2012-06-12,15:35

6 настай сурагч

Багш та зургаан настай хүүхэдтэй ажиллаж байгаа бол

Нийтэлсэн хэрэглэгч: admin   2011 оны 11 дүгээр сарын 9 asdf

Аливаа бүтээлч сурган хүмүүжүүлэгчид, багш нар тодорхой зарчмыг баримтлан ажилласнаар өмнөө тулгарсан сургалт хүмүүжлийн ажлыг ухаалгаар шийдвэрлэдэг. Тэгвэл багш бид нар зургаан настай хүүхдийг сургуульд сургахдаа юу баримталж ажиллах ёстой вэ?

Хүнээр хүн хийнэ гэдэг нь багш, эцэг эхчүүд бид бүхний хамтын хөдөлмөр байх ёстой бөгөөд ялангуяа зургаан настай хүүхдийг сургуульд сургах нь багш нараас онцгой хөдөлмөр шаардах нь ойлгомтой.

Зургаан настай хүүхдийн багш хувийн ямар зан чанартай байх вэ?

Сургуулийн бага ангийн сурагчдын хувьд багш нь хамгийн өндөр нэр хүндтэй хүн байдаг учраас сурагчид багшийгаа мэдлэгтэй, маргаантай асуудлыг шийдэх болон сурагч бүрийн хувийн чанар, амжилтыг дүгнэхдээ шударга шийдвэр гаргадаг хүн гэдэгт итгэдэг. Багш хүн хүүхдүүдийн дунд нэр хүндээ батжуулж, нэр хүндээрээ бишрүүлдэг байх хэрэгтэй.

Үүний тулд:

Нэгдүгээрт: Сайхан сэтгэлтэй байж, хүүхдийг яг байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй. Сахилгатай сахилгагүй, дуулгавартай дуулгаваргүй, сэргэлэн цовоо, сул дорой, нямбай залхуу алиныг нь ч адилхан хайрлах нь чухал. Ийнхүү өөрийн сурагч бүрт адилхан сайхан сэтгэлээр хандаж, тодорхой тохиолдол бүрт харьцааны хэлбэрээ зөв сонгон авч чаддаг байх хэрэгтэй. Хүүхдэд зориулсан хайр энэрэл чинь зөвхөн дотоод сэтгэлийн чинь илэрхийлэл төдийгүй, тэдэнтэй харьцах харьцаа, сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааны чинь үндэс байх ёстой.

Хоёрдугаарт: Хүүхдийг ойлгож чаддаг байх хэрэгтэй. Зургаан настай хүүхдүүд хэдий жижигхэн ч түүний зорилго нь асар том юм. Хүүхэд тасралтгүйгээр өдөр, цаг, мөч бүрд амьдрал дунд өсч хөгжиж байдаг. Хэрвээ бид хүүхдүүдээ жинхэнэ хүн болгон хүмүүжүүлье гэж бодож байгаа бол хүүхэд ахуй цагийнх нь гэнэн цагаан амьдралыг хүчээр зогсоож, тэднийг ирээдүйгээ ухамсарлан боддог, насанд хүрэгчдийн дайтай болгох гэж албадах хэрэггүй. Хүүхдийг ойлгох гэдэг бол тэдний байр сууринаас амьдралыг харж, хүсэл сэтгэлийг нь хүндэлж, тоглоом зугаагий нь томоохон ажил үйлс хэмээн тооцох явдал юм.

Гуравдугаарт: Бид амьдралын өөдрөг үзэлтэнгүүд байх ёстой. Зарим багш нар сургалт хүмүүжлийн ажилд гутранги үзэл гаргаснаар хүүхдийн баярт ирэээдүйг амьдаар нь булшилдаг. Зөвхөн өөдрөг үзэл л хүүхдийн урам зоригийг сэргээж зүүрмэглэн байгаа авьяас чадварыг тэжээн тэтгэж чадна. Бүтээлч өөдрөг үзэл нь багшаас байнгын бүтээлч эрэл хайгуулыг шаардана.

