 сурагч болон тухайн сургуулиудад ажиллах багш нарыг сонгон шалгаруулалтыг 8 дугаар сард багтаан зохион байгуулна. Шалгаруулалтын зарыг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зарлаж, шалгалтыг 8 дугаар сарын 27-нд Боловсролын үнэлгээний төв зохион байгуулна.

Кембрижийн олон улсын хөтөлбөөрөөр Англи, Монгол хос хэл хэл дээр сургалтаа зохион байгуулдаг сургуулийг төгссөн сурагчид олон улсын нэр хүндтэй их сургуулиудад шууд элсэн суралцах эрхтэй болох ерөнхий боловсролын бүх сургуулиуд  монгол хэл дээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрөөр хичээллэдэг болно.

Энэ хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд нийтдээ 65 нэр төрлийн нийт 1,227,911 ширхэг сурах бичгийн ханган нийлүүлэлтийг хэрэгжүүллээ. Нийдээ 33 нэрийн сурах бичгийг шинээр, 32 нэрийн сурах бичгийг дахин хэвлэв.

Энэ жил сурах бичгийг 7 сарын 15-ны дотор бүх аймаг, дүүргүүдийн боловсрол соёлын газар, хэлтэст хүргэсэн бөгөөд одоо сургуулиудад тараах ажил эхлээд байна.

Сурах бичгийг бага ангийн бүх сурагчдад, дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувьд төрөөс үнэ, төлбөргүй хангаж байна. Дунд, ахлах ангийн сурагчдын  40 хувийн хангалтыг төрийн дэмжлэг туслалцаа зайлшгүй дэмжлэг туслалцаа шаардлагатай хүүхдүүдэд зориулан олгож байгаа юм. Үлдэж буй 60 хувьд сурах бичиг худалдан авах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор хэвлэлийн компаниудтай гэрээ хийсний үндсэн дээр үнийн дээд хязгаарыг тогтоогоод байна. Эдгээр сурах бичгүүд худалдаанд гарч эхэлсэн.

 

Сурах бичгийн нэгжийн үнэ 2008 онтой харьцуулахад 60-70 хувь, 2010 онтой харьцуулахад 20-30 хувь буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд нэг сурах бичгийн үнэ дунджаар 2000 төгрөг болсон байна.

Сурах бичгийг хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх туршилтыг 2011-2012 оны хичээлийн жилд Говь-Алтай, Дорнод, Увс, Хөвсгөл, Дундговь, Булган аймаг болон нийслэлийн Сонгинохайрхан, Налайх, Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын нийт 12 жилийн 8, 9 дүгээр ангийн бүх сурагчдыг хамруулан хэрэгжүүлнэ.  бэлтгэл ажил хангагдаад байна. Эдгээр сургуулиудын 8, 9 дүгээр ангийн сурагчдын сурах бичгийг төрөөс нийлүүлэх ажлыг энэ 9 дүгээр сард хэрэгжүүлнэ.

Сурах бичгийн өртгийг 3 жилийн хугацаанд түрээсийн төлбөр хэлбэрээр буцаан төвлөрүүлж, эргэлтийн сан үүсгэнэ. Тус сангийн хөрөнгөөр сурах бичгийн хангалтыг тодорхой хэмжээнд шийдвэрлэснээр улсын төсвөөс зарцуулах сурах бичгийн санхүүжилтийн хэмжээ буурна.

 

 

бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 587

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)