2011-04-10,14:22

Монголын нууц товчоо

Монголын нууц товчоо
Гарчиг
  1. УДИРТГАЛ
  2. ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ
  3. ЧИНГИСИЙН ИДЭР НАС
  4. МЭРГЭДИЙГ СӨНӨӨСӨН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ ӨРГӨМЖИЛСӨН НЬ
5. ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ
6. ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ
7. ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ
8. ВАН ХАН СӨНӨСӨН НЬ
9. ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
10. ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
11. УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ
12. ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ
13. АРВАН ХОЁРДУГААР БYЛЭГ
Судлаачид номын тухай


Х.Пэрлээ, Нууц товчоонд гардаг газар усны зарим нэрийг хайж олсон нь :
Улаанбаатар. 1958.;
Х.Пэрлээ, Монголын тvvхэн нутгийн зарим уул усыг сурвалжилсан нь.
БНМАУ-ын ШУА-ийн мэдээ. No 3, 1962
Д. Майдар, Т. Майдар. Каменная колонна Ид Аваргын балгас. Монголын эртний
тvvх соёлын зарим асуудал . Улаанбаатар. 1972, х.151-156
УДИРТГАЛ
Хvн төрөлхтний соёл нь бичиг, зохиолтой гvн холбогдолтой. Аливаа vндэстний аж
ахуй ба соёлын хөгжилт нь ургамал мэт өсөж ирэхэд тvvний ишийн хумьсан товч
дэлгэж, уран зохиолын цэцгийг нээнэ. Үндэстэн бvрд ийм уран зохиолын анхны
цэцэг, дурсгалт бичиг байна.
Орост Х зууны vед зохиогдсон "Игорын Хорооны vг" гэдэг сайхан зохиол бий.
Гvржид XII зууны vед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг
шvлэглэсэн зохиол бий. Францад "Роландын дуулал" гэдэг их Карл хааны
байлдааны тvvхийг авч бичсэн зохиол бий. Грект "Илиада, Одиссей" гэдэг хэдэн
мянган жилийн урьд зохиогдсон сайхан vлгэр бий.
Тэрчлэн манай монгол vндэстний анхны тvvхт дурсгалын зохиол бол Монголын
нууц товчоо гэдэг зохиол мөн. Нууц товчоог олон vндэстний эртний уран зохиолын
нэрт дурсгалын бичгvvдтэй зэрэгцvvлэн тавьж жишээлэн хэлэлцэж болно. Тэр эрт
холын цагт монголын ард тvмний дотор уран vгийг холбож, тvvхт их явдлыг
найруулан бичих цэцэн билэгтэй, гэгээн боловсролтой хvмvvс байсан байна. Нууц
товчоог зохиосон хvний нэр байхгvй бөгөөд нууц товчооны дэвтрийн тоо хуваарь
тодорхойгvй. 15 буюу 12 дэвтэр болж хуваарилагдах боловч 1908 онд хятадын нэг
эрдэмтэн Ей Дэ-хуй оршил бичиж гаргасан Юань улсын vеийн дармал Нууц
товчооны эхэд 12 дэвтэр байна. Энэ нь чухам vнэн хуваарь нь мөн болоод тэргvvн
арван дэвтэр нь урьд зохиогдсон ба дараа нэмсэн нь хоёр дэвтэр болно. Энэ нэмэлт
хоёр дэвтэрт Өгэдэй хааны vеийн явдлыг бичсэн ба нөгөө уул зохиол арван дэвтэрт
Монголын анхны гарлаас аваад Чингис хааны эцэс хvртэл болсон явдлуудыг
тоочжээ. Бvлгvvдийг жагсаавал:
• Тэмvжиний уг гарал ба бага насны vе
• Чингисийн идэр нас
• Мэргэдийг сөнөөсөн ба Тэмvжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь
• Жамуха ба тайчуудтай тэмцсэн нь
• Татаарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
• Хэрэйд улсын мөхсөн нь
• Ван хан сөнөсөн нь
• Хvчvлvгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
• Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
• Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
• Хятад, Тангуд, Сартаул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
• Чингисийн нас барсан ба Өгөдэйн хаан болсон нь
Эдгээр тоочсон бvлгээс vзвэл Чингисийн vеийн зөвхөн тvvх мэт боловч vнэндээ
тийм биш, ардын аман vлгэрийн дээр vндэслэсэн бөгөөд тэр цагийн ардын дуу,
цэцэг vг, шvлэглэлийг өргөнөөр гаргажээ. Бvлэг бvрд хорь гучин шvлэг байна.
Хvний яриа ба хэлvvлсэн vгс их төлөв шvлэг байна. Энэ зохиолд эртний монголын
хэлний аялгуу ба vг холбох найруулах хийгээд шvлэглэсэн ба vргэлжилсэн
зохиолын жишээ бvрэн гарчээ.
Нууц товчоо бол XIII зууны vед Монголын их улс мандах цагт Монгол орны дотор
болсон явдлуудыг чухам vнэнээр гаргаж бичсэн учраас тvvхийн хосгvй баримт
бичиг болжээ. Энэ зохиолд Монголын дотор болсон явдлыг дэлгэрэнгvй гаргах
бөгөөд Монголын цэрэг гадагш довтолж байлдсан тухай төдий л дэлгэрэнгvй
гарахгvй. Гэвч Монголын цэрэг баруун зvг довтолж байлдсан явдлыг тэр цагийн
Иран улсын их сайд эрдэмтэн Рашид Эддиний зохиосон Монголын тvvх нөхөж
өгнө. Рашид Эддин, энэ тvvхийг ХIV зууны vед, монгол сайд Болод чансан ба бусад
хэдэн монгол хvнтэй хамтарч, Ираны монгол хааны номын санд байсан олон
монгол номыг хэрэглэж байгаад зохиосон байна. Мөн Монгол, Хятадын
холбогдолтой тvvхт явдлууд Нууц товчооны дотор товч гарах боловч энэ тухай
Хятадын тvvхч нар их л дэлгэрэнгvйгээр бичсэн тул нөхөгдөж ирнэ. Юань улсын
мөхсөний дараа Хятадын Мин улсын vед Монголын тvvх, Юань ши гэдэг их судрыг
зохиосон ба өөр ч олон зvйлийн Монголын тvvхийн бичиг хятад хэл дээр бий.
Нууц товчоог монгол хvн, монгол нутагт зохиосон тул гадаадын тvvхч нарын
зохиолоос онц ялгавартай, чухал холбогдолтой болно. Нууц товчоо гэдэг зохиолын
тухай Оросын эрдэмтэн Владимирцов "Монголын нийгмийн байгуулал" гэдэг
номын 6 дугаар нvvрт бичсэн нь: "Дундад зууны vед нэг ч vндэстэн, Монголын
адилаар тvvхч нарын анхаарлыг татсангvй гэж хэлж болох бол бас Нууц товчооны
адилаар жинхэнэ амьдралыг тодорхой дvрслэн vзvvлсэн дурсгалт бичгийг нэг ч
нvvдэлчин vндэстэн vлдээсэнгvй гэдгийг тэмдэглэвэл зохино" гэжээ.
Энэ зохиол бол Монголын тvvхийн хосгvй баримт болохоос гадна монгол ардын
оюуны чадварыг гэрчилсэн гайхамшигт уран зохиол мөн. Нууц товчоог XIII зууны
vед зохиогдсон ганц яруу зохиол гэж vзэж болохгvй. Жишээлж хэлбэл, халцгай
цөлд ганц өндөр нарс ургадаггvй, өндөр нарс их ойн дунд, өндөр нам олон нарсны
зэргэлдээ ургадаг биш vv. Тэрчлэн өндөр сайхан нарс мэт сvндэрлэсэн Нууц товчоо
гэдэг зохиол бол тэр урьд цагт байсан яруу сайхан олон зохиолын нэг нь мөн гэж
бодож болно. Бусад олон зохиол нь яасан бэ гэж асуувал гээгдэж, цагийн урсгалд
элэгдэж сvйджээ гэж хариулж болно. Манай нvvдэлчин монголчуудад юм хадгалах
тохитой байсан сав байхгvй ба олон удаа дайн байлдааны хөлд орж байсан учраас
ном бичгээ хялбархан vрэгдvvлдэг байжээ. Хэдийгээр монголын ард тvмний тvvхт
цагийн дотор бvтээсэн уран бvтээлийн vнэт зvйлийн vлэмж хэсэг нь
харамсалтайгаар vрэгдсэн боловч хуучин vеэс Нууц товчоо, Гэсэр, Жангар гэдэг
гурван сайхан зохиол соёлын өв болж vлдсэн байна.
Нууц товчоо ба Жангар, Гэсэр гурвыг монголын хуучин зохиолын гурван оргил
гэвэл зохино. Эдгээрт монголчуудын аж амьдрал ба сэтгэл хvсэл бvрэн илрэн
гарчээ. Баруун Монголд боловсорсон Жангарын тууж гэдэг арван хэдэн бvлэг
vлгэрт ардын жаргалант аж амдралыг хvсэх санал тодорхой гарчээ. Гэсэрийн
туужид дарлагч анги ноёд лам нарыг эсэргvvцэх ардын санал илэрхий vзэгдэв.
Монголын Нууц товчоонд хоорондоо ямагт тэмцэлдэгч төрлийн ба феодалын
бутархай жижиг аймгуудыг эсэргvvцэж төвлөн нэгдсэн улс байгуулах хvсэл
тодорчээ. Төрөл овгийн байгуулалтаас феодалын нийгэмд шилжих ба жижиг
бутархай феодалын ёсноос төвлөсөн улс болох явдал нь тvvхийн шатын талаар нэг
алхам урагш дэвшсэн хэрэг мөн.
Нууц товчоонд Чингисийн төвлөрсөн улсыг байгуулж, монгол vндэстнийг нэгтгэн
захирсан явдлыг сайшаан магтахаас гадна, Чингисийн догшин бурангуй талыг бас
нуусангvй. Чухам тэр цагийн олны байдлыг нvдний өмнө ил харах мэт
тодорхойгоор бичсэн байна. Тэр цагийн Монгол оронд нэгдсэн улс байсангvй, олон
жижиг язгууртан ноёд хэсэг хэсэг аймаг, отгийг тэргvvлээд хоорондоо ямагт
хямралдан тэмцэлдэнэ. Харилцан алалцах дээрэмдэлцэх явдал ерийн заншил
болсон байжээ.
Нууц товчооны дотор тэр цагийн Монголын байдлыг бичсэн нь:
"Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгvй
Хөнөөлдөн тэмцэж байв" гэжээ.
(Нууц товчооны 254 дvгээр зvйл)
Ийм эв найргvй, шуудайд хийсэн олон эвэр мэт чиг чигээрээ толгойгоо мэдэж
тэмцсэн Монголын олон овог аймгийг нэгтгэж нэг улс гэр болгож бvтээсэн
боломжтой явдлыг Нууц товчооны дотор магтаж бичнэ. Дараа нь Чингис хаан
тэргvvтэй Монголын язгууртан гадагш өнгөлзөж, зэргэлдээ суугаа тэр цагийн
соёлжсон улсуудыг сvйтгэсэн хэрцгий явдлыг өгvvлжээ.
Чингис хаан ба тvvний өрлөгvvдийн хэрцгий тvрэмгий байдлыг Нууц товчоонд
бичсэн нь:
"Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зvрхтэй
Гадас цvvцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой
Тvмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шvлсээ
Савируулж айсуй,
Шvvдрээр унд хийж
Шvлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргvvтэй
Зэлмэ, Сvбэдэй дараатай
Тэр дөрвөн ноход
Тэмvvлэн хvрч ирэв" гэжээ.
Энэ Нууц товчоо гэдэг зохиол бол тэр цагийн Монголын сайн саармаг хоёр талыг
хэтэрхий сайшаан магтахгvй, хэтэрхий далдлан нуухгvй чухам vнэнээр нь уран
сайхан хэлээр бичсэн эрхэм өв зохиол юм. Шинэ Монголын хувьсгалт соёлыг
байгуулахад монгол ардын хэдэн зуун жилд туурвисан өв соёлыг эзэмшихгvй бол
бvтэхгvй. Ардын өв соёлын боломжтой талыг ашиглан авч хэрэглэх нь одоогийн
бидний чухал vvргийн нэг мөн. Одоо монгол ард олны урьдын бvтээсэн,
байгуулсан гавьяа зvтгэлийг бvрэн шинжлэн vзэж, монгол ардын утга зохиолыг
хөгжvvлэхийн тулд шилдэг зохиолыг ашиглан хэрэглэх зорилгыг тавих vvнд, юуны
өмнө Монгол ардын тvvх зохиолын дурсгалт бичиг Нууц товчоог анхааран vзнэ.
Энэ зохиолын хуучин монгол vсгээр бичигдсэн эх одоо хvртэл олдоогvй. Гагцхvv
хятад vсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад vсгээр
бичигдсэн буюу уйгар монгол vсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгvй. XIII
зууны vед монголчууд хятад vсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг
шууд хятад vсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба эсвэл анх уйгар монгол
vсгээр бичигдээд хожим хятад vсгээр сийрvvлж бичсэн нь олдсон ба харин монгол
vсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх
мөн гэж лав баримталмаар бичиг байхгvй тул хятад vсгийн эхийг гол болговол
зохино.
Нууц товчоотой холбогдол бvхий хоёр ном монгол хэл дээр урьд хэвлэгджээ. Нэг
нь Чингисийн Цэдэг гэдэг ном, нөгөө нь Алтан товч гэдэг ном юм. Чингисийн
Цэдэгийг тус Хvрээлэнгээс сvйтгэлийг гаргаж Бэйжингийн монгол хэвлэлээр 1925
онд хэвлvvлсэн ба нөгөө Алтан товчийг 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр
болгон хэвлэжээ. Чингисийн Цэдэгт Нууц товчооноос авсан бага сага зvйлvvд бий
ба нөгөө Алтан товч нь бараг Нууц товчооны хуулбар билээ. Дунд ба эцсээс баахан
орхигдуулжээ. Энэ Алтан товчийг урьд Судар бичгийн хvрээлэнгийн дарга байсан
Жамъян гуай, хуучин Сан бэйсийн хошууны юншиебv овгийн нэг тайжаас олж
иржээ. Нууц товчоо 282 зvйл болохоос энэ Алтан товчид 233 зvйл нь байна.
Гагцхvv энэ хэвлэгдсэн Алтан товчид vг vсгийг буруугаар ойлгож өөрчилсөн ба
хуулахад ташаарсан зvйл нэлээд байна. Бас Шар тууж, Алтан товч, Эрдэнийн эрих
зэргийн нэртэй монгол тvvхvvдэд Нууц товчооноос авсан бололтой хэсэг хэсэг
зvйлvvд байх боловч тэр бvрийг энд тоочихгvй. Гагцхvv vvнийг баримт болгож
хянавал, Монголын хуучин тvvхч, зохиолч нарын гарт Нууц товчооны уйгур
монгол vсгээр бичсэн эх байсан бололтой гэж хэлж болно.
"Их Юань улсын Чингис тайзу хааны улс аймгийг авсан цэргийн товчооны он жил,
сар өдрийн бидvvн хураангуйн ойлбор тэмдэглэлийн дэвтэр" гэдэг нэртэй юм 1945
онд Өвөр Монголоос олдов.
Тvvний дотор Монголын тvvхийн арван гурван тулгар бичгийг тэмдэглэсэн нь:
"1. Тvвдээс орчуулж авсан Чадагчийн эрхт цадиг.
2. Чадагчийн цадиг
3. Залуусын хурим
4. Хөх судар
5. Чингисийн шастир
6. Юаны төв их судар
7. Язгуурын тvvх
8. Алтан vрстний товч
9. Да Юаны Чин Си бичиг
10. Саган сэцний сэтгэлийн цэнгэл
11. Алтан урагтны дөт тvvх
12. Богд Чингисийн сул тууж
13. Ган му судар
Энэ 13 болно" гэжээ.
Үvний дотор дурдсан Хөх судар, Чингисийн шастир, Язгуурын тvvх, Алтан vрстний
товч, Алтан урагтны дөт тvvх, Богд Чингисийн сул тууж зэрэг ном Нууц товчоотой
холбогдолтой байж мэднэ.
Нууц товчооны хятад vсгийн эх Европт мэдэгдсээр нэг зуу шахам жил болов.
Оросын эрдэмтэн Кафаров, Бэйжинд суух цагт хятад хэл бичигт сайтар суралцаж,
хятад олон судраас чухлы нь сонирхон vзэж судалсаар, Монголын нууц тvvх
гэдгийг Манжийн Богд хааны номын сангаас нэг танил эрдэмтнээр сэмхэн
авахуулан, зөвхөн хятад орчуулгаас орос хэлэн дээр дам орчуулаад 1866 онд
нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний vзэх судлах замыг нээсэн ба дараа нь
монгол vгийг орос vсгээр сийрvvлэн бичиж монгол vг тус бvрийн дор орос
орчуулгыг хятадаас авч хадаад шинжилгээний хамт нийтлэхээр завдан байтал
далайн аянд vхсэн билээ. Тvvний туурвисан дэвтэр нь Зөвлөлт Улсын Шинжлэх
Ухааны Академийн харъяа Дорно дахиныг шинжлэх газарт бичмэл зvйлийн санд
хадгалагдан байгаа бөгөөд найрамдлын дотор фото татуулж, манай Шинжлэх
ухааны Хvрээлэнд ирvvлсэн нь одоогийн бидний орчуулах ажилд тулгуур болж их
тус болов.
Энэ Кафаров бол өөрөө хятадач болохоос биш, монголч биш тул өөрийн vvсгэн
явуулж байсан орчуулга ба хятад эхийн бодитыг нь өөрийн танил залуу монголч
Позднеевт өгсөн байжээ. Позднеев нь шvvмжлэлийг 1883 онд тусгаар бяцхан
дэвтрээр зарласан ба дараа нь 1897 оны хэрд Монголын утга зохиолын тvvх гэж
нэрийдэж нэг дэвтэр гаргахдаа хавсралт болгож, Нууц товчооны эхний 96 зvйлийг
чулуун бараар орос монгол vсгээр бичиж нийтэлсэн байна.
Бас энэ зохиолыг судлах явдалд нэг онц амжилт гарсан нь Зөвлөлт улсын эрдэмтэн
Козин, уул зохиолыг арван таван жил шинжлэн судалсаар 1941 онд Нууц товчооны
эх ба орос хэл дээр хөрвvvлсэн орчуулгыг судлалын хамт нэг дэвтэр болгож
хэвлэсэн байна.
Нууц товчооны эхний гурван бvлгийг орчуулсны хойно бид, Козины хэвлvvлсэн
Нууц товчооны эх орчуулга нэг дэвтрийг олж аваад уг зохиолыг орчуулахад иш
баримт болгож хэрэглэв. Франц улсын нэр өндөр болсон хятадач Пелльо 1913
оноос эхлэн энэ тvvхийг шинжлэн, сонирхолтой сэдвvvдийг хэсэг хэсгээр
нийтэлсээр сvvлийн vест бусад холбогдох бичгvvдтэй чацуулан vзэж гvн
боловсруулан, зургаан бvлгийн орчуулгыг бvрэн эхийн хамтаар нэгэнт нийтэлсэн
байна.
Германы Хэниш гэдэг хятадач, мөн тvvхийг шинжилгээ vйлдэж, хэдэн зvйлийг
1931 онд нийтэлсэн ба Хятадын эрдэмтэн Ей Дэ-хуйн 1908 онд хэвлvvлсэн ганцхан
эхийг баримталж латин vсгээр сийрvvлэн бичиж, мөн тvvхэнд орсон vгний толийн
хамтаар хэвлэн нийтэлжээ. Дундуд улсад бол харин ч манай сонирхон бvхий
тvvхийг их эрт бөгөөд Юань улсын мөхсөний дараа, Мин улсын Хун v хааны vед
олж, 1382 онд хятад хэлэн дээр Жан Юан-зи, Маш-их хоёр орчуулсан гэж Кафаров,
хятад тvvхээс иш татаж мэдээлнэ. Нууц товчоог дэлхий дахины эрдэмтэн ба
ялангуяа Зөвлөлт улсын эрдэмтэн нар их хvчин гаргаж судлан шинжилж, орчуулан
хэвлvvлж байгаа vvнд, манай Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь
одоо хvртэл vгvй. Тэр ч байтугай, монгол vсгээр буулгаж бичсэн олигтой эх
байхгvй. Гагцхvv байгаа нь Цэнд гvнгийн орчуулсан эх, Шинжлэх ухааны
Хvрээлэнд хадгалагдаж байна. Автономитын vед гvн Цэнд, Хятадын эрдэмтэн Ей
Дэ-хуйн хэвлvvлсэн эхийг баримталж монгол vсгээр сийрvvлэн бичсэн ба монгол
хэл дээр орчуулсан ажээ. Цэнд гvнгийн сийрvvлэг орчуулга хоёр алин ч зөвхөн
сонирхон vзэгчдийн туурвил төдий боловч одоо хэр ондоо монгол vсгээр бичсэн эх
байхгvй тул тvvнийг хянаж vзээд хэвлэе гэж шийдвэрлэсэн. Гэтэл уул сийрvvлэг нь
Зөвлөлт Улсын Академид бий ба нөгөө орчуулга нь бидний гарт байвч нягт бус
бөгөөд маш товч байна. Нууц товчоонд хэдэн зуун шvлэг байх атал энэ орчуулгад
нэг ч шvлэг байхгvй, уг шvлгийн заримыг vргэлжилсэн зохиол болгосон ба
ихэнхийг зvгээр орхижээ. Одоо цагт эрдэмтэн Кафаров, Хэниш, Козин нарын
судлал ба сийрvvлгийг бид гартаа барьж байгаад Цэнд гvнгийн хагас ба нягт биш
орчуулгыг хэвлэхэд сэтгэл тvвдэхгvй тул бид, монгол vсгээр сийрvvлэг ба
орчуулгыг хийхээр шийдсэн билээ.
Нууц товчоог хуучин монгол хэлнээс одоогийн монгол хэлээр орчуулан бичихэд
хэрэглэсэн бичгvvдийг тоочвол:
• Козины хэвлvvлсэн Нууц товчооны эх ба орос хэлэнд орчуулсан дэвтэр:
С.А.Козин, Сокровенное сказание, том 1, 1941.
• Лувсанданзангийн зохиосон бичмэл Алтан товч.
• Кафаровын хийсэн Нууц товчооны сийрvvлэг ба хадмал орчуулга (фото зураг).
• Мөн Кафаровын, хятад хэлнээс орос хэлэнд орчуулсан бичиг: Архимандрит
Палладий (Кафаров), Старинное Монгольское сказание о Чингис хане.
• Хэнишийн 1935-1939 онд хэвлvvлсэн Нууц товчооны сийрvvлэг ба толь.
• Рашид Эддиний зохиосон Монголын тvvх: Березиний орос хэлэн дээр орчуулсан
дэвтэр
• Хятад хэлнээс монгол хэлэн дээр Баргын Цэнд гvнгийн орчуулсан Нууц товчооны
эх бичмэл хоёр дэвтэр.
• Чингисийн Цэдэг, Алтан товч, Монголын олон зvйлийн тvvх, толь бичиг,
Позднеевын Нууц товчооны хагас сийрvvлэг, Алтан-Очирын Нууц товчооны
сийрvvлэг, Хэнишийн Нууц товчооны хагас орчуулга, Владимирцовын зохиосон
"Монголын нийгмийн байгуулалт" зэрэг олон номыг харшуулан хэрэглэжээ.
Эдгээр номыг гол баримт болгож, Нууц товчооны хялбар ойлгогдохгvй vг бvрд
тайлбар зvvж, хуучин монгол хэлээр нь хуучин монгол vсгээр сийрvvлэн бичээд,
дараа нь мөн сийрvvлгээ баримталж, одоогийн монгол хvнд ойлгогдохгvй болсон
vг өгvvлбэрийг ойлгомжтой vг өгvvлбэрээр сольж найруулан, одоогийн монгол
бичгийн хэлбээр орчуулан бичив. Долоон зуун жилийн урьдах монгол хэл бол
одоогийн монгол хэлнээс нэлээд өөр тул хуучин хэлээр хэвлэвэл цөөн төдий
сэхээтэн хvн vзэхээс биш, олон нийтэд ойлгогдохгvй болно. Ийм тул сэхээтэнд
зориулан Нууц товчооны жинхэнэ эхийг хэвлэхийн урьд монголын олон сонирхон
уншигчдад танилцуулах зорилгыг тавьж утгыг алдахгvй, зохиолын хэл найруулгын
онцгой шинжийг гээгдvvлэхгvйг гол болгож бичсэн энэ орчуулгыг урьдаар хэвлэв.
Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох vедээ уншигчдад аль зэрэг
уран сайхан сонирхолтой байсан бол мөн одоо цагт монголын уншигчдад тэр зэрэг
уран сонирхолтой болгож vзэхийг чармайсан билээ. Орчулагч миний бие, монгол
ардын аман зохиолоор хvмvvжиж, аман зохиолыг дууриан шvлэг бичиж оролддог
тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа тvvний шvлгийг орчуулахад vнэн зvрхнээс
сэтгэл хөдөлж, чухам тохиромжтой сайхан vvрэг гэж оролдож гvйцэтгэв.
Монгол хэлнээс монгол хэлэнд орчуулах гэдэг vг баахан хачин санагдаж мэднэ.
Гэвч бидний бvтээсэн ажил нь чухам орчуулгын чанартай байсан. Жишээлбэл, уг
зохиолын 156 дугаар зvйлд өгvvлсэн нь: "Мөнхv дайсу сэтхижv оорчаг болжу
ябужуу, эдоэ яу хvрvрэ ирэжvv. Ину мэтvси чиунтур vлибэ. Яа Яусаарамуй.
Нидуну эчинэ хэдхvн гэв. Төдvйхv мохориулба. Үvнийг орчуулбал: "Хорт сэтгэл
агуулж ганцаар тэнэсээр энд юунд ирэв? Тэр мэт этгээдийг хэдийнээ тэнхлэгт
чацуулж хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго гэсэнд тvvнийг даруй
алав".
Гадаадын эрдэмтний судлал тайлбар орчуулгыг гол болгосон боловч зарим зvйлийг
нягтлан vзэж нэлээд vг өгvvлбэрийн тайлбар утгыг өөрсдийн vзэмжээр бичсэн
билээ. Жишээлбэл: Уг эхийн 79 дvгээр зvйлд ийм vгс бий: "Тэдvй атала, тайчуд-ун
Таргудай-Хирилтуг тургауд-иян удуритчу, "Хоругад гоожижуу, шилvгэд
шибэрижvv!" хээн ирээжvv". Үvний дотроос Хирилтугийн хэлсэн vгийг эрдэмтэн
нар янз бvрээр тайлбарлан хэлнэ. Лувсанданзангийн Алтан товчийн дотор энэ
vгийг "хулхад, хучичи, шилvгэн шибэрчихv ирэжvхvй" гэж бичжээ. Эдгээр хулхад
хучичи, шилvгэн шибэрчихv гэдэг vгсийг Хирилтугийн хамт ирсэн дөрвөн хvний
нэр буюу Хирилтугийн ирсэн газрын нэр мэт болгосон нь даруй ташаарсан хэрэг
болно. Уг утга нь Тайчууд нар Тэмvжин ба Өэлvн эхийг хаяж нvvснээс хойш хэдэн
он өнгөрч, Тэмvжин нар нэлээд тэнхэрсэн тул гэдрэг довтлохоор ирэхдээ хэлсэн vг
билээ. Иймийн тул Тэмvжин нарыг хэнхрэв гэсэн утгатай vг байх хэрэгтэй. Үvнийг
Цэнд гvнгийн орчуулсан нь: "Тvvнээс тайчуудын Хирилтуг нар vгvvлэлдрvvн, уул
орхисон Тэмvжиний эх хөвvvд эдvгээ нисэх шувууны дэгдээхий мэт жигvvр өд
өсжээ. Гөрөөсний зулзага мэт шvд, хумс ургажээ хэмээн нөхдөө авч иржээ".
Кафаровын орчуулга мөн ийм байх тул хятад орчуулга дээр лав ийм утгатай байсан
бизээ.
Бид дээрх орчуулгуудыг алиныг ч зөвшөөрөхгvй орхиж, өөрсдийн саналаар
орчуулсан нь: "Чингэж байтал, тайчуудын Таргудай-Хирилтуг шадар нөхдөө
дагуулж "Хурганы vс гуужив. Төлөгний бие төлжив хэмээн довтлоор ирэв: "Үс",
"Бие" гэдэг vгийг нэмэлт тайлбар болгож оруулсан ба хуругад, шилvгэд гэдэг vгийг
хургууд, төлгvvд гэсэн vг гэж санана. Шилvгэ гэж одоогийн зарим нутгийн ярианы
хэлэнд хоёр настай хонийг хэлнэ.
Бас 105 дугаар зvйл дэх Тэмvжиний Жамухад хэлvvлсэн vгийг уг эх ба Цэнд
гvнгийн орчуулгыг бидний орчуулгын хамт жагсаавал:
Уг эхэд байгаа нь:
"Гурван мэргэд-тэ ирэжv
Өрө-бэн hөгтөрхv болдагдаа би.
Өнэр нигэн тан бусуд-у бида?
Өсvл-иен хэр өсvхvн?
Эбvр-иен hэндvлдээ би.
hэлигэнv уруг бусуд-у бида?
hачи-иян хэр hачилахун бида?
Цэнд гvнгийн орчуулсан нь:
"Эм хvvхдээ Мэргидэд булаагдсан учрыг хэлж бид уулаас нэг угсааны хvн, энэ
зэрэг өшөө хорыг яахин хариулах вэ?
Бидний орчуулсан нь:
"Өст Мэргид ирж
Өрий минь өвтгөв
Өврий минь хоослов.
Өмөг тvшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө vv.
Элэг зvрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өшөөг авч өг"
Бид Нууц товчооны хятад vсгээс дам латин ба орос vсгээр сийрvvлсэн бичгvvдийг
баримталж орчуулахдаа бас Лувсанданзангийн Алтан товч, Рашид Эддиний
зохиосон Монголын тvvх зэргээс уг эхэд vгvй боловч баймаар зvйлvvдийг бага сага
нөхөж оруулсан зvйл бий. Жишээ болгож Нууц товчооны 86 дугаар зvйлийг Алтан
товчтой зэрэгцvvлэн vзэж бичсэнээ vзvvлбэл: "Гуравдугаар өдөр, [дөнгөт хvн хаа
холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан нуусан биз. Өвөр зуураа айлуудыг нэгжье"
гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд ирж гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл
нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар дахь унгасыг таталж, Тэмvжиний хөлд
хvрвэл Сорхон-шар өгvvлрvvн: "Ийм халуун цагт унгасан дотор амьд хvн яахан
байна? [Сэтгэлээ ханатал эр, А.то] гэвэл нэгжvvлийн хvмvvс бууж одов" гэжээ.
Энэ зvйлийн дотор "дөнгөт хvн хаа холдох билээ? Сэтгэлээ ханатал эр" гэдэг энэ
хоёр өгvvлбэр vнэхээр байвал зохимоор өгvvлбэр тул Лувсанданзангийн Алтан
товчоос авч, Нууц товчооны эхэд нөхөж оруулсан билээ. Санавал хятад vсгээр
монгол хэл дээр бичигдсэн Нууц товчооны эх бол Нууц товчооны анх зохиогдсон
эх биш, дам уламжлан хуулсан эх мөн биз. Лувсанданзангийн Алтан товчид бас
Нууц товчооноос хуулж авсан өдий төдий зvйл бийг дээр дурдсан билээ. Рашид
Эддинд бас Нууц товчооны нэг эх байсан бололтой.
Нууц товчооны хятад vсгийн эхийг эдгээр тvvх бичгvvдтэй нийлvvлэн vзэж, чухам
баймаар зvйлvvдийг нөхөж оруулах нь зvйтэй хэрэг гэж бид бодож, тийнхvv нэлээд
vг өгvvлбэрийг нөхөж бичсэн билээ. Ингэхдээ нэмсэн vг өгvvлбэр бvрийг
дөрвөлжин хаалтад хийгээд дараа нь ямар номоос авснаа тэмдэглэв. Номыг
тэмдэглэхдээ номын нэрийг товчилж Лувсанданзангийн Алтан товчийг "А.то" гэж
хураасан ба Чингисийн Цэдэгийг "Чи.цэ" гэж хурааж тэмдэглэв. Рашид Эддинийг
хэвээр тэмдэглэснээс гадна, орчуулагчийн нэмсэн vгийг бас дөрвөлжин хаалтад
хийж, тайлбарласан vгээ дvгрэг хаалтад хийв. Иймийн тул дөрвөлжин хаалт доторх
vгийг нэмсэн vг гэж, дvгрэг хаалт доторхыг тайлбарласан vг гэж мэдэх хэрэгтэй.
Төгсгөлд нь Нууц товчоог зохиоход Монголын нийслэл байсан Хөдөө арал, Долоон
болдог, Ауруг хэмээх гурван газрын тухай цөөн vгээр тайлбарлаж өгvvлэхийг хvсэж
байна.
Монголын нутаг ой, тал, говь гурван бvсэд хуваагдана. Мал аж ахуйд тал хээрийн
бvс vлэмжхэн рольтой байдаг. Ой модоор бvрхэгдсэн уулархаг бvсээс тал хээрийн
бvс уруу шургаж орсон уулнууд бол орчин тойрны тал хээрийн ам газраас илvv
чийг тунадастай байдаг учраас өвс бэлчээр сайтай байдаг. Ийм хээрийн уулнууд
бол тал хээр газрын өвс бэлчээрийн чухал нөөц болдог юм. Хэрлэний Баян-Улаан
уул бол чухамхан тийм уулын нэг болно. Энэ уул дэлхийн 109-р уртраг ба 47,5
өргөрөгт оршино. Энэ уул бол өвс усаар маш элбэг, малын бэлчээр гойд сайн учраас
хавьойрын олон ардын их өвөлжөө газар болно. Ялангуяа зуд болоход энэ уул айл
малаар дvvрэн болдог. 1945 оны зудад хавь ойрын тав арван сумын ардууд энэ
ууланд ирж өвөлжихийг бид нvдээр vзсэн бөгөөд энэ ууланд ирсэн ардын мал бараг
vхээгvй, харин цас шуурганд саатаж энэ ууланд ирж чадаагvй ардын мал vлэмжхэн
турж vхсэн билээ.
Хэрлэн бол Хэнтийгээс гарч баруун урагш урсаад зvvн тийш эргэсний доторх нэг
их тохойд энэ уул орших бөгөөд энэ уулын зvvн сугаар Цэнхэрийн гол (урьдын
Сэнхvр горхон) урсаж урагш явсаар Хэрлэнд нийлэх тул тэр уулыг нэгэн их арлын
хэлбэртэй болгоно. Ийм учраас Нууц товчоог зохиосон эртний Хөдөө арал гэдэг
газар бол энэ Баян уул мөн бололтой юм.
Нууц товчооны эцсийн 282-р зvйлд уг зохиолыг хэдийд, хаана бичсэн тухай
тодорхой мэдээ байдаг. Энэ зvйлийг энд сийрvvлье: "Их хуралдаа хурж хулгана
жил хуран сард Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог Шилгэнцэг хоёрын завсар
ордос бууж бvхvй бичиж дуусав" гэжээ. Энэ дурдсан хулгана жил бол 1240 он мөн
болохыг эрдэмтэн мэргэд нэгэнт олж тогтоосон юм. Харин Хэрлэний Хөдөө арал
хаана байгааг эрдэмтэд тодорхой олж тогтоож чадаагvй байсан юм. Хэрлэний
Хөдөө арал гэдэг бол одоогийн Баян-Улаан уул мөн болов уу гэдэг миний саналыг
тvvхч Х.Пэрлээ хэдэн өгvvллийг бичсэн байна.
1951 онд миний бие Хэрлэний Баян-Улаан ууланд очиж хөндлөн гулд явж газар
нутгийн байдалтай танилцсан билээ. Баян-Улаан бол хааш хаашаа 70-80 орчим
километр ой модтой өндөр сайхан уул юм. Үvнийг одоо Хар тал гэж нэрлэдэг.
Хэрлэн мөрний зvvн салаа Хар ус буюу Өргөн ус гэдэг гол Долоодын өврөөр зvvн
урагш урсаж гучаад километр яваад Хэрлэнд нийлэх бөгөөд энэ хоёр голын хооронд
өргөн арал байна. Баян-Улааны Хар талд Тосон, Замагт нуур, Цагаан нуур, Хөдөө
нуур зэргийн хэдэн нуур бий.
Баян-Улааны баруун урд vзvvрт Хэрлэн уруу шургаж орсон долоон жижигхэн
толгой байна. Энэ долоон толгойг одоо нутгийн ардууд Долоод гэж нэрлэж байна.
Долоодыг бид Нууц товчоо бичигдсэн Хэрлэний Хөдөө аралын Долоон болдог мөн
гэж бодож байна.
Эдгээр долоон толгойн нэр нь:
1. Дөрвөлжин
2. Сvvл
3. Их улаан толгой
4. Бага улаан толгой
5. Олон овоо
6. Тахилгат
7. Гацаа
Одоо Аварга тосон гэдэг нэрийн тухай өгvvлье. Тосон гэдэг жижиг нуур бол
эртнээс одоо хvртэл ард олны рашаан болгон хэрэглэсээр ирсэн минерал давслаг
нуур юм. Одоо жил бvр 8-р сарын vед Тосонд олон гэр майхан барьж хvмvvс энэ
нуурт орж биеэ сувилдаг байна.
Тосон нуураас зvvн урагш 5 километрийн газарт Аваргын гол гэдэг булаг баруун
урагш чиглэн Тооно уулын араар урсана. Аваргын гол хөвөөн дээр Хэнтий аймгийн
Дэлгэрхаан сумын төв байна. Дэлгэрхаан сумын төвөөс баруун урагш Аваргын
рашаан гэдэг эсгэлэн устай булаг бий. Энэ рашаан булгийн арын дэнж дээр эртний
хотын туурь бий. Эдгээрийг миний бие 1951 онд явж vзээд одоогийн Аварга гэдэг
нэр бол ХIII зууны vед байсан Монголын орд Аураг мөн гэдэг саналыг дэвшvvлсэн
билээ. Аураг гэдэг vг хуучирсан учир Монголын ярианы хэлэнд гуйвуулан агуу их
гэсэн утгатай "аварга" гэдэг vг болгож хувиргасан байна. Аваргын рашаан булгийн
хойд дэнж дээрх туурийг 1969 онд археологич Х.Пэрлээ малтаж vзээд XIII зууны
vеийн хотын vлдэгдэл мөн гэж тогтоосон ба Чингисийн Ауруг ордны vлдэгдэл мөн
гэж vзсэн байна. Тус хотод гар урлалын хvмvvс сууж байсан ба том орд, сvм зэрэг
байжээ. Гар урлалын гудамжнаас ширэм хайлж байсан баримт олджээ. Мөн тэндээс
10,4 см өргөн нvхтэй тэрэгний цөн, залгацтай чулуун багана зэргийг тvvхч
Д.Майдар, Т.Майдар нар олж тусгай өгvvлэл бичиж нийтэлсэн байна. Тэд нар
залгацтай чулуун баганын арга техникийг онцлон сонирхож тэр цагт барилгын
чадвар өндөр шатанд хvрч байсныг тэмдэглэжээ.
Монголын Ауруг гэдэг орд нь анхандаа нvvдэллэж байгаад сvvлдээ суурьшсан
бололтой. Нууц товчооны 136-р зvйлд бичсэн нь: "Чингис хааны Ауруг Харилт
нуурт байлаа. Ауруг-тур хоцрогсдоос Жvрхэн тавин хvний хувцсыг тонож, арван
хvнийг алжээ. Жvрхэнд тийн хийгдэв гэж бидний Ауруг-тур хоцрогсод Чингич
хаанд өгvvлбээс . . . Чингис хаан Жvрхэнд морилов. Жvрхэнийг Хэрлэний Хөдөө
аралын Долоон болдогт байхад довтлов" гэжээ. Үvнээс vзэхэд тэр vед Жvрхэн нар
Хэрлэний Хөдөө аралын Долоон болдогт нутаглаж байсан ба Чингисийн Ауруг орд
Харилт нуур гэдэг газарт байжээ. Гэвч Чингисийн Ауруг орд нь Хэрлэний Хөдөө
аралд сvvлдээ суурьшсан бололтой. 1189 оны vед Чингис хаан Жамухаас салаад
Сэнхvр горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхэний Хөх нуурт нvvж ирсэн тухай
Нууц товчооны 122-р зvйлд бичсэн ба мөн Нууц товчооны 123-р зvйлд Чингисийг
хаан болгон өргөмжлөв гэж байна. Цэнхэрийн голын эхэнд Хөх нуур ба Хар зvрх
гэдэг уул одоо ч мөн нэрээ хадгалсаар байгаа юм. Энд бичсэнээс vзэхэд Чингисийг
Цэнхэрийн голын Хар зvрх гэдэг уулны хавьд хаан өргөмжилсөн юм шиг болж
байна. Гэвч Нууц товчооноос бусад тvvхнvvдэд Чингисийг Хар зvрхэнд биш,
тvvний урд залгаа болох Хэрлэний Хөдөө аралд хаан өргөмжилсөн гэж байдаг.
Жишээ нь: Саган сэцэний "Эрдэний товчид" өгvvлсэн нь: "Тэмvжин хаан хөвгvvн
хорин найман насандаа шарагчин тахиа жил (1189) Хэрлэн мөрний Хөдөө аралд
хаан оронд суусан" гэжээ. Галдан туслагчийн "Эрдэнийн эрих" хэмээх тvvхэнд
Чингис хааныг Хэрлэн мөрний Хөдөө аралд хаан суусан гэж бичсэн байна.
XIII зууны vед Хархорумаас гадна Чингис хааны гурван орд байсан бөгөөд тvvнийг
тусгай ноёд харгалзан захирч байсан байна. Эдгээрийн нэг нь Японы тvvхч Янай
Ватари-ийн магадласан ёсоор Хэрлэн голд цутгадаг Цэнхэрийн голын ойр Долоон
болдог, Шилгинцэг хоёрын хооронд байжээ. Энэ ордыг "Богд баатар биеэр дайлсан
тэмдэглэл" гэдэг зохиолд "Чингис хааны их орд" гэж нэрлэсэн байна. Эдгээр дөрвөн
ордыг Хубилай хааны хvv Номгон зэрэг ихэс ноёд захирч байснаас vзэхэд
нvvдэллэн явах хэдэн гэр байгаагvй, нэлээд тохитой байран суурин том хот суурин
байсан гэж vзэж болно. Чингис хааны Ауруг орд нь Хэрлэн голын хавиар анхандаа
нvvж байгаад сvvлд Хэрлэнгийн Хөдөө аралд суурьшсан бололтой. Тэр Ауруг
ордны vлдэгдэл нь одоогийн Баян-Улааны Хар талд Аварга Тосонгоос урагш 10
километрийн газарт байгаа хотын туурь мөн гэж бид бодож байна.
Урьдын Ауруг гэдэг vг сунжраад одоо Аварга болжээ гэж бас таамаглаж байна.
Ауруг гэдэг нэр угтаа аварга их, агуу их гэсэн vг биш юм. Ауруг гэдэг vгийн vндэс
нь одоо монгол хэлэнд байгаа агуур, уурхай (агуурхай), агуулах, агуулга гэдэг
vгстэй нэг гаралтай. Ауруг гэдэг vг угтаа аливаа юмыг агуулах амбаар склад гэсэн
утгатай vг бололтой. XIII зууны vед хааны ордны дэргэд аливаа хvнс тэжээл, эд
барааг агуулах амбаар байшин байдаг учраас хааны орд төв газраа Ауруг гэж
нэрлэсэн бололтой. Баруун Монголд уурх гэж зоорийн нэр байна.
Хэрлэний Хөдөө арал нь одоогийн Баян-Улаан уул мөн. Хөдөө аралын Долоон
болдог нь одоогийн Долоод мөн. Хэрлэний Ауруг нь одоогийн Аварга мөн гэдэг
гурван саналыг бид дэвшvvлж байна.
Ц. Дамдинсvрэн
ТЭМYЖИНИЙ УГ ГАРАЛ БА БАГА НАСНЫ YЕ
1. Чингис хааны язгуур, дээр тэнгэрээс заяат төрсөн Бөртэ-чино, гэргий Гуа-
Маралын хамт тэнгис далайг гэтэлж ирээд Онон мөрний эх Бурхан халдун ууланд
нутаглаж Батцагаан гэдэг нэгэн хөвvvнийг төрvvлжээ.
2. Батцагааны хөвvvн Тамача, Тамачийн хөвvvн Хоричар мэргэн, Хоричар мэргэний
хөвvvн Уужим буурал, Уужим бууралын хөвvvн Саль-хачау, Саль-хачаугийн
хөвvvн Ихнvдэн, Ихнvдэний хөвvvн Шинсочи, Шинсочийн хөвvvн Харчу.
3. Харчугийн хөвvvн Боржигидай мэргэн бvлгээ. Боржигидай мэргэний гэргий нь
Монголжингуа, тvvнээс төрсөн хөвvvн Торголжин баян. Торголжин баян, Борогчин
гуа гэргийтэй, Боролдайсуялби гэдэг залуу зарцтай, дайр бор хоёр хvлэг морьтой
бvлгээ. Торголжин баяны хөвvvн Дува сохор, Добу мэргэн хоёр бvлгээ.
4. Дува сохор, магнай дундаа ганц нvдтэй гурван нvvдлийн газар харах бvлгээ.
5. Нэгэн өдөр Дува сохор, Добу мэргэн дvvтэйгээ Бурхан халдун уулан дээр гарав.
Дува сохор, Бурхан халдун дээрээс харвал Тvнхэлэг горхин уруу нэгэн бvлэг иргэн
нvvж айсуй.
6. Дува сохор өгvvлрvvн: "Тэр нvvдэл иргэний дотор, тэрэгний мухлагийн өмнө нэг
сайхан охин сууж явна. Хvний гэргий болоогvй бол Добу мэргэн дvv чамд гуйж
гэргий болгоё" гээд тvvнийг vзvvлэхээр Добу мэргэн дvvгээ илгээв.
7. Добу мэргэн, тэр нvvдэлд хvрч охиныг vзвэл vнэхээр алдартай, гоо сайхан охин
бөгөөд хvний гэргий болоогvй ажээ. Нэр Алун гуа гэнэ.
8. Энэ охин, хорь тvмдийн ноён Хорилардай мэргэний гэргий Баргужин гуагаас
хорь тvмд (хорь буриад)-ийн нутаг Ариг ус гэдэг газар төржээ. Тvvний эх Баргужин
гуа бол хол газрын Баргужин төхvмийн эзэн Баргудай мэргэний охин бvлгээ. Тэр
бvлэг иргэн бол Хорилардай мэргэнийх ажээ.
9. Хорилардай мэргэн, хорь тvмдийн газарт булга, хэрэм зэрэг ан гөрөөс агнахаа
хориглон булаалдаж харилцан муудалцаад салж, хорилар овогтон болоод Бурхан
халдун ууланд ан гөрөөс элбэг гэж сонсож, Бурхан халдуны эзэн бурхан босгосон
Шинч баян урианхайтай уулзахаар нvvж ирсэн ажээ. Энэхvv хорь тvмдийн ноён
Хорилардай мэргэний охин, Ариг уснаа төрсөн Алун-гуаг гуйж, Добу мэргэний
гэргий болгосон ёс тийм ажээ.
10. Алун-гуа, Добу мэргэнд ирээд Бvгvнvтэй, Бэлгvнvтэй гэдэг нэртэй хоёр
хөвvvнийг төрvvлэв.
11. Дува сохор ах нь дөрвөн хөвvvнтэй бvлгээ. Дува сохрыг vхсэний хойно тvvний
дөрвөн хөвvvн, Добу мэргэнийг авга гэж vзэхгvй доромжилж салж нvvгээд дөрвэд
овогтон болов.
12. Тvvний хойно нэг өдөр Добу мэргэн Тогоцог өндөр дээр гөрөөлөхөөр гарвал, ой
дотор нэгэн урианхай хvн гунжин буга алаад хавирга цоройг шарж байхад уулзаж,
13. "Нөхөр шоролгодоо" гэж Добу мэргэн хэлбэл, тэр хvн уушги зvлд ба арьсыг
өөрөө авч, бусдыг цөм Добу мэргэнд өгөв.
14. Добу мэргэн, тэр бугын махыг ачиж явтал замд хvvхдээ хөтөлсөн нэгэн ядуу хvн
учрав.
15. "Чи юун хvн бэ?" гэж Добу мэргэн асуувал, тэр хvн өгvvлрvvн: "Би Малиг
баяудын хvн. Одоо би ядарч явна. Тэр гөрөөсний махнаас надад өг. Би энэ хөвvvнээ
чамд өгье" гэвэл,
16. Добу мэргэн зөвшөөрч, бугын өрөөсөн гуяыг тэр хvнд өгөөд хөвvvнийг авч ирж
гэртээ зарцлах болов.
17. Тэгж байтал Добу мэргэн vгvй болов. Добу мэргэнийг vгvй болсны хойно
тvvний гэргий Алун-гуа бэлбэсэн бөгөөтөл Буха хатаги, Бухату салжи, Бодончар
мунхаг гэдэг нэртэй гурван хөвvvнийг төрvvлэв.
18. Урьд Добу мэргэнийг амьд бvхий цагт төрсөн Бэлгvнvтэй, Бvгvнvтэй хоёр
хөвvvн, эх Алун-гуагаас эчнээ хэлэлцсэн нь: "Бидний эх, ойр төрлийн эрэгтэй
хvнгvй ба эргvй бөгөөтөл энэ гурван хөвvvнийг төрvvлэв. Гэр дотор ганц Малиг
баяуд овгийн зарц хvн байна. Энэ гурван хөвvvн, тvvний хvvхэд биз" гэж эхээс
далд хэлэлцэхийг нь Алун-гуа мэдээд,
19. Хаврын нэгэн өдөр хонины хатсан мах чанаж Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха
хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг таван хөвvvндээ идvvлээд тэднийг
зэрэгцvvлэн суулгаж, хvн бvрд нэжээд мөс (сум буюу нарийн мод)-ийг хугал гэж
өгвөл амархан хугачиж орхив. Бас таван мөсийг нийлvvлж баглаад хугал гэж өгвөл
тавуулаа дараалан оролдож хугалж чадсангvй.
20. Yvнд Алун-гуа эх нь өгvvлрvvн: "Бэлгvнvтэй, Бvгvнvтэй та хоёр намайг энэ
гурван хөвvvнийг яахин төрvvлэв, хэний хөвvvд бол гэж сэжиглэн хэлэлцэнэ.
Сэжиглэх тань зөв.
21. Гэвч, та нар учрыг мэдэхгvй байна. Шөнө бvр цагаан шар хvн, гэрийн өрх
тотгоор гийгvvлэн орж ирээд миний хэвлийг илэхэд тvvний гэрэл миний хэвэлд
шингэх бvлгээ. Тэр хvн, гарах нар сарны хилээр шар нохой мэт шарвалзсаар гарч
одно. Дэмий яахин өгvvлнэ та. Тvvнээс vзвэл тэнгэрийн хөвvvд биз. Хар тэргvvт
хvнтэй адилтгаж яахин болно. Хамгийн хаад болох цагт харц хvн сая учрыг мэднэ"
гээд
22. Бас Алун-гуа, таван хөвvvнээ сургаж өгvvлрvvн: "Та таван хөвvvн, миний нэгэн
хэвлээс төрсөн биш vv. Та нар ганц ганцаар салбал нэжээд сум мэт хvнд хялбархан
дийлэгдэнэ. Та нар эв эеэ нэгтгэвэл тэр багласан таван сум мэт бэх болж, хэнд ч
хялбар дийлэгдэхгvй болно" гэв. Тэгж байтал Алун-гуа эх нь vгvй болов.
23. Эх Алун-гуаг vгvй болсны хойно ах дvv тавуулаа, адуу малаа хуваах болж,
Бэлгvнvтэй, Бvгvнvтэй, Буха хатаги, Бухату салжи дөрвvvлээ юмаа хувааж аваад
дvv Бодончар мунхагийг бядуу гэж урагт vл тооцож хувь эс өгөв.