Дөрөвдүгээрт: Бид ирээдүйн шинэ маягийн хүнийг өөрсдөөрөө дүрслэн үзүүлэх хэрэгтэй. Бидний хэн маань ч өөрийн ангид сурч байгаа сурагч нарынхаа аз жаргалыг дархалж, зуу зуун хувь заяаг нь бүтээлцдэг хүндтэй хүмүүс билээ. Хүнд байдаг сайн сайхан зан чанарууд багш бидэнд агуулагдах ёстой. Зургаан настай хүүхэд бол сурагч болох гэж буй бяцхан эрэлчид Энэ насны хүүхдүүдийн сургууль дээр байх амьдралыг хамгийн зөв зохион байгуулах арга замыг эрж хайх, сургалт хүмүүжлийн зааварчилгаа зөвлөмж гаргах, сургалтын аргыг шилж сонгох зэрэг ажлуудыг эхлэх хэрэгтэй. Гэр бүлд ч, хүүхдийн ойр дотны хүмүүсийн хүрээнд ч цэцэрлэгт ч хүүхдийг жилийн өмнө сургуульд оруулахаар бэлтгэж эхэлдэг шүү дээ. Энэ нь хүүхдийн хөгжил, нийгэм сэтгэхүйд үлэмж чухал нөлөө үзүүлдэг.

Зургаан нас бол оюуны хөгжил дэх хамгийн таатай үе.

Энэ таатай үеийг бүрэн дүүрэн ашиглах хэрэгтэй. Насанд хүрэгчдийн ухаалаг хайр халамжгүйгээр насанд нь тохирсон оюун санаа, зан суртахууны тэжээлгүйгээр хүүхдийн авъяас билэг бүрэн нээгдэхгүй. Зохион байгуулалт, сиситемтэй цогц сургалт хүмүүжил нь хүүхдийн тодорхой чиглэл бүхий хөгжлийн хамгийн чухал нөхцөл юм. Энэ насанд хүүхдийн хэл яриаг амжилттай төгөлдөржүүлж, байгалаас заяасан сониуч занд нь түшиглэн, танин мэдэх хүсэл сонирхлыг нь сэргээж, сургалтын үйл ажиллагааны энгийн аргуудад сургана.

Багш нар болон шинэ найз нартайгаа харьцах харьцааны явцад зургаан настай сурагчдад тодорхой үүрэг хариуцлага оногдож, өөрийн хүсэл, үйл ажиллагаагаа нийтийн сонирхолтой зохицуулан, хамт олны ашиг тусын төлөө чиглэсэн аливаа ажилд оролцон, бусдын тухай бодож, халамжилж сурна. Онцгой сонин үйл явдлаар дүүрэн байдаг сургуулийн амьдрал нь өөрийн олон талт үйлдлээрээ бяцхан сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, дотоод нөөц бололцоогоо нээн илрүүлэх таатай боломжийг бий болгоно. Анхны жилийн сургалтын агуулга нь хүүхдийн өмнө цаашдын сургуулийн амьдрал дахь баярт ирээдүйг нээж өгдөг. Энэ нь ажигч чанар, авхаалж самбаа, сэтгэх чадвар, ярианы зүй тогтол, бодлого ухааран ойлгох зэргээр илэрнэ. Ерөнхий сэтгэхүйн чадвар нь унших, бичих, тоолох, зурах, дуулах, хөдөлмөрлөх үйл ажиллагааны явцад төгөлдөрждөг.

Бага сургуульд зургаан настай хүүхдийг нийтээр нь сургаж эхлэх нь сургалтын төлөвлөгөө, заах аргаа зөв төлөвлөж, бага ангийн сурагчдын ачааллыг багасгаж, төрөлх хэл, математик, дуу хөгжим, зохион бүтээх хичээлд сургах хугацааг уртасгах боломж олгоно. Сурган хүмүүжүүлэх явц нь бүх арга хэлбэрээрээ зургаан настай хүүхдийн онцлогт ямар нэг хэмжээгээр зохицохгүй бол хүүхдийн сурах сонирхол буурч тэр ч бүү хэл тэдний уншиж, бичиж, тоолж сурчихсан үед ч гэсэн сургалтын явц нь баяр баясгалан авчрахгүй харин эрдэм мэдлэг сурах нь хэвийн зүйл мэт санагдан, шаардлага, эрэлт хэрэгцээ нь болж чаддаггүй. Зургаан настай хүүхдийн багш бараг эхний хагас жилийн турш амжилттай суралцахад нь зайлшгүй чухал чадвар, дадал болох анхаарамж, зан төлөв, сургалтын даалгаврыг ойлгох авьяас, үүрэг хариуцлага хамт олонд захирагдах чанарыг бий болгохын тулд тэсвэртэй, туйлбартай ажиллах шаардлагатай болдог. Зарим зургаан настай хүүхэд сургуулийн амьдралд дасахдаа маш удаан, тэр ч байтугай эхний өдрүүдэд эцэг эхтэйгээ байхыг хүсдэг. Иймд багш нар тухайн хүүхдэд чин сэтгэлээсээ хандан гэр бүлийнх орчинг сургуулийн орчноор солих энэ үйл явцад хамгийн дотных нь туслагч байх үүрэгтэй.

бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 894

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)