2011-08-06,21:31

Хольж идвэл хор болох, хоорондоо зохицохгүй 12 "хослол"

"Ходоод хогийн сав биш". Монголчуудын хооллох урлаг дэлхий нийтээс хоцорч байгаа нь тодорхой юм. Төрөл бүрийн л хүнсийг ходоод руугаа чихсэнээс болж янз бүрийн өвчтэй болдог. Тийм ч учраас ямар төрлийн хүнсний зүйлийг яаж хэрэглэвэл зохистой болохыг сонирхуулж байна.

1. Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идэхгүй байх:
Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдэсний чадавхид муугаар нөлөөлдөг.

2. Сонгиныг дүфүтэй хольж идэхгүй байх:
Дүфүд хадгалагдаж байгаа кальци болон сонгинын доторхи өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальци болж ходоодны шингээлтийг харшилдаг.

3. Буурцгийн ээдмийг өндөгтэй хольж идэхгүй байх:
өндөгний уураг болон буурцгийн ээдэм дэх инсулин нийлбэл энэ хоёр эдийн шим тэжээл алдагддаг.

4. өндгийг цайнд чанахгүй байх:
Цайнд амьд бодисын шүлт байхаас гадна бас хүчлийн эд агуулагдаж байгаа тул эдгээр нийлмэл эд нь өндөгний төмрийн элементтэй нийлбэл шингээлтэд муу.

5. Шарсан өндгөнд амтны охь үйхгүй байх:
Тахианы шарсан өндгөнд амтны охь үйвэл тахианы өндөгний жинхэнэ үнэр амт нь өөрчлөгдөх буюу дарагддаг юм.

6. Улаан лууван болон цагаан лууванг хольж идэхгүй байх:
Цагаан лууванд маш их амин дэм С агуулагдаж байдаг, гэвч улаан лууванд агуулагдаж байгаа чийг бамыг эсэргүүцэх хүчлийн эд нь амин дэм С-д харш нөлөө үзүүлдэг байна.

7. Лууван болон жимсийг хольж идэхгүй байх:
Лууван зэрэг хүнсний ногоо нь ходоодонд янз бүрийн хүчил бий болгодог.
Энэ үед жимс идэх юм бол жимсэнд агуулагдаж байдаг гуулийн үрлийн эд нь гэдэс ходоодны бактерт задарч хүний бие цогцыг таргалуулах юм уу бамбай булчирхайг том болгодог байна.

8. Далайн гаралтай хүнсний зүйлийг жимстэй хольж идэхгүй байх:
Далайн гаралтай хүнсний зүйлд уураг болон кальц зэрэг шим тэжээлтэй зүйл элбэг байдаг, хэрэв хүчиллэг зүйл их агуулагдсан жимстэй хольж идвэл гэдэс өвдөх, бөөлжих, дур гутах зэрэг илрэл гардаг юм.

9. Yнээний сүүг жүржтэй хольж идэхгүй байх:
Сүүний уураг нь жүржинд агуулагдаж байгаа жимсний хүчил болон амин дэм С-тэй нийлбэл эгшин хатуурч ходоод гэдэсний шингээлтэд нөлөөлдөг.

10. Шар лууванг архитай холихгүй байх:
Шар луувангийн В эд нь спирттэй холилдвол хэн хүнийг элэгний өвчинд нэрвэгдүүлэх аюултай.

11. Цагаан архийг хийжүүлсэн ундаатай хольж уухгүй байх:
Энэ хоёр хатуу зөөлөн ундааг холивол, нүүрсхүчлийн хий бий болж, ходоод, элэг, бөөр зэрэгт хүнд ноцтой нөлөөлж, зүрх тархины судасыг гэмтээдэг байна.

12. Max идсэнийхээ дараа цай уухгүй байх:
Max болон далайн гаралтай хүнсний зүйл зэрэг уураг ихтэй идээ будааг идсэнийхээ дараа цай уухгүй бол биед ашигтай, цайнд агуулагдаж байдаг үлэмж хэмжээний даннийн хүчил нь уурагтай нийлээд даннийн хүчлийн уураг бүрдүүлж, гэдэсний ажиллагааг удаашруулдаг байна.

Б.Эрдэнэбилэгт

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1068

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)