24. Бодончар урагт эс тоологдох атал, энд юу хийж сууна гээд гол дайрт, годил
сvvлт орог шинхул морио унаж vхвэл ухье, амьдарвал амьдаръя гэж Онон мөрөн
уруу зорьж одов. Тэнд Балжийн арал гэдэг газар хvрч өвсөн эмбvvл гэр барьж суув.
25. Тэгж байтал хар хур шувууг бор харцага барьж идэхийг vзэж, гол дайрт, годил
сvvлт орог мориныхялгасаар урхи хийж, тэр бор харцагыг барьж авчрав.
26. Бодончар, идэх юмгvй тул чонын гууд хорьсон гөрөөсийг мярааж харван алж
идэх буюу чонын идсэн сэгийг тvvж гэдсээ хооллож, харцагаа тэжээсээр тэр он
гарав.
27. Хавар болж, нугас ирэх цагт харцагаа сойж тавиад галуу, нугас олныг алж, идэж
vл барах тул,
Мөчир бvрээс
Мөч гуя өлгөж
Хожуул бvрээс
Хоёр гурван
шувуу олгосон нь ялзрахад хvрчээ.
28. Битvv модот уулынхяраас нэгэн бvлэг иргэн, Тvнхэлэг горхин уруу нvvж ирэв.
Бодончар, харцагаа тавин өдөр бvр тэр иргэнд очиж цэгээ гуйж уугаад, шөнө өвсөн
эмбvvл гэртээ ирж хонох бvлгээ.
29. Тэд иргэн Бодончарын харцагыг гуйвал эс өгөв. Тэд иргэн, Бодончарыг хэн юун
хvн бэ гэж асуухгvй, Бодончар бас тэр иргэнийг юун иргэн гэж асуухгvй явна.
30. Гэтэл Буха хатаги ах нь Бодончар мунхаг дvvгээ энэ Одон мөрөн уруу одлоо гэж
нэхэн ирж, Тvнхэлэг горхинд нутаглах тэд иргэнд хvрээд тийм морьтой, тийм хvн
vзэгдэв vv гэж сурвал,
31. Тэд иргэн өгvvлрvvн: "Өдөр бvр нэгэн хvн манд ирж эсэг (цэгээ) ууж одно. Тэр
хvн ба тvvний морь, чиний сурдагтай адил байна. Тvvнд нэг харцага бий. Тэр, шөнө
хаана хонодгийг мэдэхгvй. Баруун хойноос салхи салхилбал тvvний харцагаар
бариулсан нугас галууны өд сөд нь цас мэт бутарч хийсэж ирнэ. Бодвол тvvний гэр
холгvй биз. Одоо тvvний ирэх цаг болов. Хоромхон хvлц" гэв.
32. Удалгvй Тvнхэлэг горхин өөд нэгэн хvн айсуй. Хvрч ирвэл Бодончар мөн. Буха
хатаги ах нь таньж аваад Онон мөрөн өөд дагуулан давхив.
33. Бодончар, Буха хатаги ахын хойноос даган хатирч өгvvлрvvн: "Ах аа, ах аа, бие
тэргvvтэй, дээл захтай нь сайн" гэвэл, ах нь тэр vгийг хайхарсангvй.
34. Бодончар мөн vгийг хоёрдугаар удаа өгvvлбэл, ах нь хариу хэлсэнгvй. Мөн
vгийг гуравдугаар удаа хэлэхэд ах нь өгvvлрvvн: "Чи энэ vгийг юунд дахин дахин
өгvvлнэ?".
35. Бодончар өгvvлрvvн: "Тугаарын (саяын) Тvнхэлэг горхиноо бvхий иргэнд
эзэнгvй, их бага, сайн муу, толгой шийр цөм нэгэн адил чацуу байна. Ийм хялбар
иргэн тул тэднийг бид эзэлж авъя"
36. Ах нь өгvvлрvvн: "За тийм бол гэртээ хvрч, ах дvv нартай зөвлөлдөж, тэд
иргэнийг эзэлье" гэж,
37. Гэртээ хvрээд, ах дvv нартай хэлэлцэж мордов. Тэргvvлэн хянагчид мөн
Бодончарыг явуулав.
38. Бодончар тэргvvлэн явж нэгэн жирэмсэн эмийг барьж "Чи юун хvн бэ?" гэж
асуувал, тэр эм өгvvлрvvн: "Би жарчиуд аданхан урианхайн хvн"гэв.
39. Тэндээс ах дvv тавуулаа тэд иргэнийг довтолж, адуу малыг авч, хvн ардыг зарц
болгов.
40. Тэр жирэмсэн эм Бодончарт ирж хөвvvн төрөв. Тvvнийг харь овгийн хөвvvн гэж
Жажирадай гэж нэрийдэв. Жадараны өвөг тэр болов. Тэр Жажирадайн хөвvvн
Тугудай нэрт бvлгээ. Тугудайн хөвvvн Бури-булчиру, Бури-булчиругийн хөвvvн
Хар-хадаан бvлгээ. Хар-хадааны хөвvvн Жамуха бvлгээ. Жадаран овогтон тэд
болов. (Жада гэдэг нь харь буусад гэсэн vг болно).
41. Тэр эм бас Бодончараас нэгэн хөвvvн төрvvлэв. Тvvнийг барьж авсан эмийн
хөвvvн хэмээн Баарьдай гэж нэрийдэв. Баарины өвөг тэр болов. Баарьдайн хөвvvн
Зvтгэлбөх, Зvтгэлбөх олон эм авсан тул хөвvvн нь манан мэт (олон) төрөв. Манан
баарин овогтон тэд болов.
42. Бэлгvнvтэй, бэлгvнvд овогтон болов. Бvгvнvтэй, бvгvнvд овогтон болов. Буха
хатаги, хатагин овогтон болов. Бухату салжи, салжид овогтон болов. Бодончар,
боржигин овогтон болов.
43. Бодончарын авааль эмээс төрсөн Барим ширату Хабич нэрт бvлгээ. Тэр Хабич
баатрын эхийн инжид ирсэн эмийг Бодончар татвар эм болгон нэгэн хөвvvн төрсөнд
Жаурьдай нэр өгөв. Бодончар амьд байх цагт Жаурьдайг зvхэл тайлгад орох эртэй
болгов.
44. Бодончарыг vгvй болсны хойно тэр Жаурьдайг гэрт ямагт аданхан урианхайдай
хvн байсан тул тvvний хөвvvн гэж тайлгаас хөөжгаргав. Тэр Жэvрэдийн өвөг болов.
45. Хабич баатрын хөвvvн Мэнэн тудун бvлгээ. Мэнэн тудуны хөвvvн Хачи хvлvг,
Хачин, Хачиу, Хачула, Харалдай, Хачиун, Начин баатар долоо бvлгээ.
46. Хачи хvлvгийн хөвvvн Хайду, Намулун эхээс төрсөн бvлгээ. Хачины хөвvvн
Ноёгидай нэртэй бvлгээ. Ноён шиг авиртай тул ноёхон овогтон болов. Хачиугийн
хөвvvн Баруладай нэрт бvлгээ. Их биетэй ба идээ барах ховдог тул Барулас овогтон
болов. Хачулагийн хөвvvн бас идээ барах ховдог тул их барула, өчvvхэн барула
гэдэг хоч нэртэй болж, улмаар эрдэмт барула, тодойн барула тэргvvтэн барулас
овогтон болов. Харалдайн хөвvvн будаа мэт эх тvрvvгvй хутгалдах тул будаад
овогтон болов. Хачиуны хөвvvн Адархидай нэрт бvлгээ. Ах дvvгийн дунд
адармаатай (яхир хэрvvлч) тул адархин овогтон болов. Начин баатрын хөвvvн
Уруудай Мангудай хоёр бvлгээ. Урууд, мангуд овогтон болов. Начин баатрын
авааль эмээс төрсөн хөвvvн Шижуудай Доголдай хоёр бvлгээ.
47. Хайдугийн хөвvvд Байшинхор догшин, Чирхай лянхуа, Чаужин ортагай гурав
бvлгээ. Байшинхор догшны хөвvvн Тумбинай сэцэн бvлгээ. Чирхай лянхуагийн
хөвvvн Сэнгvн билгэ, амбагайтан тайчууд овогтон болов. Чирхай лянхуа бэргэнээ
эм болгон авч, нэгэн хөвvvн төржээ. Нэр нь Бэсvдэй гэнэ. Бэсvд овогтон болов.
Чаужин Ортагай зургаан хөвvvнтэй нэр нь: Оронар, Хонхотан, Арулад, Сөнид,
Хабтурхас, Гэнигэс гэдэг тул ийм овогтон болов.
48. Тумбинай сэцэний хөвvvн Хабул хаан Сэмсэчvлэ хоёр бvлгээ. Сэмсэчvлийн
хөвvvн Бvлтэчv баатар бvлгээ. Хабул хаан, долоон хөвvvнтэй, тэдний нэр нь
Охинбархаг, Бартан баатар, Хутугту Монхор, Хотала хаан, Хулан, Хадаан, Тодойн
отчигин гэнэ.
49. Охинбархагийн хөвvvн Хутугту Жvрхи бvлгээ. Хутагту жvрхийн хөвvvн Сэчэ-
бэхи Тайчу хоёр бvлгээ. Тэд жvрхи овогтон болов.
50. Бартан баатрын хөвvvд Мэнгитv хиан, Нэгvvн тайжи, Есvхэй баатар, Даридай
отчигин энэ дөрөв бvлгээ. Хутугту Монхорын хөвvvн Бvри бөхө бvлгээ. Онон
мөрний шугуйд хуримлах цагт [Чингисийн дvv] Бэлгvтэйн мөрийг тэр тас цавчсан
билээ.
51. Хотала хааны хөвvvд Зочи, Хирмау, Алтан гурав бvлгээ. Хулан Баатрын хөвvvн
Их Чэрэн бvлгээ. [Их Чэрэнгийн боол] Бадай Хишлиг хоёр [Чингисийн vед]
Дархадын ноёд болов. Хадаан Тодойн хоёр vргvй өнгөрчээ.
52. Хамаг Монголыг Хабул хаан захирч байв. Хабул хаан долоон хөвvvнээ байтал,
Сэнгvн билгийн хөвvvн Амбагайг хамаг Монголын хаан болгохоор хэлсэн ажээ.
53. Буйр Хөлэн хоёр нуурыг холбож урсах Оршуун мөрөнд айргууд, буйргууд
овгийн татаар аймаг нутаглана. Тэдэнд Амбагай хаан охиноо өгч, өөрөө охиныг
хvргэж очоод татаарт баригдав. Татаар, Амбагай хааныг барьж, Хятадын Алтан
хаанд хvргvvлэв. Бэсvд овгийн Балхачи гэдэг хvнийг элч болгож, Амбагай хааны
хэлсэн нь: "Хабул хааны долоон хөвvvний дундахь Хоталад, миний арван хөвvvний
дундах Хадаан тайжид чи очиж хэл. Хамгийн хаан, улсын эзэн байтал охиноо өөрөө
vдэж хvргэхийг надаар цээрлэл болгогтун! Би татаар аймагт баригдав. Таван
хурууны хумсыг тамтартал, арван хуруугаа барагдтал миний өшөөг авахыг
оролдогтун" гэж илгээжээ.
54. Тэр цагт Есvхэй баатар, шувуу агнан явах зуур олхуноуд аймгаас эм аваад
буцаж яваа мэргидийн их Чилэдv гэдэг хvнтэй уулзаж, тvvний эмийг өнгийж vзвэл
гоо vзэсгэлэнтэй хөтөн байна. Есvхэй баатар гэртээ давхиж ирээд ах Нэгvvн тайжи,
дvv Даридай отчигин хоёрыг дагуулан мордож, их Чилэдvvг гvйцэж очвол,
55. Тэр айж хурдан ухаа морины гуяыг ташуурдаж, уулын бэлээр дутаав. Тvvнийг
гурвуулаа цувалдан хөөвөл тэр улам дутаасаар нэгэн хошууг тойрч эргэж тэргэндээ
хvрч ирсэнд эм Өэлvн vжин (фvжин гэж хятадаар хатныг хэлнэ) өгvvлрvvн: "Тэр
гурван хvний учрыг мэдэв vv чи? Тэдний царай сэжиглэмээр байна. Чиний аминд
хор хvргэж болно. Амьд мэнд vлдвэл эхнэрийг олоход бэрхгvй. Мухлаг тутам охид
бий. Тэрэг тутам хатад бий. [Миний мэт өнгөт эхнэр олдоно А.то] Хэрэв намайг
санавал дахин авсан гэргийг миний нэрээр нэрлэгтvн. Одоо амиа арчил. Миний
vнэрийг vнэсэж яв" гээд өмссөн цамцаа тайлж өгөв. Их Чилэдv, тэр цамцыг морин
дээрээс тонгойж авмагц, харвал, нөгөө гурав мөн хошууг тойрч нэхэж айсуй.
Чилэдv, хурдан ухаа морины гуяыг ташуурдаж яаран Онон мөрөн өөд дутаав.
56. Тvvнийг гурвуулаа хойноос нь нэхэж, долоон даваа давтал хөөж орхиод, Өэлvн
vжинийг авч, Есvхэй баатар жолоодон хөтөлж, ах Нэгvvн тайжи тэргvvлж, дvv
Даридай отчигин хажууд дагаж [тэмээг гилж А.то] явна. Yvнд Өэлvн vжин
өгvvлрvvн:
"Миний эр Чилэдv,
Сэрvvн салхинд
Сэвлэг vсээ хийсгэж
Хээр хөдөө
Гэдсээ өлсгөж яахин зовох болов?
Одоо би хоёр сэвлэг vсээ хойш урагш унжуулж яахин одно?"
гээд Онон мөрнийг долгилтол, ой шугуйг ганхтал их дуугаар уйлахад Даридай
отчигин хажуунаас өгvvлрvvн:
"Тэврэх хайрт эр чинь
Тэртээ давааг давав.
Уйлан санах эр чинь
Ус олныг гэтлэв.
Хайлж уйлавч
Харж чамайг vзэхгvй,
Хайж эрэвч
Хаалга зам нь олдохгvй.
[Гурван гол гэтэлгэв
Гурван гурви давуулав
Хайвал мөргvй
Харвал бараагvй
Хайлбал vл сонстоно. Ч.Ц]
Дуугvй бай гэж ятгав.
Өэлvн vжинийг Есvхэй баатар тэгээд гэртээ авчирч гэргий болгов. Өэлvн vжинийг
Есvхэй баатрын авчирсан ёс ийм бvлгээ.
57. Амбагай хаан баригдаад Хадаан Хотала хоёрыг нэр заасан тул хамаг монгол,
тайчууд нар Онон мөрний Хорхунагийн хөндий гэдэг газар цугларч хэлэлцээд,
Хоталыг хаан болгов. Монголын жаргалан нь бvжиг, хурим бvлгээ. Хоталыг хаан
өргөмжлөөд Хорхунагийн саглагар модны дор хавирга газрыг халцартал, өвдөг
газрыг өлтөртөл дэвхцэн бvжиглэж хуримлав.
58. Хотала, хаан болоод Хадаан тайжитай хоёулаа татаар иргэнээс өшөө авахаар
мордов. Татаарын Хотан бараг, Жали буха хоёртай арван гурван удаа байлдавч,
Амбагай хааны өшөөг сайтар авч эс чадав.
59. Тэр цагт Есvхэй баатар, татаарын Тэмvжин-vгэ, Хори-буха зэргийн татаар
хvнийг барьж ирэхэд жирэмсэн байсан Өэлvн vжин, Ононы Дэлvvн болдог гэдэг
газар Чингис хааныг төрvvлжээ. Чингис төрөхдөө баруун гарт шагайн чинээ нөж
атган төржээ. Татаарын Тэмvжин-vгээг барьж ирэх цагт тохиолдож төрөв гэж
Тэмvжин нэрийг өгчээ.
60. Есvхэй баатрын Өэлvн vжинээс Тэмvжин, Хасар, Хачиун, Тэмvгэ дөрвөн хөвvvн
төрөв. Бас Тэмvлvн нэртэй нэгэн охин төрөв. [Есvхэй баатрын нөгөө гэргий Сочигэл
эхээс төрсөн Бэгтэр Бэлгvтэй хоёр бvлгээ. А.то] Тэмvжинийг есөн настай байхад
Зочи-Хасар долоон настай, Хачиун алчи таван настай, Тэмvгэ отчигин (отгон нь
галын хаан, голомтын эзэн гэсэн vг болно) гурван настай, Тэмvлvн өлгийтэй байсан
бvлгээ.
61. Есvхэй баатар, Тэмvжинийг есөн настай байхад Өэлvн эхийн төрхөм олхуноуд
иргэнд хөвvvний нагац нараас охин гуйяа гэж Тэмvжинийг аваад одов. Явах замд
Цэгцэр Чихургу гэдэг газрын хооронд Хонгирадын Дэй сэцэнтэй уулзав.
62. Дэй сэцэн өгvvлрvvн: "Есvхэй худ аль хvрэхээр явна?" Есvхэй баатар
өгvvлрvvн: "Миний хөвvvний нагац олхуноуд иргэнээс охин гуйхаар явж байна".
Дэй сэцэн өгvvлрvvн: "Энэ хөвvvн чинь нvдэндээ галтай, нvvрэндээ гэрэлтэй
хөвvvн байна.
63. Есvхэй худ, би энэ шөнө, нэгэн зvvд зvvдлэв. Цагаан шонхор шувуу, нар сар
хоёрыг атган нисэж ирээд миний гар дээр буув" гэж зvvдлэв. Нар сарыг бид нvдээр
vздэг билээ. Гэтэл, нар сарыг шонхор шувуу атгаж миний гар дээр буух нь
гайхалтай, ямар сайн тохиол учрах болов гэж би бусдад хэлсэн бvлгээ. Есvхэй худ
чи, хөвvvн дагуулж ирсэн нь даруй миний зvvдний тайлбар болов. Юун зvvд байх
вэ! Танай хиад аймгийн сvлд ирж, зvvдээр дохиолсон ажээ.
64. Манай хонгирад хэдийнээс бусдын нутаг ба хvнийг булаан тэмцэлддэггvй.
Харь улсыг vл довтлон
Хацар сайт охидоо
Хасаг тэргэнд суулгаж
Хар буур хөллөж
Хатируулж одож
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшvvлж
Хамт суулгана.
Өөр иргэнийг vл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өлжгэтэй (суудалтай) тэргэнд суулгаж
Өл буур хөллөж
Yvсгэж одож
Өндөр суурь эзлэгчдийн
Өрөөл хань болгоно.
Манай хонгирад хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайн охидтой тул зээгийн
зvсээр, охидын өнгөөр явна.
65. Нуган хvvхэд нутгаа эзэмшинэ. Охин хvvхэд өнгө шилэгдэнэ. Есvхэй худ,
миний гэрт оч. Надад өчvvхэн охин бий. Тэ vз" гэж, Дэй сэцэн хэлээд Есvхэйг
гэртээ дагуулж аваачив.
66. Есvхэй худ, охиныг vзвэл нvvртээ гэрэлтэй, нvдэндээ галтай охин тул санаанд
нийлэв. Тvvний нэр Бөртэ гэнэ. Тэмvжинээс нэгэн нас ах, аравтай ажээ.
Дэй сэцэний гэрт хоноод маргааш нь охиныг гуйвал, Дэй сэцэн өгvvлрvvн: "Олон
удаа гуйлгаж өгвөл эрхэмлэгдэх, цөөн удаа гуйлгаж өгвөл доромжлогдох гэдэг
боловч, охин хvний заяа, төрсөн vvдэнд өтлөхгvй тул охиноо өгье. Чи хөвvvнээ
хvргэн болгож манай гэрт vлдээ" гэвэл, Есvхэй баатар өгvvлрvvн: "Би хөвvvнээ
орхиё. Миний хөвvvн нохойноос цочимтгой билээ. Эрхэм худ чи, миний хөвvvнийг
нохойноос бvv цочуул!" гээд хөтөлж явсан мориор бэлэг өгч, Тэмvжинийг орхиод
Есvхэй баатар буцав.
67. Есvхэй баатар, Цэгцэрийн шар талд явж байтал, татаар иргэн хуримлаж байхтай
тохиолдоод ам цангах тул хуримд буув. Татаар нар Есvхэйг таньж, "Эрхэм Есvхэй
ирэв" гэж хуримд суулгаад, урьдын булаагдсан өшөөг санаж, нууцаар хэлэлцэн,
хоолонд хор хольж өгчээ. Есvхэй тэндээс мордож явах замд бие муужирч, гурван
хоног арай гэж яваад гэрт хvрч,
68. Есvхэй өгvvлрvvн: "Миний дотор муу байна. Дэргэд минь хэн байна?" гэж
асуувал, хонхотаны Чирха өвгөний хөвvvн Мэнлиг (Мэнлиг буюу Мунлиг) ойр
байна гэвэл, тvvнийг дуудаж өгvvлрvvн: "Хvv минь Мэнлиг чи сонс. Хөвvvн минь
балчир билээ. Тэмvжин хөвvvнийг урагт орхиод ирэх замын зуур татаарт
хорлогдов. Дотор минь муу байна. Өнчин хоцорсон дvv нараа, бэлбэсэн бэргэнээ
асрахыг чи мэд. Тэмvжин хөвvvнийг даруй явж авчир! Хайрт Мэнлиг минь!" гээд
наснаас нөгчив.
ЧИНГИСИЙН ИДЭР НАС
69. Мэнлиг, Есvхэй баатрын vгийг дагаж, Дэй сэцэнд очоод өгvvлрvvн: "Есvхэй ах,
Тэмvжинийг маш их мөрөөдөж өрөвдөх тул Тэмvжинийг авахаар ирэв" гэвэл, Дэй
сэцэн өгvvлрvvн: "Худ хөвvvнээ мөрөөдөх бөгөөс явуулъя. Харин удалгvй гэдрэг
ирvvлэх хэрэгтэй" гэв. Энэ vгийг сонсож Мэнлиг эцэг, Тэмvжинийг авч ирэв.
[Есvхэй баатар тэнгэр болсонд Тэмvжин, газарт уруу унан хэвтэж маш гаслахад
хонхотаны Чирха, тvvнийг сэргээн ятгаж өгvvлсэн нь:
"Тул загас мэт юунд
Тулбарин гасална чи?
Туурга цэрэг (торгон цэрэг)-ээ бэхэлье гэж
Туйлтай vгээ хэлэлцсэн биш билvv?
Усны загас мэт юунд
Уяран гасална, чи?
Улс төрөө байгуулъя гэж
Учиртай vгээ хэлэлцсэн биш билvv?"
гэж өгvvлбэл уйлахаа зогссон ажээ. А.то]
70. Тэр хавар Амбагай хааны хатан Орбай Сохатай хоёр ихсийн газар (өвгөдийн
хvvр оршуулах газар) тайлгын идээ өргөхөд Өэлvн vжин хождож очсон тул тайлгын
идээний хуваариас хоцрогдов. Орбай Сохатай хоёрт Өэлvн vжин өгvvлрvvн:
"Есvхэй баатрыг vхэв гэж, хөвvvнийг минь балчир гэж, ихсийн тайлгын хишгийн
архи сархдаас яахин хождуулав, та? Нvд vзсээр vл өгөх, нvvхдээ vл хэлэх болов, та"
гэжээ.
71. Тэр vгэнд Орбай Сохатай хоёр хатан хариу өгvvлрvvн:
"Урьж чамд өгөх ёсгvй
Учирвал чи идэх ёстой!
Хvргэж, чамд өгөх ёсгvй
Хvртвэл чи идэх ёстой!
Амбагай хаан vхээд, Өэлvнд ийнхvv хэлэгдэх болов.
72. Аргацаан эдний эх, хөвvvдийг нутагт орхиж нvvе. Бvv авч явъя" гэв. Тvvний
маргааш тайчуудын Таргудай-Хирилтуг, Тодойн-Гиртэ нар Онон мөрөн уруу
хөдлөв. Өэлvн vжин, хөвvvдийн хамт орхигдоход хонхотаны Чирха өвгөн нvvж
одогсдыг очиж ятгавал Тодойн Гиртэ,
"Цээлийн ус ширгэв
Цэгээн чулуу хагарав"
гээд Чирха өвгөний vгийг хайхрахгvй, цааш нvvж "Чи ингэж ятгах буюу" гэж тэр
өвгөний зоо нурууг жадлан хөөв.
73. Чирха өвгөн шархтай болж гэртээ ирээд зовуурилан хэвтэхэд Тэмvжин vзэхээр
одов. Хонхотаны Чирха өвгөн, Тэмvжинд өгvvлрvvн: "Сайн эцгийн чинь хураасан
улс тарж нvvхэд ятгахаар яваад ийнхvv жадлагдав" гэвэл Тэмvжин уйлж гарав.
Өэлvн vжин өөрийн биеэр туг барьж мордоод, орхиж нvvсэн иргэдийн заримыг
буцааж авчрав. Гэвч, буцаж ирсэн иргэд бас тогтсонгvй, тайчуудын хойноос
нvvжээ.
74. Ийнхvv тайчууд ах дvv нар бэлбэсэн Өэлvн vжинийг бяцхан хөвvvдийн хамт
нутагт гээж нvvсэн ажээ.
Оюунтай төрсөн Өэлvн эх
Оёдолт дээлийг огшуулан өмсөж
Оготор хормойг шуун бvсэлж
Онон мөрнийг өгсөж уруудаж
Олирс мойлыг тvvж явж
Өчvvхэн хөвvvдээ хайрлан тэжээж
Өдөр шөнийг аргацаан өнгөрvvлэв.
Чадалтай төрсөн vжин эх
Царсан шорыг барин явж
Цавчим газрыг өгсөж уруудаж
Сөдөн хичгэний vндсийг малтаж
Шөнө өдрийг хатамжин өнгөрvvлж
Суут хөвvvдээ тэжээн өсгөв.
[Хатан төрсөн vжин эх
Хайлаасан шор барин явж
Халдун уулыг өгсөн уруудаж
Хавийн мангирыг малтан тvvж
Хаад хөвvvдээ хайрлан тэжээж
Ханатал цадтал идvvлж өсгөв. А.то]
75. Гоо төрсөн Өэлvн эх
Гох дэгээ барин явж
Гол завыг өгсөж уруудаж
Гогод мангирыг тvvн явж
Хутагтан хөвvvдээ тэжээж өсгөв.
Зарчимтай төрсөн vжин эхийн
Затгас төмсөөр тэжээсэн хөвvvд
Засагтан сайд болж өсөв.
Гоо төрсөн vжин эхийн
Гогод мангираар тэжээсэн хөвvvд
Хутагтан сайд болж өсөв
Эх vжиний тэжээсэн хөвvvд
Эрс сайд болон өсөж
Эрх омог төгөлдөр болж
Эх Ононы эрэгт сууж
Өлгvvр гох усанд хаяж
Эрэмдэг загасыг шvvн барьж
Эх vжинийг тэжээх болов
Зарчимт vжиний тэжээсэн хөвvvд
Засагт эрс болон өсөж
Замагтай усыг шvvрдэн байж
Загас жараахайг гөхидөн барьж
Заяат эхээ тэжээх болов.
76. Нэгэн өдөр Тэмvжин, Хасар, Бэгтэр, Бэлгvтэй дөрвvvл хамт сууж, загас
гөхидөхөд нэг гэгээн согос загас гөхид торжээ. Тэмvжин Хасар хоёроос Бэгтэр
Бэлгvтэй хоёр тэр загасыг булааж авав. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж vжин эхэд
өгvvлрvvн: "Нэгэн цайвар загас гөхид орсныг Бэгтэр Бэлгvтэй ах дvv хоёулаа
булааж авав" гэвэл, vжин эх өгvvлрvvн: "Та нар нэг эцгийн хөвvvд байтал юунд
тэгж маргалдана? Одоо сvvдрээс өөр нөхөргvй, сvvлнээс өөр ташуургvй байгаагаа
мэдэх биз. Ийм бол бид тайчууд нараас яаж өшөөгөө авч чадна. Урьдын Алун эхийн
таван хөвvvд мэт яагаад эв эегvй болов? Та нар битгий тэг" гэв.
77. Тэндээс Тэмvжин Хасар хоёр vл ойшоон өгvvлрvvн: "Өчигдөр нэг болжмор
харваж алсныг тэд булааж авсан билээ. Энэ өдөр бас дахин булаав. Ийм бол эдэнтэй
хамт яаж амьдарна" гээд гэрийн vvдийг ширvvн хаяж гарч одов. Бэгтэр, довцог
дээр есөн шарга морио хариулж суутал Тэмvжин хойноос, Хасар өмнөөс нууцаар
сумаа онилж хvрэхэд Бэгтэр vзээд өгvvлрvvн: "Тайчууд ах дvv нарын хөнөөлийг
хvлээгээд, өшөөгөө дуусган авч чадаагvй байтал, та нар намайг яаж нvдний
сормуус, амны бөөлжис болгоно? Одоо сvvдрээс өөр нөхөргvй, сvvлнээс өөр
ташуургvй байтал юунд ингэж байна, та? Голомтыг минь бvv бvрэлгэгтvн.
Бэлгvтэйг бvv хөнөөгтvн" гээд завилан сууж хvлцэв. Тэмvжин Хасар хоёр хойно
урдаас харван алж одов.
78. Тэмvжин Хасар хоёр гэрт ирж ороход vжин эх хоёр хөвvvнийхээ царайг
хармагц, даруй учрыг мэдэж өгvvлрvvн:
"Хариа барагсад
Ижлээ идэгсэд
Халуун хэвлээс гарахдаа
Хар нөж атган төрсөн билээ
Хавиргаа хазах
Хар нохой мэт,
Хаданд довтлох
Харцага шонхор мэт,
Уураа даран ядах
Омогт арслан мэт,
Амьдыг залгих
Аюулт мангас мэт,
Сvvдрээ довтлох
Сvрхий араатан мэт,
Цугийг залгих
Цурхай загас мэт,
Ботго тормын
Бормийг хазах
Өл буур мэт,
Бороот өдөр
Довтлон халдах
Өлөн чоно мэт,
Нялх vрээ
Гилэн (хөөн) ядаж
Нядлан идэх
Нvгэлт ангир мэт
, Хэвтшийг хөдөлгөвөл
Гэдрэг довтлох
Хэрцгий цөөвөр (чоно) мэт,
Барьж идэх
Барс араатан мэт,
Балмад амьтад буюу
Сvvдрээс өөр нөхөргvй
Сvvлнээс өөр ташуургvй байхад
тайчууд нарын хөнөөлийг хvлээж, өшөөгөө хэн яаж авах вэ? гэж байхад, та нар юунд
ийм хэрэг хийв?" гэж эртний vгийг иш татаж, өвгөдийн vгийг vндэс болгож
хөвvvдээ ихэд буруушаан зэмлэв.
79. Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "Хурганы
vс гуужив, төлөгний бие төлжив" (Өэлvний хөвvvд тэнхрэв) гэж довтлохоор ирэв.
Тэднээс айж Өэлvн vжин хөвvvдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгvтэй мод хугалж
шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмvгэ, Тэмvлvн гурвыг уулын завд
нууж байхад тайчууд бархиран өгvvлрvvн: "Тэмvжин ахаа гаргаж өг. Бусад чинь
хэрэггvй" гэхийг сонсоод Тэмvжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Yvнийг
тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмvжин, Тэргvvн өндрийн шугуйд шургаж орвол
тайчууд нэвтрэн орж чадсангvй хvрээлэн сахив.
80. Тэмvжин, шугуй дотор гурав хонож одоо харъя гэж морио хөтөлж явахад
мориноос эмээл нь мултран унав. Эргэж vзвэл эмээлийн олом хөмөлдрөг хэвээр
байтал мултарсан ажээ. "Олом мултарч болох гэвч, хөмөлдрөг яахин мултарна.
Тэнгэр ятгаж байгаа болов уу?" гэж бас гурав хоног хvлээв. Дахин гарахаар явахад
шугуйгаас гарах замыг гэрийн чинээ цагаан чулуу бөглөн хэвтэж байна. "Тэнгэр
ятгаж байгаа болов уу?" гэж буцаж бас гурав хонов. Бvгд ес хоног хоолгvй байж
"Энэ мэт нэргvй vхэхээр гаръя" гээд зам бөглөн унасан гэрийн чинээ цагаан чулууг
тойрон гарахад саад болох модыг сумч (сум хийдэг) хутгаараа огтлоод морио
хөтөлж гармагц тайчууд угтан барьж авав.
81. Тэмvжинийг Таргудай-Хирилтуг барьж, улсдаа аваачаад засаглан шийтгэж айл
бvрд нэжээд хонуулж хэсvvлэн явна. Зуны тэргvvн сарын арван зургааны улаан
тэргэл өдөр тайчууд Ононы эрэг дээр хуримлаж, нар шингэхэд тарав. Тэр хуримын
vед Тэмvжинийг нэгэн хялбар дорой хөвvvн авчран сахиулж билээ. Хуримын ардыг
тармагц, тэр хялбар хөвvvний толгойг бугуй (дөнгө)-гаар нэгэн удаа дэлдээд
(цохиод) гvйж Ононы шугуй дотор хэвтвэл vзэгдэх болов уу гэж усны хариг
(урсгалын хажуу дахь тогтмол ус)-т ороод гэдрэг хэвтэж дөнгөө ус уруу урсган
нvvрээ ил гаргаж хэвтэв.
82. "Баригдсан хvнийг алдав" гэж тvvнийг сахиж байсан хvн их дуугаар
хашхирахад тарсан тайчууд цуглан ирж, өдөр мэт саруул шөнө Ононы шугуйг
нэгжин бэдрэв. Усны харигт хэвтэж байгаа Тэмvжинтэй сvлдvсний Сорхон-шар яг
тохиолдон vзэж өгvvлрvvн: [усанд чилмий (ором)-гvй, огторгуйд мөргvй тул чиний
ингэж хэвтэх зөв байна. А.то] "Чи ийм аргатай бөгөөд нvдэндээ галтай, нvvртээ
гэрэлтэй хvн тул тайчууд ийнхvv атаархах ажээ. Чи ингээд хэвтэж бай. Би чамайг
зааж өгөхгvй" гээд өнгөрөн одов. Цааш хэрхэн эрэхийг тайчууд нар зөвлөхөд,
Сорхон-шар өгvvлрvvн: "Хvн бvр явсан мөрөөр гэдрэг явж, орчны газрыг дахин
шалгаж vзье" гэвэл цөм "За" гэж зөвшөөрч, хvн бvр явсан мөрөөрөө явж эрэв. Бас
Сорхон-шар, Тэмvжинийг дайрч "Ах дvv тайчvvд нар, ам шvдээ билvvдэж айсуй
явна. Чи хатуужин хэвтэж бай" гээд өнгөрч одов.
83. Тайчууд нар эрж олсонгvй тул дахин явж эрэхийг зөвлөлдөхөд Сорхон-шар
өгvvлрvvн: "Тайчууд, [ноёд А.то] хөвvvд бид, гэгээн цагаан өдөр бvхэл хvнийг
алдаад, одоо харанхуй шөнө хэрхэн олох билээ. Хvн бvр явсан мөрөөрөө дахин
нэгэн удаа эрж тараад маргааш цуглаж эрье. Тэр дөнгөтэй хvн хаана холдох вэ"
гэвэл бvгдээр "За" гэлдэж буцаж эрэхээр явав.
Сорхон-шар бас Тэмvжинд ирээд өгvvлрvvн: "Одоо нэгэн удаа эрж тараад маргааш
эрэхээр болов. Биднийг тармагц эх ба дvv нарын зvг яв. Хэрэв хvн тохиолдвол
намайг vзэв гэж бvv хэл" гээд явчив.
84. Тэднийг тармагц, тэмvжин дотроо сэтгэрvvн: "Саяын хэдэн өдөр айл хэсэж
хоноход Сорхон-шарын гэрт хоновол тvvний хөвvvн Чимбай Чулуун хоёр намайг
өрөвдөн хайрлаж, шөнө гинж дөнгий минь суллаж хонуулах бvлгээ. Одоо бас
Сорхон-шар намайг vзэж зааж өгсөнгvй өнгөрөв. Тэд намайг аврах биз" гэж Сорхон-
шарын гэрийг зvглэн Онон мөрөн уруу явав.
85. Сорхон-шарын гэрийн тэмдэг нь шөнө турш vvр цайтал сvv самарч эсэг (айраг)-
ээ бvлэх бvлгээ. Тэр тэмдгийг баримталж, бvлvvрийн чимээг чиглэж очоод гэрт нь
орвол Сорхон-шар өгvvлрvvн: "Чамайг эх ба дvv нарын зvг яв гэж эс хэллvv, би. Чи
юунд ирэв?" гэв. Тvvний хөвvvн Чимбай Чулуун хоёр өгvvлрvvн: "Болжмор шувуу,
харцагаас дутааж бутын ёроолд хоргодвол бут тvvнийг хамгаалж аварна. Одоо
бидэнд хvн хоргодож ирэхэд тэгж хэлж яаж болно" гэж эцгээ буруушааж, дөнгийг
эвдэж галд тvлээд, Тэмvжинийг хойд унгаст хар (мухлаг) тэргэнд өгvvлж, "Амьтан
хvнд бvv хэл" гэж Хадаан нэртэй охин дvvгээр асруулав.
86. Гуравдугаар өдөр [Дөнгөт хvн хаана холдох билээ? А.то] "Тvvнийг манайхан
нуусан биз. Өөр зуураа айлуудыг нэгжье" гэж айл бvрийг нэгжсээр Сорхон-шарынд
ирж, гэр тэрэг ба исэр (ор)-ийн дор хvртэл нэгжээд хойд унгаст тэргэнд очиж амсар
дахь унгасыг таталж, Тэмvжиний хөлд хvрвэл, Сорхон-шар өгvvлрvvн: "Ийм
халуун цагт унгасан дотор амьд хvн яаж байна? [Сэтгэлээ хантал эр. А.то] " гэвэл
нэгжvvлийн хvмvvс бууж одов.
87. Тэр нэгжvvлийг одсон хойно Тэмvжинд Сорхон-шар өгvvлрvvн: "Намайг vнсээр
хийсгэн алдав, чи. Одоо даруй эх ба дvv нарын зvг яв" гэж, ам цагаан эрмэг хулагч
гvvг унуулж, тэлээ (хоёр эхийг хөхдөг тарган) хургыг чанаж, хөхvvр (ундны тулам)
ба нэг нум, хоёр сум өгч, эмээл ба хэтгvйгээр явуулав.
88. Тэмvжин тэндээс явж урьдын шивээлсэн газарт ирээд өвсний налархай (зурвас)-
гаар мөшгөн Онон мөрөн өөд явж, өрнөөс урсах Химурга горхинд хvрэв. Химурга
горхины өөд өгсөж, Бэдэр хошууны Хорчухуй болдог гэдэг газар хvрч эх, дvv
нартай учрав.
89. Тэнд бvгдээр нийлэлдэж, Бурхан халдуны өвөр Хvрэлх дотор урсах Сэнгvр
горхины (Цэнхэрийн голын) Хар зvрхний Хөх нуур гэдэг газар очиж нутаглаад
тарвага, зурам алж идэн амьдрав.
90. Нэгэн өдөр гэрийн дэргэд байгаа найман шарга агтыг дээрэм ирж нvд vзтэл
дээрэмдэж одоход Тэмvжин нар явган тул харсаар хоцров. Бэлгvтэй оготор хонгор
морийг унаж, тарвага агнахаар явсан билээ. Yдэш нар шингэсний хойно оготор
хонгор мориндоо тарвагануудыг дааж ядтал ачиж явган хөтөлж ирэв. "Шарга
агтуудыг дээрэм авч одов" гэвэл, Бэлгvтэй, "Би нэхье" гэв. Хасар өгvvлрvvн: "Чи
чадахгvй, би нэхье" гэв.
Тэмvжин өгvvлрvvн: "Та нар чадахгvй, би нэхье" гэж оготор хонгорыг унаад шарга
агтыг өвсний налархайгаар мөшгөн хөөж гурав хоног яваад нэгэн өглөө олон адуунд
хvрвэл нэг гавшгай хөвvvн гvv сааж байна. Тvvнтэй уулзаж, шарга агтаа
сураглавал, тэр хөвvvн өгvvлрvvн: "Энэ өглөө нар ургахын урьд найман шарга
морийг vvгээр хөөж гарав. Мөрийг би зааж өгье" гээд оготор хонгорыг тавиулж
орог шинхул морийг Тэмvжинд унуулав. Өөрөө хурдан ухаа морийг унаж, гэртээ
харилгvй намбух (хөхvvр) суулгаа хээр боож тавив. Тэгээд өгvvлрvvн: "Нөхөр чи их
мунгинаж яваа ажээ. Эрийн мун (бэрхшээл) нэгэн адил бий. Би чамд нөхөр болъё.
Миний эцэг Наху баян гэдэг. Би тvvний ганц хөвvvн. Миний нэр Боорчи" гээд
хоёулаа мордож шарга морьдыг мөрөөр нь мөшгөж гурван хоног явав. Нэгэн vдэш
нарны гэрэл уул ташиж бvхий цагт нэгэн хvрээ иргэнд хvрвэл, найман шарга морь
нь тэр хvрээний захад өвс идэж байна. Тэмvжин өгvvлрvvн: "Нөхөр чи эндээ бай.
Манай шарга морьд тэр байна. Би тvvнийг хөөж ирье" гэвэл, Боорчи өгvvлрvvн: "Би
чамд нөхөр болж ирээд энд яаж vлдэнэ" гээд хоёулаа хамт довтолж ороод шарга
морьдыг хөөж гарав.
91. Хойноос нь олон хvн цувалдан хөөв. Тэдний дотроос нэгэн цагаан морьтой
[улаан дээлтэй. А.то] хvн уурга барьж ганцаар гvйцэж ирэхэд Боорчи өгvvлрvvн:
"Нөхөр чи нум сумаа надад өг. Би харвалдъя гэвэл, Тэмvжин өгvvлрvvн: "Миний
төлөө чи эрсдvvзэй. Би харвалдъя" гэж эргэж харвалдав. Тэр цагаан морьтойн хvн
уургаа дохисоор хоцорвол хойдох нөхөд нь уван цуван гvйцэж ирсэн боловч нэгэнт
нар уул ташин шингэж бvрэнхий болсон тул тэд нэхэж чадахгvй хоцров.
92. Тэмvжин Боорчи хоёр морьдоо авч тэр шөнө турш яваад гурван өдөр, гурван
шөнө явж Боорчийн гэрт ойртвол, Тэмvжин өгvvлрvvн: "Би чамгvй бол энэ морьдоо
яаж авч чадах билээ? [Би хэдийг авах вэ? А.то] Чи хэдийг авах вэ?" гэвэл, Боорчи
өгvvлрvvн "Би сайн нөхөр чамайг мунгинаж явна гэж тус болохоор ханилж явсан
билээ. Би олз эрсэнгvй. Би Наху баяны ганц хөвvvн тул миний эцгийн зөөсөн
хураасан хөрөнгө надад элбэг хvрнэ" гэж эс авав.
93. Хоёулаа Наху баяны гэрт хvрвэл, хөвvvнээ алдав гэж нус нулимс болж байсан
Наху баян хөвvvнээ ирснийг vзээд нэг уйлж, нэг загнаж, "Хөвvvн минь юу болсноо
хэл" гэвэл Боорчи өгvvлрvvн: "Энэ сайн нөхөр мунгинаж явахыг vзээд хамт одсон
билээ. Одоо ирэв" гээд мордож, хээр боож тавьсан намбух суулгаа авч ирэв.
Тэмvжинд тэд тэлээ хурга алж хvнс бэлтгээд бас ганзагын тулам өгөв. Наху баян
өгvvлрvvн: "Хоёр залуус vvнээс хойш сайхан нөхөрлө, бие биеэ битгий орхи" гэв.
Тэндээс Тэмvжин мордож гурван өдөр гурван шөнө яваад Сэнгvр горхинд байгаа
гэртээ хvрэв. Тэмvжинийг ирэхэд Өэлvн эх, Хасар хийгээд дvv нарын зовнил
тайлагдаж сэтгэл баясав.
94. Урьд Бөртэ vжинийг Тэмvжин есөн настай байхдаа vзэж ирснээс хойш дахин
уулзаагvй билээ. Одоо Тэмvжин Бэлгvтэй хоёр Бөртэ vжинийг эрэхээр Хэрлэн
мөрөн уруу одов. Цэгцэр Чихургу хоёрын завсар Хонгирадын Дэй сэцэн нутаглан
байгаа ажээ. Дэй сэцэн, Тэмvжинийг vзэж маш их баясаж өгvvлрvvн: "Ах дvv
тайчууд нар чамд атаархан хорсохыг би мэдэх тул чиний тухай сэтгэл зовнисоор
цөхрөхөд хvрсэн билээ. Одоо чамтай уулзав" гээд Бөртэ vжинийг Тэмvжинд өгөв.
Тэмvжин Бөртэ vжинийг авч хамт буцахад Дэй сэцэн vдэж яваад Хэрлэний Ураг
цөл гэдэг газар хvрч [халуунд ядрах тул А.то] Хэрлэн уруу гэдрэг буцав. Дэй
сэцэний гэргий Цотан охин Бөртэ vжинийг vзэж Хvрэлх дотор Сэнгvр горхинд
бvхvйд хvргэж ирэв.
95. Цотанг хариулаад Боорчийг нөхөрлөе гэж урьж Бэлгvтэйг илгээв. Бэлгvтэйг
ирмэгц Боорчи, эцэгтээ vл хэлэн бөгтөр хонгорыг унаад бор өрмөг (хэвнэг)-өө
бөгтрөөд Бэлгvтэйн хамт явж ирэв. Боорчийн Тэмvжинтэй нөхөрлөсөн ёс тийм.
96. Тэмvжин нар Сэнгvр горхиноос нvvж, Хэрлэн мөрний эх Бvрги эрэгт бууж
нутаглах цагт Цотан эхийн шитгvл (өмсгөл) гэж авчирсан хар булган дахыг авч
Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа Есvхэй эцгийн хуучин дотно анд (нөхөр) Ван
хантай уулзахаар очив. Эцгийн анд бол эцэг мэт биз гэж Ван ханыг Туул голын
шугуйд нутаглан байхад хvрч очоод Тэмvжин өгvvлрvvн: "Эцгийн хуучин анд та,
миний эцгийн адил буюу гэж би гэргий аваад өмсгөл хар булган дахыг чамд
авчрав" гэж булган дахаа өгөв. Ван хан маш их баясаж өгvvлрvvн:
"Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсыг чинь
Хамтатгаж өгье
Булган дахын чинь хариуд
Бутарсан улсыг чинь
Цуглуулж өгье.
Бөөр нь бөгсөнд байг
Цэр нь цээжинд байг
(Ах захтай болог)" гэв.
97. Тэндээс бvрги эрэгт нутаглан бvхийд Бурхан халдунаас Урианхайн Жарчиудай
өвгөн хөөрөг (төмрийн дархны vлээх тулам)-өө vvрч, Зэлмэ нэрт хөвvvнээ дагуулж
ирээд өгvvлрvvн: "Тэргvvн Ононы Дэлvvн болдогт Тэмvжин чамайг төрөхөд Булган
өлгий өгсөн ба би энэ хөвvvн Зэлмээг чамд өгсөн боловч, балчир учраас гэрт
аваачсан билээ. Одоо чи миний хөвvvн Зэлмээр
Эмээлээ тохуул
Yvдээ сөхvvл" гэж өгөв.
98. Хэрлэн мөрний эх Бvрги эрэгт нутаглан байтал нэгэн өглөө эрт vvр цайж байхад
Өэлvн эхийн гэрт зарцлагдах Хуагчин эмгэн босож өгvvлрvvн: "Эх, эх vтэр бос.
Газар дэлбэрэх мэт чимээ гарч, морины төвөргөөн сонстоно. Аймшигт тайчууд
айсуй биз. Эх даруй бос" гэв.
99. Өэлvн эх, "Хөвvvдийг даруй сэрvvлэгтvн" гээд өөрөө даруй босов. Тэмvжин нар
даруй босоод морьдоо барьж, Тэмvжин, Өэлvн эх, Хасар, Хачиун, Тэмvгэ отчигин,
Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ нар тус бvр нэг морь унаж, Тэмvлvнийг Өэлvн эх өвөртээ
дvvрэв. Нэгэн моринд юм ачиж хөтлөв. Бөртэ vжинд морь дутав.
100. Тэмvжин ах дvv нар мордож, vvрээр бурхан халдуны зvг одов. Хуагчин өмгөн,
Бөртэ vжинийг нууя гэж бvхээгтэй тэргэнд оруулж [эд бараагаа хийж тэргэнд сууж
А.то] бөөр алаг vхэр хөллөж, Тvнхэлэг горхин өөд хөдөлж [уул өгсөн Тvнхэлэг
горхиноо хvрэхэд А.то] сая vvр цайж харуй бvрий байтал, өөдөөс цэргийн хvмvvс
хатиран ирж, "Чи юун хvн бэ?" гэж асуувал Хуагчин эмгэн өгvvлрvvн: "Би
Тэмvжиний харьяат. Их гэрт хонь хяргахаар ирсэн билээ. Одоо [унгас тээж А.то]
гэртээ харьж явна" гэв. Тэр цэргvvд өгvvлрvvн: "Тэмvvжин гэрт бий юу? Yгvй юу?
Гэр нь хаана байна?" гэвэл, Хуагчин эмгэн өгvvлрvvн: "Гэр нь ойр байна.
Тэмvжиний бий, vгvйг би мэдэхгvй, би хойд гэрээс гарч ирэв" гэв.
101. Тэд цэргvvд хатиран одов. Хуагчин эмгэн, бөөр алаг vхрээ гуядаж, яаравчлан
явах гэтэл тэрэгний тэнхлэг хугарав. Тэнхлэг хугарсан учир, явганаар ойд дутааж
оръё гэж байтал, хойноос мөн цэргvvд Бэлгvтэйн эхийг сундалж, хоёр хөлий нь
санжуулан давхиж ирээд, "Энэ тэргэн дотор юу байна?" гэж асуувал, Хуагчин
эмгэн өгvvлрvvн: "Унгас бий" гэв. Тэр цэргvvдийн ахмад нь өгvvлрvvн: "Дvv нар
бууж vзэгтvн" гэвэл, бусад нь бууж хаалттай тэрэгний хаалгыг нээвэл, дотор нь
хатан сууж байна. Тvvнийг тэрэгнээс чирч гаргаад Хуагчин хоёуланг сундалж
Тэмvжиний хойноос өвсний налархайгаар мөшгөж, Бурхан халдун өөд гарав.
102. Тэмvжинийг нэхэж Бурхан халдуныг гурав тойрон нэгживч олсонгvй. Урагш
хойш явж эрвэл умбах шавар, битvv ой тулгарч, цатгалан могой шургах завсаргvй
бэрх шугуй тул Тэмvжинийг мөрдөж олж чадсангvй. Энэхvv довтолсон цэргvvд бол
гурван мэргид байсан ажээ. Удуйд мэргидийн Тогтоа, Увас (ухаа) мэргидийн Дайр-
Yсvн, Хаад мэргидийн Хаатай Дармала гурвуул нийлж урьд Чилэдvгээс Өэлvн
эхийг булааж авсны өшөөг нэхэхээр ирсэн ажээ. Одоо тэдгээр мэргид өгvvлэлдрvvн:
"Өэлvнийг булаагдсаны өшөөг авахаар ирээд одоо эмсий нь булааж авав. Өвөг
эцгийн өшөөг авав бид" гэж гэртээ буцав.
103. [Тэд Бөртэ vжинийг аваачаад Чилэдvгийн дvv Чилэгэр бөхөд өгөв. А.то]
Тэмvжин: "Тэр гурван мэргид гэртээ харих нь уу? Ууланд бvгэх нь vv? Гурван
хоног дагаж яваад мэдэж ир" гэж Бэлгvтэй, Боорчи, Зэлмэ гурвыг илгээв. Тэмvжин
өөрөө Бурхан халдун дээр бууж, өвчvvгээ дэлдэж (цохиж) залбиран өгvvлрvvн:
"Солонго мэт сонсох
Соргог Хуагчины
Сонор хvчээр
Yен мэт vзэх
Yнэнч Хуагчины
Yзсэний ачаар
[Аюулт дайснаас
Амжин дутааж]
Бvтэн биеэ
Бvгэн нуугдаж
Бvдэг замыг
Мөрдөн дагаж
Бугын мөрийг
Мөшгөн хөөж
Бургасан гэрт
Буруулан нуугдаж
Бурхан халдунд
Амь хоргодов.
Харийн дайсан
Халдан довтлоход
Харцагаас дутаасан
Болжмор мэт
Хандгай бугын
Мөрийг дагаж
Хад хавчлын
Сvвийг эрж
Хулдун ууланд
Дутааж ирээд
Хальс холтсоор гэр барьж
Халуун амиа
Хамгаалав, би.
Бөглvv ойт
Бурхан уул
Бөөсөн чинээ амий минь
Бөөцийлөн аварч
Бөөрийн чинээ биеий минь
Бvтэн мэнд vлдээв.
Өшөөт дайснаас
Өршөөн аварч
Өнчин бидний
Өмөг болсон
Өндөр дээд
Бурхан халдун чамайг
Өглөө бvр мялааж байя!
Өдөр бvр тахиж байя!
Yрийн vрд
Yvрд тахим
Yе тутам
Yргэлж шvтье!"
гэж бvсээ хvзvvнд эрих мэт өлгөж, малгайгаа гарт сэгэлдэрч, гараар өвчvvгээ дарж,
наран өөд хандаж, Бурхан халдунд есөнтээ сөгдөж өчил өчин, сацал сацав.
МЭРГЭДИЙГ СӨНӨӨСӨН БА ТЭМYЖИНД ЧИНГИС ХААН ЦОЛ
ӨРГӨМЖИЛСӨН НЬ
104. Тэндээс Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуул явж, Туул голын Хар шугуйд
нутаглаж байгаа ван хан Тоорилд очиж өгvvлрvvн: "Санамсаргvй байтал гурван
мэргид довтолж, эхнэр хvvхдийг минь булааж авав. Хан эцэг минь эхнэр хvvхдий
минь аварч өгнө vv гэж ирэв" гэвэл, ван хан Тоорил хариу өгvvлрvvн: "Би ноднин
жил чамд хэлсэн биш vv. Эцгийн адил эцэг гэж булган дах авчирч өгсөн тухайд би
ингэж хэлсэн билээ
"Булган дахын чинь хариуд
Бутарсан улсы чинь
Бөөгнөрvvлж өгье
Хар булган дахын чинь хариуд
Хагацсан улсы чинь хамтатгаж өгье.
Цэрээ цээжинд байлга
Бөөрөө бөгсөнд байлга
(Ах захтай байг)"
гэж хэлсэн билээ.
Одоо тэр vгэндээ хvрч,
Булган дахын чинь хариуд
Бvгд мэргэдийг
Бvрэлгэн довтолж
Бөртэ vжинийг чинь
Буцааж өгье.
Хар булган дахын чинь хариу
Хамаг мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртий чинь
Хариулж авчиръя.
Чи Жамуха дvvд хэл өг. Жамуха дvv Хорхунаг Жубур гэдэг газар бий. Би эндээс
хоёр тvмэн цэрэг авч баруун гар болон мордъё. Жамуха дvv хоёр тvмэн цэрэг авч
зvvн гар болон морилог. Бидний учрах болзоог Жамуха тогтоотугай" гэв.
105. Тэмvжин, Хасар, Бэлгvтэй гурвуулаа, Тоорил ханаас салж гэртээ ирээд
Тэмvжин, Жамухад Хасар Бэлгvтэй хоёрыг илгээж хэлvvлсэн нь:
"Өст мэргид ирж
Өрий минь өвтгөв
Өврий минь хоослов.
Өмөг тvшиг болох
Өнөр төрлийн та нар
Өшөөг авч өгнө vv.
Элэг зvрх минь
Эмтэрч байна.
Элгэн садан та нар
Энэ өгөөг авч өг" гэв.
Бас Хэрэйдийн Тоорил ханы vгийг Жамухад, уламжлан хэлсэн нь: "Эрт өдөр эцэг
хан Есvхэйтэй эв нэгтэй явснаа санаж, одоо хоёр тvмэн цэрэг авч баруун гар болон
мордъё. Жамуха дvv хоёр тvмэн цэрэг авч зvvн гар болон морилтугай. Хамтрах
болзоог Жамуха дvv мэдтvгэй" гэснийг уламжлав. Эдгээр vгийг сонсож гvйцээд
Жамуха өгvvлрvvн:
"Өнөө Тэмvжин анд
Өдий зовлон бэрхэд
Өртөгдсөнийг сонсоод би
Өр өвдөж
Өршөөн санана
Элэг эмтэрч
Эмгэнэн гашуудна.
Эл өшөөг нэхэж
Эдгээр мэргид аймгийг
Эвдэн мөхөөж
Эхнэр Бөртийг
Эргvvлж авчиръя
Хамаг хаад мэргидийг
Хамх цохиж
Хатан Бөртийг
Хариулж авъяа
Давирах гөлмийн чимээг
Дайны хэнгэргийн дуу гэж
Ташааран дутаагч Тогтоа
Дайд Буур-хээрт
Ташаалдан суугаа биз.
Давхар хоромсгын амсар
Дарвалзан хөдлөхөд
Дайн тулаан болов гэж
Ташааран дутаагч
Дайр-Yсvн одоо
Давлагат Орхон Сэлэнгийн
Талхун аралд
Далдиран суугаа биз.
Хамхуул өвс хийсэхэд
Халдах дайсан ирэв гэж
Хар ойр чиглэж
Хашхиран дутаагч муу
Хаатай Дармала одоо
Харжийн талд
Хааш ч vгvй байгаа биз.
Сайхан Хилго мөрөнд
Сахал өвс их гэнэ
Сахал өвс тvvгээр
Сал хийж болдог гэнэ.
Өнөө дөхмийг бодож
Өвсөөр сал хийж
Өргөн Хилго мөрнийг
Өнгөрч хөндлөн гараад
Өөдгvй муусайн мэргидийн
Өнөөх муу Тогтоагийн
Өрх vvдий нь эвдэж
Өм цөм дайрч
Өнгөтэй эдий нь олзолж
Өвөртлөх эмий нь булааж
Өсөх vрий нь тасалж
Өшөө хорсголоо авъя!
Хутагт эрхэм шvтээний нь
Хуга татаж эвдээд
Хувхай болгож хаяя!
Хотол их улсы нь
Хоосон болтол довтолъё" гэв.
106. Жамуха бас Тэмvжин анд, Тоорил хан ах хоёрт хэлvvлсэн нь: "Одоо би
Хараа ихт (холоос харагдах) тугаа тахиж
Хар бухын арьсаар бvрсэн
Харгис дуутай хэнгэргээ дэлдэж
Хатан болд жадаа барьж
Халх хуягт дээлээ өмсөж
Хатгах зэвт сумаа онилж
Хар хул морио унаж
Хамаг олон цэргээ дагуулж
Хаад мэргэдийг халдан довтолж
Хатгалдан байлдахаар мордов би.
Yзэмжит сайхан тугаа тахиж
Yхрийн арьсан хэнгэргээ дэлдэж
Yргэлж хэлхэ хуягаа өмсөж
Yзvvр хурц илдээ барьж
Yнэхээр мэргэн сумаа онилж
Yлэмж сайн морио унаж
Yй тvмэн цэргээ дагуулж
Yхээнц муусайн мэргид иргэнтэй
Yхтэл тэмцэхээр нэгэнт мордов.
Тоорил хан ах мордож, Бурхан халдуны өврөөр Тэмvжин андыг дайрч аваад Онон
мөрний эх Ботохан-бооржи гэдэг газар ирэгтvн. Би эндээс нэгэн тvмэн цэрэг авч
мордоод замд Онон мөрөнд нутаглаж байгаа Тэмvжин андын харъяат нараас бас
нэгэн тvмэн цэрэг авч, бvгд хоёр тvмэн цэрэг болоод Ботохан-бооржид очиж
нийлье" гэж илгээв.
107. Жамуха эдгээр vгийг Хасар Бэлгvтэй хоёроос Тэмvжин сонсоод Тоорил ханд
уламжлав. Тоорил хан, Жамухын vгийг сонсмогц хоёр тvмэн цэрэг авч мордоод
Бурхан халдуны өврөөр Хэрлэний Бvрги эргийг чиглэн явав. Yvнийг Тэмvжин
сонсоод Бvрги эргээс хөдөлж, Бурхан халдуны өвөр Тvнхэлэг өөд нvvж Тана
горхинд очиж буув. Тоорил хан, нэгэн тvмэн цэрэгтэй, Тоорил ханы дvv Жаха
хамбу нэгэн тvмэн цэрэгтэй Химурга горхины Айл харгана гэдэг газар бууж
бvхийд Тэмvжин, цэргээ авч очиж нийлэн буув.
108. Тэмvжин, Тоорил хан, Жаха хамбу гурвуул нийлэн хөдөлж, Ононы эх Ботохан-
бооржи гэдэг газар хvрч ирвэл энд Жамуха нэгэнт ирээд гурав хоног хvлээжээ.
Тэмvжин, Тоорил, Жаха хамбу гурав бас цэргvvдээ засаж хvрэлцэн нийлэлдэж
танилцав. Жамуха өгvvлрvvн: "Бороо тохиолдовч болзооноос хождохгvй, хур
тохиолдовч хурлаас саатахгvй гэж монгол vгээр хэлэлцэж "За""гэж андгайлсан биш
билvv? "За" гэсэн цагаас хожигдсон этгээдийг зэрэг дотроо хасъя гэсэн биш
билvv?" гэвэл, Тоорил хан өгvvлрvvн: "Тогтсон болзооноос гурав өдөр хожимдсоны
учир торгож буруушаахыг Жамуха дvv минь мэд" гэв. Болзоо хожидсон тухай ийм
vгийг ярилцаж өнгөрөв.
109. Ботохан-бооржиос бvгдээр хөдөлж, Хилго мөрөнд хvрч сал уяж гэтлээд Буур-
хээр гэдэг газар очиж Тогтоа бэхийн өрх дээрээс нөмрөн бууж, эрхэм шvтээний нь
эвдэн сvйтгэж, эм хvvхдий нь эзлэн булаав. Хутагт сахиусы нь хуга дайрч, хотол
улсы нь хомрон довтолж хоосон болгов. Тогтоа бэхийг унтаж байхад дайран барьж
болох байсан. Гэтэл Хилго мөрөнд нутаглах загасчин ба булга агнагчид, гөрөөчид
"дайсан айсуй" гэж тэр шөнийн дотор Тогтоа бэхид хэл хvргэжээ. Энэ мэдээг
сонсоод Тогтоа ба Увас мэргидийн Дайр Yсvн хоёр хамтарч цөөн нөхдийн хамт
Сэлэнгийг уруудаж Баргужин оронд дутаан одов.
110. Мэргидийн улс дvрвэж, тэр шөнө Сэлэнгийг уруудан дутаахад манай цэргvvд
дvрвэсэн мэргидийг нэхэж довтлон дээрэмдэн явав. Тэмvжин, дvрвэж яваа
хvмvvсийн дундуур "Бөртэ Бөртэ" гэж дуудан, эрж явтал, дvрвэж яваа иргэний
дотор байсан Бөртэ vжин Тэмvжиний дууг сонсож таниад тэрэгнээс бууж Хуагчин
эмгэн хоёул гvйж ирээд, Тэмvжиний жолоо цулбуурыг барьж авав. Тэмvжин
шөнийн саруулд vзвэл Бөртэ vжин мөн тул тэврэлдэн учрав. Тэмvжин мөн шөнө
Тоорил хан Жамуха анд хоёрт хvн илгээн хэлvvлсэн нь: "Эрсэн хvнээ олсон тул энэ
шөнө довтлохоо зогсож энд бууя" гэв. Дvрвэж явсан мэргидvvд мөн шөнө хаана
хvрсэн, тэр газраа бууж хонов. Бөртэ vжин мэргидийн гараас гарч Тэмvжинтэй
уулзсан ёс ийм бvлгээ.
111. Урьд Удуйд мэргидийн Тогтоа бэхи, Увас мэргидийн Дайр-Yсvн, Хаад
мэргидийн хаатай Дармала гурвуул гурван зуун хvнийг дагуулж Тогтоа бэхийн дvv
Их Чилэдvгийн гэргий Өэлvнийг Есvхэй баатарт булаагдсаны өшөөг авна гэж тэр
нэг өглөө мордсон билээ. Тэр цагт Тэмvжинийг Бурхан халдунд дутаалгаж гурав
дахин тойрч нэгжээд Тэмvжинийг олсонгvй. Харин Бөртэ vжинийг барин авч
Чилэдvгийн дvv Чилэгэр бөхөд өгч асруулсан ажээ. Тvvнээс хойш Бөртэ vжин
Чилэгэр бөхийн гэрт байсаар билээ. Одоо Чилэгэр бөх дутааж гараад гэмшиж
өгvvлрvvн:
"Хар муу хэрээ
Хальс холтос идэх заяатай байтал
Харлаг галууг идэхээр
Халдан тэмцэх мэт.
Хариугvй муу Чилэгэр би
Харин ихийг санаж
Хатан vжинд халдаж
Хамаг мэргид иргэнийг
Хачлагдах аюулд учруулж
Халх нөмөргvй болж
Харанхуй шөнө зугтан гарч
Хадны хавчилд хоргодон
Хайран амиа гээх
Хар толгойгоо алдах болов
Хулд муу шувуу
Хулгана оготно идэх заяатай байтал
Хун галууг идье гэж
Хошуугаа билvvдэх мэт
Хувхай муу Чилэгэр би
Хутагт vжин хатныг
Хувилан авч ирээд
Хотол олон мэргидэд
Хор хөнөөл болгов.
Хохир муу Чилэгэр би
Хохимой муу толгойгоо
Хоргодох газаргvй болов
Хорголын төдий амиа
Арчлах газаргvй болов
Харанхуй хавчилд шургах уу
Хадны завсраар орох уу
Хаана очих билээ?"
гээд дутаасан ажээ.
112. Хаатай Дармалааг барин авчирч, хавтсан дөнгө өмсгөж Халдун ууланд явуулав.
Бэлгvтэйн эх тэр айлд бий гэхийг сонсоод Бэлгvтэй, эхээ авъя гэж очоод гэрийн
баруун vvдээр орвол тvvний эх навтархай нэхий дээлтэй бөгөөд гэрийн зvvн vvдээр
гарч гадна хvнд өгvvлрvvн:
"Хайрт хөвvvд минь
Хаадын зэрэгт хvрч байтал
Харин би энд
Харц муу хvнд
Харъяалагдаж явна
Хан хөвvvдийн нvvрийг
Харж яахин vзэх билээ?"
гээд гvн шугуйд гvйж орсонд хойноос нь нэхэж эрээд олсонгvй. Yvнд Бэлгvтэй
ноён, мэргид овгийн хvнийг vзвэл "Эхийг минь авчир" гэж харвах билээ. Бурхан
халдунд Тэмvжин нарыг довтолсон гурван зуун мэргидийг
Yрийн vрийг хvртэл
Yнсийг хийстэл хядаж
Yлдсэн эм хvvхдийг
Yvдний зарц болгож
Yзэсгэлэн сайтай заримыг
Yvрд дотнолж авав.
113. Тоорил хаан, Жамуха хоёрыг Тэмvжин бишрэн өгvvлрvvн:
"Эцэг хан Тоорил
Эрхэм анд Жамуха нар
Эв хvчийг нэгтгэж
Эрхт тэнгэрийн өршөөлөөр
Эх дэлхийн ивээлээр
Эртний өшөөт мэргидийн
Элэг зvрхийг эмтэлж
Эрхэм төрлийг сөнөөж
Эзэмших гэрийг хоосолж
Элдэв зvйлийг олзлов" гэв.
Мэргид иргэнийг тийнхvv дайлж буцав.
114. Удуйд мэргидийн дvрвэж дутаасны хойно тэдний нутаг дээр булган малгайтай,
бугын арьсан гуталтай, булган хөөмий дээлтэй, нvдэндээ аглтай, нvvртээ цогтой
Хvчv гэдэг нэртэй, таван настай хөвvvн хоцорсныг манай цэргvvд олж авчраад
Өэлvн эхэд бэлэг болгон өгөв.
115. Тэмvжин, Тоорил хан, Жамуха гурвуул нийлж
Олон мэргидийн оцгор гэрийг эвдэж
Олигтой эмсийг олзолж
Орхон Сэлэнгэ хоёрын
Ой талаас буцав.
Талхун арлаас хөдөлж, Тэмvжин, Жамуха хоёр Хорхунаг Жубурыг чиглэн явав.
Тоорил хан, Бурхан халдуны хяраар Өхөрт шугуйг дайран Гацуурт (Гацууртай)
сvвчид, Улиат (Улиастай) сvвчид гэдэг газрыг дайрч, ан гөрөө хийсээр Туулголын
Хар шугуйд буцаж харив.
116. Тэмvжин Жамуха хоёр, Хорхунагийн хөндийд нийлэн бууж, эртний анд
бололцсоноо дурдаж улам дотно болж найралдъя гэлцэв. Анх урьд анд бололцоход
Тэмvжин арван нэгэн настай байсан билээ. Тэр цагт Жамуха нэгэн гурын шагайг
Тэмvжинд өгч, Тэмvжин нэгэн цутгамал шагайг Жамухад өгч, Ононы мөсөн дээр
шагалцан наадаж анд бололцсон билээ. Тvvний хойд хавар алангир нумаар харваж
байхад Жамуха, бярууны хоёр эврийг нааж нvхэлж хийсэн дуут сумаа Тэмvжинд
өгч, Тэмvжин, арц модон годил (болцуу)-оо Жамухад өгч анд бололцов. Хоёр удаа
анд бололцсон ёс ийм билээ.
117. Ахас дээдсийн vгийг сонсвол
Аливаа хvн харилцан
Анд нөхөр бололцвол
Амь биедээ
Арч болж
Аль алиндаа
Тvшиг болж
Амраглан ханилах ёстой
Одоо бид амраглан ялъя
гэж Тэмvжин, мэргидийн Тогтоагаас олзолж авсан алтан бvсээ Жамуха андад
бvслvvлж, Тогтоагийн эсгэл (эрмэг буюу агсам) халиуныг Жамуха андад унуулав.
Жамуха хариуд нь Увас мэргидийн Дайр-Yсvнээс олзолж авсан алтан бvсээ
Тэмvжинд бvслvvлж, мөн Дайр-Yсvний эвэрт ишгэн цагаан морийг Тэмvжинд
унуулав. Ийнхvv анд бололцож
Хорхунаг Жубурын хөндийд
Хулдгар хуны өвөрт
Саглагар модны дор
Сайхан хурим vйлдэж
Сайтар бvжиглэн жаргаж
Санаа сэтгэл нэгдэж
Сайхан нөхөд болоод
Шөнө нэгэн хөнжилд орж хонох бvлгээ.
118. Тэмvжин Жамуха хоёр янаг найртай байж, нэгэн жил хагас хамт сууж, нэгэн
өдөр тэр нутгаас нvvе гэлцэж, зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл
(дvгрэг сартай) өдөр нvvв. Тэмvжин Жамуха хоёр, тэрэгнvvдийн урд явж байтал
Жамуха өгvvлрvvн
"Тэмvжин анд аа!
Ууланд шахан бууя.
Адуучинд гэр болтугай!
[Ай зөв vv? А.то]
Голд шахан бууя
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
[Хориггvй биш vv? А.то] гэв.
(Хагас нь адууны бэлчээрийг таатж ууланд бууя, хагас нь хонины бэлчээрийг татаж
голд бууя гэсэн vг бололтой). Тэмvжин, Жамухын энэ vгийг ухан ядаж хариу юу ч
хэлсэнгvй хоцроод нvvдлийн тэргийг хvлээж Өэлvн эхэд өгvvлрvvн:
"Жамуха анд надад хэлэв:
Ууланд шахан бууя,
Адуучинд гэр болтугай!
Ай зөв vv?
Голд шахан бууя,
Хоньчин хургачин нарт
Хоол болтугай!
Хориггvй биш vv?
гэж өгvvлэв. Би энэ vгийг ухаж ядаж хариу юу ч эс хэлэв. Эхээс асууя гэж ирэв би"
гэв. Өэлvн эхийг vг хэлж амжаагvй байтал, Бөртэ vжин өгvvлрvvн: "Жамуха анд
амархан уйддаг гэдэг билээ. Одоо биднээс уйдах цаг нь болсон биз. Тугаар (сая)-ын
Жамуха андын хэлсэн нь биднийг жишээлсэн vг буюу. Бид бvv бууя. Энэ хөдөлсөөр
шулуухан Жамухаас хагацаж шөнө турш явъя" гэв.
119. Бөртэ vжиний vгийг зөвшөөж vл буун шөнө турш явж зуур мөрт тайчуудыг
дайрав. Тайчууд айж мөн шөнө хөдөлж Жамухын зvг одов. Тайчуудын бэсvдийн
нутаг дээр Хөхөчv нэртэй нэгэн өчvvхэн хөвvvн хоцорсныг манайхан олж аваад
Өэлvн эхэд өгч тэжээлгэв.
120. Тэмvжин нар тэр шөнө дvлэн явж өдөр гийхэд vзвэл, жалайр аймгийн Хачиун-
Тохураун, Хархай-Тохураун, Харалдай-Тохураун ах дvv гурвуул шөнө дvлэн нvvж
дагалдан ирэв. Дархад аймгийн Хадаан, Далдурхан ах дvv тавуул, бас Мэнгиту
хианы хөвvvн Yнгvр нар, чаншиут, баяуд харьяат нараа дагуулж ирэв. Барулас
аймгаас Хубилай, Худус ах дvv нар ирэв. Мангуд аймгаас Жатай, Доголху чэрби ах
дvv хоёул ирэв. Боорчийн дvv Yгэлэн чэрби, Арулад аймгаас хагацаж ах Боорчидоо
нийлж ирэв. Зэлмийн дvv Чаурхан, Сvбээдэй баатар, Урианхай аймгаас салж
Зэлмэд нийлэн ирэв. Бэсvд аймгаас Дэгэй, Хvчvгvр ах дvv хоёр ирэв. Сvлдvс
аймгаас Чилэгvтэй-Тахи, Тайчиудай ах дvv нар ирэв. Жалайр аймгийн Сэцэ-Домог,
Архай-Хасар Бала хоёр хөвvvнээ дагуулж ирэв. Хонхотанаас Сvйхэтv чэрби ирэв.
Сvхэгэнээс Жэгэй хондгарын хөвvvн Сvхэхэй-Жаун ирэв. Нэvдэйн Цагаан гоо ирэв.
Олхуноуд аймгаас Хингиадай, Горлос аймгийн Сэчиvр, Дvрвэд аймгийн Мөчи
бvдvvн нар ирэв. Ихирэс аймгийн Буту, энд хvргэн болж байсан тул хамт ирэв.
Ноёхон аймгийн Жунсо ирэв. Оронар аймгаас Зургаан ирэв. Тэгээд барулас аймгаас
Сохо сэцэн, Харачар хөвvvнтэйгээ ирэв. Бас Баарин аймгийн Хорчи, Yсvн өвгөн,
Хөхөчөс, Мэнэн баарингаа дагуулж нэгэн хvрээ болж ирэв.
121. Хорчи ирж өгvvлрvvн: "Бид Бодончар богдын барьж авсан эмээс төрсөн тул
Жамухатай хэвэл нэгтэй, хэлхээ бэхтэй хvмvvс билээ. Иймийн тул Жамухаас
хагацаж болохгvй. Гэвч заарин тэнгэр ирж нvдэнд минь зааж vзvvлсэн нь, ухаагчин
vнээ ирж Жамухыг тойрон явж, Жамухыг ба гэр тэргий нь мөргөсөөр өрөөсөн эврээ
хугалж солжир эвэртэй болоод "Эврий минь өг" гэж Жамухын зvг мөөрч шороо
сацлан байна. Бас нэгэн мухар ухаа vхрийг их гэрт тэргэнд хөллөжээ. Тэр vхэр их
тэргvvр (зам)-ээр Тэмvжиний хойноос зvтгэн явж мөөрөн хэлэх нь:
"Тэнгэр газар эелдэж (зөвлөж)
Тэмvжинг улсын эзэн болтугай" гэж
Тээж хvргэж явна" гэж мөөрнө.
Ийнхvv миний нvдэнд заарин тэнгэр ирж зааж vзvvлэв.
"Тэмvжин чи, улсын эзэн болбол намайг урьдаас зааж хэлсэн тул хэрхэн жаргуулах
вэ?" гэж асуувал, Тэмvжин өгvvлрvvн: "Yнэхээр би улсын эзэн болбол чамайг
тvмний ноён болгоё" гэв. Хорчи өгvvлрvvн: "Өдий их төрийн vйлийг урьдаас заасан
намайг тvмний ноён болгох нь ямар жаргалан бэ? Намайг тvмний ноён болгоод бvх
улсаас гоо сайхан охид гучийг шил эм болгох эрхийг олго. Бас миний юу хэлсэн
бvхнийг анхаарч сонс!" гэв.
122. Хунан тэргvvтэн Гэнигэс нэгэн хvрээ болж, бас Даридай отчигин нэгэн хvрээ
болж ирэв. Жадаран аймгийн Мулхалху ирэв. Унжин сахайт нэгэн хvрээ болж ирэв.
Жамухаас ийнхvv салж хөдлөөд Химурга горхины Айл-харгана гэдэг газар хvрч
буув. Тэр цагт бас Жамухаас салж Жvрхиний Сорхату-Жvрхийн хөвvvн Сача бэхи,
Тайчу хоёр нэгэн хvрээ болж, Нэгvvн тайжийн хөвvvн Хучар бэхи нэгэн хvрээ
болж, Хотала хааны хөвvvн Алтан отчигин нэгэн хvрээ болж, Жамухаас салж
хөдлөөд Тэмvжинийг Химурга горхины Айл-харганад бууж байхад нийлэн ирэв.
Тэмvжин нар тэндээс нvvж Хvрэлх доторх Сэнгvр горхины Хар зvрхний Хөх нуурт
очиж буув.
123. Алтан, Хучар, Сача бэхи бvгдээр зөвлөлдөж Тэмvжинд өгvvлрvvн: "Чамайг
хаан болгоё. Тэмvжин чамайг хаан болгож бид
Олон дайнд
Оройлон явж
Онц гуа
Охидыг олзолж
Ордон сайхан
Гэрийг авч
Олны хаан
Тэмvжинд өгье.
Харийн иргэнийг
Халдан довтолж
Хацар гуа
Хатдыг олзолж
Хатир сайт
Агтыг хөөж
Авчирч өгье.
Ороо гөрөөсийг
Авлах цагт
Отож ойртуулж
Өгье бид.
Хээрийн гөрөөсийг
Хэтэж авлахад
Хэвлий нь нийлтэл
Шахаж өгье.
Гууны гөрөөсийг
Агнах цагт
Гуяы нь нийлтэл
Шахаж өгье.
Хатгалдах дайн
Болох цагт
Хан тэмvжин чиний
Хатуу зарлигийг
Хайхрахгvй явбал
Хатан эмээс
Хагацуулан салгаж
Хамаг юмыг
Хамран авч
Хар толгойгий минь
Хаяж одогтун.
Энх цагт
Эзэн Тэмvжин чиний
Эе зарлигийг
Эс дагах бол
Эзэлсэн ардыг авч
Эм хөвvvдийг булааж
Энэ биеийг минь
Эзгvй газар
Хөөж орхи" гэв.
Ийм vгийг хэлж, ийнхvv ам алдаж, Тэмvжинийг Чингис хаан гэж нэрийдэж хаан
болгов (Чингис хаан гэх нь Тэнгис хаан, Далай хаан гэсэн vг бололтой.)
124. Чингис хаан болоод Боорчийн хvv Yгэлэн чэрби, Хачиун-Тохураун ба ах дvv
Жэтэй, Доголху дөрөвт хоромсго агсуулав. Өнгvр, Сvйхэтv чэрби, Хадаан-
Далдуурхан гурав өгvvлрvvн:
"Өглөөний зоогийг
Өнөд осолдохгvй
Yдийн ундыг
Yvрд тасалдахгvй
гvйцэтгэж байя" гэсэн тул буурч (тогооч) болгов.
Дэгэй өгvvлрvvн:
"Алаг сайхан хоньдыг
Ар дvvрэн бэлчээж
Хонин олон сvргийг
Хот дvvрэн өсгөж
Ховдог төрсөн би чинь
Хос цувдай хvртэл
Хошгиног мах идэж
Өдөр тутам өнжихгvй
Хоног тутам хожимдохгvй
Шилдэг иргийг алж
Шимтэй шөлийг бэлтгэж явъя"
гэсэн тул Дэгэйгээр хонь адуулгав. Тvvний дvv Хvчvгvр өгvvлрvvн:
"Цуургатай тэрэгний
Цуурга цvvг
Цуцран эвдрэхгvй болгож
Тэнхлэгтэй тэргийг
Тэргvvр замд
Тээглэн саатахгvй болгож
Тэрэг гэрийн ажлыг
Тэгшлэн засаж явъя"
гэсэн тул Хvчvгvрийг тэрэгчийн тушаалд томилов. Гэр доторх гэргий хvvхэд ба
зарц нарыг Додай чирбиэр захируулав. Хасарын захиргаанд илд агсаж явахаар
Хубилай, Чилгутай, Хархай-Тохураун гурвыг томилж:
"Хvч тvрэмгийлэгчдийн
Хvзvvг хянгардаж
Омог ихтний
Омрууг огтолж яв" гэв.
Бэлгvтэй, Харалдай-Тохураун хоёрыг: "Агт хариултугай. Агтчин болтугай" гэв.
Тайчуудын Хуту, Моричи, Мулхалху гурвыг "Адуу адуултугай" гэв. Архай Хасар,
Тахар, Сvхэхай, Чаурхан дөрвийг "Холын холбогч, ойрын оточ (хол ойрыг
сурвалжлах газарч) болтугай гэв. Сvбээдэй баатар өгvvлрvvн:
"Хулгана оготно мэт
Хураасан хөрөнгийг хадгалж
Хар хэрээ мэт
Хамаг юмыг харамлаж
Нөмрөх эсгий мэт
Нөхөөс бамбай болж
Гэр орныг хамгаалж
Хэрсгээ бvрээс болъё" гэв.
125. Тэндээс Чингис хаан, хан болж Боорчи Зэлмэ хоёрт өгvvлрvvн:
"Сvvдрээс өөр
Нөхөргvй байхад
Сvvдэр минь болж
Сvvлнээс өөр
Ташуургvй байхад
Сvvл минь болж
Сэтгэлий минь сэргээж
Санаагий минь амруулсан
Зvрхний дотно нөхөд минь
Та хоёр хамгаас урьд ирж нөхөрлөсөн тул хамгийг ахална" гэв. Бас Чингис хаан
өгvvлрvvн: "Тэнгэрт өршөөгдөж, газарт ивээгдэж, Жамухаас салж намайг сэтгэж
нөхөрлөе гэж ирсэн анхны өлзийт нөхөд минь алинаас ч илvv хvндтэй байх учиртай
тул ийнхvv та нарыг зохих зохих тушаалд томилов" гэв.
126. Чингис хааныг хаан болгов гэж Хэрэйдийн Тоорил ханд Тахай Сvхэхэй хоёрыг
илгээвэл, Тоорил хаан өгvvлрvvн: "Тэмvжин хөвvvний минь, хан болгосон нь маш
зөв. Монголчууд, хангvй байж яаж болно.
Энэ шийдвэрээ эвдэхгvй
Эв зангиагаа таслахгvй
Эх захаа алдахгvй
Эгнэгт журамтай бай" гэв.
ЖАМУХА БА ТАЙЧУУДТАЙ ТЭМЦСЭН НЬ
127. Архай Хасар, Чаурхан хоёрыг Жамухад элч болгож очуулбал, Жамуха
өгvvлрvvн: "Алтан Хучар хоёрт очиж хэл: Алтан, Хучар та нар Тэмvжин анд (найз)
бид хоёрын завсарт сvвээг сvлбэж, хавиргыг хатгаж юунд салгав? Тэмvжин бид
хоёрыг хамт байхад тvvнийг хан эс болгосон байтал, одоо ямар санаагаар тvvнийг
хан болгов? Алтан, Хучар та хоёр хэлсэн vгэндээ хvрч Тэмvжин андын сэтгэлийг
амруулж, андад сайн нөхөр болж яв" гэж хэлvvлжээ.
128. Тvvний хойно, Жалама (уул)-ын өвөр Өлгий булаг гэдэг газар нутаглан суугаа,
Жамухын дvv Тайчар, Саарь-хээр гэдэг газар байгаа манай Жөчи-Дармалагийн
адууг дээрэмдэхээр явж Жөчи-Дармалагийн адууг Тайчар дээрэмдэн одов. Yvнд
Жөчи-Дармала, адуугаа дээрэмдэгдээд нөхөд нь зvрх шантарч явахгvй болмогц
Жөчи-Дармала өөрөө ганцаар нэхэж, шөнө адууны захад хvрээд мориныхоо дэл дээр
элгээрээ хэвтэж очоод Тайчарын нурууг хуга харван алж адуугаа буцааж аваад
иржээ.
129. "Дvvгээ Тайчарыг алагдав гэж Жамуха, Жадараны арван гурван отгийг нэгтгэн
тэргvvлж, гурван тvмэн цэргийг авч Алагууд, Тургагууд уулыг давж, Чингис хаанд
халдахаар айсуй" гэж Ихирэс овгийн Мvлхэ-тотаг, Боролдай хоёр Чингис хааныг
Хvрэлхэд байхад хэлж ирэв. Энэ мэдээг аваад Чингис хаан, арван гурван
хvрээнээсээ гурван тvмэн цэргийг авч, Жамухыг угтаж мордоод Даланбалжуд гэдэг
газар байлдав. Чингис хаан, Жамухад шахагдаж Онон мөрний Зээрэн гэдэг хавчилд
шургаж оров. Yvнд Жамуха өгvvлрvvн: "Ононы Зээрэг хавчилд тэднийг бид
шургуулав" гэж буцахдаа чинос овгийн залуусыг далан тогоонд буцалгаж, Нэvдэй
цагаан гуагийн толгойг огтолж морины сvvлд чирч оджээ.
130. Жамухыг харьсны хойно тэндээс Уруд аймгийн Жvрчидэй, Мангуд аймгийн
Хуйлдар нар харъяат аймгаа дагуулж Жамухаас салаад Чингис хааныг тvшиж ирэв.
Хонхотаны Мэнлиг эцэг, Жамухыг дагаж байсан бөгөөд одоо долоон хөвvvнээ
дагуулан, Жамухаас хагацаж, Чингис хаанд нийлэн ирэв. Жамухаас өдий улс иргэн
салж, Чингис өөртөө ирэв гэж баясаж Чингис хаан, Өэлvн vжин, Хасар, Жvрхиний
Сача бэхи, Тайчу нар Ононы шугуйд нийлж хуримлав. Чингис хаан, Өэлvн vжин,
Хасар, Сача бэхи нарт тэргvvлэн нэжээд хундага барив. Дараа нь Сача бэхийн бага
эхнэр Эбэхэйд тэргvvлэн хундаглахад Хорижин хатан, Хуурчин хатан хоёр уурлаж,
"бидэнд тэргvvлэн барихгvй, яагаад Эбэхэйд эхлэн хундаглав" гэж тогооч
Шихvрийг занчив. Тогооч Шихvр занчигдаад "Есvхэй баатар, Нэгvvн тайж хоёр
vгvйн тул ингэж занчигдав" гэж их дуугаар уйлжээ.
131. Тэр хуримыг манай талаас Бэлгvтэй засаад, Чингис хааны морийг барьж байв.
Жvрхинээс Бvри-бөх тэр хуримыг засаж байв. Гэтэл хатагин овгийн нэгэн хvн,
бидний морины уяанаас цулбуур хулгайлж аваад баригдав. Бvри-бөх тэр хvнийг
өмөөрч, Бэлгvтэйтэй хэрэлдэв. Бэлгvтэй vргэлж барилдах тул баруун ханцуйгаа
мулталж, гараа нvцгэн гаргаж явах бvлгээ. Бэлгvтэйн нvцгэн мөрийг Бvри-бөх
илдээр хага цавчив. Бэлгvтэй ингэж цавчигдсан боловч, огт ажиггvй цусаа
цувриулж явахыг, сvvдэрт суугаад хуримлаж байсан Чингис хаан vзэж гарч ирээд
өгvvлрvvн: "Хэнд ингэж цавчигдав" гэхэд Бэлгvтэй өгvvлрvvн: "Өглөө ийм болсон
билээ. Миний төлөө ах дvv нар муудалцах болуузай! Би алзахгvй. Миний бие
ялаарь байна. Ах дvv нар сая ижилдэн найрамдаж байгаа тул миний төлөө ах битгий
муудалц, хоромхон байзна" гэв.
132. Чингис хаан, Бэлгvтэйн ятгасан vгийг vл хайхарч, хоёр этгээд (хоёр тал)-ээс
модны гишvvдийг хуга татаж, айргийн бvлvvрийг сугачиж аваад зодолдож,
Жvрхин нарыг ялж Хорижин хатан Хуурчин хатан хоёрыг булааж авав. [Хасар
харвах тутам нэг хvнийг унагаж байв. Бэлгvтэй хөхvvртэй айргаар цохилцож явав.
Тайчууд нар Бэлгvтэйг барьж аваад хасаг тэрэгнээс хvлж тавив. Унтсан хойно
Бэлгvтэй, хасгийг vvрсээр хvрч ирэв. А.то] Жvрхин нар найрамдан зохилдъё
гэснийг бид зөвшөөрч, Хорижин хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгөв. Тэр
цагт Хятадын Алтан хаан, Татаарын Мэгvжин сvvлтийг эедээ vл орох тул Вангин
чансанд цэрэг өгч, тэдэнтэй даруй байлд гэж явуулжээ. Вангин чансан, Мэгvжин-
сvvлт тэргvvтэн Татаартай байлдаж, Улз гэдэг газар өөд адуу малын хамт тvрэн
хөөж айсуй гэх мэдээг авав. Тэр мэдээг аваад,
133. Чингис хаан өгvvлрvvн: "Хэдийнээс Татаар бол бидний эцэг өвгөдийг алсан
өстөн иргэн билээ. Одоо энэ алалдаанд хавсралцъя" гээд Тоорил ханд элч зарж
"Алтан хааны Вангин чансан, Мэгvжин-сvvлт тэргvvтэй Татаарыг Улз өөд тvрж
айсуй гэнэ. Эцэг өвгөдийг хорлосон өшөөт Татаартай байлдъя. Тоорил хан эцэг
даруй иртvгэй" гэж явуулав. Энэ хэлийг аваад Тоорил хан өгvvлрvvн: "Хөвvvн
(Чингис) минь зөв vг хэлж ирvvлжээ. Бид хавсран байлдъя" гээд гуравдугаар өдөр
цэргээ цуглуулж мордоод Тоорил даруй Чингисийг угтан хvрч ирэв. Чингис хаан,
Тоорил хан хоёр Сача бэхи тэргvvтэй Жvрхин нарт хэлvvлсэн нь: "Энэ байлдаанд
хавсарч, эртний эцэг өвгөдийг минь хорлосон Татаартай байлдахаар хамт мордъё"
гэж элч явуулаад зургаан өдөр хvлээвч тэд ирсэнгvй. Хvлээж ядаад Чингис хаан,
Тоорил хан хоёр, цэргээ авч Вангин чансантай хавсрахаар Улз өөд явж очвол,
Улзын Хусуту шитvэн, Нарату шитvэн гэдэг газар Татаарын Мэгvжин-сvvлт
тэргvvтэн татаар нар хороо бэхлэлтийг барьжээ. Чингис хаан, Тоорил хан хоёр
тэрхvv Мэгvжин-сvvлт нарыг бэхлэлтээс нь барьж, Мэгvжин-сvvлтийг тэнд нь
алаад мөнгөн өлгий ба тана эрдэнийн чимэгт хөнжлий нь Чингис хаан олзлон авав.
134. Мэгvжин-сvvлтийг алав гэж Чингис хаан, Тоорил хан хоёр мэдэгдвэл, Вангин
чансан сонсоод маш баясаж чаутхури (чаутхурийг, хятадаар хvчит ноён гэсэн vг
гэж Рашид Эддин тайлбарлажээ) гэдэг цол шагнав.
Хэрэйдийн Тоорилд ван цол шагнав. Вангин чансан, ван цол өгсөн тvvнээс хойш
Тоорилыг ван гэж нэрийдэх болов. Вангин чансан өгvvлрvvн: "Мэгvжин-сvvлтийг
хавсран алж, та нар Алтан хаанд их тус хийв. Энэ тусыг чинь Алтан хаанд хэлье би.
Чингис хаанд vvнээс илvv цол шагнахыг Алтан хаан мэдтvгэй" гэв. Вангин чансан
тийнхvv баясаж буцав. Чингис хаан Ван хаан хоёр Татаарыг хувааж аваад гэртээ
харьж буув.
135. Татаарын хоргодож байсан Нарату шитvэний нутаг дээр нэгэн өчvvхэн хvvхэд
орхигдсоныг бидний цэргvvд олжээ. Yзвэл, дөртэй алтан ээмэг зvvсэн ба булгаар
доторлосон даж торгон элгэвч (хантааз) өмссөн ажээ. Тэр хvvхдийг Чингис хаан
авчирч, Өэлvн эхэд бэлэг гэж өгөв. Өэлvн эх өгvvлрvvн: "Сайн хvний хөвvvн биз.
Язгуур сайт хvний ураг биз. Таван хөвvvний дараах зургадугаар хөвvvн болгоё гээд
Шигихутаг гэдэг нэр өгч асрав.
136. Чингис хааны аураг гэр (ар гэр) Харилт нуурт байсан билээ. Жvрхин нар,
Чингисийн ар гэрт хоцорсон хvмvvсийг довтолж, тавин хvний хувцсыг тоноод
арван хvнийг алжээ. Жvрхин нар ингэж сvйтгэв гэж бидний ар гэрт хоцрогсод,
Чингис хаанд мэдэгдвэл, Чингис хаан маш хилэгнэж өгvvлрvvн: "Жvрхин нар
биднийг яагаад ингэж байгаа билээ? Ононы шугуйд хуримлаж байхад тогооч
Шихvрийг тэд занчив. Бэлгvтэйн мөрийг цавчив. Найрамдъя гэхэд бид Хорижин
хатан, Хуурчин хатан хоёрыг буцааж өгсөн билээ. Тvvний хойно эцэг өвгөдий минь
хорлосон эртний өшөөт Татаарыг хавсран байлдъя гээд Жvрхин нарыг зургаан өдөр
хvлээсэн боловч, тэд ирсэнгvй. Одоо бас дайсны хажуугаар дайсан болов" гээд
Чингис хаан, Жvрхинтэй байлдахаар морилов. Жvрхин нарыг Хэрлэний Хөдөө
аралын Долоон болдог гэдэг газар байхад дайран орвол Сача бэхи Тайчу хоёр, цөөн
хvмvvсийг авч дутаав. Хойноос нь нэхэж Тэлэтv ам гэдэг газар гvйцэж, Сача бэхи
Тайчу хоёрыг барив. Бариад Чингис хаан, Сача Тайчу хоёрт өгvvлрvvн: "Урьд бид
юу гэж хэлэлцсэн билээ?" гэвэл, Сача Тайчу хоёр өгvvлрvvн: "Бид хэлсэн vгэндээ
хvрээгvй бол vгэнд минь хvргэ" гэвэл, тэдний урьд хэлсэн vгийг сануулж, хэлсэн
vгэнд нь хvргэж тэднийг бvтээж алав.
137. Сача Тайчу хоёрыг дуусгаад Жvрхиний иргэнийг хөдөлгөж ирэхэд тэдний
дотор Жалайрын Тэлэгэтv баяны хөвvvн Гvн гуа, Чулуун хайч, Зэвгээ гурав байв.
Гvн гуа, Мухулай (Мухули) Буха хоёр хөвvvнээ Чингист
уулзуулан өгч өгvvлрvvн:
"Босгын чинь
Боол болтугай!
Босгоноос чинь
Бултаж зайлбал
Борвий нь огтол!
Yvдний чинь
Өмч болтугай!
Yvднээс чинь
Дутааж зайлбал
Элгий нь эмтэл!"
гэв. Чулуун хайч Тvнгэ Хаши хоёр хөвvvнээ уулзуулан өгч өгvvлрvvн:
"Алтан босгы чинь
Ашид сахиж байг.
Алтан босгоноос чинь
Ангид одох бол
Амий нь тасалж ал
Өргөн vvдийг чинь
Өргөж өгч байг
Өргөн vvднээс чинь
Өөр зvг явбал
Өрий нь эмтэлж ал"
гэв. Зэвгээг Хасарт өгөв. Зэвгээ Жvрхиний нутгаас Борохул нэрт хөвvvнийг олж
авснаа Өэлvн эхэд уулзаж өгөв.
138. Өэлvн эх, мэргидийн олж авсан Хvчv нэрт хөвvvн ба тайчуудын бэсvдийн
нутгаас олж авсан Хөхөчv, Татаарын нутгаас олж авсан Шигихутуг, Жvрхиний
нутгаас олж авсан Борохул энэ дөрвөн хөвvvнийг гэр дотроо асарч байв. Өэлvн эх
хөвvvддээ өгvvлрvvн: "Эднийг өдөр vзэх нvд, шөнө сонсох чих болгоё" гэв.
139. Жvрхин овгийн уг гарал нь Хабул ханы долоон хөвvvний ах нь Охинбархаг
бvлгээ. Тvvний хөвvvн Сорхату Жvрхи, Жvрхиний эцэг, Хабул ханы хөвvvдийн
ахмад тул харъяат иргэдийн дотроос
Эрхийдээ эрчимтэй
Элгэндээ шvvстэй
Уушгиндаа ууртай
Уруулдаа хилэнтэй
Хvчит бөх ба
Эрдэмт эрсийг
ялгаж хөвvvндээ өгөв. Ийнхvv уур омогтой, чанга зvрхтэй хvмvvс нийлсэн тул
Жvрхин гэж нэрлэжээ. [Эрийн эр төрсөн А.то] Чингис хаан, ийм омогт жvрхин
нарыг доройтуулан дарж, олон арды нь өөрийн иргэн болгов.
140. Чингис хаан, нэгэн өдөр Бvри-бөх, Бэлгvтэй хоёрыг барилдуулъя гэв. Бvри-бөх
Жvрхинд байсан билээ. Бvри-бөх, урьд Бэлгvтэйг өрөөсөн гараар барьж, өрөөсөн
хөлөөр ташиж унагаад хөдөлгөлгvй дарж чадах бvлгээ. Бvри-бөх, улсын нэртэй бөх
байсан. Энэ удаа Бvри-бөх Бэлгvтэй хоёрыг барилдуулахад Бvри-бөх vл ялагдах хvн
байтал унаж өгөв. Бэлгvтэй, Бvри-бөхийг арай гэж мөрлөн дарж саарь бvс дээр
гараад Чингис хааныг нvдээр хяламхийж харвал Чингис хаан хөмхийгөө зуув.
Бэлгvтэй ухаан олж Бvри-бөхийг агдлан барьж, цээж бөгснөөс угзран татаж
нуруугий нь хугалав. Бvри-бөх, нуруугаа хугалуулаад өгvvлрvvн: "Бэлгvтэйд би vл
ялагдах билээ. Хаанаас айж аргадаж зориуд унаад амиа алдав, би" гээд vхэв.
Тvvний нурууг Бэлгvтэй хугалж чирч аваачаад хаяв. Хабул ханы долоон хөвvvний
ахмад нь Охинбархаг, хоёрдугаар нь Бартан баатар бvлгээ. Тvvний хөвvvн Есvхэй
баатар. Гуравдугаар нь Хутугт Монхор, тvvний хөвvvн Бvри-бөх, Бvри-бөх
барилдахдаа Бартан баатрын хөвvvдээс илvv бөгөөд Бархагийн зоригт хөвvvдтэй
нөхөрлөж явдаг бvлгээ. Улсын бөх Бvри ийнхvv Бэлгvтэйд нуруугаа хугалуулж
vхэв.
141. Тvvний хойно, тахиа жил (1201 дvгээр онд) хатагин салжиуд хамтаар, Багу
чорхи тэргvvтэй хатагин нар, Чирхитэй баатар тэргvvтэй салжиуд нар, Дөрвэний
татаартай найрамдсан Хачиун бэхи тэргvvтэй дөрвэн нар, Алчи, татаарын Жали
Буха тэргvvтэй татаар нар, Тvгэ маха тэргvvтэй ихирэсvvд, хонгирадын Тэрхэг
Эмэл Алхуй нар, Чоёг цагаан тэргvvтэй горлосууд, найманаас Хvчvгvд, Найманы
Буйруг хан, мэргэдийн Тогтоа бэхийн хөвvvд Хуту, ойрдын Худуга бэхи,
тайчуудын Таргудай Хирилтуг, Ходун орчан [Монголын А.то] Аучу баатар нар,
бусад тайчууд нар, Алхуй булаг гэдэг газар чуулаад жажирдай овгийн Жамухыг
хан өргөмжлөхөөр хэлэлцэж, азарга гvvг алж андгайлан тангараглаад тэндээс
Эргvнэ мөрөн уруу нууж, Эргvнэд цутгах Хан мөрний шанаагийн Агуу нугад
Жамухыг гvр хан болгож өргөмжлөв. Жамухыг гvр хан (бvгдийн хан) өргөмжлөөд,
Чингис хаан Ван хан хоёртой байлдахаар мордъё гэлцэв. Ийнхvv байлдах гэснийг
горлосын Хоридай гэдэг хvн, Чингис хааныг Хvрэлх гэдэг газар байхад хvрч ирж
хэлэв. Энэ хэлийг Чингис хаан аваад Ван ханд мэдэгдвэл, Ван хан сонсоод цэргээ
авч даруй Чингис хаанд хvрч ирэв.
142. Ван ханыг ирмэгц, Чингис хаан Ванхан хоёр хамтарч, Жамухын эсрэг
байлдахаар морилъё гэж Хэрлэн мөрөн уруу мордож, Чингис хаан, Алтан, Хучар,
Даридай гурвыг манлайд явуулав. Ван хан Сэнгvн, Жаха хамбу, Билгэ бэх гурвыг
манлайд явуулав. Энэ манлай явагчдын тvрvvнд бас харуул гаргаж Энэгэн Гvйлэтv
гэдэг газар нэгэн суурин харуул тавив. Тvvний цаана Чихурху гэдэг газар нэгэн
суурин харуул тавив. Бидний манлай болж тэргvvлэн явсан Алтан, Хучар, Сэнгvн
нар Утхия гэдэг газар хvрч бууя гэж байтал, Чихурхуд тавьсан харуулаас хvн
давхиж ирж "Дайсан айсуй" гэж мэдээлэв. Тэр мэдээг аваад, дайснаас тодорхой хэл
мэдээ авъя гэж буулгvй угтан явж, дайсны тэргvvтэй уулзаж, "Хэн бэ?" гэж асуувал
Жамухын манлай болгож явуулсан Монголын Аучу баатар, найамны Буйруг хан,
мээргидийн Тогтоа бэхийн хөвvvн Хуту, ойрдын Худуга бэхи энэ дөрөв явж байна.
Бидний манлай, тэдэнтэй хашхиралдан хэлэлцэж, маргааш байлдахаар тогтоод
vдэш болоход буцаж голд нийлэн бууж хонов.
143. Тvvний маргааш хоёр этгээд Хvйтэн гэдэг газар учирч бие биеэ шахалцан
давших, ухрах зэргээр байлдаж байв. Мөн Буйруг хан, Худуга хоёр зад (хур
оруулах, шуурга шууруулах)-ын аргыг мэдэх ажээ. Тэр хоёр зад барьтал мөн
vvсгэсэн арга нь тэдэн дээр бууж балчигт гулгаж явах аргагvй болоход "Бидэнд
тэнгэрийн хилэн болов" гээд бутран дутаажээ.
144. Найманы Буйруг хан, Алтайн өвөр Улугтаг гэдэг газрыг зорин салж хөдөлжээ.
Мэргидийн Тогтоагийн хөвvvн Хуту, Сэлэнгийг зорин хөдөлжээ. Ойрдын Худуга
бэхи, ой модыг хvсэж Шисгисийг зорин хөдөлжээ. Жамуха өөрөө хан өргөмжилсөн
иргэдийг дээрэмдээд Эргvнэ уруу буцаж хөдөлжээ. Тэднийг тэгж бутрахад Ван хан,
Эргvнэ уруу Жамухыг нэхэв. Чингис хаан, Ононы зvг тайчуудын Аучу баатрыг
нэхэв. Аучу баатар, улсдаа хvрээд, улсаа дvрвvvлж хөдөлгөөд Аучу баатар, Ходун
орчан нар vлдсэн шилдэг цэргээ засаж, Ононы цаана байлдахаар хvлээж байжээ.
Чингис хаан хvрээд тайчуудтай байлдав. Зууралдан ихэд байлдсаар vдэш болоход
мөн байлдсан газар хонов. Дvрэвсэн айлууд байлдсан цэргvvдтэй хамт хvрээлж
хонов.
145. Чингис хаан, тэр байлдаанд хvзvvний судсыг шархтаж цус тогтохгvй ядран
зовж, нар шингэхэд мөн байлдааны газар буув. Чингисийн бөглөрсөн цусыг Зэлмэ
амаар шимж, уруулаа цусдаж, бус (өөр) хvнийг итгэхгvй, өөрөө сахиж суусаар шөнө
дvл болов. Цусыг ам дvvрэн балгаж асгасаар шөнө дvл өнгөрвөл Чингис хааны
ухаан сэргэж өгvvлрvvн: "Цус хатаж гvйцэв. Би ундаасаж байна" гэв. Тэндээс
Зэлмэ, малгай гутал, дээл хувцсаа бvгдийг тайлж, гагцхvv дотууж (дотуур өмд)-тай
чармаа нvцгэнээр эсрэг дайсны дунд гvйн орж, цаана хvрээлж буусан иргэний
тэргэн дээр авирч гараад эсэг (цэгээ) эрж олсонгvй. Учир нь, дvрвэж яваа айлууд
гvvгээ саалгvй тавьсан ажээ. Эсэг олдохгvй тул нэгэн их хөхvvртэй таргийг авчраад
Зэлмэ өөрөө бас ус олж авчирч таргийг зуурч Чингис хаанд уулгав.
Чингис хаан, гурвантаа амран ууж өгvvлрvvн: "Дотор минь саруул болов" гээд
өндийж суутал, vvр цайж гэгээн болсон ажээ. Зэлмийн шимж асгасан цус, тэдний
суусан орчны газрыг намаг болгожээ. Yvнийг Чингис хаан vзэж өгvvлрvvн: "Энэ
юу вэ? Хол асгахгvй яасан юм бэ?" гэв. Yvнд Зэлмэ өгvvлрvvн: "Чамайг зовуурь
байхад хол явахаас эргэлзэн айж сандран, залгихыг залгиад, асгахыг асгаад байсан
билээ. Хэвэлд минь бас vлэмж оров" гэв. Чингис хаан бас өгvvлрvvн: "Намайг ийм
болж хэвтэн байтал чи яагаад нvцгэн гvйж одов? Чи баригдвал намайг энд ингэж
хэвтэнэ гэж хэлэх байсан биш vv?" гэвэл, Зэлмэ өгvvлрvvн: "Би ингэж бодсон
билээ. Нvцгэн яваад хэрэв баригдвал, би тэдэнд ингэж хэлнэ: Би танд орох дуртай
билээ. Гэтэл манайхан vvнийг мэдэж, намайг барьж алъя гэж хувцсыг минь цөм
тайлж, гагцхvv өмдийг тайлаагvй байтал, би мултарч танд дутааж ирэв гэж хэлнэ.
Миний vгийг тэд vнэмшиж надад хувцас өгч асарна. Би тэгэхэд нэг морь олж унаад
хvрч ирж чадах биш vv? Би ингэж бодоод хааны зовсон биеийг амруулъя гэж нvд
цавчих зуур шийдэж одсон билээ" гэв. Чингис хаан өгvvлрvvн: "Би одоо юу гэх вэ?
Намайг урьд гурван мэргидэд хөнөөгдөж, Бурхан халдунд хоргодож, гурвантаа
нэгжvvлэхэд чи миний амийг нэг авч гарлаа. Одоо чи бас хальж бvхий цусыг амаар
шимж аминд минь нэг оров. Бас цангаж ядран байхад амиа өрж нvд vзсээр дайсны
дотор орж ундаан авчирч аминд минь оров. Энэ гурван ачийг чинь vvрд мартахгvй"
гэж зарлиг болов.
146. Өдөр болоход vзвэл, байлдахад бэлэн хоносон дайсны цэргvvд шөнөдөө бутран
дутаажээ. Харин хvрээлж буусад иргэд, цэргийн хамт хурдан нvvж vл чадах учраас
хөдөлсөнгvй хоцорчээ. Дvрэвсэн улсыг хурааж авчиръя гэж Чингис хаан, хоносон
газраас мордож, дvрэвсэн улсыг хураан явахад нэгэн улаан дээлтэй эм хvн
"Тэмvжин, Тэмvжин" гэж их дуугаар уйлан хайлан бархирахыг Чингис хаан өөрөө
сонсож: "Ямар хvний эм ийнхvv уйлж байна?" гэж асуулгахаар хvн илгээв. Тэр хvн
очиж асуувал тэр эм өгvvлрvvн: "Би Сорхон-шарын охин. Хадаан нэртэй. Эрийг
минь энд цэргvvд барьж алах гэж байна. Эрийг минь аварч аль гэж Тэмvжинийг
дуудаж уйлав" гэв. Тэр хvн буцаж ирээд Чингис хаанд тvvний vгийг өгvvлбэл,
Чингис хаан сонсоод давхин очиж мориноос буугаад Хадаантай тэврэлдэв. Гэтэл
эрий нь манай цэргvvд тэр завсар нэгэнт алжээ. Тэр улсыг хувааж аваад, Чингис
хаан, их цэргийн хамт мөн тэнд бууж хонов. Хадааныг урин ирvvлж дэргэдээ
суулгав. Маргаашийн өдөр тайчуудын Төдөгэгийн харъяат байсан Сорхон-шар, Зэв
хоёр хvрч ирэв. Чингис хаан, Сорхон-шард өгvvлрvvн:
"Хvзvvнд минь угласан
Хvнд модыг
Хөсөр хаясан
Заханд минь угласан
Заадас дөнгийг
Зайлуулж өгсөн
Эцэг мэт ачит
Эрхэм ах та
Ингэж юунд их хождож ирэв?"
гэв. Сорхон-шар өгvvлрvvн: "Би чамд дотроо гvн итгэсээр билээ. Яараад яах вэ?
Хэрэв яарч урьд ирвэл тайчуудын ноёд миний хоцорсон эм, хөвvvд ба адуу малыг
vнсээр хийсгэх нь магад тул би яарсангvй. Одоо хаандаа нийлж ирэв" гэв. Энэ
vгийг сонсож, Чингис хаан: "Зөв" гэв.
147. Бас Чингис хаан өгvvлрvvн: "Хvйтэн гэдэг газар урагшлах, ухрах зэргээр
байлдаж байхад уулан дээрээс харваж, миний байлдааны ам цагаан хул морины
аман хvзvvг хэн шартуулсан бэ?" гэвэл тэр vгийг сонсож, Зэв өгvvлрvvн: "Уулан
дээрээс харвасан хvн би билээ. Одоо хаан намайг
Алъя гэвэл ал
Алганы төдий газрыг
Алаг болгож vмхийрэх
Алд бие байна.
Аваръя гэж санаад
Амий минь соёрхвол
Халд гэсэн газарт чинь
Харайж очоод би
Хар усыг цалгитал
Хад чулууг хэмхэртэл
Харь дайсныг довтолж
Хаан чамд тусалъя.
Цээлийн усыг цалгитал
Цэгээн чулууг хагартал
Чин зоригийг гаргаж,
Чингис чамд тусалъя.
Хvр гэсэн газарт чинь
Хvрч очоод би
Хvр чулууг хэмхэлье
Хvний зvрхийг шанталъя!"
гэв. Чингис хаан өгvvлрvvн: "Дайсны хvн дайсагнаж хорлож явснаа нууж худал
хэлэх бvлгээ. Гэтэл чи дайсагнаж хорлосноо нуухгvй шударга хэлж байна. Ийм
хvнтэй нөхөрлөж болно. Чиний Зургаадай нэрийг халж, байлдааны ам цагаан хул
морины минь аман хvзvvг зэвээр харвасан тул Зэв гэж нэр өгье. Миний дэргэд зэв
мэт хамгаалж яв" гэж зарлиг болов. Тайчуудаас Зэвийн ирж нөхөрлөсөн ёс ийм
билээ. (Чингис өөрийн шархатсанаа далдалж, морио шархатсан мэтээр хэлж байгаа
бололтой.)
ТАТААРЫГ СӨНӨӨСӨН БА ВАН ХАНТАЙ ЭВДЭРСЭН НЬ
148. Чингис хаан, тэнд тайчуудыг довтолж Аучу баатар, Ходун орчан, Худуудар
зэргийн тайчуудын язгууртныг ургийн ураг хvртэл vнсэн товрог болгож хядав. Улс
иргэний нь нvvлгэж, Чингис хаан, Хубхаяа (Ухаа хаяа) гэдэг газар ирж өвөлжив.
149. [Суут богд Чингис хаан, зах нутаг нутаглаж явахын цагт нэгэн өдөр дотоод
есөн сайдаа авч мөр хайж, бараа харж яваад зарлиг болруун: "Аль ч зvгээс ямар ч
дайсан ирэх магадгvй, есөн сайд минь гурван хэсэг болж яв" гэж зарлиг болов.
Эдний зарлигийг дагаж Зэлмэ, Чуу мэргэн, Шигихутуг гурвуул нэг хэсэг болов.
Боорчи, Борохул, Мухулай гурвуул нэг хэсэг болов. Сvлдvсний Сорхон-шар,
бэсvдийн Зэв, ойрдын Хар хирvгэ гурав нэг хэсэг болж гэрт vлдэв. Эзэн бусад
зургаан сайдаа авч мөр хайж, бараа харж, Чахарай хааныг арлаж, Жалман ханыг
өлгийлж явтал эзний дороос
Халтар тэх
Харайн гvйхэд эзэн
Толбот бор мориороо
Довтлон гvйцэж
Агссан нумаа
Ангайлган татаж
Алтан сумаа
Алдлан тэлж
Алаг тэхийг
Атиртал харваж
Алсан даруйд
Ар дахь сайд нь
Амдан бууж
Авч ганзагалахыг завдтал
Эзэн зарлиг болов: "Yvнийг та нар vтэр өвчиж шар. Би тэр Шар дэвсэг дээр гарч
бараа харъя" гээд одов. Тэнд эзний нойр хvрч, толбот бор морины дэл дээр
ташуураа тулж унтаад нэг зvvд зvvдлэв. Чингис хаан сэрээд зургаан сайддаа ирж
зарлиг болруун:
"Би нэг зvvд зvvдлэв
Бор зvрх минь
Бол бол хийв
Богино хавирга минь
Шир шир хийв.
Болшгvй дайсан
Ирэх нь бололтой.
Өндөр уулын цаадах
Өргөн шар талд
Гурван хар тугтай
Гурван зуун дайсан байна.
Гурван зуун дайсны
Хошууч баатар нь
Зээрд морио унаж
Зэвт сумаа дэлж
Бат хуягаа өмсөж
Бараан сахлаа илж
Баруун тийш ширвэж
Зvvн тийш ажиглаж
Зvv мэт жирвэлзэж
Утас мэт улалзаж явна.
Энэ зvvд минь хэрэв vнэн бол зургаан сайд минь та нар яах вэ? гэж асуув.
Шигихутуг хэлэв:
"Хол ойрыг харагч
Хоёр хурц нvдээрээ
Монгол аймгийг
Мохтол
Мэргэд аймгийг
Мэгдэртэл
Тайчууд аймгийг
Далдиртал
Сарын газрыг
Саравчлан харж
Жилийн газрыг
Жилэвчлэн vзэж
Хар нvдний цэцгийгээр
Хаан чамдаа тусалъя
Эргэх нvдний харцаар
Эзэн чамдаа тусалъя" гэв.
Зэлмэ хэлэв:
"Yхэх амиа
Хайрлахгvй
Yгvйрэх малаа
Харамлахгvй
Yзэгдэх дайсныг
Халтиртал дайрч
Замдаа тохиолдсоныг
Зад цохиж
Мөртөө тохиолдсоныг
Мөлт цохиж
Хар тугий нь
Хамран авч
Барьсан хvний нь
Байлдан алж
Хийсэх тvгий нь
Гишгэн дэвсэж
Уранхай тугий нь
Уландаа гишгэж
Дайсны сvрийг
Даран сөнөөж
Дахин босох
Чадлы нь мөхөөе" гэв.
Чуу мэргэн хэлэв:
"Довтлон орох чадалгvй боловч
Тогтсоныг бататгах чадалтай би
Эрчлэн дайрах чадалгvй боловч
Эвдэрснийг сэлбэх чадалтай би.
Уульхай зантай Чуу мэргэн би,
Уулгалан орох цаг болоход
Ухрах зугтах магадгvйг
Урьдаас хаандаа хэлье.
Улс орноо тогтоосон хойно
Учиртай vгээрээ тусалж чадна.
Харь дайсныг довтлох цагт
Хаан эзэн Чингис чамд
Хашир миний боломжит vг
Хааяа боловч тус болно" гэв.
Боорчи хэлэв:
"Өрсөлдөн ирэх дайсны
Өмнөх замыг бөглөж
Халдан ирэх дайсны
Харайх замыг хааж
Ачит эзэн чиний
Амь биеийг хамгаалж
Алтан жолоогий чинь
Алдалгvй дагаж
Хандсан зvгт чинь
Хагацалгvй явъя" гэв.
Борохул хэлэв:
"Харвах сумны
Халхавч болж
Хангинах зэвийн
Бамбай болж
Итгэлт эзэн чиний
Идэх биед
Ирт мэс
Бvv хvргэе" гэв.
Мухулай хэлэв:
"Дайсныг дарж
Олзыг оруулж
Ирэх дайсны
Ирийг мохоож
Буцах дайсныг
Бултыг хядаж
Хvлэг мориныхоо
Сvvл дээгvvр
Хvдэн манан татуулж
Унасан мориныхоо
Дэл дээгvvр
Ургах сайхан нарны
Улаан гэрлийг цацруулж
Байлдаан бvхэнд ялсан
Баяртай сайхан мэдээг
Баатар чамдаа хvргэе" гэв.
Чингис:
Шилдэг зургаан сайдын
Шийдвэртэй vгийг сонсож
Шарсан тэхийн махнаас
Шаламгайлан идэж дуусаад
Шаргал морины цулбуурыг Шигихутугт өгч
"Yзсэн зvvдний минь
Yнэн худлыг мэд"
гэж явуулав.
Шигихутуг, шунхан шаргал морий нь унаад
Тал газар тавиулж
Тайга газар алхуулж
Хөндий газар хатируулж
Хөвч газар сажлуулж
Шар дэвсэгт хvрээд
Шалгаж сайтар харвал
Бараан тугийг хийсгэсэн
Балмад дайсны цэрэг
Бачмаг тулгарахад
Баатар Шигихутуг
Байсан газрын зvг
Бачимдан давхиж ирээд:
"Шар дэвсэг дээр
Цочмог гарч очвол
Гурван зуун дайсантай
Бачмаг тулгарч уулзав
Тайчуудыг
Таньсангvй
Мэргидийг
Мэдсэнгvй
Монголыг
Мохтол харж чадсангvй
Хойшоо ганцхан хяламхийж vзэхэд эзний зvvдэнд vзсэн дайсантай адил мэт байна"
гэв. Тэгэхэд зургаан сайд хуягаа өмсөж, бамбайгаа зvvж, байлдаанд бэлдэж байтал
дайсны цэрэг хvрч ирэв.
Сайд баатар Боорчи
Саарал мориндоо мордож
Самуун дайсны өмнөөс
Самбааг олж очоод
Санаа зоригийн асууруун:
"Та, юун хvн бэ? Ёст хvн бол ёсоо хэл! Нэрт хvн болнэрээ хэл" гэвэл тэд өгvvлрvvн:
"Нэрээ асуулцахаар
Ирээгvй бид,
Нэвширтэл байлдахаар
Ирлээ бид"
Боорчи хэлэв:
"Надад учраа хэлбэл
Найрамдлаар өршөөж болно
Наадах тулах санаатай бол
Нарны галтайд эхэлье" гэв.
Тэгэхэд цаадах хvн хэлрvvн:
"Танд хэлэх сайн нэр
Бидэнд vгvй
Тарвагачин загасчин хvн бид" гэв.
Тэгэхэд Шигихутуг өгvvлрvvн: "Тэднээс vг асуух хэрэггvй. Таньсан тайчууд байна.
Татгалзалгvй байлдъя" гэв. Борохул буун гvйж, бор бамбайгаа авч, Богд эзнээ
хамгаалан зогсов. Зэлмэ, хөндлөн этгээдээс илд барьж ороод
Мөртөө тохиолдсоныг
Зам гартал цавчиж
Гурван хар тугий нь
Гулд татаж аваад
Уулан дээр аваачиж
Уруу харуулан хатгав.
Чуу мэргэн хэдийнээ дутаажээ. Боорчи урагшаа алалдаж явах зуур хойшоо Чуу
мэргэнийг харж өгvvлрvvн: "Yй Чуу мэргэн, байз! Эзэн хаан төлөө ингэж зvтгэдэг
билvv! Нvхнээс гарсан алагдаага мэт годхийн зугтах чинь юу вэ?" гэвэл, Чуу
мэргэн эргэж ирээд инээж өгvvлрvvн: "Зэргэлдэн байлдъя гэхэд, зэв дутаад байна"
гэвэл, эзэн алтан саадгаасаа шунхт зэвээ сугалж өгөв. Чуу мэргэн, шунхан зэвийг
сумлан татаж, суниалган дэлж, эрхийдэн сойж, эргvvлэн татаж, суниалган дэлж,
эрхийдэн сойж, эргvvлэн чиглvvлж, дайсны тэргvvнийг тас харваж, зээрд халзан
морийг барьж ирээд эзэнд унуулав. Эзэн тэр морийг унаж vзвэл нисэх шувуу,
хийсэх салхи мэт байв. Тэгээд зөрчих дайсныг цөхрvvлэн дарж, хатгалдах дайсныг
загас болгож байтал, Борохулын толгойд сум тусвал, тэр доош унаж, нумаа тэмтэрч
аваад салдархилан тvшиж бамбайгаа алдалгvй барьж зогсоно. Боорчи урагшаа
алалдаж байх зуур, хойшоо харж тvvнд өгvvлрvvн: "Эр хvн ганц суманд унадаг
билvv? Эврээ цохиолсан ишиг мэт, эргэлзэн салганах чинь юу вэ?" гэвэл, Борохул,
мориныхоо буруу талаас харайж мордоод халхавчаа барьж хайхралгvй байлдаж
явав. Тэгээд халдаж ирсэн дайсан алагдсан хvнийхээ хvvрийг авч дутаав. Эзэн
зарлиг болруун:
"Буруу хандсан дайсныг яах билээ?" гэвэл Боорчи өгvvлрvvн:
"Бурхан болсон хvнийг
Буянаар vддэг
Буруу хандсан дайсныг
Зэр зэвээр vддэг.
Нэхье" гэвэл, тэр vгийг эзэн зөвшөөрч нэхэв. Цайтын цагаан талд дайсныг гvйцээд,
олон хонинд орсон чоно мэт цавчиж нэг зуун хvнийг алав. Хоёр зуун хvн дутаав.
Энэ байлдаанд зуун морь, тавин хуяг олзолж авав.
Тэр цагт Чингис хаан, тэнгэр эцэгтээ мөргөе гэж довцог өндөр дээр гарч,тохмоо
дэлгэж тавиад бvсээ хvзvvндээ өлгөж залбиран өчив:
"Эрэмгий сайнаар
Эзэн эс боллоо, би.
Эрхт тэнгэр
Эцгийн хайраар
Эзэн боллоо, би.
Эцэг тэнгэрийн ачаар
Эсрэг дайснаа дарлаа, би.
Хамрагч сайнаар
Хаан эс боллоо, би.
Хан тэнгэр эцгийн
Хайраар эзэн боллоо, би.
Хан тэнгэр эцгийн өршөөлөөр
Харь дайсныг дарлаа, би"
гэж мөргөв. Тэндээс мордож явахад эзэн, зургаан сайдаа магтан дуулав.
Эхлээд Шигихутугийг магтсан нь:
"Мэргидийг мэгдvvлж
Монголыг мохоож
Тайчуудыг таньж
Дайсныг даралцсан
Татаарын Шигихутуг минь" гэж магтав.
Зэлмийг магтсан нь
"Ороо гөрөөсний
Отлого болсон
(Ан гөрөөсийг
Анаж мэддэг)
Омогт дайсны
Зvрхийг чичрvvлсэн
Унах морьгvй болоход
Унаа авчирч өгсөн
Ундаасан цангах цагт
Уух дарс өгсөн
Сэргэг бага нойртой
Сэцэн мэргэн ухаантай
Улс төрийн төлөө
Урьд цагаас зvтгэсэн
Урианханы сайн Зэлмэ минь" гэж магтав.
Чуу мэргэнийг магтсан нь:
"Зарлигийг минь алдалгvй дагаж
Заасныг минь эндэлгvй гvйцэтгэж
Дайсны тэргvvнийг
Тас харваж
Унасан зээрд морий нь
Уулгалан булааж
Хатгалдах дайсныг
Хага цохиж
Зөрчилдөх дайсныг
Цөм цохисон
Зvрчидийн Чуу мэргэн минь" гэж магтав.
Борохулыг магтсан нь:
"Харвах суманд
Халхавч болсон
Сурхирах суманд
Саравч болсон
Толгойгоо шархтахад
Тохмоо эс алдсан
Хушиний сайн Борохул минь" гэж магтав.
Мухулайг магтсан нь:
"Дайсныг даралцаж
Олзыг оруулалцаж
Ирэх дайсны
Ирийг мохож
Буцах дайсны
Бовийг хянгардаж
Хvлэг мориныхоо сvvл дээгvvр
Хvдэн манан татуулж
Унасан мориныхоо дэл дээгvvр
Ургах нарыг гийгvvлж
Дайсны хөрөнгөнөөс
Тасархай утас орхилгvй
Хугархай зvv гээлгvй
Хураан авч ирсэн
Жалайрын сайн Мухулай минь" гэж магтав.
Боорчийг магтсан нь:
"Намайг залуу байх цагт
Найман шаргыг эрэх vед
Наран ургах хирд
Надтай уулзсанаас хойш
Насад vнэнээр зvтгэсэн
Наху баяны хөвvvн
Найрт хvлэг Боорчи минь!
Айл зуур явахад
Алаг бяруу мэт номхон байвч
Алалцах дайсантай уулзахад
Арслан барс мэт догширч
Аюулт дайсныг дарахын төлөө
Амь биеэ vл хайрлагч
Ачит хvлэг Боорчи минь!
Ханилж явах цагт
Хар бяруу мэт номхон байвч
Хатгалдах дайсантай тулах цагт
Харцага шонхор мэт догширч
Харийн дайсныг дарахын төлөө
Халуун амиа vл бодогч
Хайрт хvлэг Боорчи минь!
Инээлдэн явах цагт
Ижил бяруу мэт номхон байвч
Ирэх дайсан учрахад
Идэт араатан мэт догширч
Идэмхий дайсныг дарахын төлөө
Итгэлт биеэ vл хайрлагч
Ивээлт нөхөр Боорчи минь!
Наадан явах цагт
Намрын унага мэт эелдэг боловч
Нанчилдах дайсантай учрахад
Начин шонхор мэт довтолж
Насан ямагт зvтэгсэн
Найз хvлэг Боорчи минь!
Харил буцалгvй явагч
Хаан эзнээ дагагч
Хайрт хvлэг Боорчи минь" гэж магтан дуулав.
Эзэн зургаан сайдаа магтан дуусахад Боорчи, эзнээ магтаж дуулсан нь:
"Есvхэй баатар эцэгтэй
Есөн өрлөг тvшмэлтэй
Ер бvгдийг эрхэндээ оруулсан
Ертөнцийн эзэн Чингис хаан минь!
Өэлvн хатан эхтэй
Өрлөг есөн тvшмэлтэй
Өгэдэй, Толуй хөвvvнтэй
Өршөөл хайр ихтэй
Өнгө бvрийн улсыг
Өмнөө сөгдvvлсэн
Өшөөтөн дайсан бvгдийг
Өлмий дороо гишгэсэн
Өндөр дээд эзэн хаан минь!
Хан эзэн чамайг байхад
Харийн дайснаас
Халшрах явдалгvй.
Эзэн баатар чамайг байхад
Эзэрхэг дайснаас
Эмээх явдалгvй.
Хамаг бvгд хамтарч
Хамаатан садан мэт эвлэлдэж
Харийн дайсныг хамх цохъё
Халуун зуураа цэнгэлдэн сууж,
Хун галуу мэт
Хуралдан цэнгэе
Худалч хvний vгэнд
Бvvр оръё
Харцага шонхор мэт
Харайлан дvvлэн явъя
Хатгалдах дайнд
Халуун амиа
Бvv хайрлая.
Ангир шувуу мэт
Амраг vрээ бvv хөнөөе. . .
Алалцах дайсанд
Амиа бvv хайрлая.
Элэг садан дотроо
Эв найрамдлыг бvv алдъя
Эзэрхэх дайсантай тулахад
Энэ биеэ бvv хайрлая"
Хvлэг Боорчийн дуулсан vг энэ билээ.
Суут богд Чингис хаан, vд зуур явж гурван зуун тайчуудыг дарж эсэн мэнд гэртээ
ирж энх амгалан суув. А.то] Нvцгэн баарины Ширээт өвгөн, хөвvvн Алаг Наяа
хоёртой элбэж тайчуудын ноён Таргудай Хирилтугийг ойд хоргодож байхад олж
бариад, тэр, морь унаж vл чадах тарган тул тэргэнд суулгаж [Тэмvжинд хvргэхээр]
авч явахад Таргудай-Хирилтугийн хөвvvд, дvv нар нэхэж булаан авахаар ирэв.
Тэднийг ирмэгц Ширээт өвгөн, хөдлөн ядах Таргудайг хөлбөрvvлэн унагаж, гэдрэг
харуулан хэвтvvлж, гэдсэн дээр нь сандайлж суугаад, хутгаа сугалж өгvvлрvvн:
"Хөвvvд дvv нар чинь, чамайг булааж авахаар ирэв. Хан чамайг одоо би эс алавч,
чамд нэгэнт халдсан тул намайг алах болно. Чамайг алавч, нэгэн адил алагдах
болно. Иймийн тул чамаар дэр хийж vхье" гэж хутгын ирийг Таргудайн хоолойд
тулгавал, Таргудай-Хирилтуг, дvv нар хөвvvддээ их дуугаар уйлан өгvvлрvvн:
"Ширээт, намайг алах гэж байна. Намайг нэгэнт албал миний хvvрээр та нар юу
хийх вэ? Намайг алаагvй байхад даруй буцагтун. Тэмvжин, намайг алахгvй.
Тэмvжинийг эзэнгvй нутагт орхигдоод байхад нvдэндээ галтай, нvvртээ гэрэлтэй,
сэргэлэн авьяастай хөвvvн гэж би олж авчраад, эмнэг vрээ даага сургах мэт сургаж
хvмvvжvvлж явсан билээ. Тэр цагт тvvнийг хялбар vхvvлж чадах боловч өршөөж
өсгөсөн юм. Одоо Тэмvжин, тvvнийг ухаандаа ойлгож, сэтгэлдээ сэнхэрч байгаа
биз. Тэмvжин, намайг алахгvй. Та хөвvvд, дvv нар минь vхэт (тvргэн) харигтун.
Ширээт, намайг алуузай" гэж их дуугаар уйлан бархирвал хөвvvд, дvv нар нь
сонсож хэлэлцэв: "Эцгийнхээ амийг аваръя гэж ирсэн билээ. Гэтэл, эцгий минь энэ
Ширээт өвгөн албал хоосон амьгvй биеэр бид юу хийх вэ? Одоо алаагvйд буцъя"
гэж харив. Тэднийг далд ормогц тайчуудаас зугтаж одсон, Ширээт өвгөний хөвvvн
Алаг Наяа хоёр, эцэгтээ буцаж ирэв. Ширээт өвгөн, хөвvvдтэй хамт нийлээд,
Таргуйдайг аван хөдөлж, Хутухул-Нуга гэдэг газар хvрэв. Тэнд Наяа өгvvлрvvн:
"Бид энэ Таргудайг барьж очвол, Чингис хаан, биднийг хан эзнээ барьж ирсэн
итгэмжгvй ард гэж биднийг итгэж нөхөрлөхгvй, харин хан эзэндээ халдсан харц ард
гэж барьж алах биз. Одоо Таргудайг эндээс тавьж буцаагаад бид Чингис хаанд
биеэр очиж ингэж хэлье: "Бид Чингис хаан чамд хvчээ өгөхөөр ирэв. Бид, Таргудайг
барьж ирж явтал, хан эзнээ харсаар байж, х арийн хvнд яаж барьж өгөх вэ гэж
халшран өрөвдөж замдаа тавьж буцаагаад, өөрсдөө таныг бишрэн дагахаар ирэв"
гэж хэлье гэвэл Наяагийн vгийг эцэг, хөвvvд зөвшөөрч, Таргудай-Хирилтугийг
Хутухул-нугаас тавьж явуулаад, Ширээт өвгөн, Алаг Наяа хоёр хөвvvний хамт,
Чингис хаанд хvрч ирэв. Тэдний ирсэн учрыг асуувал, Ширээт өвгөн, Чингис хаанд
өгvvлрvvн: "Бид, Таргудай-Хирилтугийг авчирч явсан боловч замд эзнээ харсаар
байж, харийн хvнд яаж барьж өгөх вэ гэж тавьж буцаагаад, бид өөрөө Чингис хаанд
хvчээ өгөхөөр ирэв" гэв.
Чингис хаан өгvvлрvvн:
"Хан эзэн Таргудайг
Халдаж авчирсан бөгөөс
Хандаа халдсан
Харц ардад
Итгэж vл болох тул
Харин та нарыг
Хамаатан садны
Хамт алах бvлгээ.
Хан эзнээ хайрласан
Халуун сэтгэл чинь
Харин зөв" гээд Наяаг дотночлон өршөөв.
150. Тvvний хойно, Чингис хааныг Дэрсvд гэдэг газар байхад Хэрэйдийн Жаха
хамбу нөхөрлөхөөр ирэв. Тэр цагт мэргид хатгалдахаар ирвэл, Чингис хаан, Жаха
хамбу хоёр хатгалдан байлдаж няцаав. Тэнд тvмэн тvбэгэн, олан Дунгайд
Хэрэйдийн бутарсан иргэн Чингис хаанд дагаар ирэв. Хэрэйдийн Ван хан, урьд
Есvхэй баатартай сайхан ханилж анд бололцсон билээ. Анд бололцсон учрыг
хэлбэл, Ван хан, Хурчахус буйруг хан эцгийн дvv нарыг алаад авга Гvр хантай
эвдрэн тэмцэлдэж, Хараун хавцал гэдэг газар шурган хоргодож, тэндээс зуун
хvнтэй арайхан зугтаж, Есvхэй ханд ирвэл, Есvхэй хан, тvvнийг асран тэтгэж,
өөрийн биеэр цэрэг авч мордоод, Гvр ханыг Хашин оронд дутаалгаж, албат иргэд ба
эд малыг Ван ханд өвч өгсний тул анд амраг бололцсон билээ.
151. Тvvний хойно Ван ханы дvv Эрх хар, ах Ван ханд алагдахаас айж дутаан,
Найманы Инанча ханд очив. Инанча хан, цэрэг мордуулж ирэхэд Ван хан зайлж,
гурван хот дамжин тэнэж, хар Хятадын Гvр ханд очив. Тэр хантай бас эв тасраад
Уйгурын хот, Тангудын балгасаар хэсvvчлэн явж, таван ямаа шөрөглөн сааж,
тэмээний цус ханаж идсээр арай гэж Гvсэvр нуурт хvрч ирвэл, урьд Есvхэй
баатартай анд барилдсаныг Чингис хаан сэтгэж, Дахай баатар, Сvхэхэй жэvн
хоёрыг элч болгон угтуулж, бас дараа нь Хэрлэний эхнээс, Чингис хаан өөрөө тосож
аваад өлсөж турж ирэв гэж Ван ханд (харъяат ардаас) гувчуур татаж өгөөд өөрийн
хvрээнд агуулж тэжээв. Тэр өвөл хамт нvvж Чингис хаан Хубахаяад өвөлжив.
152. Тэр цагт Ван ханы дvv ноёдын хэлэлцсэн нь:
"Энэ хан ах мань
Yр садан биднийг
Yнсээр хийсгэж болох
Yмхий санаа өвөртөлсөн
Yл бvтэх хvн байна
Хайран ах дvvгээ
Хамран алж барав
Хар Хятадад бас
Хамгаалал гуйж шургав
Хамаг улсаа хайрлахгvй
Харгислаж зовоов.
Yvнийг яах билээ? Урьд долоон настай байхдаа мэргид иргэнд баригдаж, харлаг
ишгэн дах өмсөж, Сэлэнгийн Буур хээрт очоод Мэргидийн газар будаа нvдэж
амьдарч явсан билээ. Хурчахус буйруг хан эцэг нь мэргид иргэнийг байлдан дайлж,
хөвvvнээ аварч ирсэн. Гэтэл энэ Тоорил бас Татаарын Ажай ханд арван гурван
настай байхдаа эхийн хамт баригдаж очоод тvvний тэмээг хариулж явжээ. Тэндээс
Ажай ханы хоньчийн хамт оргож гэртээ ирэв. Тvvний хойно найманаас айн дутааж,
Сартаул газрын Чуй мөрнөө хар Хятадын Гvр ханд очив. Тэнд нэг жил болоод бас
зайлж, Уйгур нутгаар тэнэж, Тангуд газраар зайлж, таван ямаа шөрөглөн (ямааг
дэлэвчлэх буюу ишигний хошууг шөрөглөн) сааж, тэмээний цус ханаж идсээр ганц
сохор халиун морьтой, Тэмvжинд ядаж ирвэл, Тэмvжин хөвvvн, гувчуур татаж
тvvнийг тэжээв. Гэтэл, одоо тэр ингэж явснаа мартаад өмхий элэг өвөртөлж явна"
гэж хэлэлцэв. Энэ хэлэлцсэн vгийг Ван ханд Алтан ашуг уламжлан айлтгав. Алтан
ашугийн хэлсэн нь: "Би энэ хуувь ярианд оролцсон билээ. Гэтэл, хан чамайг тэвчиж
чадахгvй тул хамаг сонссоноо айлтгав" гэжээ. Тэр vгийг хэлэлцсэн Элхудур,
Хулбари, Арин тайж зэргийн дvv ноёдыг Ван хан бариулав. Ван ханы дvv Жаха
хамбу амжин дутааж, Найманд очив. Баривчлан авсан дvv нараа Ван хан нэгэн гэрт
оруулж өгvvлрvvн: "Уйгар нутгаар тангуд газраар яаж явсан гэж та нар хэлсэн бэ?
Та нар муусайн юу гэж бодов?" гээд нvvрт нь нулимж, гэрт байсан ард цөмийг
босгон нулимуулж, тэдний хvлгийг тавиулав.
153. Тэр өвөл өвөлжиж, нохой жилийн (1202 оны) намар, Чингис хаан, цагаан
татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нартай Далан нэмvргэ гэдэг газар
байлдахын урьд Чингис хаан, цааз тогтоож зарласан нь: "Дайсныг дарах цагт
олзонд бvv саатагтун. Дайсан нэгэнд дарагдвал тэдний юм хэзээ ч бидний олз
болох тул хуваалдаж амжина. Хэрэв бид ухрахад хvрвэл анх довтолсон байрандаа
даруй эгж ирвэл зохино. Уг байрандаа эгж ирээгvй хvнийг алтугай" гэж ийм засаг
тогтоож зарлав. Далан нэмvргэ гэдэг газар татаартай байлдаж тэднийг дутаалгав.
Тэднийг нэхэн байлдаж, Улхуй шилvгэлжид гэдэг газар эзлэн дагуулав. Цагаан
татаар, алчи татаар, тутауд татаар, алухай татаар нарын эрхтэн (дээд язгууртан)-ийг
дарж харъяат нарыг эзлэх цагт тогтоосон цаазыг Алтан Хучар Даридай гурвуул
зөрчиж, олзонд шунан байлдаанаас саатжээ. Хэлсэн vгэндээ хvрсэнгvй, тогтоосон
цаазыгдагасангvй гэж Зэв Хубилай хоёрыг явуулж, тэдний олзолсон адуу ба юмыг
бvрнээ хураан авахуулав.
154. Татаарыг сөнөөж, бvгдийг эзэлсэн хойно, улс иргэний нь яах тухай Чингис
хаан, алтан ургаа цуглуулж нэг гэрт ороод их зөвлөлдөөнийг хийв. Тэдний зөвлөсөн
нь:
"Эрт цагаас нааш
Эцэг өвгөдийг минь хорлосон
Энэ муусайн татааруудыг
Эгнэгт дуусгахын тул
Тэрэгний булд хэмжиж
Yгvй хийж устгая.
Yлдсэн эхнэр хvvхдийг
Yvд бvрд хувааж
Yvрдийн боол болгоё"
гэж зөвлөлдөж тогтоод, гэрээс гарвал татаарын Их-Чэрэн, Бэлгvтэйгээс асууруун:
"Та нар ямар vг зөвлөлдөв?" гэвэл Бэлгvтэй өгvvлрvvн: "Та бvгдийг тэнхлэгийн
цvvд хэмжиж, тvvнээс өндөр нуруутныг цөмийг хядахаар тогтов" гэв. Бэлгvтэйн энэ
vгийг сонсоод Их-Чэрэн, олон татаарт тунхаг зарлаж, хороо бэхлэлтэд цуглуулав.
Тэдний бэхлэлтийг эвдэхийн тул манай цэргvvд маш хохиров. Бэхлэлтэд цугласан
татааруудыг арай гэж эзлэн авч тэнхлэгт чацуулан хядахад татаар нар хvн тутам
"Дэр авч vхье" гэж хутга ханцуйлж байсан тул тvvнээс бас манай цэргvvд их
хохирчээ. Тэдгээр татаар нарыг тэнхлэгт чацуулан хядаж дуусаад Чингис хаан
зарлиг болруун: "Бид ургаараа их зөвлөлдөөн хийснийг Бэлгvтэй гаргаж хэлээд
бидний цэргvvдэд маш их хохирлыг учруулав. Yvнээс хойш их эе зөвлөлдөөнд
Бэлгvтэйг бvv оруул. Зөвлөлдөөн хийж байхад, Бэлгvтэй, гаднах vйлийг захирч,
хэрvvл ба хулгай худлын заргыг шvvж байтугай. Зөвлөлдөөн төгсөж, сархад уусны
хойно Бэлгvтэй Даридай хоёр сая орж болно" гэж зарлиг болов.
155. Тэр цагт татаарын Их-Чэрэнгийн охин Есvгэнийг Чингис хаан өөрийн хатан
болгож авав. Есvгэн хатан Чингис хааны өршөөлд орж өгvvлрvvн: "Хаан соёрхвол,
намайг хvнд бодож асрах биз. Миний эгч Есvй надаас дээр, хан хvнд зохиолдох гоо
бvлгээ. Гагцхvv саяын будлианд хааш одсоныг мэдэхгvй" гэвэл Чингис хаан
өгvvлрvvн: "Эгч чинь vнэхээр чамаас гоо бол тvvнийг эрvvлье. Эгчээ ирвэл чи
зайлж сууриа өгөх vv?" гэв. Есvгэн хатан өгvvлрvvн: "Хаан соёрхож, эгчийг минь
авчирч уулзуулбал, би эгчдээ даруй зайлъя" гэв. Энэ vгэнд Чингис хаан тунхаг
зарлаж эрvvлбэл Есvй хатан, өөрийн хvргэнтэй хат ойд дутааж явахыг бидний
цэргvvд vзэж Есvй хатныг барьж авчирсан ба эр нь дутаажээ. Есvгэн хатан, эгчээ
vзээд хэлсэн vгэндээ хvрч босоод суусан сууриндаа суулгаж, өөрөө доод этгээд
(доод тал)-д суув. Есvгэн хатны хэлсэнтэй адил, Есvй хатан vнэхээр гоо тул Чингис
хаан анхааран өршөөж, хатдын зэрэгт суулгав.
156. Татаар нарыг довтлон дуусгаж, нэгэн өдөр Чингис хаан, гэрийн гадна Есvй
хатан, Есvгэн хатан хоёрын дунд сууж унд ууж байтал, Есvй хатан ихэд санаа
алдав. Yvнд Чингис хаан дотроо сэжиг авч, Боорчи Мухулай хоёр ноёныг урьж
ирvvлээд өгvvлрvvн: "Та хоёр энд чуулсан бvх ардыг аймаг аймгаар нь болго. Бус
аймгийн хvнийг өөрийн аймагт бvv vлдээгтvн" гэж зарлиг болов. Тэгээд бvх ардыг
аймаг аймгаар ялгавал нэгэн залуу сайн эр аймаггvй vлджээ. "Чи юун хvн бэ?" гэж
асуувал, тэр хvн өгvvлрvvн: "Татаарын Их-Чэрэнгийн охин Есvйг авсан хvргэн
билээ. Дайсанд талагдахад айж дутаан явсан бvлгээ. Одоо дайн амарлив гэж сэтгэж
ирээд олон ардын дотор танигдахгvй биз гэж санаж явлаа" гэв. Энэ vгийг Чингис
хаанд мэдvvлбэл, хаан зарлиг болруун: "Тэр хvн хорт сэтгэл өвөрлөж ганцаар
тэнэсээр одоо энд ирсэн ажээ. Тэр мэт этгээдийг хэдийний тэнхлэгт чацуулж
хядсан биш vv. Юунаас буцна. Нvднээс далд болго" гэсэнд тvvнийг даруй алав.
157. Мөн нохой жил (1202) Чингис хааныг татаартай байлдаж бай цагт Ван хан,
мэргидийг довтлохоор мордож, Тогтоа бэхийг Баргуужин төхvмийн зvг vлдэн хөөж,
Тогтоагийн их хөвvvн Төгс бэхийг алж, Тогтоагийн Хутугтай Чаалун хоёр охиныг
ба хатдыг олзлон авч, Хуту Чулуун хоёр хөвvvний нь харъяат иргэдийн хамт эзлэн
авсан боловч, энэ олзноос Чингис хаанд юухныг ч эс өгөв.
158. Тvvний хойно Чингис хаан, Ван хан хоёр найманы хvчvгvдийн Буйруг хантай
байлдахаар морилж, Улуг тагийн Сохог ус гэдэг газарт хvрвэл, Буйруг хан байлдан
ядаж, Алтай даван хөдлөв. Чингис хаан Ван хан хоёр Сохог уснаас Буйруг ханыг
нэхэж Алтай давуулан Хумшингирийн Yрvнгv гол уруу хөөж явав. Гэтэл, тэдний
Еди-Тоблуг нэрт ноён, харуул харж яваад бидний харуулын цэрэгт хөөгдөж уул өөд
дутаахад олом нь тасарч баригдав. Буйруг ханыг Yрvнгv гол уруу хөөн оруулж,
Хишилбаши нуурт гvйцэж тvvнийг тэнд сөнөөв.
159. Тэндээс Чингис хаан Ван хан хоёр буцаж ирэхэд найманы Хvгсэv сабраг
баатар, Байдраг голын билчирт цэрэг засаж байлдахаар тосож байсан ажээ. Чингис
хаан Ван хан хоёр мөн байлдахаар цэргээ засаж иртэл, нэгэнт vдэш болсон тул
маргааш байлдъя гэж засацгааж хонов. Гэтэл, шөнийн цаг Ван хаан, буусан
газартаа гал тvлж орхиод, Хар сvvл голыг өгсөн хөдөлжээ.
160. Тэр шөнө Жамуха, Ван хантай хамт хөдөлж яваад Ван ханд өгvvлрvvн:
"Тэмvжинд хэдийнээс наймантай харилцаатай байсан билээ. Одоо бидэнтэй хамт эс
хөдлөв.
Хан! Хан! Би бол
Хамаагvй хол нисэхгvй
Хайргуна шувуу мэт
Хамт нэг газар байна.
Харин миний анд Тэмvжин бол
Харьж нисэх шувуу мэт
Хааш яаш урван өднө.
Хан чамаас одоо салж
Харь найманд очих гэж
Харсаар зориуд хоцров"
гэвэл, Жамухын vгийг сонсож, Убчигдайн Хvрэн баатар өгvvлрvvн: "Чи юун дэмий
зусардаж, шударга ах дvvгээ ховлон хачилж байна вэ?" гэв.
161. Чингис хаан, тэр шөнө тэнд хоноод маргааш өглөө байлдах гэж босвол Ван
ханы буусан газар хов хоосон болсон тул "Харин чи биднийг мэхэлж бууцанд
хаясан байна" гээд Чингис хаан хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж сааталгvй
явсаар Саарь хээрт очиж буув. Тэндээс Чингис хаан Хасар хоёр, найманууд ямар
төвөг учруулсныг мэдсэн боловч, vvнийг нэг ч хvнд хэлсэнгvй.
162. Найманы Хvгсэv Сабраг баатар, Ван ханы хойноос нэхэж, Сэнгvмийн эм,
хөвvvд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, бас Ван ханыг Тэлэгэтv амсар
гэдэг газар байхад нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг булаан аваад
буцжээ. Ван ханыг дагаж явсан мэргидийн Тогтоагийн Хуту Чулуун хоёр хөвvvн,
тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч Сэлэнгийг чиглэн хөдлөөд эцэгтээ
нийлэн очив.
163. Ван хан, найманы Хvгсэv сабраг баатарт дийлэгдээд Чингис хаанд элч явуулж
хэлvvлсэн нь: "Найманд эд хөрөнгө ба эм, хөвvvдээ булаагдав, би. Хөвvvн чамаас
дөрвөн хvлэг баатраа ирvvлэхийг гуйя. Миний албат иргэн ба эд хөрөнгийг аварч
өгнө vv" гэжээ. Чингис хаан цэрэг засаж, Боорчи, Мухулай, Борохул, Чулуун дөрвөн
хvлэг баатраа цэргийн хамт илгээв. Энэ дөрвөн хvлэг баатрыг ирэхийн урьд Улаан
хус гэдэг газар Сэнгvм байлдаан хийж байгаад мориныхоо гуяыг шархдуулж
баригдахад хvрч байтал, Чингисийн дөрвөн хvлэг очиж тvvнийг авраад албат
хөрөнгө ба эм, хөвvvд бvгдийг аварч өгөв. Тэр цагт Ван хан өгvvлрvvн: "Урьд
Тэмvжиний сайн эцэг Есvхэй баатар миний бутарсан улсыг аварч цуглуулж өгсөн
билээ. Одоо хөвvvн Тэмvжин бас дөрвөн хvлэг баатраа явуулж, миний алдагдсан
улсыг аварч олж өгөв. Ач хариулахыг тэнгэр газрын ивээл мэдтvгэй" гэв.
164. Бас Ван хан өгvvлрvvн:
"Анд Есvхэй баатар минь
Алдагдан барсан улсы минь
Аварч цуглуулж өгсөн билээ.
Тvvний ууган хөвvvн
Тэмvжин Чингис хаан
Тэнэж бутарсан улсы минь
Тэтгэж хурааж өгөв.
Энэ эцэг хөвvvн хоёр эл улсы минь тэтгэж
Хэний төлөө зvтгэж
Юуны төлөө зовж байгаа билээ?
Өтөлсөн өвгөн би
Өндөр уулыг тvшиж
Өвс хагдыг дэрлэж
Өөд болж одвол
Өнөр олон улсы минь
Өвлөн хэн эзлэх вэ?
Хан Тоорил би
Ханат гэрээс салж
Хадат гэрт очвол
Хамаг хураасан улсы минь
Харж хамгаалж байх хvн
Хаана хэн байх билээ?
Эзэн Тоорил би
Эсгий гэрээс холдож
Энгэр гэрт очвол
Энхрийлж хураасан улсы минь
Эзэлж хэн захирах билээ?
Төрсөн дvv нар байвч
Төр барьж чадахгvй
Төв сайн авиргvй
Тvвэг ихтэй хvн бий.
Ганц хөвvvн Сэнгvм байвч, тvvнд хань болох хvнгvй тул Тэмvжинийг Сэнгvмийн
ах болгож, хоёр хөвvvнтэй болоод сэтгэл амар сууя" гэв. Тэгээд Чингис хаан Ван
хоёр хоёр, Туул голын хар шугуйд нийлж эцэг хөвvvн болж ёслов. Эрт өдөр Есvхэй
баатартай Ван хан анд бололцсон тул Ван ханыг эцэг мэт vзэж, ийнхvv эцэг хөвvvн
бололцсон билээ, Энэ тухай хэлэлцсэн vг нь:
"Харь дайсантай тулахад
Хамт нийлж байлдъя
Хадны гөрөөсийг авлахад
Хавсарч нийлж явъя" гэв.
Бас, Чингис Ван хан хоёр хэлэв:
"Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгvй, харин
Хоёр нvvрээр учирч
Хор хөнөөлийг тасалж байя.
Араат могойн шvд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Атаат сэтгэл төрөлгvй
Ам хэлээрээ уулзан ярьж
Аливаа учрыг олж байя"
гэж бат vгээ барилдаж, амраглан явав.
165. Тvvний хойно, амраг дээр давхар амраг болъё гэж Чингис хаан сэтгэж, Зvчид
Сэнгvмийн дvv Чаур бэхийг гуйж, бас Сэнгvмийн хөвvvн Тусахад өөрийн Хожин
бэхийг арилжин өгье гэж гуйвал, Сэнгvм биеэ ихэмсэглэн сэтгэж өгvvлрvvн:
"Миний ураг тэднийд очвол, ямагт хатавчинд хоймор харж суух болно. Тэдний
ураг бидэнд ирвэл, хоймор сууж хатавч харах болно" гэж ихэмсэглэн, биднийг
доромжлон хэлж, Чаур бэх дvvгээ өгөхийг зөвшөөрсөнгvй. Yvнд Чингис хаан
дотроо Ван хан, Нялха-Сэнгvм хоёрт дургvй болжээ.
166. Тэгж дургvй бололцсоныг Жамуха мэдэж, гахай жилийн (1203) хавар Жамуха,
Алтан, Хучар, Хар хятадын өвөгжин ноёхон, Сvбээдэй-Тоорил, Хачиун бэхи нар
эелдэн нийлэлдэж нvvгээд Жэжээр өндрийн хярын Бэрхэ Элэтэд очиж Нялха-
Сэнгvмтэй уулзаад, Жамуха ховлон өгvvлрvvн: "Миний анд Тэмvжин, найманы
Даян ханд элч илгээж vргэлж харилцаатай байдаг билээ.
Тэр,
Ам хэлэндээ
Аав хөвvvн гэдэг боловч
Авир санаа нь
Адвиш өөр бишvv
Тvvнд итгэж байна уу? Хожидвол та нар юу болохоо мэдэж байна уу? Та нар
Тэмvжинтэй байлдахаар мордвол би хажуунаас оролцъё" гэжээ. Алтан Хучар хоёр
өгvvлрvvн: Бид:
Өэлvн эхийн өнчин хөвvvдийн
Ахы нь алж
Дvvгий нь дvvжилж
өгье" гэжээ. Хар хятадын Өвөгжин ноёхон өгvvлрvvн:
"Гары нь барьж
Хөлий нь хvлж
өгье" гэжээ. Тоорил өгvvлрvvн: "Арга сvвэгчилж Тэмvжиний улсыг булааж авъя.
Улсаа автвал тэр яах ч аргагvй болно" гэжээ. Хачиун бэхи өгvvлрvvн: "Нялха-
Сэнгvм хөвvvн чамайг сэтгэж, чиний төлөө уртын vзvvрт, гvний ёроолд хvрэхээс
буцахгvй" гэжээ.
167. Эдгээр vгийг Нялха-Сэнгvм, эцэг Ван хандаа Сайхан-Тодэ гэгч хvнээр хэлж
илгээв. Энэ vгийг Ван хан сонсоод өгvvлрvvн: "Тэмvжин хөвгvvнд тийм муу сэтгэж
яаж болно? Бид, Тэмvжин хөвvvнээр тулгуур болгож байгаа атал, тvvнд муу
санавал тэнгэр биднийг таалахгvй. Жамуха хэзээнээс тэнэмэл чалчаа хvн билээ. Тэр
дэмий зөв бурууг хэлж байна" гэж эс таалан буцаажээ. Бас Сэнгvмийн хэлvvлсэн
нь: "Амьд хvн, ам хэлээрээ хэлж байхад аав та яагаад итгэдэггvй билээ?" гэж дахин
хvн явуулж хэлvvлж ядаад эцэст нь өөрийн биеэр ирж эцэгтээ өгvvлрvvн: "Одоо
чамайг амьд байхад биднийг тэр тоомсорлохгvй байна. Хэрэв хан эцэг чамайг
цагаан идээнд цацаж, хар маханд хахвал, Харчахус-Буйруг хан эцгийн зовж
хураасан улс, зvдэж байгуулсан төрий чинь бидэнд мэдvvлэхгvй болуузай" гэжээ.
Ван хан өгvvлрvvн: "Yр хөвvvнээ яаж хөнөөх вэ? Yнэхээр тулгуур болж байгаа
тvvнд муу сэтгэвэл, тэнгэр биднийг vл таалах болно" гэвэл, хөвvvн Нялха-Сэнгvм
уурлаж vvд хаян гарав. Жич, Ван хан, хөвvvн Сэнгvмийг хайрлаж урьж ирvvлээд
өгvvлрvvн: "Тэнгэрт vл таалагдахаас айж хөвvvнээ яаж хөнөөх вэ? гэсэн билээ. Та
нар чадах бол юу vйлдэхээ өөрсдөө мэдтvгэй" гэжээ.
168. Тэндээс Сэнгvм өгvvлрvvн: "Мөнөөхөн тэд, манай Чаур бэхийг гуйж байсан
билээ. Одоо "Багалзуур ид" гэж өдөр болзож ирvvлээд тvvнийг барьж авъя" гэв.
("Багалзуур идэх" гэх нь хонины багалзуур махыг ид гэсэн vг биз. Залуу эр эм
гэрлэсэн өдрөөс эхлэн гурван хоног хонины хvзvv багалзуурыг хувааж идэх заншил
Монгол газар одоо ч хvртэл байна. Хvзvv багалзуурын яс маш бат хэлхээтэй байдаг
тул vvгээр эр эмийн бат холбоог бэлэгджээ. Иймийн тул "Багалзуур ид" гэх нь эр
эм болох хурим хийе гэсэн vг биз). Тэгж хэлэлцэж тогтоод "Чаур бэхийг өгье.
Багалзуур идэхээр ирэгтvн" гэж Чингист хvн илгээв. Тэр ёсоор Чингис хаан, арван
хvн дагуулж, Ван ханд очих замын зуур Мэнлиг эцгийн гэрт хоновол, Мэнлиг эцэг
өгvvлрvvн: "Мөнөөхөн бид Чаур бэхийг гуйвал, биднийг доромжилж өгсөнгvй
билээ. Одоо багалзуур ид гэж гэнэт урих нь жигтэй. Саяхан ихэмсэглэн биднийг
тоохгvй байсан хvмvvс, гэнэт яагаад Чаур бэхийг өгөх болов? Yvнд сэжигтэй явдал
байна. Хөвvvн чи болгоомжлох хэрэгтэй. Одоо хавар болов. Бидний адуу туранхай
байна. Адуугаа таргалмагц очъё гэж шалтаглаж, энэ хэргийг хойш тавивал ямар?"
гэсэнд Чингис хаан, тvvний vгийг авч өөрөө очсонгvй, Бухатай, Хиратай хоёрыг
"Багалзуур ид" гэж явуулаад Чингис хаан, Мэнлиг эцгийн гэрээс буцав. Бухатай
Хиратай хоёрыг очмогц, Сэнгvм нар "Бидний хэрэг мэдэгдэв. Маргааш эрт хамарч
баръя" гэв.
169. Тийнхvv барих гэж хэлэлцэж тогтсоныг Алтаны дvv Их-Чэрэн гэртээ ирж
өгvvлрvvн: "Маргааш өглөө Тэмvжинийг барихаар шийдэв. Энэ vгийг хvргэсэн
хvнд Тэмvжин юугаа ч хайрлахгvй өгөх биз" гэвэл, тvvний эм Алахчит өгvvлрvvн:
"Чиний энэ дэлэм vг, алд хэл чинь юун болно? Хvн сонсож vнэмшvvзэй" гэв. Энэ
vгийг сvv хvргэхээр ирсэн тэдний адууч Бадай сонсож буцав. Бадай харьц ирээд
нөхөр адууч Хишилигт Чэрэнгийн vгийг хэлбэл, Хишилиг өгvvлрvvн: "Би бас очиж
учрыг мэдье" гэж Чэрэнгийн гэрт очвол Чэрэгийн хөвvvн Нарийн-гэгээн, гадна
сууж сумаа зvлгэж байна. Нарийн-гэгээн өгvvлрvvн: "Манайхан сая юу гэж ярьсан
бэ? Хэлээ татаж, амаа барьж яваасай" гэжээ. Тэгээд Нарийн-гэгээн, бас адууч
Хишилигт өгvvлрvvн: "Мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж
авчир. Уяж хоноод өглөө эрт мордоно" гэжээ. Хишилиг ирж Бадайд өгvvлрvvн:
"Тугаар (сая)-ын чинь хэлсэн vнэн болов. Одоо бид хоёр, Тэмvжинд хэл хvргэе"
гэж vг барилдаж, мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж, их гэрийн
гадна уяад мөн vдэш хонинд орж нэгэн хурга алаад исэр (ор)-ээ тvлж чанаад
мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр бэлэн уясан морийг унаж тэр шөнөдөө
Чингис хаанд давхиж ирэв. Бадай Хишилиг хоёр, Чингисийн гэрийн араас Их-
Чэрэнгийн өгvvлсэн vг ба тvvний хөвvvн Нарийн-гэгээний сумаа зvлгэж бэлдэж
байсан хийгээд мэргидийн цагаан, ам цагаан хээр хоёр морийг барьж уя гэсэн бvх
vгийг Чингис хаанд хэлж өгөв. Бас Бадай Хишилиг хоёр өгvvлрvvн: "Чингис хаан
соёрхвол, бидний vгэнд эргэлзэх явдалгvй. Хамран ирж таныг баръя гэж хэлэлцэж
тогтсон нь магадтай vнэн" гэв.
ХЭРЭЙД УЛСЫН МӨХСӨН НЬ
170. Тvvнийг сонсоод Чингис хаан Бадай Хишилиг хоёрын vгийг итгэж, мөн шөнө
шадар байсан итгэлт нөхдөд мэдэгдээд, юм хvмээ орхиж, хөнгөвчлөн мордов. Мау
өндрийн хярд гарч явахад хойноо урианханы Зэлмээг цагдах харуул болгон тавив.
Тэгж явсаар маргаашийн өдөр наран хэлбийхэд Хархалзан элээт хvрч vдлэн буув.
Тэнд vдэлж байтал, Алдчидайн агтагч Чихитай Ядир хоёр сайхан бэлчээрт агтаа
адуулж яваад Мау өндрийн өврөөр Улаан бургадыг дайран ирж яваа дайсны тоосыг
vзэж, агтаа яаравчлан хөөж ирсэнд ажиглан харвал, vнээр Мау өндрийн өврөөр
Улаан Бургад гэдэг газарт тоос гарч байна. чингис хаан, тэр тоосыг vзэж, Ван хан
нэхэж айсуй гэж агт морьдыг бариулж ачаалан хөдлөв. Хэрэв тэр тоосыг урьдаас
vзээгvй бол гэнэдэж болох билээ. Тэр цагт Ван хантай Жамуха ирж явсан ажээ. Ван
хан, Жамухаас асууруун: "Тэмvжин хөвvvнд бидэнтэй байлдаж чадмаар ямар
хvмvvс байна?" гэвэл, Жамуха өгvvлрvvн: "Урууд, мангууд нар тvvнийг дагаж
байгаа. Бодвол тэд байлдах биз.
Тойрч ирээд
Довтлон буудан
Ташаалдаж ирээд
Даран ордог
Бараан алаг тугийг
Барьж явдаг
Бачит тэдгээр иргэн
Бага наснаас эхлэн
Байлдаж мэргэжсэн тул
Ван хан та
Баахан болгоомжилбол зvйтэй" гэжээ.
Тэр vгийг сонсоод Ван хан өгvvлрvvн: "Тийм бол бид анханд Хадагиар
толгойлуулан, Жvрхиний баатруудыг оруулъя. Тvvний хойноос тvмэн тvбэгэний
Ачиг-Ширvнг оруулъя. Тvvний хойноос Олан дунгайдын баатруудыг оруулъя.
Тvvний хойноос Ван ханы мянган торгон цэргийг удирдан Хориширэмvн тайж
довтолтугай. Тvvний хойноос бидний их гол хvчин оръё" гэв. Бас ван хан
өгvvлрvvн: "Жамуха дvv чи бидний бvх цэргийг зас (захирагтун)" гэвэл, Жамуха,
олноос онцгой гарч нөхдөдөө өгvvлрvvн: "Ван хан, бvх цэргээ намайг захир гэж
байна. Би Тэмvжин андтай байлдан ядаж байхад намайг харин цэргээ захир гэнэ.
Yзвэл, Ван хан, надаас хэтрэхгvй дорой бөгөөд тvр нөхөрлөх хvн байна. Тэмvжин
андад хэл оруулъя. Анд хатуужтугай" гэж Жамуха, Чингис хаанд эчнээгээр
(далдуур) хvн явуулж хэлvvлсэн нь: "Ван хан, надаас асуув. "Тэмvжин хөвvvнд
бидэнтэй байлдах ямар хvн бий?" гэж асуувал, би: "Уруул Мангуд тэргvvтэй хэцvv
баатрууд бий" гэж хэлбэл, Ван хан Жvрхиний баатруудыг манлай болгож томилов.
Тvvний хойноос Тvмэн Тvбэгэний Ачиг-Ширvнг томилов. [Тvvний хойноос] Олан
дунгайдыг томилов. Тvvний хойноос Ван ханы мяган торгон цэргийн ноён
Хориширэмvн тайжийг томилов. Тvvний хойноос Ван хан, их гол цэргээ авч орно
гэнэ. Бас Ван ханы хэлсэн нь: "Жамуха дvv, эдгээр бvх цэргийг захир" гэж надад
итгэж хэлнэ. Yvнээс vзвэл, [энэ Ван хан] хялбархан нөхөр ажээ. Цэргvvдээ өөрөө
захирч vл чадна. Би Тэмvжин андтай урьд байлдахад давдаггvй билээ. Гэтэл Ван
хан, надаас дорой хvн байна. [Иймийн тул] Анд чи бvv ай. Хатууж" гэж илгэжээ.
171. Энэ мэдээг сонсоод, Чингис хаан өгvлрvvн: "Уруудын Жорчидай авга чи юу
гэж бодно? Чамайг манлай болгож явуулъя" гэвэл Жорчидайг хариу хэлэхийн урьд
Мангудын Хуилдар сэцэн өгvvлрvvн: "Тэмvжин андын өмнөөс би байлдъя. Миний
хойно хоцорсон өнчин хөвvvдийг асрахыг Тэмvжин анд мэдтvгэй" гэв. Жордийг
асрахыг Тэмvжин анд мэдтvгэй" гэв. Жорчидай өгvvлрvvн: "Чингис хааны өмнөөс
бид урууд, мангуд манлайлан хатгалдъя" гэжээ. Тэгээд Жорчидай Хуилдар хоёр
урууд, мангуд [цэрэг]-аа жагсааж, Чингис хааны өмнө мордохыг бэлтгэв. Тэгж
байтал, Жvрхинээр толгойлуулсан дайсан хvрч ирэв. Тэднийг ирмэгц урууд, мангуд
нар угтан байлдаж Жvрхинийг дарав. Гэтэл бас Тvмэн тvбэгэний Ачиг-Ширvн
довтолж ирэв. Ачиг-Ширvн, Хуилдарыг шархтуулж хадны хавчилд мориноос
унагав. Yvнийг vзээд мангуд нар буцаж Хуилдарыг хамгаалав. Жорчидай урууд
цэргээ удирдан байлдаж, Тvмэн тvбэгэнийг дараад цааш нэхэхэд Олан дунгуйд
эсэргvvцэн довтлов. Жорчидай бас дунгайдыг дарав. Цааш нэхэхэд Хориширэмvн
тайж, мянган торгудаа удирдан угтаж байлдвал бас Жорчидай, Хориширэмvн
тайжийг мохоож дарахад Сэнгvм, Ван хан эцгээс зөвшөөрөл авалгvй эсэргvvцэн
байлдаж, энгэсэг хацраа шархтаж унажээ. Сэнгvмийг шархтаж унахад хэрэйд
бvгдээр тvvн дээр цуглаж очив. Тэднийг ийнхvv дарж шингэх наран, уул ташиж
байхад манай цэрэг эргэж шархтсан Хуилдарыг унасан газраас аваад харьж ирсэнд
мөн vдэш Чингис хаан, Ван хаантай байлдсан газраас хөдлөн зайлж хонов.
172. Тэнд хоноод маргааш vvр цаймагц, (хvмvvсээ) бvртгэвэл Өгэдэй, Борохул,
Боорчи гурав vгvй ажээ. Чингис хаан өгvvлрvvн: "Өгэдэйтэй итгэлт нөхөр Боорчи
Борохул хоёр хоцорчээ. Амьдравч, vхэвч тэр хоёр тvvнээс хагацахгvй" гэв. Манай
цэргvvд шөнө морьдоо барьж хонов. Чингис хаан: "Хэрэв дайсан халдаж ирвэл
байлдъя" гэж цэргээ бэлхэн байлгав. Өдөр гэгээн болоход хойноос нэг хvн хvрч
ирэв. Yзвэл Боорчи ажээ. Чингис хаан, өвчvvгээ дэлдэж: "Мөнх тэнгэр мэдтvгэй"
гээд Боорчийг дуудаж асуувал, тэр өгvvлрvvн: "Байлдаанд миний морь шархтаж
унасан тул, би явган гvйж явтал хэрэйдvvд Сэнгvмийн дээр цуглаж байх чөлөөгөөр
ачаагаа хөглvvлсэн морийг олж бариад ачааг огтлон хаяж янгирцаг дээр нь унаад
би өөрийн цэргийн мөрийг мөшгөн явсаар хvрч ирэв" гэв.
173. Бас хоромхон зуур болоод нэгэн морьтой хvн айсуй харагдав. Yзвэл, нэгэн хvн
мэт байтал, дор нь хvний хөл мэт юм унжилзаж байна. Хvрч ирэхэд vзвэл, Өгэдэйн
хойно Борохул сундалж (Өгэдэйг Борохул, эмээл дээрээ дvvрч) ирэв. Борохулын
амны завжнаас цус цувирч байна. Учир нь Өгэдэйн хvзvv суманд шархтсан тул
Борохул, тvvний асгарсан цусыг амаар шимж, зангирсан нөжийг завжаар
цувируулж ирэв. Чингис хаан vзээд нvднээс нулимс цувируулж сэтгэлээ зовж,
даруй гал тvлvvлээд шархыг хайрч, Өгэдэйд унд өгч уулгаад, дайсан ирвэл байлдъя
гэж хvлээж байв. Борохул өгvvлрvvн: "Мау өндрийн өврөөр Улаан Бургадын зvг
цааш дайсны тоос суунаглаж далд оров" гэвэл Борохулын тэр vгийг сонсоод:
"Дайсан хэрэв халдаж ирвэл бид хатгалдан байлдах билээ. Дайсан тийнхvv
дутаасан бол бид цэргээ засацгааж нэхье" гэж хөдлөв. Тэндээс хөдлөөд Улхуй
шилvгэлжид [гэдэг голыг] чиглэн явж Далан нэмvргэ хvрэв.
174. Тэнд хойноос Хадаан-Далдурхан, эм хөвvvдээс салж хагас болж ирэв. Хадаан-
Далдурхан ирээд Ван ханы vг гэж өгvvлрvvн: "Ван хан, хөвvvн Сэнгvмийг энгэсэг
хацраа суманд шархтаж унахад дээр нь ирж хэлсэн нь:
"Хөндлөний хvнийг
Хөнөөх гээд
Хөөрхий биеэ
Хөсөрдvvлэв, чи
Хажуугийн хvнийг
Халдах гээд
Хацар энгэсгээ
Хатгуулав, чи
Хайрт хөвvvний
Хатгагдсаны төлөө
Харь дайсныг
Халдан довтолъё"
гэвэл, Ачиг-Ширvн өгvvлрvvн:
"Эзэн хан минь
Эрхбиш болоомжилж айлд
[Эзэн хан тэргvvлэн
Энгийн харц бvгдээр]
Эс заяасан хөвvvний
Эрэл мөрөөдөл болж
Элдэв арга хийлгэж
Эвий бавий хэмээн залбирах бөлгөө
Энэ залбирал бvтэж
Эхээс төрсөн заяасан
Эрхэм хөвvvн Сэнгvмийг
Энхрийлэн асарч сувилъя
Монгол (Мөн гол)-ын олонх, Жамуха, Алтан, Хучар нарыг дагаж бидний энд бий.
Тэмvжинийг дагаж гарсан монголчууд хаана холдох вэ? Морин унаатан, модон
нөмөртөн болов тэд (хvн бvр дөнгөж ганц морьтой бөгөөд гэргvй учраас модны
нөмөрт хоргодож байгаа). Тэднийг дагаж эх ирвэл бид очиж, морины хомоол мэт
хормойлж авч ирье" гэв. Ачиг-Ширvний энэ vгэнд Ван хан өгvvлрvvн: "За, тийм
бол хөвvvн эндэх болуузай. Хөвvvнийг асран сувил" гээд байлдааны газраас буцаж
харив" гэв.
175. Чингис хаан, тэрхvv Далан нэмvргээс Халх [гол] уруу хөдөлж явах зуур цэргээ
бvртгэж vзвэл, хоёр мянган зургаан зуун хvн байна. Yvнээс нэгэн мянган гурван
зуун хvнийг Чингис хаан авч Халх голын өрнөд этгээдээр нvvв. Нөгөө нэгэн мянган
гурван зуун цэрэг, урууд мангудын хамт Халх голын дорнод этгээдээр нvvв. Тэгж
нvvж явах замдаа хvнс олохын тул ав хийхэд Хуйлдар шархаа эдгээгvй байтал,
Чингис хааны ятгасан vгийг vл сонсон, гөрөөсөнд довтолж яваад шарх vгдэрч
наснаас нөгчив. Тvvнийг ясыг Халх голын Ор Нугын хэлтгий хад гэдэг газар
оршуулав.
176. Халх голын Буйр нуурт цутгах уулзрын газарт тэргэн эмээлтэй [ор малтай
А.то] тэнэмэл хонгирад нутаглаж байгаа гэж сонсож, Чингис хаан өгvvлрvvн:
"Эдний хонгирад эртнээс эхлэн, одоо хvртэл зээгийн зvсээр, охины өнгөөр явна гэх
тэдний дууллыг дурдан сануулбал дуртайяа элсэн дагах биз. Хэрэв эсэргvvцвэл
байлдаж эзлэгтvн" гэж Жорчидайгаар толгойлуулан урууд иргэнийг илгээвэл,
хонгирад нар тvvнд элсэн оржээ. Элсэн орсон хонгирад нарыг Чингис хаан огт
хөндсөнгvй.
177. Чингис хаан, хонгирадыг оруулаад тэндээс нvvж Тvнхэлэг горхины зvvн
этгээдэд хvрч буугаад Архай Хасар, Сvхэхэй Жэvн хоёрыг элч болгон томилж [Ван
ханд] хэлvvлсэн нь: "Бид Тvнхэлэг горхины зvvн этгээдэд буув. Энд өвс сайн
ургажээ. Агт морьд минь тамиржиж байна. Хан эцэгт минь ингэж өгvvлтvгэй: "Хан
эцэг минь юунд хилэгнэж, намайг юунд айлгав? Муу хөвvvд, муу бэрvvд биднийг
амар унтуулахгvй юунд айлгаж байна?
Сандайлж суух орыг минь
Салбагнуулан тvлхэж
Савсан гарах утаагий минь
Сацруулан хийсгэж
Санамсаргvй муу хөвvvнээ юунд
Сандруулан хөнөөв, чи?
Хан эцэг минь чи
Хажуугийн ховч хvний
Халтай муу vгэнд
Хатгагдан юунд оров?
Хөвvvн миний тухай
Хөндлөнгийн муу хvн
Хөвсөргөн vгийг хэлж
Хөнөөн салгаж байна.
Хан эцэг минь, бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ? Зоргал хоны Улаан болдог гэдэг
газар бид хоёр юу гэж хэлэлцсэн билээ?
Хорт могойн хэл
Хооронд минь хутгаж
Хов жив оруулбал
Холдож салалгvй, харин
Хоёр нvvрээр учирч
Хор хөнөөлийг тасалж байя
гэж хэлэлцсэнгvй билvv? Одоо эцэг минь чи хоёр нvvрээр уулзаж хэлэлцэлгvй
юунд хөнөөж эхлэв?
Араат могойн шvд
Амрагийн хооронд орж
Ая эвийг эвдвэл
Ам хэлээр уулзан ярьж
Аливаа учрыг олж байя
гэж хэлэлцсэнгvй билvv? Одоо хан эцэг минь, чи ам хэлээр уулзан ярилгvй,
ангижран юунд салав? Хан эцэг минь! Би цөөн боловч олноос дутахгvй, муу боловч
сайнаас дордохгvй [чамд нөхөр тvшиг болж байсан]. Хоёр аралтай тэрэгний нэгэн
арал хугарвал, vхэр тvvнийг чирч чадахгvй. Тэр мэт нэгэн арал чинь би биш билvv?
Хоёр хvрдтэй тэрэгний нэгэн хvрд эвдэрвэл явж чадахгvй. Тэр мэт нэгэн хvрд чинь
би биш билvv? Эрт өдөр Хурчахус буйруг хан эцгийн дөчин хөвvvний эх гэж чи хан
болсон билээ. Чи хан болоод, Тай-Төмөр тайж, Буха-Төмөр хоёр дvvгээ алав. Би
чиний дvv Эрх-хар алагдахаас айж дутаан, найманы Инанча Билгэ ханд очиж амь
хоргодов. Дvv нараа алав гэж Гvр хан авга чинь чамтай байлдахаар ирэхэд чи зуун
хvн авч арай гэж амь гарч Сэлэнгэ уруу дутааж, Хараун-хавчил гэдэг газар шургав,
чи. Жич мэргидийн Тогтоад Ужаур vжин охиноо бялдуулчлан өгч, Хараун-хавчлаас
гараад Есvхэй хан эцэгт минь ирж: "Авга Гvр хаанаас улсыг минь аварч өг" гэж
гуйсанд, Есvхэй хан эцэг минь, чиний улсыг аварч өгөхийн тулд тайчуудын Хунан
Бахажи хоёроор удирдуулан цэрэг засан мордуулж, Гурван Тэл гэдэг газар байгаа
Гvр ханыг [дарж тvvнийг дөнгөж] хорь гучин хvний хамт Хашин (тангуд) оронд
дутаалгаж, чиний улсыг аварч өгсөн билээ. Тэр цагт чи Туул голын Хар шугуйд
Есvхэй хэн эцэгтэй анд бололцоод Ван хан эцэг чиний баясаж хэлсэн нь "Энэ
хvргэсэн тусыг чинь ургийн ураг хvртэл [мартахгvй] ачийг хариулахыг тэнгэр
газрын ивээл мэдтvгэй" гэж биширч хэлсэн билээ. Тvvний хойно [чиний дvv] Эрх-
хар, найманы Инанча Билгэ ханаас цэрэг гуйж аваад чамтай байлдахаар ирэхэд чи
улсаа орхиж, цөөн хvнтэй амь хоргодон дутааж, хар хятадын Гvр ханыг Сартаулын
нутаг Чvй мөрөнд байхад хvрч очоод тэнд нэгэн жил бололгvй бас Гvр ханаас салж,
Уйгур нутаг ба Тангуд газраар тэнэж, таван ямаа шөрөглөн сааж, тэмээний цус
ханаж идсээр ганц сохор халиун морьтой хvрч ирэв, чи. Есvхэй хан эцэг минь,
чамайг ингэж ядарж явааг сонсож урьд анд бололцсоноо сэтгэж, Тахай Сvхэхэй
хоёрыг элч болгож угтуулсан ба би өөрөө Хэрлэн мөрний Бvрги эргээс угтан
мордож, Гvсэvр нуурт бид золголдов. Чамайг ядаж ирэв гэж гувчуур татаж өгсөн ба
урьд эцэгтэй минь анд бололцсон ёсоор Туул голын Хар шугуйд бид хоёр эцэг
хөвvvн бололцсон биш билvv? Тэгээд тэр өвөл чамайг бид хvрээн дотроо оруулж
тэжээв. Тэр өвөл өвөлжиж зун өнгөрөөд намар нь мэргидийн Тогтоа бэхийг
байлдахаар мордож, Хадиглиг нурууны Муруч сvvл гэдэг газар хатгалдаж, Тогтоа
бэхийг Баргужин төхvмийн зvг хөөж, мэргид иргэнийг эзлэн, адуу мал, орд гэр ба
хvнс тариа хvртэл цөмийг авч энэ бvгдийг би хан эцэг чамд өгсөн билээ.
Өлсөх өдөрт чинь
Өршөөж тэжээсэн би.
Өнчрөх сард чинь
Өмөглөж тэтгэсэн би
Бас бид Хvчvгvдийн Буйруг ханыг Улуг таг (уул)-ийн Сохог ус гэдэг газраар
Алтайг давуулан хөөж, Yрvнгv гол хvргэж, Хишилбаши нуурт тvvнийг барьж
сөнөөв. Тэндээс харьж ирэхэд найманы Хvгсэv сабраг баатар, Байдраг голын
бэлчирт цэргээ засаж, [байлдахаар тосож байсан ажээ. Бид хоёр мөн байлдахаар
цэргээ засаж иртэл] нэгэнт vдэш болсон тул маргааш байлдъя гэж засацгааж
хоновол хан эцэг минь, чи буусан газраа олон гал тvлж орхиод мөн шөнө Хар сvvл
голыг өгсөн хөдлөв.
Бид маргааш өглөө нь vзвэл, чи буусан газраа vгvй болсон тул "Биднийг энэ
орхисон гал мэт хаясан ажээ" гэж бид хөдөлж, Эдэр Алтайн бэлчрээр гэтэлж, Саарь
хээр гэдэг газар очиж буув. Тэнд чамайг Хvгсэv сабраг баатар нэхэж очоод
Сэнгvмийн эм хөвvvд ба эд хөрөнгө, албат ардыг цөм булаан авч, хан эцэг чамайг
Тэлээтv амсар гэдэг газар байх vед нэхэн байлдаж, зарим албат иргэн ба адуу малыг
булаан авав. Чамайг дагаж явсан мэргидийн Тогтоагийн хөвvvн Худу Чулуун хоёр,
тэр завшааныг тохиолдуулж, албат иргэнээ авч эцэгтээ нийлэхээр Баргужин
төхvмийн зvг дутаан хөдлөв. Тэр цагт чи: "Найманы Хvгсэv сабрагт эд хөрөнгө
албат иргэдээ булаагдав. Хөвvvн минь дөрвөн хvлэг баатраа явуулж тусална уу"гэж
гуйсанд би чам шиг ийм санаа агуулалгvй, даруй Боорчи, Мухулай, Борохул,
Чулуун дөрвөн хvлэг баатраа цэргийн хамт илгээсэн билээ. Миний дөрвөн хvлэг
баатар очихын урьд Улаан хус гэдэг газар Сэнгvм байлдаж байгаад мориныхоо
гуяыг шархтуулж баригдахад хvрч байтал миний дөрвөн хvлэг баатар хvрэлцэн
очиж Сэнгvмийг авраад албат хөрөнгө ба эм, хөвvvд сэлтийг аварч өгөв. Тэр цагт
хан эцэг чи биширч өгvvлрvvн: "Хөвvvн Тэмvжин дөрвөн хvлэг баатраа явуулж,
миний алдагдан барсан улсыг аварч өгөв" гэж хэлсэн билээ. Одоо хан эцэг минь, би
ямар хэрэгт буруудаж, чиний хилэнг хvргэв. Ингэж буруушаан хилэгнэсэн учраа
Хулбари-хури Итvргэн хоёр элчийг томилон ирvvлж хэлтvгэй. Энэ хоёрыг эс
явуулбал ондоо хvнийг илгээвч болно" гэж илгээв.
178. Ван хан энэ vгийг сонсоод өгvvлрvvн:
"Ай халаг.
Сайн хөвvvнээсээ салж
Сайхан төрөө гутаав, би.
Эрхэм хөвvvнээс хагацаж
Эвдрэх vйлийг хийв, би"
гэж гэмшиж өгvvлрvvн: "Одоо хөвvvн (Тэмvжин)-ээ vзэж муу сэтгэвэл энэ мэт
цусаа урсгая"гэж андгайлж, чигчий хурууныхаа өндгийг хутгаар хатгаж, цусыг
цувируулж аваад өчvvхэн саванд хийж "Хөвvvнд минь өг" гэж илгээв.
179. Бас Чингис хаан, Жамуха андад хэлvvлсэн нь: "Хартай муу сэтгэлээр хан
эцгээс минь хагацуулав, чи. Бид хоёрын хэн эрт боссон нь хэн эцгийн хөх
хундагаар (айраг) уух бvлгээ. Ямагт би урьд босож уудаг байсан тул чи атаархсан
биз. Одоо чи хан эцгийн хөх хундгаар чадах чинээгээр уугтун. Чи хэдийхэн хороох
вэ" гэж илгээв. (Чингис бага насанд Ван ханы гэрт байснаа дурдаж байгаа
бололтой) Бас Чингис хаан, Алтан Хучар хоёрт хэлvvлсэн нь: "Та хоёр намайг
тэвчиж шууд урвах гэв vv? Мэхлэн урвах гэв vv? Хучар чамайг Нэгvн тайжийн
хөвvvн тул "Чи хан бол" гэж бидний хэлэхэд чи хан эс болов. Алтан чиний эцэг
Хотала хан, бид бvхнийг захирч явахад чи мэдэлцэж байсан тул Алтан чамайг хан
бол гэвэл, чи бас зөвшөөрсөнгvй.
Бартан баатрын хөвvvдээс ахмад vеийн хvмvvс болох тул Сача Тайчу хоёрыг хан
бол гэж ядав би [тэр хоёр бас зөвшөөрсөнгvй]. Та нарын алин нь ч хан болохгvй тул
би та нарт хан өргөмжлөгдөөд захирч явав. Таныг хан болсон бол би
Өрсөх дайн болоход
Өмнө нь уулгалан яваад
Өндөр хөх тэнгэрийн
Өршөөл ивээлд орж
Өстөн дайсныг дарвал
Өнгөтэй сайн охидыг авчирч
Өөдтэй сайн морьдыг олзолж
Өндөр эзэн тандаа барих бvлгээ.
Ойн гэрээсийг авлах цагт
Ойртуулж шахаж өгөх билээ.
Хадын гөрөөсийг авлах цагт
Хавьтуулж шахаж өгөх билээ
Гууны гөрөөсийг авлах цагт
Гуяыг нийлтэл шахаж өгөх билээ
Хээрийн гөрөөсийг авлах цагт
Хээлийг нийлтэл шахаж өгөх билээ.
Одоо та нар хан эцэгт минь vнэнчээр нөхөрлөж явтугай. Та нарыг буцамтгай гэдэг
билээ. Битгий дахин урваж одогтун. Та нар Чаутхури (Чингист Алтан улсын
Вангин чансангийн өгсөн цол. Энэ тухай 134 дvгээр зvйлд vз)-ийн садан энэ ажээ
гэж бvv хэлvvлэгтvн. Гурван мөрний эхэнд бусдыг бvv нутаглуултугай" гэж илгээв.
180. Бас Чингис хаан, Тоорил дvvдээ өгvvл гэж өгvvлрvvн: "Чамайг дvv гэсний учир
нь урьд нэгэн цагт Тумбинай, Чархай Лянхуа хоёр, байлдаанд яваад Огда гэдэг
боолыг барьж ирсэн билээ. Огда боолын хөвvvн Сvбэхэй боол бvлгээ. Сvбэхэй
боолын хөвvvн Хөхөчv-хирсаан. Хөхөчv-хирсааны хөвvvн Ехэй-хонтагар бvлгээ.
Ехэй-хонтагарын хөвvvн Тоорил чи, хэний улсыг эзлэх санаатай тэгж бялдуучлан
явна? Миний улсын Алтан Хучар хоёр хэнд ч мэдvvлэхгvй нь лавтай биз. Иймийн
тул чамайг дvv гэж нэрийднэ.
Элэнцийн vеийн
Иштэй боол чамд
Эрхэмлэж хэлэх vг минь
Энэ байна.
Хуланцынvеийн
Хувьтай боол чамд
Хуурмаггvй хэлэх vг минь
Энэ байна"
гэж илгээв.
181. Бас Чингис хаан, Сэнгvм андад өгvvл гэж өгvvлрvvн: "Би эцгийн дээлтэй
төрсөн хөвvvн ажээ. Чи нvцгэн төрсөн хөвvvн ажээ. Хан эцэг бид хоёрыг нэгэн адил
асардаг, vvнд Сэнгvм чи атаархан завсардуулж намайг хөөлгөв. Одоо чи хан эцгийн
элгийг эмгэнvvлэхгvй, зvрхийг зvдvvлэхгvй, өглөө vдэш орж гарч санааг баясган,
сэтгэлийг сэргээж яв. Чи эртний санаснаа vл тавин, хан эцгийг амьд байтал, хан
болох гэж эцгийн сэтгэлийг битгий зовоо. Сэнгvм анд чи Билгэ бэхи Тодойн
хоёрыг элч болгож надад илгээ"гэж явуулав. Бас өгvvлрvvн: "Надад хан эцэг,
Сэнгvм анд, Жамуха анд, Алтан, Хучар, Ачиг-Ширvн, Хачиун тус бvр хоёр хvнийг
элч болгож ирvvлнэ vv" гэж Архай Хасар, Сvхэхэй жэvн хоёрт энэ vгсийг
цээжлvvлж илгээв. Энэ vгийг сонсоод Сэнгvм өгvvлрvvн: "Саяхан миний эцгийг
хядагч өвгөн гэж харааж байсан атал, одоо хил зант сайн эцэг гэж дуудах болов. Бас
намайг Тогтоа бөөгийн сартаул хонины сvvлийг дагаж явсан гэж муулан хэлж
байсан атал, одоо намайг хил зант, сайн аашит анд гэх зэргээр магтах болов. Энэ
vгний утгыг би мэдэв. Байлдъя гэсэн vг байна. Yvнд ямар ч эргэлзэх зvйлгvй. Билгэ
бэхи Тодойн хоёр, агтаа таргалуулж, байлдааны тугийг босгогтун" гэв. Тэндээс
Архай Хасар буцаж харьсан ба Сvхэхэй жэvний эм хөвvvд, Ван ханы хvрээнд
байсан тул буцахаас зvрх халширч тэнд хоцров. Архай хvрч ирээд тэдний vгсийг
Чингис хаанд өгvvлэв.
182. Тэндээс Чингис хаан нvvж Балжун нуурт очиж буув. Тэнд буусны дараа
Горлосын Цоосцагаан ирж уулзаад, горлосууд дагаж оров. Бас Онгудын Алахуш-
дигитхуриас мянган иргэ (хонь) аваад далимд Эргvнэ мөрний орчим нутаглах
ардаас булга, хэрэм худалдан авч яваа сартаулын (Туркестаны) Хасан гэдэг хvн,
цагаан тэмээ унаж хонио тууж ирээд, Балжун нуурт усалж байхад Чингис хаан
тvvнтэй уулзав.
183. Чингис хаан, Балжун нуурт буугаад байхад Хасар өөрийн эм ба Егv Есvнхэй
Туху гурван хөвvvнээ Ван ханытэнд орхиж, өөрөө хэдэн нөхөдтэй гарч, ах
Чингисийг эрж, Хараун жидуны нуруугаар хэсэж олж чадсангvй шир шөрмөс идэж
яваад сая Чингис хаанд ирж нийлэв.
Хасарыг ирмэгч, Чингис хаан баясаж, Ван ханд дахин элч явуулъя гэж зөвлөлдөж,
Жауридайн Халиудар, урианханы Чахурхан хоёрыг томилж Ван хан эцэгт Хасарын
vг гэж хэл гэж өгvvлрvvн:
"Хасар би танаас салж
Хан ахаа санаж
Хайн эрэвч
Харагдах бараагvй
Хайлан уйлавч
Сонстох чимээгvй
Хаана одсоныг мэдэхгvй
Од харан хонож
Орвон дэрлэн унтаж
(Гэргvй хонож
Дэргvй унтаж) байна.
Миний эм хөвvvд, хан эцэг чиний тэнд бий. Хэрэв итгэмжтэй хvнийг илгээвэл би
хан эцэгт одох билээ" гэж хэлтгэй гээд бас Халиудар, Чахурхан хоёрт өгvvлрvvн:
"Та нарыг явмагц, бид хөдөлж Хэрлэний Аргал хохид очиж бууна. Та нар тэнд
буцаж ирэгтvн" гэж болзолдож, Халиудар Чахурхан хоёрыг явуулаад Жорчидай
Архайн хоёрыг тэргvvн хайгуул болгон мордуулж дараа нь Чингис хаан гэр
хотлоор нvvж Хэрлэний Аргал хохид ирж буув.
184. Халиудар Чахурхан хоёр, Ванханд хvрч, Хасарын vг гэж дээрх vгийг хэлэв.
Тэр цагт Ван хан, алтан тэрэм (асар) босгож хуримлан байжээ. Халиудар Чахурхан
хоёрынvгийг сонсоод Ванхан өгvvлрvvн: Тийм бол Хасар иртvгэй. Итгэмжит хvнд
Итvргэнийг илгээе" гэж явуулав. Тэрхvv Итvргэн, Халиудар Чахурхан хоёрын хамт
уг болзсон Аргал хохи гэдэг газар хvрч ирээд их бараа (олон хvн, мал)-г vзэж
Итvргэн элч [сэжиглэж] буцан дутаав. Халиударын морь хурдан тул даруй нэхэж
гvйцэвч барьж чадахгvй, өмнө хойно нь орж явахад Чахурханы морь удаан тул
хойноос арай гэж сум хvрэлцэх газар ирж, Итvргэний алтан эмээлт хар морины
гуяны угийгхойш унатал харважээ. Тэгээд Итvргэнийг Халиудар, Чахурхан хоёр
барьж Чингис хаанд авчрав. Чингис хаан, Итvргэнээс vг асуусангvй. "Хасарт авч
оч" гэв. Хасарт авч очвол Хасар, Итvргэнтэй vг хэлэлцсэнгvй дор нь цавчиж орхив.
185. Халиудар Чахурхан хоёр, Чингис хаанд өгvvлрvvн: "Ван хан болгоомж
ажиггvй, алтан тэрэм босгоод хуримлаж байна. Одоо яаравчлан мордоод шөнө дvлд
бvчин дайръя" гэвэл (Чингис хаан) энэ vгийг зөвшөөрч, Жорчидай Архай хоёрыг
хайгуул болгон тэргvvн явуулаад дараа нь бvгдээр шөнө дvлэн явж Жэжээр
өндрийн Жэр хавчлын аманд (Ван ханыг) байхад бvслэн авав. Гурван шөнө, гурван
өдөр турш байлдаад гуравдугаар өдөр тэд бууж өгөв. Yзвэл, Ван хан Сэнгvм хоёр
vгvй болжээ. Шөнө оргон одсоныг манайхан мэдсэнгvй. Ингэж байлдсан нь
Жvрхиний Хадаг баатар байсан ажээ.
Хадаг баатар орж ирээд өгvvлрvvн: "Тус (өөрийн) ханаа яахин барьж алуулахгэж
тэвчин ядаж, тvvний амийг арчлахын тул гурван өдөр, гурван шөнө байлдав. Одоо
тvvнийг нэгэнт оргуулан гаргасан тул бид бууж өгөв. Намайг vхvvлбэл vхье.
Чингис хаанд соёрхогдож амьдруулбал хvчээ өгье" гэв. Чингис хаан, Хадаг баатрын
vгийг зөвшөөж зарлиг болруун: "Өөрийн ханыг орхихгvй, тvvний амийг аврахын
тул байлдсан эрийг хэн буруушаах вэ? Нөхөрлөж болох хvн байна" гээд амийг
соёрхож, Хадаг баатар ба Жvрхин овгийн зуун хvнийг Хуилдарын vхсэний тул
Хуилдарын эм хөвvvнд зарц болгож өгөв.
Тэндээс хөвvvн vр төрвөл Хуилдарын ургийн ураг хvртэл дагаж хvчээ өгтvгэй.
Охин vр төрвөл эцэг эх нь өөрийн дураар худалдаж (хадамд) өгч болохгvй. Тэдний
хөвvvд охид Хуилдарын эм хөвvvдийн өмнө хойно зарагдаж явтугай"гэж соёрхон
зарлиг болов. Хуилдар сэцэн хамгийн урьд ам нээж (шударга vгээ) хэлсний тул
Чингис хаан соёрхож зарлиг болруун: "Хуилдарын зvтгэсний тул тvvний ургийн
ураг хvртэл өнчдийг тэтгэх хишгээс хvртэж яв" гэж зарлиг болов.
ВАН ХАН СӨНӨСӨН НЬ
186. Хэрэйд иргэнийг доройтуулж, зvг зvг хувааж авав. Сvлддэй овгийн Тахай
баатрын зарц болгож нэг зуун жvрхинийг өгөв. Бас Ван ханы дvv Жаха-хамбуд хоёр
охин байсны эгч Ибагыг Чингис хаан өөрөө авч, дvv Сорхагтанийг хөвvvн Толуйд
өгөв. Иймийн тул Жаха-хамбын харъяат өмчийн иргэнийг халдаж авсангvй, харин
Жаха-хамбыг тэрэгний нөгөө арал мэт [надад тус болж] яв гэж соёрхож өршөөв.
187. Бас Чингис хаан, Ван ханы суудаг алтан асар, хэрэглэдэг алтан завьяа аяга ба
асарч явсан ард сэлт, вангийн хажууд бараа бологч хэрэйд цөмийг Бадай Хишилиг
хоёрт олгож
"Хувьдаа зарцалж
Худагаа бариулж
Хоромсгоо зvvлгэж
Ургийн урагт хvртэл
Удтал дархлан жаргатугай
[Та хоёр].
Алалдах дайнд явж,
Авсан олзоо цөмийг
Аминдаа ашиглаж байгтун.
Ан авд явж
Алсан гөрөөсөө цөмийг
Хувьдаа хэрэглэж байгтун"
гээд Чингис хаан бас зарлиг болруун: "Бадай Хишилиг хоёр, миний амийг аварч тус
хvргэсний тул мөнх тэнгэрт ивээгдэж, Хэрэйд улсыг доройтуулж, өндөр сууринд
хvрэв, би. Одоо ба ирээдvйд ургийн ураг хvртэл миний суурийг залгамжлагчид, энэ
хоёрын хvргэсэн тусыг vvрд санаж явтугай" гэж зарлиг болов.
Хэрэйд улсыг эзэлж
Хэнд дутаалгvй
Хэсэглэж хувааж авав
Тvмэн тvбэгэнийг номготгож
Тvvнийг бvрнээ тасчиж
Тvгээн хувааж орхив.
Олан дунгайдыг дарж
Орой болохын өмнө
Огтчин хувааж авав
Цус урсгах дуртай
Цуут жvрхийн овгийг
Цугийг хувааж эзлэв.
Хэрэйд иргэнийг сөнөөж тэр өвөл, Абжиа хvдгэр гэдэг газар өвөлжив.
188. Ван хан Сэнгvм хоёр дутааж гараад Дидиг сахалын Нэхvн ус гэдэг газар Ван
хан ангаж усан дээр очоод найманы харуулын Хорису-бэчи гэгч хvнтэй тохиолдов.
Хорису-бэчид Ван хан, "Би Ван хан мөн" гэж хэлсэн боловч тэр таньсангvй ба
vнэмшсэнгvй. Ван ханыг барьж аваад алжээ. Сэнгvм Дидиг сахалын Нэхvн усан
дээр очилгvй тойрон гарч, цөл газар ус эрж явтал, хэсэг хулан ялаархан зогсож
байхыг vзээд Сэнгvм, мориноос бууж морио агтач Хөхөчvд бариулаад, хуланг
мярааж одов. Сэнгvм, агтач Хөхөчv, Хөхөчvгийн эхнэр гурвуул явсан ажээ. Гэтэл
агтач Хөхөчv, Сэнгvмийн морийг хөтлөөд гэдрэг буцан хатирвал тvvний эм
өгvvлрvvн:
"Алттыг өмсөхөд
Амттыг идэхэд
Амраг Хөхөчv миньгэж хайрлаж
Асран санаж билээ.
Харин одоо чи
Хан Сэнгvмийг орхиж
Хаяж дутаах буюу?"
гэж хоцрохыг завдвал, Хөхөчv өгvvлрvvн: "Чи Сэнгvмийн эхнэр болох гэв vv?"
гэвэл, эм нь өгvvлрvvн: "Чи намайг нохой мэт ичvvргvй амьтан гэх буюу? Чи алтан
хундагыг нь орхитугай. Ядахдаа ус уух савтай vлдэг" гэвэл, Хөхөчv алтан хундагыг
нь хойш хаяад хатиран одов. Агтач Хөхөчv буцаж ирээд Чингис хаанд очиж:
"Сэнгvмийг тийнхvv цөлд явган хаяад ирэв""гэж ярилцсан vгээ бvрнээ айлтгавал
Чингис хаан зарлиг болруун: "Гагцхvv эмий нь амийг өршөөе. Нөгөө агтач Хөхөчv,
хан эзнээ хаяж ирсэн, хараахан итгэж болохгvй хvн" гэж цавчиж алав. [Сэнгvм,
Ашиг балгасыг дайрч, Тvвд оронд сууж байсан боловч нутгийн ардад хавчигдаж
дутааж гараад Кашгарт ирэв. Тэндхийн ноён Келж, Сэнгvмийг барьж алсан ба
эхнэр хvvхдийг Чингис хаанд хvргэж өгөв гэдэг vг байдаг. Рашид].
189. Найманы Таян ханы эх Гvрбэсv өгvvлрvvн: "Ван хан, эртний их хан билээ.
Толгойгий нь авчрагтун. Хэрэв мөн бол бид тахъя" гэж Хорису-бэчид элч илгээн,
Ван ханы толгойг огтолж авчруулбал чухам мөн тул цагаан олбог дээр оршуулж,
идээ шvvс өргөн, бэрээд (бэрvvд)-ээ бэрлvvлж, хуур хуурдуулж, идээ шvvс тавьж,
хундага өргvvлж тахив. Тэгж тахиж байтал, тэр толгой инээсэнд инээв гэж Таян хан
хилэгнэж хэмхчин гишиглvvлэв. Yvнд Хvгсэv сабраг өгvvлрvvн: "Yхсэн ханы
толгойг огтолж авчраад хэмхчин хаяж яаж зохих вэ? Манайхны нохой муухайгаар
улин хуцах болов. Урьд Инанча Билгэ ханы хэлсэн нь:
"Эр намайг өтөлсөн хойно
Эхнэрийн минь залуу байхад
Эрхт тэнгэрийн элбэрлээр
Энэ Таян төрсөн билээ.
Торлог гоо биетэй
Торомгор бор хvv минь
Ард дорд олноо
Асран захирч чадах болов уу?"
гэж байсан билээ. Одоо
"Хар нохой муу ёроор хуцах болов.
Хатан Гvрбэсv
Хамаг хэргийг мэдэх болов.
Хан Таян чи
Халшрах зөөлөн хvн байна.
Ан гөрөө хийхээс өөр, мэдэх эрдэм чадалгvй ажээ" гэвэл, Таян хан өгvvлрvvн:
"Дорно зvгийн цөөн монгол омогдоод байх болов. Эртний сурвалжит Ван ханыг
элдвээр айлган дутаалгаж энэ саяхан vхvvлэв. Тэгээд тэд, бvгдийг эзлэн хаан болох
санаатай юу? Тэнгэрийг улам гэгээн гэрэлтэй болгохын тул нар сар хоёр байдаг
биз. Гэтэл газар дээр хоёр хан байж яаж болно (газар дээр юуны тул хоёр хан байх
хэрэгтэй вэ). Одоо тэр хэдэн монголыг эзэлж авчиръя" гэжээ. Тvvнд эх Гvрбэсv нь
өгvvлрvvн: "Юу хийнэ? Тэдний монголчууд
Ханхлах муу vнэртэй
Хар муухай хувцастай тул авчирч юу хийнэ?
Холхон байвал дээр бий. Гагцхvv шилдэг сайн охид бэрээдий нь авчраад гар хөлий
нь угаалгавал vнээ, хонь, саалгаж болох мэт" гэвэл Таян хан өгvvлрvvн: "Тэд ямар
боловч [хамаагvй] бид Монголд очиж хормсого саадгийг хураан авчирья (эзлэн
авчиръя)" гэжээ.
190. Эдгээр vгийг сонсоод Хvгсэv сабраг баатар өгvvлрvvн: "Та хэтэрхий их vг
хэлж байна. Аяа, Торлог хан минь ингэж болох буюу? Болигтун" гэж Хvгсэv сабраг
хэдийгээр ятгавч [vгийг сонссонгvй]. Торбиташ нэрт элчийг онгууд аймгийн
Алахуш-дигитхурид томилон явуулж хэлvvлсэн нь: "Энэ дорно зvгийн цөөн монгол
омогдох болов. Чи баруун гар болж морд. Би эндээс хамсаж хоёулаа тэр хэдэн
монголын хоромсогыг булаан авъя" гэж илгээжээ. Тэр vгэнд Алахуш-дигитхури
өгvvлрvvн: "Би чиний баруун гар болж чадахгvй" гэж явуулаад, Ю-Хунан нэрт
элчээ зарж Чингис хаанд хэлvvлсэн нь: "Найманы Таян хан, чиний хоромсгыг
булааж авъя. Намайг баруун гар бол гэсэнд би эс зөвшөөрөв. Одоо би чамайг
болгоомжилтугай гэж энэ учрыг мэдэж илгээв. Дайсанд чи хоромсгоо автуузай"
гэж илгээжээ. Тэр цагт Чингис хаан, Тэмээн хээр гэдэг газар ав хийж байсан ба
Тvлхинчэvд гэдэг газар хомрон агнаж байхад Алахуш-дигитхурийн явуулсан элч
Ю-Хунан ирж хэл хvргэв. Энэ мэдээг сонсоод мөн авын газар "Яах вэ?" гэж
зөвлөлдвөл, олон хvн өгvvлрvvн: "Бидний агт туранхай байна. Одоо яах ч аргагvй
[намар, агтаа таргалсан хойно байлдъя. Рашид]" гэвэл, Отчигин ноён өгvvлрvvн:
"Агтыг туранхай гэж шалтгаацаж яаж болно? Миний морьд тарган байна. Ийм
мэдээг сонсоод зvгээр сууж болох уу? [Нэгэнт ийм мэдээ сонссон тул даруй
байлдаар мордъё. Хөдлөлгvй сууж байгаад Таян ханд автагдвал энэ газар
монголчууд, Таян ханд эзлэгдсэн гэх муу нэр vлдэх бишvv. Байлдсаны хойно тэд
дийлэх, бид дийлэх алин болохыг гагцхvv мөнх тэнгэр мэднэ. Рашид.]" гэв.
Бэлгvтэй ноён өгvvлрvvн:
"Амьд яваа байтал
Алтан хоромсогоо алдвал
Амьд явсны хэрэг юун?
Нум сумаа барьсаар
Саадаг хоромсгоо дэрлэсээр
Ясаа хээр орхихоос
Эрхэм сайн vхэл
Эр хvнд байх буюу?
Ар найман улс
Агуу их нутагтай
Ард иргэн олонтой
Адуу мал баялагтай гэж
Их сvр бадруулан
Ийм vг хэлж байна.
Харин энэ далимд
Халдаж бид очвол
Нутаг усыг эзэлж
Нум сумыг булаахад
Бэрхгvй.
Одоо бид довтлон очвол
Олон адуугаа хурааж амжихгvй.
Орхиод дутаах нь магадгvй бишvv.
Орд гэрээ ачиж чадахгvй
Хаяад залах нь лавтай бишvv.
Олон харьяат ард нь
Ой тайгад шургалж
Осолдон самуурах биш
Одоо ийм vгийг сонссоор байж
Огт зvгээр өнгөрvvлж болохгvй
Олон даяар байлдаар мордъё" гэв.
191. Бэлгvтэй ноёны энэ vгийг Чингис хаан зөвшөөрч, аваас буугаад Абжиа
Хvдгэрээс нvvж, Халх голын Ор нугын хэлтгий хад гэдэг газар очиж буугаад цэрэг
ардаа бvртгэн тоолов. Чингис хаан, цэргээ хуваарилж, мянганы ноён, зууны ноён,
арваны ноён ба [тэргvvлэн захирах их] чэрби нарыг томилов. Додай чэрби, Доголху
чэрби, Өэлэн чэрби, Толун чэрби, Бучаран чэрби, Сvйхэтv чэрби энэ зургаан чэрби
тvшмэлийг тэнд томилов. Цэргvvдээ арван, зуун мянган болгон хуваарилж дуусаад,
бас наян хэвтvvл (шөнийн манаач), далан торгууд (торгон цэрэг), хишигтэн
(ээлжийн харгалзагч) нарыг тусгайлан томилж, vvнд мянганы ноёд, зууны ноёдын
хөвvvд дvv нар ба сул ардын (чөлөөт иргэний) хөвvvд дvv нарын дотроос эрдэм
чадалтай, бие бялдар сайтайгий нь ялгаж оруулав. Чингис хаан тэнд Архай Хасарыг
өршөөн дотнолж: "Мянган сайн баатрыг шилж автугай ! Байлдах өдөр өмнө минь
явж байлдтугай! Ерийн өдөр, миний шадар хишигтэн болж явтугай!" гэж зарлиг
болов. Бас "Далан торгуудыг Өэлэн чэрби ахалж явтугай! Худус-халчинтай зөвлөж
явтугай!" гэв.
192. Бас Чингис хаан зарлиг болруун: "Хорчин (нум сум агсагчид), торгууд
хишигтэн буурч (тогооч), хаалгач агтач нар өдөр бvр хишиглэн (ээлжлэн) сэргийлэх
хамгаалах ажлыг гvйцэтгэж байгаад уг vvргээ нар шингэхийн урьд хэвтvvлийн
хvмvvст шилжvvлж өөрсдөө агтанд гарч хонотугай! Хэвтvvлийн хvмvvс шөнө
ээлжээр vvдэнд зогсож, гэрийг тойрч манаж байтугай! Хорчин, торгууд биднийг
өглөөний хоол идмэгц ирж хэвтvvлийн хvмvvсээс vvрэг хvлээн авч, урьд ёсоор
сууриа эзэлж харгалзаж сахиж явтуай! Гурван өдөр, гурван шөнө жасаалан явж
дуусаад гурван шөнө (амарч) хонотугай! Хорчин нар хэвтvvлийн vvргийг гvйцэтгэж
сольж явтугай!" гэж зарлиг болов. Тэгээд цэргvvдээ мянга мянгаар хуваарилж
дуусаад, чэрби ноёдыг томилж, наян хэвтvvл, далан торгууд, хишигтэн нарыг
томилж, Архай Хасарыг шилдэг баатруудын дарга болгож, Халх голын Ор нугын
хэлтгий хад гэдэг газраас Найман улстай байлдахаар мордов. [Тэр цагт мэргидийн
Тогтоа, хэрэйд аймгийн ноёдын нэгэн бөгөөд дутааж ирсэн Алин тайж, Хутуг
бэхиэр толгойлуулсан ойрд аймаг, жажирдай овгийн Жамуха, дөрвөн татаар,
хатахин, салжиуд аймгууд цөм Наймантай нэгдсэн байжээ. Рашид].
193. Хулгана жил (1204)-ийн зуны тэргvvн сарын арван зургааны улаан тэргэл өдөр
тугаа тахиж мордоод Зэв Хубилай хоёрыг Хэрлэн өөд тагнуул болгож явуулав. Тэр
хоёр явж Саарь хээрт хvрч, Ханхарханы (Хангай-ханы ) эхэн дээр байсан найманы
харуултай учрав. Тэд харилцан тулалцаж байгаад найманы харуулд манай харуул
эмээлтэй эцэнхий саарал морийг автжээ. Найманы харуул тэр морийг барьж аваад
"Монголын агт туранхай ажээ" гэлдэв. Манай их цэрэг Саарь хээрт хvрч буугаад
"Одоо яах вэ?" гэж хэлэлцэхэд Додай чэрби, Чингис хаанд дуртган айлтгасан нь:
"Бидний цэрэг цөөн бөгөөд замд чилж ядрав. Иймийн тул энд баахан саатаж агтаа
цатгая, Саарь хээрийг дэлхэн бууж, амьд хvн тутам эр бvр шөнө таван анги гал
тvлж галаар сvр бадруулъя. Найман нар олон гэнэ. Гэвч тэдний хан нь гэрээ гарч
vзээгvй танхи хvн гэнэ. Бид галаар сvрдvvлэн тэднийг гөлрvvлж байх завсар
бидний агт цадах биз. Агтаа амарч цадмагц найманы харуулыг дайрч гол хvчинд нь
хvртэл хөөж оруулаад тэдний самгардах самбаанд байлдан орвол болох уу?" гэж
дуртгавал, энэ vгийг зөвшөөрч Чингис хаан зарлиг болруун: "Тийм бол галуудыг
тvлэгтvн" гэж цэргvvдэд тушаал тунхаглав. Цэргvvд Саарь хээрт тарж буугаад амьд
хvн бvр таван анги гал тvлэв. Найманы харуул, Ханхарханы тэргvvнээс шөнө олон
галыг vзэж "Монгол цөөн гэсэн биш билvv? Одноос олон гал ноцож байна" гэж
Таян ханд өнөөх барьсан муу эмээлтэй саарал морийг хvргvvлэв. Бас Таян ханд
мэдvvлсэн нь: "Монголын цэргvvд Саарь хээрийг дvvртэл буужээ. Өдөр бvр ундрах
ус шиг нэмэн ирж байх бололтой. Одноос олон гал ноцож байна. (Өдөр өндөр
ууланд гарч байдаг болов уу? Шөнө талд од мэт олон гал ноцоож байна)" гэж
илгээв.
194. Харуулын энэ хэл ирэхэд Таян хан, Хангайн Хачир усанд байв. Таян хан, энэ
хэлийг аваад Хvчvлvг хан хөвvvндээ хэлж илгээрvvн: "Монголын агт туранхай
ажээ. Одноос олон гал ноцож байна гэнэ. Монгол олон ажээ. Одоо бид,
Хар муусайн монголтой
Хатгалдаж нэгэнт эхэлбэл
Хагацахад бэрх болно.
Хацрыг жадалж байвч
Харсан нvдээ цавчдаггvй
Хар цусаа урсаж байвч
Харьж огт буцдаггvй
Хатуужил ихт монголтой
Хамаагvй байлдаж болохгvй.
Одоо Монголын агт туранхай байна. Бид, улсаа Алтай давуулан хөдөлгөж, цэргээ
засацгааж монголчуудыг өдөөн даллаж, Алтайн өлгийг хvртэл нохой хэрэл хэрж
займруулан чирэгдvvлж аваачвал бидний агт тарган тул гэдэс татран шавхарна.
Монголын агт улам туранхилан ядрах болно. Тэр цагт бид өмнөөс нь довтлон оръё"
гэж илгээжээ. Тэр vгийг сонсоод Хvчvлvг хан өгvvлрvvн: "Таян хан мөн аанай
(муусайн) эм мэт зvрх алдаж, ийм vг хэлжээ. Монголчууд хаанаас олон байх вэ?
Монголын олонхи, Жамухыг дагаж энд бидэнд байна.
Жирэмсэн эмийн шээх газраас
Хол яваагvй
Жижиг тугалын бэлчих газраас
Гарч vзээгvй
Эм Таян зvрх алдаж
Энэ vгийг хэлжээ" гэж
Эцэг Таянханыг
Элдвээр дайран доромжилж
Элч хvний илгээв.
Эм гэх зэрэг доромжлон хараасан энэ vгийг сонсоод Таян хан өгvvлрvvн:
"Хvчvлvг хөвvvн чиний
Хvчирхэх бардах их боловч
Хvрэлцэн алалдах цагт
Хvнээс урьд шантрах биз.
Тэр их омгоо
Тэрс дайсанд гаргаасай!
Тэмцэж нэгэнт эхэлбэл
Зvгээр салах аргагvй
гэв. Тэр vгийг сонсоод, Таян ханы дараах их ноён Хорису-бэчи өгvvлрvvн: "Инанча
Билгэ хан эцэг чинь
Адил зэргийн дайсанд
Араа vзvvлж яваагvй
Алалдах тулалдах өдөрт
Агтаа ухруулж vзээгvй
билээ. Өнөө чи юунд маргаашийн төлөө зvрх алдана. Чиний ингэж зvрх шантрахыг
мэдсэн бол чиний хатан эх Гvрбэсийг авчирч цэрэг захируулах билvv? Хөөрхий
Хvгсэv сабраг баатар өтлөөд цэргийн цааз сулрав. Монголын завшаан болох биз.
Бид дийлдэх болно. Ай торлог Таян чи ялихгvй хvн ажээ" гээд хоромсогоо дэлдэж
эргэж хатиран одов.
195. Тvvнд Таян хан хилэгнэж өгvvлрvvн: "Yхэх амь, зовох бие бvгд нэгэн адил биз
ээ. Тийм бол хатгалдъя" гэж Хачир уснаас хөдөлж, Тамир уруу яваад Орхоныг
гэтэлж, Наху гvний зvvн хормойг дайран, Цахир могод гэдэг газар хvрч ирэхэд
Чингис хааны харуул vзэж, "Найман хvрч айсуй" гэж хэл хvргэвэл vvнийг сонсоод
Чингис хаан зарлиг болруун: "Олноос олон гарз гарна. Цөөнөөс цөөн гарз гарна"
гээд эсрэг нь морилж (өмнөөс нь очиж) тэдний харуулыг хөөгөөд цэргээ засахдаа
Харгана зорчлоор хатгалдаж
Нуур байрлалаар байлдаж
Цvvц хатгалдаанаар цөмөрч тулъя"
гэлдэв. Тэгээд Чингис хаан өөрөө магнайд явж, Хасарт гол хvчээ захируулав.
Отчигин ноёноор бэлтгэл агтыг захируулав.
Найман, Цахир могодоос буцаж, Наху гvний өвөр уулын хормой хижин байжээ.
Тэгээд найманы харуулыг бидний харуул хөөж, Наху гvний өвөрт байгаа гол
хvчинд нь хvрч очвол Таян хан vзэж, найманы хамт байлдахаар ирсэн Жамухаас
асууруун: "Тэр сvрэг хонинд орж хотонд нь хvртэл хөөж яваа чоно мэт довтлогч
ямар хvмvvс вэ?" гэвэл, Жамуха өгvvлрvvн: "Тэмvжин анд минь, дөрвөн нохойг
хvний махаар тэжээж гинжнээс уяж байдаг билээ. Одоо манай харуулыг хөөж
ирэгчид тэр дөрвөн нохой биз.
Ширмэн төмөр магнайтай
Шивээ хурц хэлтэй
Ган төмөр зvрхтэй
Гадас цvvцэн хошуутай
Галзуу дөрвөн нохой,
Тvмэн амьтныг хядахаар
Төмөр гинжээс мултарч
Шууд барьж идэхээр
Шунахай шvлсээ савируулж айсуй
Шvvдрээр унд хийж
Шvлсээр хоол хийж
Салхиар унаа хийж
Саадгаар нөхөр хийж явдаг
Зэв, Хубилай тэргvvтэй
Зэлмэ, Сvбэдэй дараатай
Тэмvжин андын тэжээсэн
Тэр дөрвөн ноход
Тэмvvлэн хvрч ирэв"
гэжээ. Таян хан өгvvлрvvн: "Тийм бол тэр муусайн амьтдаас хол байя" гээд хойш
ухарч уул өөд өгсөв. Бас тэдний хойноос харайлан дvvлэн яваа хvмvvсийг vзэж,
Таян хан, Жамухаас асууруун:
"Эрт тавьсан унага
Эхийн сvvг хөхөж
Эрхлэн давхин наадах мэт
Эрчлэн vсэрч яваа
Энэ хэдэн хvнийг
Эрхэм Жамуха мэдэх vv?"
гэвэл, Жамуха өгvvлрvvн:
"Зэвсэгт эрийг айлгаж
Зэв тоногийг булаадаг
Илдэт эрийг няцааж
Илvv дутууг булаадаг
Идэт урууд, мангуд нар биз.
Баатар зоригт тэд
Байлдаан болох ойртсонд
Баярлан харайж явна" гэжээ.
Тэндээс Таян хан өгvvлрvvн: "Тийм бол тэр муусайнаас хол байя" гэж бас ухран
уул өөд авирав. "Бас тэдний хойноос өлссөн шувуу мэт өрвөлзөн сөрвөлзөн ирэгчид
хэн бэ?" гэж Таян хан асуувал, Жамуха хариу өгvvлрvvн:
"Тэр хойноос ирэгч нь
Тэмvжин анд мөн байна
Хан Тэмvжин тэр
Хамаг биедээ цөм
Шөвөг хатгах зайгvй
Шөрөг төмөр өмсч
Зvv шивэх завсаргvй
Зvймэл хуяг өмсч
Өлссөн шувуу мэт
Өрвөлзөн сөрвөлзөн айсуй.
Уурласан араатан мэт
Урагш дvvлэн айсуй.
Найман аймаг та нар Монголыг vзмэгц, ишигний год ч vлдээхгvй [ийш тийш
хувааж эзэлнэ] гэдэг байсан биш билvv? Одоо та нар vзтvгэй" гэв. Энэ vгийг
сонсоод Таян хан өгvvлрvvн: "Ай тийм бол энэ уулын ам өөд бас авиръя" гэж уул
өгсөж нэлээд яваад Таян хан, Жамухаас асуув: "Бас тэр хойноос нь ирж яваа нvсэр
амьтан хэн бэ?" гэвэл, Жамуха өгvvлрvvн:
"Хvндэт Өэлvн хатны
Хvний махаар тэжээсэн
Хvчит Хасар гэдэг
Хvv нь тэр мөн
Гурван бухаар зvтгvvлэвч
Гулзайхгvй хvчтэй
Гунжин vхрийг идэвч
Цадахгvй ходоодтой
Хэдэн алд биедээ
Хэлхээ хуяг өмссөн
Хэрцгий догшин Хасар
Хэн бvхнийг идэхээр айсуй!
Хоромсого саадагтай хvнийг
Ховх татаад залгихад
Хомхой тэр Хасарын
Хоолойд тордоггvй гэнэ.
Амьд хvнийг бvхлээр
Авч шvvрээд залгихад
Аюулт тэр гайхлын
Аманд тээглэхгvй гэнэ.
Уур нь их хvрч
Урдах сумаа шvvрч
Ухасхийн харвахад
Уулын цаадах хvмvс ч
Уул суманд оногдож
Ундуй сундуй vхэлгээнэ.
Хилэн нь их хvрч
Хийсвэр сумаа шvvрч
Хийн зvг харвахад
Хярын цаадах хvмvvс ч
Хяргах тэр суманд
Хядагдаж олноор vхэцгээнэ.
Их дэлж харвавал
Есөн зуун алд газар харвадаг
Татуу дэлж харвавал
Таван зуун алд газар харвадаг
Хvнтэй адил хvн биш
Хvнийг идэх мангас
Хvчит Хасар тэр
Хvрч ирж явна"
гэвэл, Таян хан өгvvлрvvн: "Тийм бол өндөр ууланд хоргодъё, дээш авиртугай" гэж
уул өөд улам авирав. Бас Таян хан Жамухаас асуув: Тvvний хойно ирж яваа хэн бэ?
Гэвэл, Жамуха өгvvлрvvн:
"Өэлvн эхийн отгон хvv
Өнөөх Отчигин тэр мөн.
Эрхэмсэг танхи учраас
Эрт унтдаг боловч
Эрэлхэг зоригтой хvн
Отгон хөвvvн учраас
Орой босдог боловч
Омог чадалтай эр
Байлдаан vймээн болоход
Байрандаа хоцордоггvй
Баатар Отчигин тэр явна"
гэвэл, "Тийм бол уулын оргил дээр гаръя" гэж Таян хан хэлэв.
196. Жамуха, Таян ханд ийм vгийг хэлээд, найманаас хагацан салж, Чингис хаанд
хvн явуулж хэлvvлсэн нь:
"Таян хан чамаас айж
Тайга ууланд шургаж оров.
Ухаан алдтал айгаад тэр
Ууланд хоргодон авирч байна
Тэмvжин чи хатуужиж хичээ
Тэд сандран дутааж байна.
Эдний царайг ажиж харахад
Эсэргvvцэх чадалгvй болжээ.
Бид нөхдийн хамт найманаас хагацав" гэж илгээв. Чингис хаан, наран орой болох
хирд Наху гvний уулыг бvсэлж аваад хонов. Тэр шөнө найманууд буруулан дутаах
гээд Наху гvний уулан дээрээс халтиран унаж, нурсан тvлээ мэт бие биеэ даралцаж
ясаа хэмхчиж vхэцгээв. Маргааш нь Таян ханыг мохоож барив. [Таян хан хvнд
шархтсан тул даруй vхэв. Рашид]. Хvчvлvг хан тусгаар байсан тул цөөн хvний хамт
дутааж, Тамир гол хvрч нэхсэн цэрэгт гvйцээгдээд хvмрээ бэхлэлтийг барьж
байлдсан боловч бас тэсвэрлэсэнгvй, цааш дутааж [Буйрун хан авгадаа] очив.
Найманы улс иргэнийг Алтайн өлгийд мохоож цөмийг нь эрхэндээ оруулж авав.
[Жамуха баруун зvг дутаав.] Жамухыг дагаж явсан Жадаран, хатагин, салжиуд,
дөрвэн, тайчууд хонгирад тэргvvтэй аймгууд тэнд Чингис хаанд дагаж оров. Таяны
эх Гvрбэсv хатныг Чингис хаан авчруулж өгvvлрvvн: "Чи Монгол хvнийг муухай
vнэртэй гэдэг бил vv? Чи одоо юунд ирэв? гэж тvvнийг Чингис хаан өөрөө авлаа.
[Таяаны аймгаас нэг хvн дутаав. Хасар тvvнийг амьдаар барь гэсэнд Бат гvйцээд
амьдаар барин ирэв. Yзвэл, өвөрт нь нэгэн тамга бий. Хасар өгvvлрvvн: "Танай олон
аймаг цэрэг цөм маныг дагаж байхад, чи энэ юмыг өвөрлөж хааш одно?" гэвэл, тэр
хvн өгvvлрvvн: "Миний бие, тушаалын газраа vхтэл сахина. Энэ тамгыг хуучин
эзэндээ хvргэж өгье гэсэн билээ. Аз дутаж баригдав". Хасар өгvvлрvvн: "Чи аль
овгийн хvн, ямар тушаалтай байсан бэ?" Тэр хvн өгvvлрvvн: "Би язгуураас уйгур
газрын хvн. Нэр Тататунга. Миний эзэн энэ тамгыг надад тушааж, эд идшийг
гаргах ба оруулах явдлыг надад тушаасан билээ. Хасар бас асууруун: "Энэ тамгыг
юунд хэрэглэнэ?" Тататунга өгvvлрvvн: "Сайн хvнийг сонгож зарлиг бичиг явуулах
аливаа vйлсэд хэрэглэн" гэвэл, Хасар сайшааж шударга элбэрэлт хvн гэж
Тэмvжинд мэдvvлж, аливаа бичиг явуулахад хэрэглэхээр тэр тамгыг мөнхvv
Тататунгад тушаав. Хасар, Тататунгыг багш барин, бичиг хууль, цэргийн бодлого
тэргvvтэн олон зvйл бичиг утга заалгаж удалгvй сурав. Мэргэн гэгээний Алтан
товчийн 23 дугаар бvлэгт бий].
197. Мөн хулгана жилийн намар Хар талын vзvvр гэдэг газар мэргидийн Тогтоа
бэхитэй Чингис хаан байлдаж, Тогтоаг дийлээд хөөж Саарь хээр гэдэг газар
мэргидийн аймаг олныг дагуулан авав. Тогтоа, Худу, Чулуун хоёр хөвvvн ба цөөн
хvнийг авч дутааж одов. [Худу, Чулууны эхнэрийг Чингис хаан хөвvvн Өгэдэйд
өгөв]. Мэргид иргэнийг эзлэгдэхэд увас мэргидийн тэргvvлэгч Дайр-Yсvн гэгч хvн
[байлдах саналгvй гэж] өөрийн охин Хуланг Чингис хаанд vзvvлэхээр авчирч явтал,
замд тохиолдсон монгол цэрэг саатуулах тул Бааридайн Наяа ноёнд Дайр-Yсvн
учирч өгvvлрvvн: "Би энэ охиноо Чингис хаанд vзvvлэхээр явж байна" гэвэл, Наяа
ноён өгvvлрvvн: "Охины чинь бид хамт аваачиж vзvvлье. Чи ганцаар одвол ийм
самуун цагт тохиолдсон цэргvvд чамайг хорлох ба чиний охинтой самуурах тул
хоёулаа хамт очъё. Чи намайг гурав хоног хvлээ" гэж дуртгаж хvлээлгэв. Тэндээс
Наяа ноён Дайр-Yсvн хоёр, Хуланыг авч Чингис хаанд хvргэв. Хуланыг Наяа ноён,
гэртэ гурав хоног хvлээлгэснийг Чингис хаан сонсоод маш хилэгнэж "Чи энэ
Хуланыг ямар учиртай гэртээ хvлээлгэж байсан бэ?" гэж чангад тулган асууж
засаглан шийтгэх гэж байтал, Хулан өгvvлрvvн: "Надад Наяа ноёны хэлсэн нь: " Би
Чингис хааны их ноён билээ. Бид хамт хаанд бараалхаж очъё. Замын зуур цэргvvд
самуурах болзошгvй" гэж ятгав. Хэрэв Наяа ноён учирч тусалсангvй бол бид
завсрын цэрэгт баригдаж, тэдний завшаан болох бишvv. Хай энэ Наяатай учирсан
минь болов. Одоо энэ Наяа ноёноос асуухын оронд хаан соёрхвол, тэнгэрээс
заяасан, эцэг эхээс төрvvлсэн махбоды минь шалгаж vзтvгэй"гэжээ. Бас Наяа ноён
өгvvлрvvн:
"Хамаг олны эзэн
Хаан Чингис чамайг
Хайрлаж хvндлэхээс өөр
Хар санал надад vгvй.
Харь улсаас олзолсон
Хацар гоо сайхан ба
Хатиртай сайн морьдыг
Хаан чиний юм гэж
Халдалгvй харж
Хавиралгvй сахидаг билээ.
Yvнээс өөр сэтгэлийг
Yнэхээр санасан буюу
Yйлдсэн зvйл байвал
Yхэхэд надад гомдолгvй".
гэжээ. Чингис хаан, Хулан хатны vгийг зөвшөөрч, мөн өдөр тэр даруй сорьж vзвэл,
Хулан хатны өчсөн vг vнэн байсан тул Чингис хаан Хулан хатныг соёрхож таалав.
Наяа ноёны vг бас vнэн болсон тул "Yнэн vгтэй шударга хvн байна. Их vйл хэргийг
тушаая"гэж өршөөж соёрхов.
ХYЧYЛYГИЙН ДУТААСАН БА ЖАМУХЫН ДАРАГДСАН НЬ
198. Мэргид иргэнийг эзэлж, Тогтоа бэхийн их хөвvvн Худугийн хатан Тухай,
Дөргэнэ хоёроос, Дөргэнэг тэнд Өгэдэй хаанд өгөв. Мэргидийн зарим улс дайжиж,
Тайхал шивээнд очоод хороолон бэхэлжээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун:
"Сорхон-шарын хөвvvн Чимбай, зvvн гарын цэргийг аваад, хороолон бэхэлсэн
мэргидийг бvсэл" гэж илгээв.
Тогтоа хөвvvн Худу, Чулуун нарын хамт цөөн хvн дутааж гарсныг Чингис хаан
нэхэж, Алтайн өвөрт өвөлжиж, vхэр жил (1205)-ийн хавар Арайн даваагаар давж
одвол, найманы Хvчvлvг хан, улсаа алдаад цөөн хvнтэй дутааж яваа мэргидийн
Тогтоатай уулзаж, Эрчис мөрний Бvхдэрмэ гэдэг газар хамтран цэргээ засаж
байжээ. Чингис хаан хvрч байлдвал Тогтоа тэнд зэрлэг суманд оногдож vхэв.
Хөвvvд нь тvvний хvvрийг авч явж оршуулж завдахгvй болоод толгойг огтлон авч
одов. Тэндээс найман, мэргид нар хамтран байлдаж барахгvй болоод буруулан
дутааж, Эрчис мөрнийг гэтлэхэд олонх хvн нь усанд живж vхэв. Найман,
мэргидийн цөөн хvн, Эрчисийг гэтлээд хагацан салав. Найманы Хvчvлvг хан,
уйгарын Харлугийг дайран, Сартаулын газарт Чvй мөрөнд байгаа Хар хятадын Гvр
ханд нийлэн очив. Мэргидийн Тогтоагийн хөвvvд Худу, Гал, Чулуун тэргvvтэн
мэргид, ханлиныг, хипчагуудыг дайран одов.
Тэндээс Чингис хаан харьж, Арайн даваагаар давж, уул ордондоо буув. Чимбай,
Тайхалд бvгсэн мэргидийг эзэлжээ. Чингис хаан зарлиг болж мэргидээс хядахы нь
хядуулж, vлэгсдийг цэргvvдээр талуулж дээрэмдvvлэв. Бас урьд дагаж орсон
мэргид, Аураг (арын буюу уул) ордноос урван боссонд ордны газар байсан хөтөч
нар тэднийг даржээ. Тэнд Чингис хаан зарлиг болруун: "Тэднийг хамт байлгая
гэсэн билээ. Гэтэл тэд урвасан ажээ" гээд мэргидийг зvг зvг дуустал хуваарилав.
199. Мөн vхэр жил, Чингис хаан зарлиг болж Сvбээдэйд төмөр тэрэг хийлгэж өгөөд
Тогтоагийн хөвvvн Худу, Гал, Чулуун тэргvvтнийг нэхvvлэхээр илгээхдээ
Сvбээдэйд зарлиг болгосон нь:
"Уршигт Тогтоагийн
Урвасан хөвvvд
Уургат хулан шиг
Ухаан алдаж
Шархт буга шиг
Шантран мохож
Буцаж харвалдсаар
Буруулан дутаав.
Хөөгдсөн Худу, Чулуун нар
Хөөрөх жигvvртэй болж
Хөх тэнгэрт нисвэл
Хvлэг баатар чи
Хөнөөх шонхор болж
Хөөж тэднийг бариарай!
Муу Тогтоагийн хөвvvд
Мунхаг тарвага болж
Мухар нvхэнд шургавал
Төгс баатар Сvбээдэй
Төмөр царил болж
Төнхөж малтаж гvйцээрэй!
Өшөөт мэргидийн vрс
Өргөст загас болж
Өргөн далайд орвол
Өрлөг Сvбээдэй чи
Өөш гувчуур болж
Өлгөж гохдож бариарай!
Өрлөг баатар чамайг
Өндөр давааг давуулж
Өргөн мөрнийг гэтлvvлж
Өшөөт мэргидийг даруулахаар
Өдөр болзож илгээв.
Усны уртыг туулж
Газрын холд хvрэхдээ
Унах морьдоо гамнаж
Уулга хvнсээ хэмнэж
Урьдаас болгоомжтой яв!
Агт морьдоо муудуулбал
Амаа баривч хожимдоно
Аливаа хvнсээ барвал
Арвилан хэмнэвч оройтоно.
Алсын тэр замд
Авлах гөрөөс олон бий.
Ан ав хийсээр
Алсын замыг бvv март
Хvнсний нэмэр болгож
Хvрэлцэх хэмжээгээр авла.
Эрхэлсэн аваас ангид
Энгийн явах замд
Эр цэргийн морьдын
Эмээлийн хударгыг мулталж
Агтны хазаарыг амгайчилж
Аяар зөөлөн яв
Чанд эн журмыг
Чармайн сахиж явбал
Аяны хvн дураар
Авлан давхихаа болино.
Цээрлэх журмыг зөрчсөн
Цэргийн хvмvvсийг жанч
Таних хvн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар надад явуул
Танихгvй хvн, миний
Таалал зарлигийг зөрчвөл
Та нар мэдэж шийтэг.
Уул нурууг алславч
Уг санаагаа нэгтгэж
Мөрөн голыг гэтлэвч
Мөн санаагаа нэгтгэж
Мөнх тэнгэрийн хvчинд
Мөрийн хvч нэмэгдэж
Гайт Тогтоагийн хөвvvдийг
Гартаа оруулж баривал
Тэднийг авчрах хэрэггvй
Тэнд нь чигийг ологтун!"
гэж зарлиг болов.
Чин зоригт Сvбээдэйд
Чингис бас хэлэв:
"Чи одоо яваад
Чивэлт мэргидийг сөнөө.
Балчир цагт минь тэд
Байн байн довтолж
Бурхан халдунд биднийг
Бултуулан сандаргаж байсан.
Өшөөт тэр мэргидvvд
Өнөө бас тангараглаад
Өөр зvг дутаав.
Уртын vзvvрт хvрч
Гvний ёроолд орж
Төлөөс өшөөг ав!" гэж
Төмөр тэргийг хэрэглvvлэн
Yнэн итгэлтэй Сvбээдэйг
Yхэр жил илгээв.
"Далд оровч
Ил мэт санаж
Хол очивч
Ойр мэт бодож
Бидэнд итгэлтэй явбал
Дээд тэнгэр ивээж
Дэмжих болно" гэж
Баатар Сvбээдэйг мордоход
Бас зарлиг болов.
200. Найман мэргидийг эзэлж дуусвал, Наймантай хамт байсан Жамуха, улсаа
алдаж, таван нөхөртэй тэнvvчилж яваад Танлу (Тагна) ууланд гарч нэгэн угалз алж
шарж идэж байгаад Жамуха, нөхдөдөө хэлсэн нь: "Хэний хөвvvд энэ өдөр угалз алж,
ингэж идэж байна?" гээд тэр угалзын махыг идэж байх завсар таван нөхөр нь
Жамухыг гардан барьж Чингис хаанд авчирчээ. Жамуха, нөхдөдөө баригдаж ирээд
Чингис хаанд хэлvvлсэн нь:
"Хар хэрээ
Халтар нугасыг
Барих болов
Харц боол
Хан эзэндээ
Халдах болов.
Хаан анд минь
Хайрлаж өршөө
Бор элээ
Борлог нугасыг
Барих болов
Боол зарц
Бодот эзэндээ
Босож халдав.
Богд анд минь
Бодож vз" гэжээ.
Жамухын тэр vгэнд Чингис хаан зарлиг болруун: "Хаан эзэндээ халдсан хvнийг
яаж орхих вэ? Тийм хvн хэнтэй нөхөрлөх вэ? Хаан эзэндээ халдсан харц ардыг ураг
төрлий нь хvртэл устга" гэж зарлиг болов. Тэгээд Жамухын нvдний өмнө тvvнд
халдсан ардыг алав.
Чингис хаан, Жамухад хэл гэж зарлиг болсон нь:
"Одоо бид хоёул
Ойртож бас нөхөрлөе.
Өнөө болоход, чи
Өрөөсөн арал болоод
Өөр санаа агуулахгvй биз.
Хамт хоёул нийлж
Харилцан найрамдаж
Умартсанаа сануулж
Унтсанаа сэрvvлж явъя
Өөр замаар
Явсан боловч
Өлзийт сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Өшилдөн байлдах
Өдөр болоход
Өр зvрхээ
Өвддөг билээ, чи.
Ангид замаар
Явсан боловч
Анд сайн нөхөр минь
Мөн билээ, чи.
Улайшран байлдах
Өдөр болоход
Уушги зvрхээ
Өвддөг билээ,чи
Хэдэн жишээг хэлбэл:
Хэрэйд улстай бид
Хархалзан элээтэд
Хатгалдах цаг болоход
Тоорил ханы санааг
Тодруулж бидэнд хэлээд
Тун их туслав.
Бас Найман улсыг
Yгээр vхтэл сvрдvvлж
Амаар айтал сандаргаж
Аливаа байдлыг мэдэгдэж
Ач тус хvргэсэн билээ" гэж хэлvvлжээ.
201. Жамуха өгvvлрvvн:
"Эрт өнгөрсөн цагт
Энхрий бага насанд
Хорхунаг Жубурын хөндийд
Хоёул их найрамдаж
Хан анд чамтай
Хайрт найз болж
Yл шингэх идээ идэлцэж
Нэг хөнжил нөмөрч
Нэг санал санаж явлаа.
Хөндлөнгийн хvнд хөөдөгдөж
Хөнөөх vгэнд автагдаж
Хажуугийн хvнд хатгагдаж
Хатгах vгэнд автагдаж
Хаан анд чамаас
Хагацан салаад, би
Хар нvvрийнхээ арьсыг
Халцарч хуурсны адил
Хаан анд чиний
Халуун царайг харахаас
Халшран зовж явав
Умарташгvй хэлэлцсэн
Урьдын vгийг санаж
Улаан нvvрнийхээ арьсыг
Уруулж өвчvvлснй адил
Уужим сэтгэлт андынхаа
Ухаант царайг харахаас
Ухран зовч явав.
Хаан анд намайг
Хайрлан соёрхож
Хамтран нөхцөе гэжээ.
Нөхцөх цагт
Нөхцсөнгvй, би
Тэмvжин чи
Тvмэн улсыг
Төвшин болгож
Харь улсыг
Хамтатган захирч
Хамгийг эзэлсэн
Хаан болоод
Дэлхий дахин
Бэлэн байхад
Дэмий надаар
Юу хийх вэ?
Харанхуй шөнийн
Зvvд болж
Гэгээн өдрийн
Гэмтэн болж
Хаан андыг
Зовоох болно, би
Энгэрийн чинь бөөс
Эгмийн чинь өргөс
Болох биз, би.
Атаат эмийн vгээр
Андаас салаад
Алжаан зовов, би
Энэ насны дотор
Эрхэм анд бидний
Энхрий нэр алдаршиж
Ургах нарнаас аваад
Шингэх наран хvртэл
Улс даяарт дуурьсав.
Сэргэлэн баатар чамд
Сэцэн эх заяажээ.
Эрэлхэг баатар андад
Эрдэмтэн дvv нар төржээ.
Далан гурван хvлэгтэй
Дархан өрлөг нөхөдтэй
Далай Чингис чамдаа
Дарагдаж мөхөв, би чинь
Өөрийн эцэг эхээс
Өнчин бие хоцроод
Итгэх сайн нөхөргvй
Идтэй сайн дvvгvй
Илvv дутуу vгтэй
Их домогч эхнэртэй
Ийм байсан учраас
Тэнгэр эцгээс заяатай
Тэмvжин чамд дийлэгдэв, би
Анд нөхөр минь соёрхож
Амийг минь vтэр тонилговол
Ариун зvрх чинь амарч
Амгалан жаргах болно
Анд чи соёрхож
Асгарах цусыг гаргалгvй
Алуулж өршөө, намайг
Yхэж хэвтэх яс минь
Yржилт эх дэлхийд
Yvрд оршиж байгаад
Итгэлт андын ургийг
Ивээж тэтгэх болтугай гэж
Ийм ерөөлийг тавъя
Өөр төрлийн би
Өндөр төрөлт андын
Өмөг сvлдэнд дарагдав
Хvсэн vгийг минь
Мартахгvй
Хэзээ ямагт
Дурдаж яваарай!
Одоо намайг тонилготугай!" гэж өгvvлбэл, эдгээр vгийг сонсоод Чингис хаан
өгvvлрvvн:
"Анд нөхөр Жамуха
Анги тасархай явавч
Атаа хор санаж
Амиа хорлох vгийг
Арай хэлсэнгvй билээ.
Засарч чадах боловч
Засрахгvй хичээхгvй байна.
Yзэх төлгөөр мэргэлбэл
Yхэх цаг нь болоогvй мэт
Дээд язгуурын хvнийг
Дэмий хорлож болохгvй
Хvний амийг хорлоход
Хvндэт шалтгаан хэрэгтэй.
Энэ тухайн шалтгааныг хэлбэл, урьд Жочи Дармала, Тайчар хоёр адуугаа харилцан
дээрэмдэлцэх vед Жамуха анд чи, буруу зан, бульхай явдал гаргаж, Далан балжууд
гэдэг газар байлдаж, намайг Зээрэний хавчилд бачимдуулан айлгаснаа санаж байна
уу? Одоо бас нөхөрлөе гэвэл зөвшөөрөхгvй байна. Амийг чинь хайрлах боловч
аргагvйд хvрэв гэж хэлэгтvн. Одоо чиний vгээр цус гаргалгvй нөгчvvлж, хvvрий
чинь ил хаяхгvй, хvндэт ёсоор оршуулъя" гэж зарлиг болов. Тэнд Жамухыг vхvvлж
хvvрийг оршуулав.
201. Тэгээд эсгий туургатан улс энх шударга болж, барс жил (1206) Онон мөрний
эхэнд хуралдаж, есөн хөлт цагаан тугаа мандуулаад Тэмvжинд Чингис хаан (Далай
хаан) цолыг өргөв. Мухулайд гоо ван (улсын ван) цолыг тэнд өгөв. Найманы
Хvчvлvг ханыг нэхvvлэхээр Зэвийг мордуулав. Монгол угсаатан улсыг нэгтгэн
барж Чингис хаан зарлиг болруун:
202. "Улс төрийг байгуулалцсан урьдын гавьяат нөхдөө угсаатан ноёд болгож,
мятралгvй зvтгэсэн миний хайрт нөхдийг мянганы ноёд өргөмжилж, соёрхлын
vгийг хэлье" гэж зарлиг болов. Мяганы ноёдыг томилж тушаасан нь: 1. Мэнлиг
эцэг, 2. Боорчи, 3. Мухулай гоо ван, 4. Хорчи, 5. Илугай, 6. Жорчидай, 7. Хунан, 8.
Хубилай, 9. Зэлмэ, 10. Тvгэ, 11. Дэгэй, 12. Толун, 13.Yнгvр, 14. Чvлгэдэй, 15.
Борохул, 16. Шигихутуг, 17. Хvчv, 18. Хөхөчv, 19. Хоргасун, 20. Yсvн, 21. Хуилдар,
22. Шилvгэй, 23. Жидай, 24. Тахай, 25. Цагаан гуа, 26. Алаг, 27. Сорхан-шара, 28.
Булугун, 29. Харачар, 30. Хөхөчос, 31. Сvйхэтv, 32. Наяа, 33. Жунсо, 34. Хvчvгvр,
35. Бала, 36. Оронартай, 37. Дайр, 38. Мvгэ, 39. Бужир, 40. Мvнгvvр, 41. Долоодай,
42. Бөгэн, 43. Худус, 44. Марал, 45. Жибгэ, 46. Юрvхан. 47. Хөхө, 48. Зэв, 49.
Удутай, 50. Бала-чэрби, 51. Хэтэ, 52. Сvбээдэй, 53. Мөнх, 54. Халжа, 55. Хурчахус,
56. Гэvги, 57. Бадай, 58. Хишилиг, 59. Хэтэй, 60. Чаурхай, 61. Хонгиран, 62.
Тогоонтөмөр, 63. Мэгэтv, 64. Хадаан, 65. Мороха, 66. Дори-бөхө, 67. Идухадай, 68.
Ширахул, 69. Даун, 70. Дамачи, 71. Хауран, 72. Алчи, 73. Тобсаха, 74. Тунхудай,
75. Тобуха, 76. Ажинай, 77. Тvйдхэр, 78. Сачуур, 79. Жидэр, 80. Олар хvргэн, 81.
Хингиадай, 82. Буха-хvргэн, 83. Хурил, 84. Ашиг хvргэн, 85. Хадай хvргэн, 86.
Чигу хvргэн, 87, 88. Алчи хvргэн, гурван мянган хонгирад, 89, 90. Буту хvргэн, 2
мянган Ихирэс, 91, 92, 93, 94, 95. Онгуудын Алхушдигид хури хvргэн, таван мянгат
онгууд, ойн иргэнээс гадна, Монгол улсын мянгатын ноёдыг Чингис хааны
томилсноор мянгатын ноёд ерэн таван хvн болов.
203. Бас Чингис хаан хvргэдийн хамт эдгээр ерэн таван мянганы ноёдыг томилоод
тэр дотор зарлиг болруун: "Өмөг туст нөхдөдөө өөр соёрхлыг өгье. Боорчи, Мухулай
тэргvvтэн бусад ноёдыг ирvvлтvгэй" гэж тэр дотор байсан Шигихутугийг "Тэднийг
урьж авчир" гэсэнд Шигихутуг өгvvлрvvн:
"Боорчи, Мухулай нар
Бэлт биднээс
Их тусалж
Илvv зvтгэсэн vv?
Тэмдэглэн соёрхоход
Тэднээс би
Дутуу тусалж
Ядуу зvтгэсэн vv?
Өлгийтэй цагаасаа би
Өндөр босгыг чинь тvшиж
Өдий их сахалтай
Өвгөн буурал болтлоо
Өөр санаа санасангvй
Өршөөлд чинь багтсаар ирэв.
Алмай бага наснаасаа би
Алтан босгыг чинь тvшиж
Амандаа өдий сахалтай
Ахмад настай болтлоо
Алжааж бэрхшээсэн зvйлгvй
Аль чадахаар зvтгэв.
Хөлдөө хэвтvvлж
Хөнжилдөө хучиж
Хөвvvн адилаар
Хvмvvжvvлэв, намайг
Дэргэдээ хэвтvvлж
Дээлдээ хучиж
Дvv мэтээр
Тvшиж өсгөв.
Одоо надад ямар соёрхлыг хайрлах вэ?" гэж хэлсэнд Чингис хаан, Шигихутугт
өгvvлрvvн: "Чи миний зургадугаар дvv биш vv? Өргөмөл дvv чамд өөрийн дvv
нарын адилаар өмч хувийг олгоё. Бас чиний хvргэсэн ач тусыг бодож, есөн ослыг
хэлтрvvлэх болгоё" гэж зарлиг болов. "Мөнх тэнгэрийн ивээлээр улс гvрнийг
тохинуулж байхад чи, vзэх нvд, сонсох чих болж яв. Бидний эх ба дvv нар,
хөвvvдэд эсгий туургатны дотроос эзлэх хувийг олгож, хавтсан vvдтэний дотроос
харъяалах ардыг хувааж өг. Чиний тушаасан vгийг хэн ч өөрчилж vл болно" гэж
зарлиг болов. Бас Шигихутугийг "Бvх улсын доторх хулгайг цээрлvvлж, худлыг
мохоож, vхvvлэх ёстойг vхvvлж, яллах ёстойг яллаж бай" гэж бvх улсын дээд
заргач (шvvгч) болгов. Бас "Нийт улсын өмчийг хувааж заргыг шийтгэж, тvvнийгээ
хөх дэвтэрт бичиж тэмдэглэгтvн. Надтай зөвлөж, Шигихутугийн шийтгээд цагаан
цаасан дээр хөх бичиг бичиж дэвтэрлэснийг ургийн урагт хvртэл vvрд хэн ч бvv
өөрчилтvгэй" гэж зарлиг болов. Шигихутуг өгvvлрvvн: "Миний мэтийн өргөдөл
(өргөмөл) дvv, хааны дvvтэй адилаар хувь өмч авч яаж болох вэ? Хаан соёрхвол,
байшин гэртэй, балгас хотын иргэдээс авъя" гэж өчвөл "Чи өөрөө энэ хэргийг
бvртгэж шийтгэх тул өөрөө мэдэж гvйцэтгэ" гэв. Шигихутуг өөрөө хаанаас соёрхлыг
олж төгсөөд гарч, Боорчи, Мухулай тэргvvтэн ноёдыг урьж оруулав.
204. Тэндээс Чингис хаан, Мэнлиг эцэгт зарлиг болруун: "Төрөхийн хамт
төрөлцсөн, өсөхийн хамт өсөлцсөн өлзийт буянт чиний, өршөөл тус хvргэсэн нь өдий
төдий болжээ. Тэр дотроос тэмдэглэж хэлбэл, Ван хан эцэг, Сэнгvм анд хоёр
намайг мэхэлж урьсанд очих замдаа Мэнлиг эцгийн гэрт хоновол, чи намайг
ятгасангvй бол хар усанд живж, халуун галд тvлэгдэж vхэх билээ, би. Тэр тусы
чинь санаж, энэ эрхэм суудалд суулгаж он бvр осолдохгvй, сар бvр саатахгvй
сайшаал шагналыг өгч, vрийн vрд хvртэл vvрд мялааж байя" гэж зарлиг болов.
205. Бас Чингис хаан, Боорчид өгvvлрvvн: "Насан бага цагт найман шарга морио
алдаад гурван хоног нэхэж явах замд чамтай уулзсан билээ. Мунгинаж яваа надад
тусалъя гэж чи гэртээ харьж, эцэгтээ хэлэлгvйгээр гvvний айрагтай суулгаа хээр
орхиж, миний оготор хонгор морийг юvлж, орог шинхул морийг надад унуулаад
өөрөө хурдан ухаа морио унаж, адуугаа эзэнгvй орхиод яаравчлан надтай бас гурван
хоног дээрэмчдийг нэхсэн билээ. Бид хоёр, шарга морьды минь дээрэмдсэн хvрээнд
хvрээд, хvрээлсэн гэрvvдийн захад байсан шарга морьдыг гадагш хөөж дутааж
авчрав. Чи Наху баяны ганц хөвvvн бөгөөд юу мэдэж надтай нөхөрлөсөн билээ? Чи
vнэн сайхан сэтгэлээр нөхөрлөв. Тvvний хойно чамайг санасаар явж, би Бэлгvтэйг
илгээж нөхөрлөе гэвэл, чи богтгор хонгороо унаж, бор өрмөг хэвнэгээ нөмөрч өөрөө
хvрч ирэв. Гурван мэргид бидэнд халдаж, Бурхан халдуныг гурван удаа бvслэхэд
чи бидний хамт бvслэгдэв. Бас тvvний хойно, Далан нэмvргэд татаартай тулалдаж
хоноход өдөр шөнө vргэлж хур зvсрэн оров. Тэр шөнө намайг унтуулах гэж
нөмрөгөө надад нөмөргөөд, миний дээр борооны усыг дусуулахгvйгээр шөнө турш
зогсохдоо чи өрөөсөн хөлөө ганц удаа сольж гишгэсэн билээ. Хvлэг баатрын шинж
энэ мөн. Тvvнээс бусад чиний зvтгэлийн алийг хэлж барах вэ? Боорчи Мухулай
хоёр, зөв явдлыг минь зөвшөөрөн тэтгэж, буруу явдлыг минь буцаан зогсоож энэ их
сууринд хvргэв. Одоо бvгдийн дээр суулгаж, есөн удаа осол гаргавч ял хэлэлцэхгvй
болгоё. Боорчи, баруун гарын Алтай орчмын тvмнийг мэдэж захиртугай" гэж
зарлиг болов.
206. Бас Мухулайд Чингис хаан зарлиг болруун: "Хотала хааны бvжиглэх
Хорхунаг-жубурын хөндийд саглагар модны ёроолд саатан буух цагт Мухулай,
тэнгэрийн зайран (сvлд)-ы заасан vгийг тэмдэглэн хэлсний тул тэнд би (Мухулайн
эцэг) Гvн гуаг дурсаж, Мухулайтай vг барилдсан билээ. Одоо тvvний ёсоор би их
сууринд суусны тул Мухулайг ургийн урагт хvртэл улс гvрний гоо ван болгоё" гэж
гоо ван нэр өгөв. "Мухулай гоо ван, зvvн гарын Хараун-жидуны хавийн тvмнийг
мэдтvгэй" гэж зарлиг болов.
207. Чингис хаан, Хорчид өгvvлрvvн:
"Өчvvхэн балчир цагаас
Өдий болтол минь
Өлзийт нөхөр болж
Нойтонд хамт норж
Хvйтэнд хамт хөрч
Хvчээ өргөв, чи
Хол урьдын цагт
Хорчи чи мэргэлээд
Зөгнөж хэлсэн vгээ
Зөв болгон тохирч
Тэнгэрийн өршөөл хvчээр
Тэр ёсоор бvтвэл
Гучин эхнэр авъя гэж
Гуйсан билээ, чи.
Одоо чи хэлсэн vг бvтсэний тул эзэлж оруулсан улсын дотроос чи сайн эхнэр,
сайхан хvvхнvvдийг сонгож ав" гэж зарлиг болов. Бас "Гурван мянган баарины
дээр Тахай Ашиг хоёрын хамт Адаргины чинос, тоолис, тэлэнгvvд аймгийг
нийлvvлж тvмэн иргэн болгоод Хорчи захирч, Эрчис мөрний дагуу ойн иргэнд
хvртэлх нутгийг эзэмшин нутаглаж, бас ойн тvмэн иргэнийг даргалж мэдтvгэй"гэж
зарлиг болов. "Хорчийн зөвшөөрөлгvйгээр ойн иргэн ийш тийш нvvж vл болно.
Хорчийн vгийг зөрчигчдийг шийтгэтvгэй" гэж зарлиг болов.
208. Бас Чингис хаан, Жорчидайд өгvvлрvvн: "Чиний бvтээсэн эрхэм тусыг
дурдвал, Хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Хуилдар анд
тэргvvтэн байлдана гэсэн боловч, чухам хэргийг бvтээсэн нь чи мөн. Жорчидай чи
довтолж ороод Жvрхин, Тvбэгэн, Дунгайд, Хориширэмvний мянган торгууд,
шилдэг цэрэг бvгдийг дарсаар их гол хvчинд хvрч, Сэнгvмийн энгэсэг хацрыг
харван шархтуулж, мөнх тэнгэрт ялахын vvдийг нээв. Сэнгvмийг шархтуулсангvй
бол бид ямар болохыг мэдэхгvй. Жорчидай чиний хvргэсэн эрхэм их тус тэр байна.
Тэндээс зайлж, Халх гол уруу нvvхэд Жорчидай чамайг би өндөр уулын нөмөр мэт
өмөг болгон санаж явлаа. Тэндээс бид Балжун нуурт ундлахаар буув. Жич, Балжун
нуураас Жорчидайг туршуул (алхинч) болгож Хэрэйдэд явуулсан билээ. Тэнгэр
газрын ивээлээр бид хэрэйд иргэнийг номхтгон дагуулав. Голлох Хэрэйд улсыг
салгаж дарсан учраас дагалдах найман, мэргидийн зориг шантарч байлдаж
чадахгvй буснив. Мэргид, найман нарыг бутран сарних завсар, Хэрэйдийн Жаха-
хамбу, хоёр охиноо дагах шалтгаанаар харьяат нараа хамт авч vлдэв. Гэтэл тэр
дайсагнаж одсон тул Жорчидай нэхэж, нэгэнт зайлан одсон Жаха-хамбыг заль
аргаар барьж тонилгов. Тэр Жаха-хамбын улсыг алж эзлэв. Жорчидайн бас нэг тус
нь энэ мөн".
Алалдах өдөр
Амиа хайрлахгvй
Ачийг хvргэж
Байлдах өдөр
Байраа алдахгvй
Баатарлан зvтгэсний тул
Чингис хаан, Ибага бэхи хатнаа Жорчидайд соёрхож өгөөд Ибагад өгvvлрvvн:
"Авир зангий чинь голсон биш.
Ариун vзэсгэлэнг чинь чамласан биш,
[Хөлийг чинь шивэртэй гэсэн биш,
Хөлсийг чинь vнэртэй гэсэн биш, А.то]
Өврөө дулаацуулж
Хөлөө хучуулсан
Өөрийн хатан чамайг
Их төрийн vйлст
Илт зvтгэсэн Жорчидайд
Ийнхvv соёрхох болов.
Хатгалдах цагт
Халх болж,
Хагацсан улсыг
Хамтатган өгч
Хутгалдан байлдахад
Хуяг болж
Хуваасан улсыг
Хурааж өгсөн
Жорчидайн ачийг хариулж, гавьяаг тэмдэглэхийн тул чамайг өгөв. Yvнээс хойш
миний ургаас хаан ширээнд залгамжлан суугчид, энэ мэт тус хийснийг хариулсан
ёсыг сэтгэж, миний vгийг өөрчлөлгvйгээр ургийн урагт хvртэл Ибагын ор суурь
(нэр хvнд)-ийг бvv тасалтугай" гэж зарлиг болов. Бас Чингис хаан, Ибагад
өгvvлрvvн: "Чиний эцэг Жаха-хамбу, чамд инж болгож Ашиг-Төмөр, Алчиг хоёр
тогоочийн хамт хоёр зуун хvнийг өгсөн билээ. Одоо чи урууд иргэнд очихдоо
дурсгал болгож, надад инжийн хvмvvсээс Ашиг-Төмөр тогоочоо нэгэн зуун хvний
хамт өгч од" гэж авав. Бас Чингис хаан, Жорчидайд өгvvлрvvн: "Ибага хатнаа чамд
өгөв. Чи дөрвөн мянган уруудаа мэдэж захиртугай" гэж соёрхож зарлиг болов.
ШАДАР ХИШИГТЭН ЦЭРГИЙГ БАЙГУУЛСАН НЬ
209. Бас Чингис хаан, Хубилайд өгvvлрvvн: "Чи хvчтэний хvзvvг мушгиж,
бөхчvvдийн бөгсийг шороодуулж өгөв. Одоо Хубилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй та
дөрвvvл сайн нохой мэт итгэлтэй нөхөд мөн. Та нарыг хаана ч илгээвэл,
Хvр гэсэн газар хvрч
Хvр чулууг хэмх цохиж
Халд гэсэн газар халдаж
Хад чулууг хага цохиж
Цэгээн чулууг бутартал
Цээлийн улсыг цалгитал
Ниргэж нядалж явав.
Хувилай, Зэлмэ, Зэв, Сvбээдэй дөрвөн нохойгоо зорьсон газартай явуулаад, Боорчи,
Мухулай, Борохул, Чулуун дөрвөн хvлэг баатраа дэргэдээ авч, хатгалдах өдөр
хамгийн тvрvvнд урууд, мангудын цэргийг Жорчидай Хуилдар хоёроор
толгойлуулан мордуулбал сая миний сэтгэл бvрнээ амардаг билээ" гэв. "Хубилай
чи цэргийн vйл бvгдийг ерөнхийлөн захирч бай" гэж соёрхож зарлиг болов. Бас
Бидvгvн, их дуулгаргvй тул би буруушааж, мянганы ноён болгосонгvй. Чи тvvнийг
сургаж vз. Тэр чамтай зөвшиж нэг мянганыг захирч явтугай. Бидvгvнийг хойш ямар
болохыг бид vзье" гэв.
210. Бас Чингис хаан, Гэнигэдэй Хунанд өгvvлрvvн:
"Боорчи, Мухулай тэргvvтэн ноёд оо, Додай Доголху тэргvvтэн чэрби нар аа! Энэ
хунан,
Харанхуй шөнө
Халдах чоно болж
Гэгээн өдөр
Хэсэх хэрээ болж
Нvvхэд vлдэхгvй
Yлдэхэд нvvхгvй
Yргэлж намайг дагаж
Харийн дайсанд
Халуун нvvр өгч
Харилцдаггvй
Өшөөт хvнд
Өмөг тус болж
Өөр зан гаргадаггvй билээ.
Хунан Хөхөчос хоёртой зөвлөж, хамаг vйлсийг vйлдэгтvн" гэж зарлиг болов.
"Хөвvvдий минь ах Жvчи биз. Хунан, Гэнигэс овогтноо тэргvvлэн захирч, миний
хөвvvн Жvчийн дор тvмний ноён болтугай" гэж зарлиг болов. "Хунан Хөхөчос,
Дэгэй, Yсvн өвгөн энэ дөрвvvл, vзсэнээ нуухгvй, vнэн vгээ хэлж, мэдсэнээ
мэлзэхгvй, сонссон vгээ сонсгодог билээ".
211. Бас Чингис хаан, Зэлмэд өгvvлрvvн: "Жарчиудай өвгөн, vлээх хөөргөө vvрч
өчvvхэн хөвvvнээ дагуулж, бурхан халдунаас бууж ирээд Ононы Дэлvvн болдогт
намайг төрөх цагт булган өлгийг өгөв. Тvvнээс хойш ч босго хатавчийн боол, өрх
vvдний өмч болж, өдий төдий тусыг хvргэв. Булган өлгийд төрсөн буянт нөхөр
минь, хамт төрөөд хань болж өссөн хайрт нөхөр Зэлмэ минь чамайг есөн удаа осол
гаргахад буруушаан яллахгvй" гэж зарлиг болов.
212. Бас Чингис хаан, Толунд өгvvлрvvн: "Эцгээс тусгаар мянганыг захирч байсан
билээ. Улсыг хураан тохинуулахад чи өөрийн эцгийн өрөөл жигvvр болон зvтгэж
бvтээсний тул чэрби гэдэг цолыг авав. Одоо өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат
болгож, Турухантай зөвшиж захирагтун" гэж зарлиг болов.
213. Бас Чингис хаан, Yнгvр буурчид өгvvлрvvн: "Мэнгитv хианы хөвvvн Yнгvр чи,
гурван аймаг тохурауд, таван аймаг таргууд, чаншиуд, баядаа дагуулж нэгэн хvрээ
болж
Будан мананд төөрөлгvй
Булаалдах дайн салалгvй
Нойтонд хамт норж
Хvйтэнд хамт хөрж
Явав чи
Одоо ямар соёрхол авах вэ, чи?" гэвэл Yнгvр өгvvлрvvн: "Соёрхлыг сонгуулбал
хамаг баяд ах дvv нар, хамаагvй бутран тарж байна. Хаан соёрхвол, баяд ах дvv
нараа цуглуулан захиръя" гэвэл, "Тэг, Баяд ах дvv нараа цуглуулж мянганыг чи
захиртугай!" гэж зарлиг болов. Бас Чингис хаан зарлиг болруун: "Борохул Yнгvр та
хоёр, буурч тvгээгч болж, баруун зvvн этгээдэд барих идээг тvгээж, баруун талын
хvмvvст байр байраар олгож, зvvн талын хvмvvст зvй зvйгээр өгч идээ хvнсийг
тvгээвэл миний хоолой онгойж, сэтгэл амардаг билээ. Yнгvр Борохул хоёр морилон
явж (мориор явж) олон хvнд идээ рэг сөнгийн баруун зvvн этгээдэд идээ базааж
бэлтгээд "Та хоёр, Толунтай хамт төвлөн суугаад идээг тvгээж байгтун" гэж
суурийг зааж өгөв.
214. Бас Чингис хаан, Борохулд өгvvлрvvн: "Миний эх, Шигихутуг, Борохул, Хvчv,
Хөхөчv та дөрвийг дvрвэсэн иргэний нvvсэн нутгаас
Хөдөөнөөс олж
Хөлдөө бvvвэйлж
Хvмvvжvvлэн тэжээж
Хvзvvнээс чинь татаж
Хvний зэрэг болгож
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт оруулж
Хөвvvд бидний нөхөр сvvдэр болгоё гэж тэжээжээ. Миний эхийн тэжээсэн ачийг та
нар их хариулан зvтгэв. Борохул надад нөхөр болж
Хурдан аянд мордож
Хуртай шөнө тохиолдовч
Хоол ундгvйгээр
Хоосон хонуулсан удаагvй,
Яаралтай дайнд
Ямар ч бэрхшээл тохиолдовч
Шөл тасалдуулж
Өл алдуулж байсангvй
Өвөг эцгийг минь хорлосон
Өстөн татаарыг доройтуулж
Өшил өшиж
Хясал хясаж
Тэр татаар иргэнийг
Тэрэгний бултай чацуулж
Тvvнээс өндөр нуруутныг
Тvvж хядах цагт
Татаарын Харгил шар, ганцаараа дутааж яваад өлссөний тул аргагvй ирж, манай
эхийн гэрт орж ирээд "Идэх юм гуйя" гэсэнд, "Идэх юм гуйвал тэнд суу" гэж
баруун исэр (ор)-ийн өмнөд vзvvрт суулгав. Тэр цагт таван настай байсан хөвvvн
Толуй гаднаас орж ирээд гэдрэг гvйж гармагц, Харгил шар босон харайж, Толуйг
сугандаа хавцуулж гvйхийн хамт хутга тэмтэрч сугалан авахыг завдахад эхийн гэрт
зvvн талд сууж байсан Алтани "Хvvгий минь аллаа" гэж эхийн орилон бархирахыг
сонсож гvйн гарч, Харгил шарын хойноос гvйцэж нэг гараараа vснээс нь зууран
барьж, нөгөө гараараа хутгыг сугалж байсан гары нь барьж угзраад хутгыг
алдуулав. Тэр vед гэрийн ард мугалзар хар vхрийг тэлэн алж байсан Жидай Зэлмэ
хоёр, Алтанийн дууг сонсоод сvхээ барьсаар, улаан цустай хэвээр гvйн ирж,
татаарын Харгил шарыг мөн тэнд нь сvхээр цохиж, хутгаар бvлж алав. Алтани
Жидай Зэлмэ гурав, хөвvvний амь аварсан гавьяаг булаалдахад Жидай Зэлмэ хоёр
өгvvлрvvн: "Бид даруй гvйн ирж тvvнийг эс алсан бол ганц эхнэр Алтани юу хийж
чадах вэ? Хөвvvний амийг хорлосон байх билээ. Хөвvvний амийг аварсан гавьяа
биднийх болно"гэвэл, Алтани өгvvлрvvн: "Миний дууг сонссонгvй бол та нар яаж
ирэх билээ? Би гvйн гvйцэж тvvний сэвлэг vснээс барьж хутгыг сугалсан гарыг
татаж хутгыг алдуулсангvй бол Жидай Зэлмэ хоёрыг хvрч иртэл, хөвvvний амийг
хорлож амжсан байх бишvv?" гэв. Тэгж хэлбэл, гол гавьяа нь Алтанийнх болов.
Борохулын гэргий, эр Борохулдаа өрөөсөн арал болон тусалж явсны дээр, Толуйн
амийг аварч тус хvргэв.
Бас хэрэйдтэй, Хархалзан элээтэд хатгалдан байлдах цагт Өгэдэйн гvрээний судал,
суманд шархтаж унасанд Борохул, дээр нь бууж тvvний асгарсан цусыг амаараа
шимж хоноод маргааш нь Өгэдэй морь унаж чадахгvй тул урдаа сундлан тэвэрч,
бvрэлдсэн цусы нь бvлээн уруулаараа шимж, ам завжаа улайлгаж, ачит хөвvvн
Өгэдэйг амьд мэнд авч ирсэн билээ. Эхий минь, зовж тэжээсэн ачийг, хоёр
хөвvvний амийг аварч хариулав. Борохул надтай нөхөрлөж, уриалах дуунд минь
уухайгаа нэмж, урагшлан зvтгэж явав. Борохулыг есөн удаа осол гаргавч, яллахгvй
болгоё" гэж зарлиг болов.
215. Бас "Охин ургаа соёрхол өгье" гэв.
216. Бас Чингис хаан, Yсvн өвгөнд өгvvлрvvн: "Yсvн, Хунан, Хөхөчос, Дэгэй энэ
дөрвvvлээ, vзсэн сонссоноо vлдээж нуулгvй, vргэлж хэлдэг билээ. Монголын төр
ёсонд бэхи ноёдыг өргөмжлөх заншил бий. Ахмад vеийн хvнээ бэхи болгодог
заншилтай тул баарин ахын ураг, Yсvн өвгөнийг бэхи болгоё. Бэхи өргөмжлөгдөөд
цагаан дээл өмсөж, цагаан морь унаж, дээд сууринд сууж, он сарыг олж сонгож
байтугай" гэж зарлиг болов.
217. Бас Чингис хаан өгvvлрvvн: "Хуилдар анд алалдан байлдах цагт урьтаж ам
нээж байлдсан гавьяа бий тул тvvний хөвvvд ач нарт, өнчдөд олгох өршөөл
тусламжийг хvртээсvгэй" гэв.
218. Бас Чингис хаан, Цагаан гуагийн хөвvvн, Нарийн-Тоорилд өгvvлрvvн: "Чиний
эцэг Цагаан гуа чинь зоригийг барьж байлдсаар Даланбалжудын байлдаанд
Жамухад алагджээ. Одоо эцгийн гавьяаг хvртэж, өнчдийн тусламжаас авч бай"
гэсэнд, Тоорил өгvvлрvvн: "Миний төрлийн нэгvс нар олон аймагт хуваагдан
тарсан байна. Хаан соёрхвол, ах дvv нэгvс нараа цуглуулъя" гэвэл, Чингис хаан
зарлиг болруун: "Тийм бол ах дvv нэгvс нараа цуглуулж, чи ургийн урагт хvртэл
захирч бай" гэж зарлиг болов.
219. Бас Чингис хаан, Сорхон-шард өгvvлрvvн: "Намайг өчvvхэн цагт, Тайчуудын
Таргудай Хирилтуг, ах дvv нартайгаа нийлж атаархан барих цагт Сорхон-шарын
хөвvvн Чулуун, Чимбай нар, намайг ах дvv нартаа атаархагдсан ажээ гэж нууж,
охин Хадаанаар асруулж байгаад тавьж илгээсэн бишvv. Чиний тэр ачийг би
харанхуй шөнө зvvдэндээ бодож, гэгээн өдөр цээжиндээ санасаар явсан билээ.
Дараа нь тайчуудаас надад баахан удаж ирэв. Одоо танд соёрхлыг өгье. Ямар
соёрхлыг хvсч байна?" гэвэл, Сорхан-шар ба тvvний хөвvvн Чулуун, Чимбай нар
өгvvлрvvн: "Бид, мэргидийн нутаг Сэлэнгэд дархан дураар нутаглахыг хvснэ. Бас
ямар соёрхол хишиг хайрлахыг Чингис хаан мэдтvгэй!" гэв. Тэгэхэд Чингис хаан
өгvvлрvvн: "Нутаг дархалж, мэргидийн газар Сэлэнгээр ургийн урагт хvртэл нутаг
орноо эзэмшиж, нум сумаа агсаж, хурим найрыг хийж, хундага сөнгөө тvшилцэж
явтугай. Есөн удаа осолдоход зэмлэхгvй болгоё!" гэж зарлиг болов. Бас Чингис
хаан, Чулуун Чимбай хоёрт соёрхож хэлсэн нь: "Урьд Чулуун Чимбай та хоёрын
хэлж байсныг яаж мартах вэ? Чулуун Чимбай та хоёр санаснаа хэлье гэвэл,
дутуугаа гуйя гэвэл дам хvнээр бvv хэлvvлж бай. Өөрийн биеэр уулзаж, өөрийн
амаар санаснаа хэлж, дутсанаа гуйж бай" гэж зарлиг болов. Бас "Сорхон-шар,
Бадай, Хишилиг та гурван дархан,
Олон дайсанд довтолж
Олз юм олбол
Олсноо бvрэн автугай!
Аян ав хийж
Ан гөрөөс албал
Алснаа бvрэн автугай!"
гэж зарлиг болов. "Сорхан-шар бол тайчуудын Тvдэгэгийн гэрийн хvн. Бадай
Хишилиг хоёр бол Чэрэнгийн адуучин хvн билээ. Одоо миний шадар хорчи (нум
сум агсагч) болж, хуримд хундага дэвшvvлж, дархан эрхтэйгээр жаргаж явтугай!"
гэж зарлиг болов.
220. Бас Чингис хаан, Наяад өгvvлрvvн: "Ширээт өвгөн, Алан Наяа хоёр хөвvvний
хамт Таргудай Хирилтугийг барьж авчрах замд Хутгал нугад хvрээд Наяагийн
хэлсэн нь: "Бид хаан эзнээ яахан тэвчиж барьж одох вэ?" гэж сэтгэл тvвтэхгvй
болоод Таргудайг сул тавин буцааж, Ширээт өвгөн, хөвvvн Алаг Наяа нартай хамт
ирж Наяагийн хэлсэн нь: "Бид, хан Таргудай Хирилтугийг гардан барьж ирж яваад
жич тэвчин ядаж тавин буцаагаад бид Чингис хаанд хvчээ өгье гэж ирэв. Хэрэв
ханаа барьж ирвэл хан эзнээ барьсан харц ардад яаж итгэх вэ гэх билээ. Хандаа
халдаж чадсангvй тул тэднийг тус (өөрийн) ханаа хайрлах их ёсыг мэдсэн хvмvvс
гэж vгийг зөвшөөж, нэгэн vйл хэргийг тушаая гэсэн билээ. Боорчи, баруун гарын
тvмнийг захирах ноён болов. Мухулай го ван болж зvvн гарын тvмнийг захирах
ноён болов. Одоо Наяа, төвийн тvмнийг захирах ноён болтугай" гэж зарлиг болов.
221. Бас Зэв, Сvбээдэй хоёрыг өөрийн олсон зөөсөн иргэнээ мянгат болгож
захирагтун гэв.
222. Бас хонь хариулагч Дэгэйд мянгатыг энд тэндээс цуглуулж өгөөд мянганы
ноён болгов.
223. Бас модоч дархан Хvчvгvрт өгөх иргэн дутагдсан тул бусад ноёдын албат
нараас татаж цуглуулсан иргэнийг Жадараны Мулхалхуд зvгээр нийлvvлж,
Хvчvгvр Мулхалху хоёр нэг мянгатыг хавсран зөвлөж захирагтун гэв.
224. Улсыг байгуулахад зvтгэсэн хvмvvсийг тvмний ноёд, мянганы ноёд, зууны
ноёд, арваны ноёд болгож, соёрхлыг өгөх хvмvvст соёрхлоо өгч, зарлигийг буулгах
хvмvvст зарлигаа буулгаж Чингис хаан зарлиг болруун: "Урьд би, наян хэвтvvл
манаачтай, далан шадар хишигтэнтэй байв. Одоо мөнх тэнгэрийн өршөөлөөр, тэнгэр
газрын ивээлээр хvч аугаа нэмэгдэж, гvр (нийт) их улсыг хамтатгаж, ганц
жолоондоо оруулсан тул одоо надад мянган шадар хишигтэн (ээлжтэн)-г ялгаж өг.
Хэвтvvл, хорчин торгуудын хамт бvгд тvмэн хvн болгож өгтvгэй!" гэж зарлиг
болов. Бас Чингис хаан, хишигтнийг ялгаж томилох тухай мянганы ноёдод тунхаг
зарлиг буулгасан нь: "Миний хишигтнийг томилоход тvмт, мянгат, зуутын ноёдын
хөвvvд, сул (чөлөөт) хvний хөвvvдийн дотроос миний дэргэд тэнцэх билэг эрдэмтэй,
бие сайтайгий нь ялгаж оруултугай. Миний шадар цэрэгт орохдоо мянганы ноёдын
хөвvvд, арван нөхөр (цэрэг), нэг дvvгээ дагуулж иртvгэй. Зууны ноёдын хөвvvд
таван нөхөр, нэг дvvгээ дагуулж иртvгэй. Арваны ноёдын хөвvvд бас сул хvний
хөвvvд, гурван нөхөр нэг дvvгээ дагуулж иртvгэй. Ингэхдээ тэд уг газраасаа уналга
морио бэлтгэж иртvгэй.
Миний шадар цэрэгт ирэх мянганы ноёдын хөвvvд арван нөхөд, хэрэглэх юмаа
харъяат мянганы дотроос татаж авагтун. Эцгийн өгсөн хувь хишиг буюу өөрийн
олсон зөөсөн морь, юм хэдий байвч, өмч хувиас ангид бидний заасан хэмжээгээр
авч бэлтгэж иртvгэй. Зууны ноёдын хөвvvд, таван нөхөдтэй, арваны ноёд бас сул
хvний хувvvд, гурван нөхөдтэй, мөн өмч хувиас ангид мөн тэр ёсоор хэрэглэх морь,
юмаа бэлтгэж иртvгэй!" гэж зарлиг болов. "Мянгат, зуут, аравтын ноёд олон хvн,
бидний энэ зарлигийг сонсоод зөрчиж давбал чангалан шийтгэнэ. Бидний шадар
цэрэгт орвол зохих хvн бултарч бидний дэргэд явахдаа бэрхшээвэл өөр хvнийг
оруулаад тvvнийг шийтгэж, эчнээ (далд) хол газар цөлье" гэж зарлиг болов.
"Бидний дэргэд дотно явж суралцъя гэж бидэнд ирэх ардыг бvv хориглотугай" гэв.
225. Чингис хааны зарлигийн ёсоор мянгат, зуут, аравтын ноёдын хөвvvдийг ялгаж
явуулаад, урьд байсан наян хэвтvvлийг найман зуу болгов. Найман зуу дээр нэмж
мянга болготугай гэв. Хэвтvvлд орох хvмvvсийг бvv ятгаж хориглотугай гэж зарлиг
болов.
Хэвтvvлийг Их-нэvрин захирч, мянганы ноён болтугай гэж зарлиг болов. Бас
дөрвөн зуун хорчныг томилж, хорчныг Зэлмийн хөвvvн Есөнтэй ахалж, Тvгэгийн
хөвvvн Бvхэдэйтэй зөвлөж захиртугай гэв. Торгууд, хишигтэн нарыг дөрвөн
ээлжээр манах болгож, Есөнтэй нэгэн ээлжийн хорчныг захирч, Бvхэдэй нөгөө
ээлжийн хорчныг захирч, Хорч-худаг, гуравдугаар ээлжийн хорчныг захирч,
Лаблах, дөрөвдvгээр ээлжийн хорчныг захирч явтугай. Нум сум агссан хорчин
торгон цэргийг ийнхvv захирч явтугай. Хорчныг мянга болгож, Есөнтэй захирч
байтугай! гэж зарлиг болов.
226. "Урьд Өэлэн чэрбийн захирч байсан торгууд дээр нэмж мянга болгоод,
Боорчийн ураг (vр) Өэлэн чэрбиэр захируулъя. Бас нэгэн мянган торгуудыг
Мухулайн ураг Бухаар захируулъя. Илугайн ураг Алчидайгаар нэгэн мянган
торгуудыг захируулъя. Нэгэн мянган торгуудыг Додай чэрбиэр захируулъя. Бас
нэгэн мянган торгуудыг Доголху чэрбиэр захируулъя. Нэгэн мянган торгуудыг
Жорчидайн ураг Чанайгаар захируулъя. Нэгэн мянган торгуудыг Алчийн ургаас
Ахуйдайгаар захируулъя. Нэгэн мянган баатар цэргийг шилж Архай Хасараар
захируулаад энгийн өдөр ээлжлэх торгон цэрэг болгож, хатгалдан байлдах өдөр
хамгийн тvрvvнд баатарлуулан явуулъя!" гэж зарлиг болов. Олон мянгатаас ялгаж
ирvvлсэн хvмvvсийг найман мянган торгууд болгов. Хоёр мянган хэвтvvл, хорчины
хамт бvгд нэгэн тvмэн хишигтэн болов. Чингис хаан зарлиг болруун: "Бидний
шадар тvмэн хишигтэнг бэхжvvлж их голын цэрэг болгоё!" гэж зарлиг болов.
227. Бас Чингис хаан зарлиг болж өдрийн жасаа (ээлж)-ны торгуудыг дөрвөн ээлж
болгож, ээлжийн ахлагч нарыг томилсон нь: Буха, нэгэн ээлжийн хишигтнийг
захирч, засаж яв. Алчидай нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Додай
чэрби нэгэн ээлжийн хишигтнийг захирч, засаж яв. Доголху чэрби, нэгэн ээлжийн
хишигтнийг захирч, засаж яв. Энэ дөрвөн ээлжийн хишигтнийг захирах ахлагчдыг
томилж тунхаг зарлиг буулгаад бас ээлжийн ахлагчид, харъяат хишигтнээ жагсааж
ээлж хишигт оруулаад гурав хоноод солилцуулна. Хишигт хvн, ээлжээ тасалбал тэр
ээлж тасалсан хvнийг гурван бэрээ занчъя. Тэр дахин ээлжээ тасалбал долоон бэрээ
занчъя. Бас тэр хvн, бие эрvvл бөгөөд ээлжийн ахлагчдын зөвшөөрөлгvйгээр
гуравдугаар удаа ээлжийг тасалбал гучин долоон бэрээ занчаад, бидэнд бараа
болохоос бэрхшээсэн этгээд гэж vзээд эчнээ хол газарт цөлье! гэж зарлиг болов.
Ээлжийн ахлагчид, гурван ээлжийн хишигтэнд тухай бvр энэ зарлигийг сонсгож
байтугай. Эс сонсгосон бол ээлжийн ахлагчид бурууг хvлээнэ. Зарлигийг сонссон
байтал, зөрчих буюу зарлигаар тогтоосон ээлжийг тасалбал хишигтнийг буруушаан
шийтгэнэ гэж зарлиг болов. Ээлжийн ахлагчид гагцхvv ахлагч гэсэн төдийгөөр хамт
манаж байгаа хишигтнийг миний зөвшөөрөлгvйгээр бvv шийтгэгтvн. Гэм vйлдсэн
хvнийг хэлэгтvн. Мухриулах (алах) ёстой бол бид мухриулъя. Занчих ёстойг
хэвтvvлж занчъя. Ахлагч нар, ахлагч гэсэн төдийгөөр адил эрхтэй хишигтэнд минь,
өөрийн гар хөлийг хvргэж занчвал бэрээний хариуд бэрээдэж нударгын хариуд
нударгадаж занчтугай гэв.
228. Бас Чингис хаан зарлиг болруун: "Гадаад мянганы ноёдоос миний хишигтний
ерийн хvмvvс эрхэм бөгөөд гадаад зууны ноёд, аравны ноёдоос миний хишигтэн
хөтөч эрхэм тул гадаад мянганы ноёд, миний хишигтэнтэй тэнцэж хэрэлдвэл
мянганы ноёныг шийтгэе! гэж зарлиг болов.
229. Бас Чингис хаан зарлиг болж ээлжийн хишигтний ноёдод зарлиг тунхагласан
нь: Хорчин, торгууд хишиг (ээлж)-т орж, өдрийн хамгаалагчид зvг зvгт мөр мөртөө
явж наран шингэхээс өмнө хэвтvvл [манаачид хамгаалах ажлаа шилжvvлээд]-д
зайлж гадна гарч хонотугай. Биднийг шөнө хэвтvvлийн цэрэг хамгаална. Хорчин
нум сумаа, буурч (тогооч) нар аяга саваа хэвтvvлд тушааж өгөөд гарч хонотугай.
Гадна хоносон хорчин, торгууд, буурч нар бидний шөл идтэл уяаны тэнд хvлээж
байгаад хэвтvvлд мэдэгдэж, биднийг шөл идсэний дараа дотогш орж, хорчин нум
сумаа авч, торгууд сууриа эзэлж, буурч нар аяга саваа авч ажлаа хийтvгэй. Ээлж
хишгийн хvмvvс энэ тогтоосон ээлжийн хуулийг мөрдөж яв гэж зарлиг болов.
Наран шингэсний хойно ордны хойгуур урдуур явах хvнийг хэвтvvл манаач нар
барьж хоноод маргааш өглөө байцаан асуугтун. Хэвтvvл, халаагаа ирэхэд тэмдгээ
шилжvvлж өгөөд чөлөөлөгдөнө. Манаагаа шилvvлсэн хэвтvvл гарч одтугай гэв.
Хэвтvvл, шөнө ордны орчим байж vvдийг харгалзаж, орохыг завдах хvний мөрийг
мөлт цохиж, толгойг тоншин цавчиж хаятугай. Шөнө яаралтай мэдээ хvргэж хvн
ирвэл урьдаар хэвтvvлд мэдэгдээд гэрийн ард хэвтvvлийн хамт байж, хэлэх vгээ
гаднаас хэлэгтvн. Хэвтvvлийн суурь дээр хэн ч сууж vл болно. Хэвтvvлийн
зөвшөөрөлгvйгээр хэн ч орж vл болно. Хэвтvvлийн дэргэдvvр хэн ч явж vл болно.
Хэвтvvлийн завсраар явж vл болно. Хэвтvvлийн тоог асууж vл болно. Хэвтvvлийн
дэргэдvvр явсан хvнийг барьтугай. Хэвтvvлийн тоог асуусан хvний тэр өдрийн
унасан эмээлтэй, хазаартай морийг, өмссөн бvрэн хувцсыг хэвтvvл автугай гэж
зарлиг болов. Элжигэдэй итгэлтэй хvн боловч хэвтvvлийн дэргэдvvр vдэш явж
баригдсан биш vv?
УЙГУР БА ОЙН ИРГЭДИЙГ ЭЗЭЛСЭН НЬ
230. Чингис хаан өгvvлрvvн:
"Yvлтэй шөнө
Yvдтэй гэрий минь
Yргэлж сахиж
Энэ биеий минь
Энх унтуулж
Эрдэнийн сууринд
Хvргэсэн эртний
Ээлт хэвтvvл минь!
Одтой шөнө
Орд гэрийн минь
Орчимд хэвтэж
Өлгий дэвсгэрийн минь
Өмөг болж
Өчvvхэн биеийн минь
Тvшиг болж
Өндөр сууринд
Хvргэсэн
Өлзийт буянт хэвтvvл минь!
Халих усан бороонд
Хайрах хvйтэн жаварт
Ханатай гэрий минь
Харгалзан байж
Халуун амий минь
Хамгаалан манаж
Хаан сууринд хvргэсэн
Хайр ивээлт хэвтvvл минь!
Өрсөх дайсны мөрөөс
Өших хортны гараас
Өглөө vдэш ялгалгvй
Өрх гэрийг минь хамгаалж
Өөрийн нvдийг цавчилгvй
Өвч биеий минь арчилсан
Өнийн итгэлт хэвтvvл минь!
Холтсон хоромсогын
Хорд хийх чимээнээс
Хоцролгvй ирэгч
Хотлын сайн хэвтvvл минь!
Шинсэн нумын
Ширдхийх чимээнээс
Шилжрэлгvй ирэгч
Шигшмэл сайн хэвтvvл минь!
Өнө хэдийний
Өлзийт хэвтvvлий минь
Өвгөн хэвтvvлгэгтvн.
Итгэлт Өэлэн чэрбийн
Ивээлт далан торгуудыг
Их торгууд гэгтvн.
Архай Хасарын харъяат
Ачит шилдэг баатруудыг
Ахмад баатрууд гэгтvн.
Есөнтэй, Бvхэдэйн харъяат
Ерөөлт хуучин хорчныг
Ерөнхий хорчин гэгтvн"
гэж зарлиг болов.
231. "Ерэн таван мянгатаас миний биеийн шадар өмч болгож илгээсэн тvмэн
хишигтнийг миний хойно их суурийг залгамжилсан хөвvvд, ургийн урагт хvртэл
миний гэрээс дурсгал мэт сэтгэж, аливаа гасланд хvрvvлэлгvй сайтар асрагтун.
Эдгээр тvмэн хишигтнийг миний эрхэмсэг хишигтэн гэж өргөмжлөхгvй байж болох
уу?" гэв.
232. Бас Чингис хаан өгvvлрvvн: "Ордны чэрбийн охид, гэрийн хvмvvс, тэмээчин
vхэрчин нарыг хэвтvvл эрхлэн мэдэж, ордны гэр тэргийг бас мэдтvгэй. Туг,
хэнгэрэг, дөрөө, жадыг хэвтvvл даргалтугай. Аяга савыг мөн хэвтvvл эрхэлтvгэй.
Бидний унд идээг хэвтvvл даргалтугай. Тахилгын мах идээг хэвтvvл даргалж
болготугай. Унд идээ хор хомс болбол даргалсан хэвтvvлээс шаардъя" гэв. "Хорчин
нар унд идээг тvгээхдээ даргалсан хэвтvvлийн зөвшөөрөлгvйгээр тараан өгч vл
болно. Идээг тvгээхдээ урьдаар хэвтvvлээс эхлэн тvгээтvгэй" гэв. "Орд гэрт орох
гарах юмыг хэвтvvл эрхлэн мэдтvгэй. Гэрийн ойр vvдэнд хэвтvvлийн хаалгачин
байтугай. Хэвтvvлийн хоёр хvн дотогш орж, их сөнг тvшиж байтугай. Хэвтvvлээс
нутаг эрэн vзэж орд гэрийг буулгатугай" гэв. Бидний шувуу авлахад хэвтvvл
бидэнтэй хамт шувуу авлан явтугай. Гэр тэрэгний дэргэд заримыг цагийн байдлаар
vлдээтvгэй" гэв.
233. Бас Чингис хаан өгvvлрvvн: "Бидний бие байлдаанд эс мордвол хэвтvvл
биднээс ангид байлдаанд мордож vл болно" гэв. "Энэ зарлигийг мэдсээр байгаад
атаархан зөрчиж, хэвтvvлийг байлдаанд мордуулбал цэргийн цэргийг эрхлэх
чэрбийг буруушаан шийтгэнэ" гэж зарлиг болов. "Хэвтvvлийн цэргийг байлдаанд
vл мордуулах шалтгааныг та нар асуувал, хэвтvvл, миний алтан амийг сахина.
Шувуу, гөрөөсийг авлахад хамт зовч зvднэ. Нvvх суухад ордыг хамгаалж, хөсөг
тэргийг харгалзана. Миний биеийг сахиж хонох хялбар уу? Гэр тэрэг, их аураг (гол
орд)-ийг нvvхэд хамгаалах гэдэг хялбар уу? Ийм давхар салбарын ажилтай тул
тэднийг биднээс ангид байлдаанд явуулахгvй гэсэн учир тийм биз" гэжээ.
234. Бас зарлиг болруун: "Шигихутугийн зарга шийтгэхэд хэвтvvлээс сонсолцож
оролцтугай. Хэвтvvлээс нум, саадаг, хуяг, зэвийг хадгалах, тvгээх ажлыг
эрхлэлцтvгэй. Агт морьдыг авчирч ачаа юмыг ачиж явтугай" гэв. "Хэвтvvл, чэрби
нарын хамт эд уурсыг тvгээж байгтун. Хорчин, торгууд нар нутаг заагаад нvvхэд
Есөнтэй, Бvхэдэй нарын хорчин, Алчидай, Өэлэн Ахудай нарын торгуудууд, ордны
баруун этгээдэд явтугай" гэв. "Буха, Додай чэрби, Чанай нарын торгууд, ордны
зvvн этгээдэд явтугай" гэв. "Архайн баатрууд ордны урьд явтугай" гэв. "Хэвтvvл,
орд гэр, тэргийг хамгаалж ордны дэргэд, зvvн этгээдэд явтугай" гэв. "Бvх
хишигтэн, торгууд ба ордны орчим явах, орд гэрийн хөвvvд адуучин, хоньчин,
тэмээчин vхэрчнийг ордны дараа ард явах Додай чэрби захиртугай" гэж тушаав.
"Додай чэрби, хотол ордны хойноос дагаж, хог идэж, хомоол тvvж явтугай" гэж
зарлиг болов.
235. Хубилай ноёныг харлагуудад мордуулав. Харлагийн Арслан хан, Хубилайд
элсэн ирсэнд Хубилай ноён, Арслан ханыг авчирч, Чингис хаанд уулзуулав. Чингис
хаан, Арсланыг байлдсангvй дагав гэж сайшаан соёрхож, охиноо өгье гэж зарлиг
болов. [Харлугуудын Арсланд Алха бэхийг өгч Чингис хаан соён зарлиг болруун:
Харайхад минь хөл болж
Хазайхад минь тvшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хvргэхээ
Хайрт Алха минь мэдтvгэй.
Энэ биеэ хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шvv
Саруул ухаанаас илvv
Сайн нөхөр байдаггvй.
Мунхаг хилэнгээс илvv
Муу дайсан байдаггvй.
Эрхэм итгэл олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт хэрэгтэй.
Ариун явбал ашид тустай гэж
Сургасан ажээ. А.то]
236. Сvбээдэй баатар, төмөр тэрэгтэй цэргээ авч яваад мэргидийн Тогтоагийн Худу,
Чулуун зэрэг хөвvvдийг нэхэн довтолж, Чvй мөрний тэнд гvйцэж сөнөөгөөд ирэв.
237. Зэв, Найманы Хvчvлvг ханыг нэхэж Сариг гvн гэдэг газарт гvйцэж санаагаад
ирэв.
238. Уйгурын Идvvд хан, Чингис хаанд Адхираг Дарбай хоёр элчийг илгээж
хэлvvлсэн нь: "Yvл арилж гэгээн наран тодорсон мэт, мөс хайлж тунгалаг мөрөн
урссан мэт. Чингис хаан соёрхвол, алтан бvсий чинь горхиноос барьж, ариун
дээлийн чинь vртэснээс олж, тавдугаар хөвvvн чинь болж хvч өгье" гэж өчиж
илгээжээ. Тэр vгийг сонсоод Чингис хаан соёрхож хариу хэлж илгээсэн нь:
"Охиноо өгье. Тавдугаар хөвvvн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол,
торго уурсыг авч иртvгэй" гэж илгээвэл, Идvvд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө,
сувд, тана, торго, хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан,
Идvvдийг соёрхож, Алалтун бэхи охиноо өгөв. [Уйгурын Идvvдэд Алалтун бэхийг
өгөхөд Чингис хаан сургасан нь: "Хатагтай хvнд гурван эр бий. Анхны эр нь алтан
төр. Тvvний дараах эр нь ариун нэр. Тvvний дараах эр нь авсан эр мөн билээ. Алтан
төрийг хатуужиж дагавал ариун нэр бэлэн болно. Ариун нэрийг бэхэлбэл, авсан эр
ангид vл одно" гэж зарлиг болсон ажээ. А.то]
239. Туулай жил (1207 он), Зvчи, баруун гарын цэргийг авч, ойн иргэнийг эзлэхээр
мордоход Буха газарчилж явав. Ойрд (ойн ард)-ын Худуга бэхи, тvмэн ойрдоо авч
дагаар ирэв. Худуга бэхи ирээд Зvчийг газарчлан, тvмэн ойрдын нутгаар явж
Шигшид (Шишгид гол)-д хvрэв. Зvчи, ойрд, буриад, барга урсууд, хабханас,
ханхас, туба аймгийг оруулаад Тvмэн хэргисийн нутагт хvрвэл, хэргисийн ноёд,
Эди, Инал, Алдиэр, Өлэбэг-тигин нар элсэн орж цагаан шонхор, цагаан морь, хар
булга авч ирээд Зvчитэй уулзав. Шибир, Хэсдин, Баяд, Тухас, Тэнлиг, Төөлс, Тас
зэрэг Баягидаас нааших ойн иргэнийг эзэлж оруулаад хэргисийн тvмний ноёд,
мянганы ноёд ба ойн иргэний ноёдыг аваад ирсэнд тэд, Чингис хаанд цагаан
цонхрууд, цагаан морьд, хар булгануудаа бэлэглэж уулзав.
Ойрдын Худуга бэхийг урдаас угтан, тvмэн ойрдоо дагуулан элсэж ирэв гэж
соёрхож, тvvний хөвvvн Иналчид Чэчэйхэн охиноо өгөв. Иналчийн ах Төрэлчид
Зvчийн охин Олуйханыг өгөв. Алага-бэхи охиныг Онгуудад өгөв. Чингис хаан,
Зvчийг соёрхож өгvvлрvvн: "Хөвvvдийн минь ахмад чи, гэртээс анх гараад мөр
сайтай явж хvрсэн газарт хvн, морийг гарздаж зовоосонгvй, өлзийт ойн иргэнийг
оруулж ирэв, чи. Эдгээр иргэнийг чамд өгье" гэж зарлиг болов.
240. Бас Борохул ноёныг хорь тvмд (хорь буриад) иргэнийг эзлvvлэхээр явуулав.
Хорь тvмд иргэний ноён Дайдухул сохрыг vхсэний хойно тvvний гэргий Ботохой
тарган хорь тvмдийг захирч байжээ. Борохул ноён, тэнд очоод гурван хvнийг
дагуулан их цэргийн тэргvvн vд оройг ойлгоход бэрх ойн дотор нарийн харгуйгаар
явж байтал хорь тvмдийн харуулын хvмvvс тэдний ард гарч зам боогоод Борохул
ноёныг барьж алжээ. Борохулыг хорь тvмдэд алагдсаныг сонсоод Чингис хаан маш
хилэгнэж өөрөө морилохыг завдвал, Боорчи Мухулай хоёул Чингис хааныг ятгаж
болиулав. Жич Дөрвэдийн Дөрбэй-Догшинд тушаасан нь: "Цэргийг чанга захирч
мөнх тэнгэрт залчирч, хорь тvмд иргэнийг эзлэхийг оролдогтун" гэж зарлиг болов.
Дөрбэй, цэргээ аваад урьд цэргийн явж, харуулын сахисан зам сvвээр цөөн цэргийг
явуулж сvр vзvvлж мэхлээд өөрөө олон цэргээ авч улаан бухын харгуйгаар урагш
давшив. Цэргийн аливаа хvний зvрх шантарвал жанчихын тулд хvн бvрд арван
саваа (торлог) vvрvvлж, эр бvрийг сvх, ооль, хөрөө цvvцээр зэвсэглvvлээд улаан
бухын явсан мөрөөр урагш давшиж, мөрт тохиолдсон модыг огтчин цавчуулж,
хөрөөдvvлж замыг цэвэрлээд, уулан дээр гараад, хуримлан суугаа тvмд иргэний
орой дээрээс довтлон оров.
241. Урьд Хорчи ноён, Худуга бэхи хоёр, хорь тvмдэд баригдаад Ботохой тарганы
тэнд байсан ажээ.
Хорчийн баригдсан учир нь: Хорь тvмдээс гоо сайхан хvvхэн гучийг шилж ав гэж
зарлиг болсонд Хорчи ноён, хорь тvмдээс хvvхнvvдийг авах гэж очтол, урьд
дагасан хорь тvмд иргэн дахин дайсан болж Хорчи ноёныг бариад авчээ. Хорчийг
тvмдэд баригдсаныг сонсоод Чингис хаан ойн иргэний байдлыг мэдэх хvн гэж
Худуга бэхийг илгээвэл, Худуга бэхи бас баригджээ. Хорь тvмдийг эзэлж дуусаад
Борохулын хvvр ясны тул зуун Тvмдийг тvvний гэр бvлд өгөв. Хорчид гучин
охиныг өгөв. Ботохой тарган хатныг Худуга бэхид өгөв.
242. Чингис хаан зарлиг болж, эх, хөвvvд, дvv нартаа иргэнийг хувааж өгсөн нь:
"Улсыг хураахад зовж зvдсэн эх минь биз. Хөвvvдийн минь ах Зvчи биз. Дvv нарын
минь бага Отчигин (отгон: галын хан, голомтын эзэн) биз" гээд эх Отчигин хоёрт
нэгэн тvмэн иргэн (тvмэн өрх)-ийг өгвөл эх чамлаж эс дуугарав. Зvчид есөн мянган
иргэнийг өгөв. Цагадайд найман мянган иргэнийг өгөв. Өгэдэйд таван мянган
иргэнийг өгөв. Толуйд таван мянган иргэнийг өгөв. Хасарт дөрвөн мянган иргэнийг
өгөв. Алчидайд хоёр мянган иргэнийг өгөв. Бэлгvтэйд нэгэн мянга таван зуун
иргэнийг өгөв. Авга Даридайг Хэрэйдтэй нийлж явсан гэж нvднээс далд болгоё
гэвэл, Боорчи Мухулай Шигихутуг гурав өгvvлрvvн: "Өөрийн голомтыг сөнөөх мэт,
өөрийн гэрийг эвдэх мэт болох бишvv. Сайн эцгийн чинь гэрээс болж vлдсэн ганц
авга чинь бишvv. Тvvнийг vгvй хийж яаж болно? Тvvний ухаж мэдсэнгvйг
уучилтугай. Сайн эцгийн чинь багын нутагт голомтондоо утаа гаргаж яваг" гэж
халуун сэтгэлээр ятгаж, хамраасаа утаа гартал хэлсэнд "За тийм болог" гэж сайн
эцгээ санаж, Боорчи Мухулай Шигихутуг гурвын vгэнд орж амарлив.
243. "Би, эх Отчигин хоёрт тvмэн иргэнийг өгөөд, Хvчv, Хөхөчv Жунсо, Аргасун
дөрвөн ноёдыг тушааж өгөв. Зvчид, Хунан Мvнхэvр Хэтэ гурвыг тушааж өгөв.
Цагадайд Харачар Мөнх Идухадай гурвыг тушааж өгөв". Бас Чингис хаан
өгvvлрvvн: "Цагадай хэцvv догшин авиртай тул Хөхө-чос, өглөө vдэш дэргэд нь
байж санаснаа хэлж зөвлөж байтугай"гэж зарлиг болов. Өгэдэйд Илугай Дэгэй
хоёрыгтушааж өгөв. Толуйд Жидай Бала хоёрыг тушааж өгөв. Хасарт Жибэгээг
тушааж өгөв. Алчидайд Чаурхайг тушааж өгөв.
244. Хонхотны Мэнлиг эцгийн хөвvvд долоо билээ. Долоон хөвvvний дундахь нь
Хөхөчv Дэв тэнгэр бөө бvлгээ. Тэр хонхотны долоон хөвvvд, Хасарыг бариад элбэж
жанчжээ. Хасар, долоон хонхотонд жагчигдав гэж Чингис хаанд сонсговол Чингис
хаан бусад хэрэгт хилэгнэж байсан цаг тул хилэнтэйгээр Хасарт өгvvлрvvн:
"Амьтанд дийлэгддэггvй хvн гэдэг биш билvv, чи? Яагаад дийлэгдэв?" гэвэл, Хасар
нулимс унагаж босоод гарав. Хасар гомдож, гурван өдөр ирсэнгvй. Тэр цагт Дэв
тэнгэр, Чингис хаанд өгvvлрvvн: "Мөнх тэнгэрийн сахиулс, нэгэн удаа Тэмvжин,
улсын эрхийг барина. Нэгэн удаа Хасар, улсын эрхийг барина гэж зөн мэдэгдэв.
Хасараас эс болгоомжилбол юу болохыг мэдэхгvй" гэсэнд, Чингис хаан мөн шөнө
морилж, Хасарыг барихаар одвол, Хvчv Хөхөчv хоёр, "Хасарыг барихаар одов" гэж
Өэлvн эхэд мэдээлэв. Өэлvн эх сэvх тэргэнд цагаан тэмээ хөллөөд шөнө турш явж,
наран ургах vеэр хvрч ирвэл, Чингис хаан, Хасарын ханцуйг уяж, малгай бvсий нь
аваад байцаан асууж байв.
Чингис хаан эхээ vзээд эмээн зайлав. Өэлvн эх уурлаж тэрэгнээс буумагц, Хасарын
ханцуйн хvлгийг өөрөө тайлж тавиад малгай, бvсий нь Хасарт өгөөд уур хилэнгээ
даран ядаж завилан суугаад хоёр хөхөө гаргаж, хоёр өвдөг дээрээ барьж өгvvлрvvн:
"Yvнийг харж байна уу? Хөхсөн хөх чинь энэ байна. Хавиргаа хадран хазагчид,
хvйгээ хvчирхэн таслагчид! Хасар яав! Тэмvжин энэ нэгэн хөхийн сvvг хөхөж барах
билээ. Хачиун Отчигин хоёул нэгэн хөхийн сvvг хөхөж vл барах билээ. Хасар бол
хоёр хөхийн минь сvvг дуустал хөхөж, цээжийг минь уужим болгож амарлиулдаг
билээ. Тийнхvv Тэмvжин цээжиндээ эрдэмтэй,
Хасар хав хvчтэй тул
Хатгалдан зайлагсдыг
Харвах сумын хvчээр
Хамж авчирдаг билээ.
Огшиж дутаагсдыг
Онох сумын хvчээр
Оруулан авчирдаг билээ.
Одоо дайсныг дарж төгсгөв гэж Хасарыг vзэн ядаж байна уу?" гэв. Эхийн уурыг
амарлиулаад Чингис хаан өгvvлрvvн: "Эхийг хилэгнэсэнд би айхын ихээр айж,
ичихийн ихээр ичив. Бид одоо ингэхээ болъё!" гэв. Эхдээ хэлэлгvй далдуур
Хасарын зарим иргэнийг булаан авч Хасарт нэгэн мянган дөрвөн зуун иргэнийг
vлдээв. Yvнийг Өэлvн эх мэдээд сэтгэлээ зовсоор хурдан хөгширчээ. Хасарт өгсөн
Жалайрын Жибэгэ тэндээс зайлж Баргужин оронд дутаав.
245. Тvvний хойно есөн хэлтэн (хамаг) улс, Дэв тэнгэрт хуралдан очсон ба Чингис
хааны агтны хорооноос ч олон хvн Дэв тэнгэрт очиж захирагдав. Бас Отчигин ноён
Тэмvгэ-гийн харъяат иргэн, Дэв тэнгэрт очжээ. Отчигин ноён, одсон иргэнээ
авчруулахаар Сохор нэрт элчийг илгээвэл, Дэв тэнгэр, элч Сохорт өгvvлрvvн:
"Отчигин та хоёр, их элч илгээдэг болжээ" гэж элч Сохорыг зодож, эмээлий нь
vvрvvлэн явган буцаажээ. Элч Сохорыг зодуулж явган ирсний маргааш Отчигин
ноён өөрөө Дэв тэнгэрийнд очиж өгvvлрvvн: "Элч Сохорыг илгээвэл зодоод явган
буцаажээ. Одоо би иргэнээ авахаар ирэв" гэвэл, долоон хонхотон, Отчигин ноёны
энд тэндээс хааж "Элч Сохорыг илгээдэг чинь зөв vv?" гэж барьж зодохыг
завдсанд, Отчигин ноён айж өгvvлрvvн: "Элч илгээсэн минь буруу болжээ" гэв.
Хонхотны долоон хөвvvд өгvvлрvvн: "Буруугаа мэдсэн бол наманчлан сөгд!" гэж
Отчигиныг Дэв тэнгэрийн хойноос сөгдvvлжээ. Тэгээд Отчигин ноён, иргэнээ авч
чадсангvй буцаж маргааш өглөө нь Чингис хааныг босоогvй, орон дотроо байхад
орж ирээд уйлан сөгдөж өгvvлрvvн: "Есөн хэлтэн иргэн, Дэв тэнгэрт чуулалдаж
байгаа vvнд, Дэв тэнгэрээс харъяат иргэнээ авахаар элч Сохорыг илгээв. Элч Сохор
зодуулж эмээлээ vvрч явган ирсэнд, би өөрөө очвол, долоон хонхотон, намайг энд
тэндээс хааж тулгаж бурууг хvлээлгэн наманчлуулав. Дэв тэнгэрийн хойноос
сөгдvvлэв" гээд уйлав. Чингис хааны vг хэлэхийн өмнө Бөртэ vжин, орон дотроос
өндийн сууж хөнжлийн захаар өвчvvгээ бvрхэж, Отчигины уйлахыг vзэж, нулимс
унагаж өгvvлрvvн: "Тэд хонхотон нар яасан хэцvv хvмvvс билээ? Урьд Хасарыг
бvслэн жанчсан. Одоо бас энэ Отчигиныг яагаад хойноосоо сөгдvvлэв?" Энэ ямар
ёс вэ? [чамайг бэлхэн амьд байхад А.то] Ойн нарс мэт олон сайхан дvv нарыг чинь
ингэж дарлаж байна.
Yvнээс хойш тэд
Yvл мэт биеийг чинь
Yгvй болж одвол
Yлсэн их улсы чинь
Yр хvvхдээр чинь мэдvvлэх vv?
Сvvлийн цагт тэд
Сvлд гэгээн биеийг чинь
Сvvдэр болж одвол
Сvрэг их улсы чинь
Сvйтгэхэд хvрэх бишvv.
Өндөр уулын нарс мэт
Өнөр сайхан дvv нарыг чинь
Өшин дарлагч тэд
Өсөж бойжиж амжаагvй
Өчvvхэн хэдэн хvvхдэд чинь
Өргөн улсыг мэдvvлэхгvй
Яасан хэцvv хонхотан нар билээ? Дvv нараа ингэж дарлахыг vзсээр байгаад зvгээр
өнгөрvvлэх vv, чи?" гээд Бөртэ vжин нулимс цувируулав. Бөртэ vжиний энэ vгийг
сонсоод Чингис хаан Отчигинд өгvvлрvvн: "Дэв тэнгэр одоо ирнэ. Өшөөгөө яаж
авахыг чи өөрөө мэд" гэв. Тагахад Отчигин босож нулимсаа арчиж гараад гурван
бөхийг бэлтгэж зогсоов. Удалгvй Мэнлиг эцэг, долоон хөвvvнээ дагуулан ирж
бvгдээр гэрт орж, Дэв тэнгэр, сөнгийн баруун этгээдэд суув. Отчигин, Дэв
тэнгэрийн дээлийн захаас барьж "Өчигдөр чи намайг наманчлуулсан билvv? Хvчээ
vзэлцье" гэж vvдэн тийш чирэв. Дэв тэнгэр, Отчигиныг эсэргvvцэж, тvvний
дээлийн захаас барив. Тэр хоёрын барилдахад Дэв тэнгэрийн малгай, голомтны
дээр унав. Мэнлиг эцэг унасан малгайг авч vнсээд өвөртөө хийв. Чингис хаан
өгvvлрvvн: "Гадагш гарч бөх хvчээ тэмцэлдэгтvн" гэв. Отчигин, Дэв тэнгэрийг
босго дээгvvр чирч гарахад урьд бэлтгэсэн гурван бөх угтаж, Дэв тэнгэрийг бариад
чирэлцэж нурууг хугалаад зvvн этгээдийн угсарсан хэрэгний vзvvрт орхив.
Отчигин орж өгvvлрvvн: "Дэв тэнгэр, намайг наманчлуулж байсан билээ. Одоо
хvчээ vзэлцье гэвэл, vл зөвшөөрч баширлан хэвтэж байна" гэвэл, Мэнлиг эцэг,
учрыг мэдэж нулимс цувируулан өгvvлрvvн:
"Уужим эх газрыг
Довын төдий байхад
Уулзаж нөхөрлөсөн билээ, би
Усан их мөрнийг
Горхийн төдий байхад
Учирч танилцсан билээ, би"
гэхэд хонхотны зургаан хөвvvд vvдийг хааж, голомтыг тойрон ханцуйгаа шамлаж
тvрэмгийлэхийг завдахад, Чингис хаан бачимдан шахагдаж, "Зайл. Гаръя" гээд
гэрээс гарвал, орчимд байсан хорчин торгууд нар ирж тойрон хамгаалав. Дэв
тэнгэрийг угсарсан тэрэгний адагт нурууг хугалаад орхисныг Чингис хаан vзэж
хойдуул (арын гэрvvд)-ээс нэгэн бор гэрийг авчруулж, Дэв тэнгэрийн дээр нь
бариулаад "Хөсгөө бэлтгэ! Нvvе" гээд тэндээс нvvв.
246. Дэв тэнгэрийг тавьсан гэрийн өрхийг бvтээж, vvдийг дарж хvнээр сахиулбал,
гуравдугаар шөнө vvр цайж байхад гэрийн өрх нээгдэж, Дэв тэнгэрийн бие vгvй
болжээ. Нягталж vзвэл vнэхээр тvvний хvvр алга байв. Чингис хаан өгvvлрvvн:
"Дэв тэнгэр, миний дvv нарт гар хөл хvрсэн ба миний дvv нарын хооронд оргvй хов
vг хэлсний тул тэнгэрийн таалалд эс нийлж, тvvний амь бие хоёулыг тэнгэр авч
одов" гэв. Чингис хаан, Мэнлиг эцгийг тэнд донгодож хэлсэн нь: "Та хөвvvдийнхээ
авир занг ятгахгvй тул тэд, бидэнтэй тэмцэх гээд Дэв тэнгэрийн толгойг алдав. Та
нарын ийм зан гаргахыг мэдсэн бол та нарыг хэдийн Жамуха Алтан, Хучар нарын
адил болгох билээ""гэж Мэнлиг эцгийг буруушаан донгодоод, жич "Өглөө хэлснээ
vдэш няцаж, vдэш хэлснээ өглөө няцаж явбал ичvvртэй бишvv. Урьд хэлснээ хатуу
барьж явбал дээр бишvv""гээд бас зарлиг болруун "Ааш авираа татаж явсан бол
Мэнлиг эцгийн урагтай хэн тэнцэх билээ""гэв. Дэв тэнгэрийг vгvй болсноос хойш
хонхотны хөвvvд номхров.
ХЯТАД, ТАНГУД, САРТАУЛ, БАГДАД БА ОРОСЫГ ЭЗЭЛСЭН НЬ
247. Тvvний хойно, Чингис хаан, хонин жил (1211) хятад иргэнийг эзлэхээр
морилов. Фужоу (Цагаан хэрмийн ойр байгаа одоогийн Хар балгас)-г авч [Чуулалт
хаалганаас баруун тийш байгаа] Yнэгэн даваагаар давж Сюнь-дэ фу (Да-тун фу-
гийн баруун хойно наяны газар байгаа)-г авч Зэв Хуйханаг баатар хоёрыг манлай
болгож илгээв. Цавчаал (Цюй-юн-гvан боомт)-д очиж Цавчаал давааны бэхлэлтийг
хvрээд Зэв өгvvлрvvн: "Дайсныг өдөж бэхлэлтээс гаргаад байлдъя" гээд цэргээ
ухруулав. Зэвийн цэрэг ухрахыг vзээд "Нэхэж байлдъя" гэж Хятадын цэргvvд
уулыг бvрхэж, хөндийг дvvрэн нэхэж, Сюнь-дэ-фу-гийн хошууг хvрмэгч Зэв гэдрэг
эргэж довтлоод нэхэж ирсэн дайсны цэргийг сөнөөж дарав. Чингис хаан, гол цэргээ
авч дарцаагаар хvрч ирээд хятадыг хөөж хархятад, зvрчид, жvйний шилдэг баатар
цэргvvдийг дарж, Цавчаалыг хvртэл хятадын цэргийг хиартал хядав. Цавчаалын
хаалгыг Зэв эзэлж уулыг давав. Чингис хаан, Шар тээгт буув. Жунду (Алтан улсын
дундад нийслэл бөгөөд одоогийн Бэйжин) хотыг эзлэх ба бусад олон хот балгасыг
эзлvvлэхээр цэрэг явуулав. Зэвийг Дvн чан (Алтан улсын зvvн нийслэл, одоогийн
Ляо ян) хотыг эзлvvлэхээр илгээв. Зэв, Дvн чан балгасанд хvрээд шууд эзэлж
барахгvй буцаж зургаан хоногийн газар яваад гэнэт эргэж, хөтөлгөө морьтой
цэргийг шөнө турш давхиулж, Дvн чаныг санамсаргvй байхад нь дайран эзэлжээ.
248. Зэв, Дvн чан хотыг авч харьж ирээд Чингис хаанд нийлэв. Жунду хотыг бvслэн
байлдаж байхад Алтан хааны их ноён Вангин чансан, Алтан хаанд дуртгаж хэлсэн
нь: "Тэнгэр газрын заяасан цаг, их суурин шилжих цагт хvрэв vv? Монголчууд маш
хvчтэй болж ирээд бидний эрэлхэг шилдэг хар хятад, зvрчид, жvйний эрхэм
цэргvvдийг бvрэлгэн хяджээ. Бас итгэлтэй бат Цавчаал боомтыг булаан авчээ. Одоо
бид бас цэргvvдийг дайчлан мордуулж болох боловч тэд, монголчуудад дахин
дарагдвал өөрсдийн хот балгасанд бутран тарж дахин хуралдуулах аргагvй
болохоос гадна, бидэнд итгэхгvй болж урваж дайсагнахад хvрнэ. Алтан хаан
соёрхвол, Монголын хаанд энэ хир элсэн найрамдъя. Найрамдаад буцвал тэдний
буцсан хойн, жич өөр саналаа гаргаж зөвлөе. Моголын цэрэг, агт эндэх газрын
халуунд тэсэж ядаж байна гэнэ. Хаанд нь хvvхэн өгье. Цэрэг, дарга нарт нь алт
мөнгө, эд уурсыг гаргаж өгье. Энэ аргад орох эсэхийг яаж мэдэх вэ?" гэж дуртган
хэлсэнд Алтан хаан, Вангин чансангийн энэ vгийг зөвшөөж, энэ ёсоор гvйцэтгэе
гэж найрамдан, Чингис хаанд гvнж охиныг илгээж алт мөнгө, уурс эд таваарыг
Жунду-гээс гаргаж цэргийн хvмvvст даах хирээр өгч, Чингис хаанд тусгайлан
Вангин чансанг элч болгож илгээв. Тэдний элсэн дагаж найрамдъя гэснийг Чингис
хаан зөвшөөж, олон хотыг эзлэхээр байлдаж байсан цэргvvдийг гэдрэг татаж
ирvvлэв. Вангин чансан, Можоу-фужоу нэрт хошууг хvртэл Чингис хааныг vдэж
гаргаад харив. Эд уурсыг манай цэргvvд өргөж даахуйц ачиж, хив торгоор ачаагаа
татаж явав.
249. Тэндээс Чингис хаан, Хашин иргэнийг зорив. (Тангуд буюу Си сиагийн хан,
Монголын дотор Хашин хан гэж алдаршжээ) Хvрч очвол, Хашин улсын Бурхан
(эзэн) дагаар орж, "Баруун гар чинь болж хvчээ өгье" гэж Чага нэртэй охиноо
Чингис хаанд авчирч өгөв. Бас Бурхан өгvvлрvvн: "Чингис хааны нэр алдрыг
сонсож айн биширч байв бид. Одоо сvлдэт биеий чинь хvрч ирсэнд сvрдэн их айж
байна. Айн сvрдсэн манай Тангуд улс баруун гар чинь болж хvчээ өгье" гэв. "Хvчээ
өгөхдөө бид,
Байсан газартаа
Байран нутагладаг
Шавар хотдоо
Шавалдан суудаг
Хvмvvс тул
Хурдан аянд
Тvргэн хөдөлж чадахгvй
Хурц дайнд
Даруй мордож амжихгvй.
Хаан Чингис соёрхвол
Хамаг Тангуд улс
Өндөр дэрснийнөмөрт
Өсгөсөн олон тэмээгээ
Өргөл болгож тусалъя
Өөрийн гараар нэхсэн
Өрмөг бөс эдээ
Бэлэг болгож өгье.
Арга чадлаар сургасан
Анч шонхор шувуудын
Аль сайныг хvргэе"
гэж өчив. Тэр хэлсэн vгэндээ хvрч, тангуд иргэнээс тэмээ татварлаж тууж
барагдахгvй болон тэмээ авчирч өгөв.
250. Чингис хаан, энэ удаагийн явдалд Хятад улсын Алтан хааныг дагаар оруулж,
их эд уурс аваад, Хашин (Тангуд) улсын Бурханыг элсvvлж, олон тэмээг авав.
Тийнхvv Чингис хаан, тэр хонин жил морилоод хятад иргэний Ахутай нэртэй
Алтан хааныг элсvvлж, тангуд иргэний Илаху Бурханыг элсvvлэн харьж Саарь
хээрт буув.
251. Бас тvvний хойно, Жэv гуан (буюу Сvн улсын Жэv хаан)-д найрамдахаар
илгээсэн Жубхан тэргvvтэн олон элчийг Хятадын Алтан хаан алсан тул, Чингис
хаан нохой жил (1214) Хятадтай байлдахаар дахин мордов. "Бидэнтэй найрамдсан
байтал, Жэv гуанд илгээсэн элчийг яагаад нөгчөөсөн билээ?" гэж байлдахаар
мордоод Чингис хаан, Дvн гуан боомтыг чиглэж, Зэвийг Цавчаалын чигээр
байлдуулав. Чингис хааныг Дvн гvан боомтыг эзлэхээр явав гэж Алтан хаан мэдэж,
Илэ, Хада, Хөвэгэтvр гурваар цэргээ захируулж, бас нэмэлт хvч болгож, Улаан-
дэгэлэнг магнайд явуулаад Дvн гvан боомтыг бэхэлж, давааг бvv давуулагтун! гэж
Илэ Хада Хөвэгэтvр гурвын цэргийг хурдлуулан илгээв. Чингис хаан, Дvн гvан
боомтыг хvрвэл Хятадын цэргvvд уулыг бvрхэж, хөндийг бялхаж байна. Чингис
хаан, Илэ, Хада, Хөвэгэтvр гуравтай байлдаж, Илэ, Хада нарыг ухруулав. Толуй,
Чигу хvргэн хоёр, хөндлөнгөөс довтолж, Улаан-дэгэлэнг няцаан дараад Илэ Хада
нарыг цэргийн хажуугаас цохиж, хятадыг зомгол болтол хядав. Хятадын цэргvvд
хядагдан барагдав гэж Алтан хаан мэдэж, Жунду балгаснаас зайлан дутааж Нанжин
(Алтан улсын өмнөд нийслэл бөгөөд Бянь лян хот, одоогийн Хэ нань мужийн Кай
фин фу) хотод очиж суув. Yлдсэн цэрэг нь өлсөж vхэцгээсэн ба өөр зуураа алалцаж,
хvний махыг идэлцжээ. Толуй, Чигу хvргэн хоёрыг сайн байлдав гэж Чингис хаан
ихэд сайшаав.
252. Чингис хаан, Хэ-си-вv-д буугаад дараа нь Жундугийн Шар хээрт буув. Зэв,
Цавчаал боомтын хаалгыг эвдэж, тэндээс цэрэг хөдөлгөж Чингис хаанд ирж нийлэв.
Алтан хаан, Жундугээс зайлахдаа Жунду хотод Хада нэрт ноёныг лv шоу гэдэг
сайд болгож орхисон ажээ. Чингис хаан, Жунду балгасны алт, мөнгө, эд уурс, юмыг
тоолуулахаар Yнгvр буурч, Архай Хасар, Шигихутуг гурвыг илгээв. Энэ гурвын
очиход Хада ноён угтаж, алттай хээтэй эд уурсыг барьж хот дотроос гарч уулзав.
Хада-д Шигихутуг өгvvлрvvн: "Урьд энэ Жунду хот ба Жундугийн эд юм Алтан
хааных байв. Одоо Жунду, Чингис хааных болов. Чингис хааны эд уурсыг чи
яагаад далдуур хулгайлан авчирч өгч байна? Yvнийг би авахгvй" гэж Шигихутуг эс
авав. Yнгvр буурч, Архай Хасар хоёр авав. Энэ гурав, Жундугийн юмыг тоолж
ирэв. Тэнд Чингис хаан, Yнгvр, Архай, Шигихутуг гурваас "Хада юу өгөв?" гэж
асуувал Шигихутуг өгvvлрvvн: "Алттай, хээтэй уурсыг авчирч өгөв. Миний хэлсэн
нь: "Урьд энэ Жунду, Алтан хааных байв. Одоо Чингис хааных болов. Хада чи,
Чингис хааны эд юмыг далдуур хулгайлж яахин өгнө?" гэж би эс авав. Yнгvр Архай
хоёр, өгсний нь авлаа" гэв. Тэгэхэд Чингис хаан, Yнгvр Архай хоёрыг маш
буруушаан донгодов. Шигихутугийг "Чи их ёсыг сэтгэжээ" гэж маш сайшаан
соёрхож, "Чи миний vзэх нvд, сонсох чих бишvv" гэж зарлиг болов.
253. Алтан хаан, Нанжин (өмнөд нийслэл) орж өөрөө найрамдъя гэж мөргөж, Тэнгэр
нэрт хөвvvнээ зуун нөхөдтэйгөөр Чингис хаанд шадар цэрэг болтугай! гэж илгээв.
Чингис хаан, тэдний найрамдъя гэснийг зөвшөөрч "Буцъя" гэж өөрөө Цавчаал
боомтыг дайран буцах гэж Хасарт зvvн гарын цэргийг захируулан, далайн
хөвөөгөөр хижин явж, Бэйгин гэдэг хойд нийслэл (Данин балгас)-д буугаад тэр
хотыг дагуулж тvvнээс цааш Зvрчидийн Фухану-г дайран одож, хэрэв Фухану
(одоогийн Өвөр Монголын зvvн хэсэг) байлдахыг сэтгэвэл байлдагтун! Элсэж
орвол тvvний хязгаарын хотуудыг дайран Ула-нау мөрнийг огтлон одож, Таурын
голыг өгсөж, Хянганы давааг давж, Их аураг ордонд нийлэн иртvгэй! гэж илгээв.
Хасартай Жорчидай, Алчи, Толун чэрби гурван ноёныг илгээлцэв. Хасар Бэйжин
хотыг оруулж, Зvрчидийн Фухану-г дагаар оруулж, мөрт тохиолдсон хотуудыг
эзлээд Таур голыг өгсөн давааг давж, Чингисийн уул ордонд бууж ирэв.
254. Тvvний хойно Чингис хааны, сартаул иргэнд явуулсан Ухуна тэргvvтэн зуун
элч алагдсанд, Чингис хаан өгvvлрvvн: "Алтан аргамжаа сартаул иргэнээр
таслуулаад зvгээр орхиж болох уу? Ухуна тэргvvтэй зуун элчийн өшлийг өшиж,
хяслыг хясаж, сартаул (Дундад Азийн Туркестан) улстай байлдъя" гэж мордоход
Есvй хатан Чингис хаанд дуртган өчсөн нь: "Хаан
Өндөр давааг давж
Өргөн мөрнийг гэтэлж
Урт аянд морилохдоо
Улс иргэнээ захирахыг
Урьдал болгож сэтгэнэ.
Төрсөн бие тvлбэрэх
Тvмэн амьтны хуулийг
Төгс ухаандаа санаасай
Уулс мэт бие чинь
Нурж одвол
Улс олон Монголы чинь
Хэн захирах юм бэ?
Тулгуур мэт бие чинь
Туйвж одвол
Туг их сvлдий чинь
Хэн өргөх юм бэ?
Төрсөн дөрвөн хvvгээс чинь
Төр барих нь хэн бэ?
Хан хөвvvд дvv нар
Харц олон ард ба
Хатад бид бvхэнд
Хариу айлдах эсэхийг
Хааны зарлиг мэдтvгэй"
гэж өчвөл,
Чингис хаан зарлиг болруун: "Хатан хvн боловч Есvйн хэлсэн vг зөвөөс зөв! Дvv
нар хөвvvд, Боорчи, Мухулай та нарын алин ч энэ vгийг дуртгасангvй. Би, өвгөдийн
хойноос одохгvй мэт өөрөө мартсан ажээ. Yхэл надаас тойрох мэт vнэхээр тvvнийг
санасангvй" гээд, "Хөвvvдийн ах Зvчи мөн. Юу хэлнэ? Чи хэл!" гэв. Зvчийг vг
хэлэхийн урьд Цагадай өгvvлрvvн: "Зvчийг vг хэл гээд Зvчийг юунд томилох гэж
байна? Энэ мэргидийн орхидост бид захирагдах гэж vv?" гэсэнд, (Бөртэ хатан,
мэргидэд олзлогдож байгаад жирэмсэн болж ирсэн учраас тэгж хэлсэнд) Зvчи
босоод Цагадайн энгэрээс шvvрэн барьж өгvvлрvvн: "Хаан эцэг, намайг гадуурхаж
vзээгvй байхад чи намайг яагаад ялгаж байна? Чи надаас ямар эрдэм чадлаар илvv
вэ? Чи ганц догшин омгоороо илvv биз. Харвалцаад чамд гартвал эрхийгээ огтолж
хаясугай! Барилдаад чамд ялагдвал унасан газраас бvv боссугай! Хаан эцгийн
зарлиг мэдтvгэй!" гэв. Зvчи Цагадай хоёр энгэрээсээ барилцаад Зvчийн гараас
Боорчи татаж, Цагадайн гараас Мухулай татаж байхад, Чингис хаан дуугvй сууж
байв. Хөхөчос зvvн этгээдэд байж өгvvлрvvн: "Цагадай чи юунд яарав? Хаан эцэг
чинь, хөвvvдийн дотроос чамд итгэж байсан билээ. Та нарыг төрөхийн урьд
Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгvй
Олзлон булаалдаж байв.
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгvй
Хөнөөлдөн тэмцэж байв.
Эргэлзэн бодох чөлөөгvй
Элбэлдэн зvтгэж явав
Ухран дутаах газаргvй
Урагшлан байлдаж явав.
Амар жаргах аргагvй
Алалдан тэмцэж явав
Хатан сайхан эхийнхээ
Халуун элгийг хөргөж
Хайрт зvрхийг гомтгож
Тос шиг санааг царцуулж
Сvv шиг сэтгэлийг ээдvvлэх
Чалчаа муу vгийг
Цагадай чи хэллээ.
Бvлээн элэг нэгтэй
Бөртэ хатны хvvхэд бишvv
Халуун элэг нэгтэй
Хамт төрсөн хvvхэд бишvv.
Зvрхний хайрт эхийн
Зvртгэсэн ачийг мартаж
Зvйгvй vгээр гомтговол
Гэвшивч нэгэнт хожидно.
Хэвэлдээ тээсэн эхийн
Хэтэрхий ачийг мартаж
Хэдэр vгээр гомтговол
Хэзээ ч баясгаж чадахгvй.
Хаан богд эцэг чинь
Хамаг улсыг байгуулахдаа
Хар толгойгоо хайрлахгvй
Халуун цусаа гамнахгvй
Хамхих нvдээ ирмэхгvй
Гарын ханцуйг дэрлэж
Гадаад хормойгоо дэвсэж
Шvлсний хөөсөөр ундалж
Шvдний махаар хооллож
Магнайн хөлсийг гоожтол
Мацаж чармайж явахад
Улны хөлсийг урстал
Улсаа хурааж явахад
Хайрт хатан эх чинь
Хамт зовж явжээ.
Оюун төгөлдөр эх чинь
Оёдолт дээлээ огшуулж
Оготор хормойгоо шууж
Хvvхдээ өсгөхийн тул
Хvч чадлаа шавхаж
Залгих хоолны шимтэйг
Заяасан хvvхдэдээ өгч
Уух ундны дээжийг
Урьдаар та нарт өгч
Өсөх vрээ тэжээж
Өлсөж ядарч явлаа.
Эгмээс чинь татаж
Эрийн зэрэгт хvргэсэн
Эрхэм ачийг санацгаа
Хvзvvнээс чинь татаж
Хvний зэрэг болгосон
Хvндэт ачийг бодоцгоо.
Бохиры чинь арилгаж
Борвий чинь тэнийлгэж
Эрийн зэрэгт оруулж
Эмээлийн дөрөөнд хvргээд
Энхрий хөвvvд та нарын
Эрхэм сайныг vзье гэж
Эх чинь одоо бодож байна.
Наран шиг гэгээн ухаант
Навч шиг дэлгэр сэтгэлт
Сайн хатан эхийнхээ
Санааг бvv гомдуул!" гэв
255. Тэндээс Чингис хаан өгvvлрvvн: "Зvчийг тэгж хэлж яаж болно? Хөвvvдийн
минь ахмад Зvчи бишvv? Хожим тэгж бvv хэлтvгэй" гэж зарлиг болов. Энэ vгэнд
Цагадай мөшилзөж өгvvлрvvн: "Зvчийн хvч эрдмийг басамжлахгvй.
Амаар алсныг
Ачиж болдоггvй
Yгээр vхvvлснийг
Өвчиж болдоггvй.
Аавын хөвvvдийн ахмад нь
Зvчи бид хоёр биз.
Хаан эцэгтээ
Хавсарч хvчээ өгье
Далдиран зайлсан этгээдийг
Тас цавчиж шийтгэе.
Салж саатсан этгээдийг
Салбартал цавчиж байя
Өгэдэй өршөөлтэй тул
Өргөмжлөхөд болно.
Хаан эцгийн дэргэд
Хамт ойр байлгаж
Бараат их малгайг
Бариулан мэдvvлж болно
гэв. Энэ vгэнд Чингис хаан өгvvлрvvн: "Зvчи юу хэлэхээ хэлэгтvн!" гэв. Зvчи
өгvvлрvvн: "Цагадайн хэлсэн ёсоор Цагадай бид хоёр хавсарч хvчээ өгье. Өгэдэйг
өргөмжилье!" гэв. Чингис хаан зарлиг болруун: "Хавсрах нь юу вэ? Эх дэлхий аугаа
бөгөөд ус мөрөн олон бий. Харь улсыг эзлvvлэн тус тус салгая. Өөр өөрийн нутгийг
өргөтгөж яваарай. Харин Зvчи Цагадай та хоёр, хэлсэн vгэндээ хvрч, ардын
инээдэм, амьтны тоглоом болохгvй, эв найртай яваарай. Эрт цагт Алтан Хучар хоёр
энэ мэтээр vг барилдсан байтал, хэлсэн vгэндээ хvрсэнгvй, хэдэр зан гаргаад юу
болсныг та нар мэдэж байгаа биз. Одоо Алтан Хучар хоёрын харьяат нарыг та нарт
хувааж өгнө. Тэднийг vзэж цээрлэл болгож явагтун!" гээд Өгэдэй юу хэлэх вэ?
Хэлэгтvн!" гэв. Өгэдэй өгvvлрvvн: "Хаан эцэг соёрхож, vг хэлгэхэд би юугаа хэлэх
вэ? Чадахгvй гэж яаж хэлэх вэ? Чадахыг хичээе! Гагцхvv хойд vеийн хөвvvд ач нар
минь, өвсөнд ороовч vхэр тоож идэхгvй, өөхөнд хучивч нохой тоож идэхгvй юм
төрөөд хандгайг харваад оготныг онох болуузай. Би vvнээс өөр юуг хэлэх вэ?" гэв.
Энэ vгийг сонсоод Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэй ийм vгийг хэлэх бол
болжээ. Бас Толуй юу хэлэх вэ? Хэлэгтvн!" гэв. Толуй өгvvлрvvн: "Би хаан эцгийн
нэрлэсэн ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлж, уриалах дуунд
нь уухай болж, унах моринд нь ташуур болж, холын аянд явалцаж, ойрындайнд
оролцож тусалъя" гэж хэлбэл, Чингис хаан зөвшөөн зарлиг болруун: "Хасарыг
тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил. Алчидайг тvvний vр хvvхдийн нэг нь
залгамжил! Отчигиныг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил! Бэлгvтэйг тvvний vр
хvvхдийн нэг нь залгамжил! Бэлгvтэйг тvvний vр хvvхдийн нэг нь залгамжил!
Тэрчлэн намайг миний vр хvvхдийн нэг нь залгамжилж, миний зарлигийг
өөрчлөхгvй, задлахгvй, осолдохгvй, алдахгvй баримталж явтугай! Өгэдэйн vр
хvvхэд өвсөнд ороовч vхэр тоож идэхгvй, өөхөнд хучивч нохой тоож идэхгvй юм
төрвөл, миний ураг төрлийн дотор нэг хөвvvн нь сайн төрөх vгvй юу?" гэж зарлиг
болов.
256. Чингис хаан (баруун зvг) байлдаанд мордоод, Тангуд улсын Бурханд элч
явуулж хэлvvлсэн нь: "Баруун гар чинь болъё гэж чи хэлсэн бишvv? Сараул улсад
алтан аргамжаа тасдуулаад би хариу авахаар мордов. Баруун гар болж морил!" гэж
илгээвэл, Бурханыг vг хэлэхийн урьд Аша хамбу өгvvлрvvн: "Хvч хvрэхгvй бол
хаан юунд болов?" гээд туслах цэрэг өгсөнгvй омогтой их vг хэлж элчийг буцаажээ.
Тэнд Чингис хаан өгvvлрvvн: "Аша хамбуд яаж ингэж хэлэгдэх билээ? Урьдаар
тэдэнтэй очиж байлдвал зохилтой бишvv? Гэвч өөр хvнд зорьж байгаа цаг тул энэ
удаа болъё. Мөнх тэнгэрт ивээгдэж алтан жолоогоо бат татаж ирвэл, тэр цагт магад
болтугай!" гэжээ.
257. Туулай жил (1219), Чингис хаан, хатнаас Хулан хатныг авч, дvv нараас
Отчигин ноёныг их ордондоо vлдээгээд Арайн даваагаар давж, Сартаул улстай
байлдахаар морилов. Зэвийг магнайд илгээв. Зэвийн дараа гэзэгт Сvбээдэйг илгээв.
Сvбээдэйн гэзэгт Тогочарыг илгээв. Энэ гурвыг илгээхдээ тушаасан нь:"Султан
хааны нутгийн гадуур явж цаана нь гараад биднийг очиход хамтарч нийлтvгэй!"
гэв. Зэв яваад хан Мэлигийн балгасуудыг огт тvйвээлгvй гадуур нь гарч одов.
Тvvний хойноос Сvбээдэй мөн ёсоор тvйвээлгvй явж өнгөрөв. Тvvний хойноос
Тогочар явахдаа хан Мэлигийн хязгаарын хотуудыг дээрэмдэн, тариачдыг
олзолжээ. Хан Мэлиг хотуудаа сvйтгvvлэв гэж дутаан хөдөлж, Жалалдин султантай
нийлж, Чингис хааны эсрэг байлдав. Чингис хааны урьд Шигихутуг манлайлан
явав. Жалалдин султан, хан Мэлиг хоёр, Шигихутугтай байлдаж, Чингис хаанд
хvртэл хөөн ирэхэд Зэв, Сvбээдэй, Тогочар гурвуул, Жалалдин султан, хан Мэлиг
хоёрын хойноос нэхэн байлдаж, тэднийг дарж хядаад Бухар, Сэмисгяб, Отрар
хотын алинд нь ч оруулалгvйгээр хөөж байлдсаар Шин мөрнийг хvргэвэл
сартаулын цэрэг Шин (Инд) мөрөнд харайн орж, олонх нь живж vхэв. Жалалдин
султан хан Мэлиг хоёр амь хоргодохын тул Шин мөрнийг өгсөн дутаав. Чингис
хаан, Шин мөрний өөд явж Батхэсэнг дайран одож, Эх горхи, Гvvн горхинд хvрч
Баруан хээрт буув. Жалалдин султан, хан Мэлиг хоёрыг нэхvvлэхээр Жалайрын
Балааг илгээв. Чингис хаан, Зэв Сvбээдэй хооёрыг маш сайшаан өгvvлрvvн: "Зэв
чиний нэр Зургаадай билээ. Тайчуудаас ирж Зэв нэртэй болов" гээд Тогочар, хан
Мэлигийн хязгаарын хотуудыг өөрийн дураар сvйтгэж, хан Мэлигийг дайсан
болгов. Цээрлэл болгож тvvнийг алъя гэж хэлсэн боловч, дараа алахаа байж маш
буруушаан зэмлэж, цэрэг захирах эрхийг хасав.
258. Тэр Баруан хээрээс Чингис хаан өөрөө буцаж, Зvчи, Цагадай, Өгэдэй гурван
хөвvvнээ баруун гарын цэргийг захирч, Аму мөрнийг гэтлэн Өргнэчи (Гурганачи)
хотыг хvрэгтvн гэж явуулав. Толуйг Иру, Исэбvр тэргvvтэн олон хотыг эзлvvлэхээр
илгээв. Чингис хаан өөрөө Отрар хотод буув. Зvчи, Чагадай, Өгэдэй гурван хөвvvн
очоод гэдрэг лавласан нь: "Цэрэг бvрдэв. Өргнэчи хотыг хvрэв. Бид хэнийхээ vгийг
дагаж явах вэ?" гэж өчиж илгээвэл, Чингис хаан зарлиг болруун: "Өгэдэйн vгээр
явтугай" гэж илгээв.
259. Тэндээс Чингис хаан, Отрар хотод буугаад бас хөдөлж, Сэмисгяб хотод буув.
Семисгяб хотоос хөдөлж, Бухар хотод буув. Тэнд Чингис хаан, Бала ноёныг хvлээж,
Алтан горхины нуруунд Султан хааны зусланд зусаж, Толуйд элч илгээж
хэлvvлсэн нь: "Зуны халуун болов. Цэргээ амсхийж буулга. Чи бидэнд ирж нийл!
Гэж илгээв. Толуй, Иру, Исэбvр хотыг аваад Систэн хотыг эвдэж, Чvхчэрэн хотыг
эвдэж байхад элч хvрч очив. Толуй, Чvхчэрэн хотыг эвдээд буцаж ирээд Чингис
хаанд нийлэв.
260. Зvчи, Цагадай, Өгэдэй гурван хөвvvн, Өргнэчи хотод орж гурвуул олон хот ба
иргэнийг хувааж аваад Чингис хаанд хувь гаргаж өгсөнгvй. Гурван хөвvvн буцаж
ирвэл Чингис хаан, Зvчи, Цагадай, Өгэдэй гурван хөвvvнд уурлаж, гурван өдөр эс
уулзав. Тэгэхэд Боорчи, Мухулай, Шигихутуг гурав өгvvлрvvн: "Тэмцэн мэлзэж
байсан Сартаул улсын султаныг доройтуулж, хот ба иргэнийг нь авлаа, бид.
Хуваагдаж автах Өргнэчи хот хувааж авах хөвvvд бvгд Чингис хааных билээ.
Тэнгэр газарт хvч нэмэгдэж, сартаул иргэнийг ингэж доройтуулсанд олон бид,
цэрэг морь чинь бvгдээр баясаж бахдаж байна. Хаан юунд ингэж хилэгнэв? Хөвvvд
нэгэнт буруугаа мэдээд айж байна. Хойшид сургаал болтугай! Хөвvvдийн авир
алгасангуй болуузай. Хаан соёрхвол, хөвvvдийг уулзулж болох уу?" гэж өчвөл,
Чингис хаан тайтгарч Зvчи, Цагадай, Өгэдэй гурван хөвvvнийг уулзуулж донгодож,
өвгөдийн vгийг өв болгож, хуучин vгийг хууль болгож, байсан газар нь тогтож
ядтал, магнайн хөлсийг арчиж ядтал зэмлэж буруушааж байхад Хонхай, Хонтахар,
Чормаган энэ гурван хорчин, Чингис хаанд өчрvvн: "Гөрөөнд сая гарч байгаа залуу
харцага мэт, хөвvvдийн зоригийг шантруулан энэ мэтээр яаж донгодож болох вэ?
Хөвvvд айж сэтгэл алгасангvй болуузай. Ургах нарнаас шингэх наранд хvртэл
дайсан иргэн олон байна. Бидний тvвд нохдыг (зуудаг нохдыг) тухирч явуулбал,
дайсан улсыг бид дарж, тэнгэр газрын өмгөөр хvчээ нэмэгдvvлж, алт, мөнгө, эд уурс
эл бvхий юмыг чамд авчирч өгье! Аль улсад явуулах вэ гэвэл, Багдад иргэний
Халиф султан гэж бий гэнэ. (Багдад бол Энэтхэг ба Иранаас баруун тийш, Тигер
мөрний хөвөөн дээр байгаа их хот мөн). Тvvнийг эзлэхээр бид аялан явъя!" гэж
өчвөл энэ vгийг шvvмжлэн бодож, Чингис хааны хилэн тайтгарч зөвшөөрөөд
Хонхай, Хонтахар, Чормаган гурван хорчинг соёрхож, Адаргины Хонхай,
Долонгирын Хонтахар хоёрыг "Миний дэргэд байтугай!" гэж нөгөө Yдгэгийн
Чормаганыг Багдад улсын Халиф султанд аялуулав.
261. Бас индус (энэтхэг) иргэн, багдад иргэн хоёрын завсарт байгаа Ару-Мару
Мадсаары улсын Абту хотыг эзлэхээр Дөрвэдийн Дөрбэй догшиныг аялуулав.
262. Бас Сvбээдэй баатрыг умар зvгийн Ханлин, Хипчак, Бажигид, Орос, Мажар,
Асу, Сасу, Чэркэс, Кэшимир, Болар буюу болгар, Лала эдгээр арван нэгэн
аймагхарь улсыг хvртэл Ижил (Волга), Яик (Урал гол) мөрнийг гэтлvvлэн, Кивамен
(Кивамен буюу Киев), Хэрмэн хотуудыг хvртэл аялуулав.
263. Бас Сартаул улсыг эзэлж дуусаад Чингис хааны зарлигаар хот, хотод дарга
тавихад Өргнэчи хотоос Хоромши овогтой сартаул Ялавач, Масхуд гэдэгнэртэй
эцэг хөвvvн хоёр ирж, хот газрын ёс заншлын тухай Чингис хаантай ярилцав. Тэд,
хот газрын заншил ёсыг сайн мэдэх тул хөвvvн Хоромши Масхудыг монгол дарга
нарын хамт Бухар, Сэмисгяб, Өргнэчи, Удан, Хисгар, Уриан, Гусандарил тэргvvтэн
хотыг захируулаад эцэг Хормши Ялавачийг авчирч, Хятадын Жунду (Бэйжин)
хотыг захируулав. Ялавач, Масхуд нар хот суурин газрын журам ёсыг сайн мэдэх
тул Хятад улсыг захирах монгол дарга нарын дэргэд сартаул хvмvvсийг зөвлөгч
нараар томилов.
264. Чингис хаан, Сартаул улсад долоон жил яваад тэнд Жалайрын Бала ноёныг
хvлээж байхад Бала ноён Шин мөрнийг гэтэлж, Жалалдин султан, хан Мэлиг
хоёрыг Индус газар хvртэл нэхвэл Жалалдин султан, хан Мэлиг хоёр нэгэнт
завхсан тул Индусийн хязгаарын иргэдийг олзолж тоноод олон тэмээ, ямааг авч
буцаж иржээ. Тэндээс Чингис хаан, буцах замдаа Ирчис мөрөнд зусаж, долоодугаар
он тахиа жил (1225) -ийн намар Туул голын Хар шугуйд их ордоо засаж буув.
265. Тэр өвөл өвөлжиж, тангуд иргэнд морилъё гэж цэргээ шинээр тоолон бvртгэж,
нохой жил (1226)-ийн намар Чингис хаан, тангуд иргэнтэй байлдахаар мордов.
Хатдаас Есvй хатныг авч явав. Замын зуур өвөл, Арбухад олон хулан авлахад
Чингис хаан, зост (толбот) бор морийг унаж явав. Олон хулан дайрч ирэхэд зост
бор морь vргэж Чингис хааныг унагавал, хааны бие маш чилээрхэж Цоорха гэдэг
газар буув. Тэр шөнө хоноод өглөө Есvй хатан өгvvлрvvн: "Хөвvvд ноёд
хэлэлцэгтvн! Хааны бие шөнө их халуурч хонов" гэв. Хөвvvд ноёд хуралдсанд
Хонхотны Толун чэрби өгvvлрvvн: "Тангуд иргэн, байсан газартаа байран
нутагладаг, шавар хотондоо шавалдан суудаг тул байран нутагладаг, шавар
хотондоо шавалдан суудаг тул байран нутаг, шавар хотоо хаяж тэд хаана очих вэ?
Бид буцаж, хааны биеийг сайжруулан, жич дахин байлдахаар мордъё!" гэвэл,
хөвvvд ноёд цөмөөр тэр vгийг зөвшөөрч, Чингис хаанд айлтгавал Чингис хаан
өгvvлрvvн: "Тангуд иргэн биднийг зvрх шантарч буцав гэх болно. Бид элч илгээж,
мөн элчийг иртэл, энд Цоорхад биеэ сувилж байгаад Тангудын хэлэх vгийг сонсож
буцвал болно" гэж элчийг томилоод дуу бариулж (албан бичиг нь их төлөв шvлэг
бөгөөд цээжлэвч амархан тул дуу гэж нэрлэсэн) хэлvvлсэн нь: "Урьд тангуд иргэн
баруун гар болж тусалъя! гэж Бурхан чи хэлсэн билээ. Чиний тэр vгийн ёсоор бид
сартаул иргэнийг эрхэндээ оруулахаар мордохдоо чамд мэдэгдвэл, Бурхан чи
хэлсэн vгэндээ хvрсэнгvй, цэрэг ч өгсөнгvй, харин их vгээр дайрсан билээ. Тэр vед
бид өөр улсад зорьсон тул дараа учраа ололцъё гэж сартаул иргэнд морилж, мөнх
тэнгэрт ивээгдэж, сартаул иргэнийг эрхэндээ оруулж, одоо Бурхан чамтай учраа
ололцъё гэж ирэв" гэж илгээвэл, Бурхан өгvvлрvvн: "Дайрамх муу vгийг би
хэлсэнгvй" гэв. Аша хамбу өгvvлрvvн: "Дайрах vгийг би хэлсэн. Одоо монголчууд
та нар байлдаж сураад байлдъя! гэвэл, миний бие Алаша нутагт тэрэм (ханат)
гэртэй, тэмээн ачаатай хvмvvс бий. Алаша-д аялж надад ирэгтvн! Тэнд байлдъя!
Алт, мөнгө уурс, таваар хэрэгтэй бол Яргай (Нин-ся), Эржиv (Ся-лян) хотод
ирэгvн!" гэж илгээжээ. Энэ vгийг Чингис хаанд сонсговол, Чингис хаан бие их
халуунтайгаар өгvvлрvvн: "За тэр бишvv. Тэд ийм их vг хэлж байхад бид яаж буцаж
болно? Yхэвч тэр их vгийг зvгээр орхихгvй. Мөнх тэнгэр чи мэд!" гэж Чингис хаан
Алашаг зорьж хvрээд Аша хамбутай байлдаж, Алаша-д бvсэлж Аша хамбыг барьж,
тvvний тэрэм гэртэй тэмээ ачаатай иргэнийг vнсэн товрог болтол талж сvйтгэв.
"Тангудын омогтой дуулгаргvйгий нь хядаж орж дагагсдыг манай цэргvvд дураар
барьж олзолж автугай!" гэж зарлиг болов.
266. Чингис хаан, Цаст ууланд зусаж, цэргээ явуулж, Аша хамбыг дагаж ууланд
дутаан бvгсэн тэрэм гэртэн, тэмээн ачаатан тангудыг хураан эзэлж авав. Тэндээс
Боорчи Мухулай хоёрт "Тангуд иргэнээс чадлын хэрээр автугай!" гэж соёрхоод
зарлиг болруун: "Боорчи Мухулай хоёрт хятад иргэнээс соёрхож эс өгсөн билээ.
Хятад иргэний жvйнийг та хоёр адил хувааж авагтун! Тэдний сайн эрсээр шувуугаа
бариулж дагуулж явагтун! Сайхан хvvхнээр нь эхнэрvvдийнхээ хормойг засуулж
явагтун! Хятад иргэний Алтан хааны итгэлт янагууд нь Монголын өвөг эцгийг
хорлосон Хар хятадын жvйн байсан билээ. Одоо миний итгэлт янаг нөхөд Боорчи
Мухулай та хоёр бишvv !" гэж зарлиг болов.
267. Чингис хаан, Цаст уулнаас хөдөлж, Яргай хотод бууж, Яргай хотоос хөдөлж,
Тvрэмгий (Лин-жоу) хотыг эвдэж байхад Бурхан, Чингис хаантай уулзахаар ирэв.
Тэнд Бурхан, уулзаж алтан сvм тэргvvтэн алтан мөнгөн аяга сав есөн ес, хөвvvд
охид есөн ёс, морь, тэмээ есөн ёс, элдэв зvйлс тус бvр есөн есийг бэлэглэн уулзахад
Бурханыг vvдний гадна бараалхуулав. Тэр уулзах vед Чингис хааны дотор муухай
болов. Тvvнээс хойш гуравдугаар өдөр Чингис хаан зарлиг болж, Илаху Бурханд
шударга нэрийг өгч, Илаху бурхан шударгыг ирvvлээд Чингис хаан, Илаху-г Толун
чэрби гардаж нөгчөөтvгэй! Гэж зарлиг болов. Толун чэрби, Илаху-г гардаж
танилгавгэж айлтгавал, Чингис хаан зарлиг болруун: "Тангуд улстай учраа ололцох
гэж ирэх замд Арбухад хулан авлаж өвдсөн биеий минь анаая гэж амь биеий минь
хайрлаж vг дуртгасан Толун чи мөн биз. Дайсан хvний хорт vгэнд хорсож яваад
мөнх тэнгэрийн хvч нэмний ачаар дайсныг гартаа оруулж өшөөгөө авав бид.
Илахугийн энэ авч ирсэн нvvдлийн харш (дагшаа орд), аяга сав сэлтийг Толун чи
автугай!" гэж зарлиг болов.
268. Тангуд улсыг эзэлж, Илаху Бархунд шударга нэр өгөөд тvvнийг тонилгож,
тангуд иргэнийг уг удмаар нь хvртэл мохол мушгилгvй болгож (vр vлдэгдэлгvй
болгож vvнийг тэмдэглэхийн учир) идээ ундаа идэж уугаад "Мохол мушгилгvй
болсон" гэж хэлж төгсгөж бай! гэж зарлиг болов. Тангуд улс, vгээ баталж хэлээд
тэр хэлсэн vгэндээ хvрсэнгvйн тул дахин байлдахаар явж, Тангуд улсыг сөнөөн
дараад гахай жил (1227) [долоон сарын 12-т Тvрэмгий балгасанд, А.то.] Чингис
хаан, тэнгэрт халив. Халихын өмнө, тангуд иргэнээс маш олныг Есvй хатанд өгөв.
[Эзний алтан хvvрийг хасаг тэргэнд тээж харин өөд болон ирэхэд Сөнидийн
Гилvгэтэй баатар магтан шvлэглэсэн нь нь:
"Хамгийн хаан, улсын эзэн минь
Харцгай шувууны жигvvр болон одов
Хангинах тэрэгний тээш болон одов
Жиргэх шувууны жигvvр болон одов
Жигдрэх тэрэгний ачаа болон одов"
гэж магтан дуулав.
Мунын хөөвөрт хасаг тэрэг булд хvртэл шигдэж таван хvлгээр татаж хөдөлгөн ядаж,
гvр их улс зовоход Сөнидийн Гилvгэтэй баатар өчрvvн:
"Хөх тэнгэрээс заяагаар төрсөн
Хvлэг богд эзэн минь!
Хvр их улсаа орхиж одов уу, чи?
Төвшитгөн байгуулсан улс төр чинь
Төгс заяат хатад хөвvvд чинь
Төрсөн их газар ус чинь
Тэмvжин эзэн чамайг хvлээж байна.
Ариунаа байгуулсан төр чинь
Албат олон улс чинь
Амраг хатад хөвvvд чинь
Алтан орд харш чинь
Алс газар билээ.
Удирдан байгуулсан төр чинь
Учирсан хатад хөвvvд чинь
Ураг элгэн монгол чинь
Улс олон иргэн чинь
Унасан Дэлvvн болдог чинь
Тэнд хол байна.
Хээр азарганы хөхлөөр хийсэн
Хийр туг сvлд чинь
Хэнгэрэг бvрээ уриа чинь
Хэлэхгvй бvгд улс чинь
Хэрлэний Хөдөө арал чинь
Тэнд билээ эзэн минь!
Бvтэхийн урьд учирсан
Бvртэгэлжин сэцэн хатан чинь
Буянт газар нутаг чинь
Боорчи Мухулай нөхөд чинь
Булт их улс чинь
Тэнд билээ эзэн минь!
Хувилгаанаар учирсан
Хулан хатан чинь
Хуур цуур хөг дуу чинь
Хотол бvгд улс чинь
Хутагт эрхэн (эрхэм) газар ус чинь
Тэнд билээ, эзэн минь!
Харууна уулыг дулаан гэж
Харь тангудыг олон гэж
Хатад охидыг гоо гэж
Хамаг монголоо мартав уу
Хайрт эзэн минь!
Халуун амийг чинь алдавч
Хас эрдэнэ мэт хvvрийг чинь
Хамгаалан авч харъя эзэн минь!
Хатан Бvртэгэлжинд чинь vзvvлье
Хамаг улсад чинь хvргэе"
гэж өвчөл
Хаан эзэн энэрэн соёрхов.
Хасаг тэрэг хангирсан хөдлөв
Хамаг улс баясгалант болов.
Хан их газар тэнд хvргэв
Хамгийн мөнхийг тэнд оршуулж
Хаан зайсангуудын тулгар болж
Хамаг улсын бштээн болоод
Найман цагаан гэр болов за.
Энэ их улсад тунхаг зарлаж
Өмссөн цамц, өргөө гэр
Ороосон оймыг тэнд онголов.
Yнэн хvvрий нь заримууд Бурхан Халдунд онголов гэх, заримууд Алтай хааны ард,
Хэнтий ханы өвөрт Их өтөг нэрт газар онголов гэх бий А.то.]
269. Хулгана жил (1228) Цагадай, Бат тэргvvтэй баруун гарыг эзэлсэн хөвvvд,
Отчигин ноён, Жэv, Есvнхэй тэргvvтэн зvvн гарыг эзэлсэн хөвvvд, Толуй тэргvvтэн
голыг эзэлсэн хөвvvд охид, тvvний ноёд, мянганы ноёд бvгдээр Хэрлэний Хөдөө
арал (одоогийн Баян-Улаан)-д хурж, Чингис хааны гэрээсэлсэн зарлигийн ёсоор
Өгэдэйг хаан өргөмжлөв. Цагадай ах, Өгэдэй дvvгээ хаан өргөмжлөөд Чингис хаан
эцгийн алтан амийг сахиж байсан хэвтvvл, хорчин, мянган торгууд хаан эцгийн
шадар явсан өмч тvмэн хишигтнийг Цагадай Толуй хоёр, Өгэдэй хаанд өгөв. Голын
улсыг мөн ёсоор Өгэдэй хаанд өгөв.
270. Өгэдэй, хаан өргөмжлөгдөөд шадар бараа болох тvмэн хишигтэн, голын улсыг
өөрөө захирч урьдаар Цагадай ахтай зөвлөөд, Чингис хаан эцгийн дуусгаагvй Багдад
улсын Халиф султанд аялсан Чормаган хорчийн хойноос Оготор Мөнхөт хоёрыг
илгээв. Бас урьд Сvбээдэй баатрыг Ханлин, Хипчак, Багижид, Орос, Асу, Сасу,
Мажар Кэшимир, Чэркэс, Болгар, Кэрт улсуудад хvртэл, Ижил, Яик мөрнvvдийг
гэтлvvлэн, Мэкэтмэн, Хэрмэн, Кэйбэ тэргvvтэн хотыг байлдан эзлvvлэхээр
явуулсан нь тэдгээр улсын эсэргvvцэл vлэмж гэх мэдээг аваад Сvбээдэйн хойноос
Бат, Бvри, Мөнх тэргvvтэн хааны төрлийн ахмад хөвvvд ноёдыг Бат ахлан
захиртугай! гэж зарлиг болов. Гол улсаас гарсан цэргийг Гvюг ахалтугай! гэж
зарлиг болов. Энэ аянд улс иргэнийг захирсан хан хөвvvд өөрсдийн хөвvvдийн
ахмадыг явуултугай! Улсыг эс захирсан хан хөвvvд, тvмэн, мянган, зуун, аравны
ноёд, олон хvн хэн боловч, мөн тэрчлэн өөрийн хөвvvдийн ахмадыг явуултугай!
Ханы охид хvргэд мөн тvvний адилаар хөвvvдийнхээ ахмадыг явуултугай! гэж
зарлиг болоод бас Өгэдэй хаан өгvvлрvvн: "Хөвvvдийн ахмадыг ингэж аянд явуулах
саналыг Цагадай ах гаргав. Цагадай ахын хэлvvлсэн нь: "Сvбээдэйн хойноос
хөвvvдийнхээ ах бvрийг явуулна. Хөвvvдийн ах аялбал цэрэг арвин болно. Цэрэг
олон бол vзэгдэх сvр хvч их болно. Тэнд, дайсны хvн vлэмж, харийн улс олон бий.
Тэр хязгаарын улсууд хэцvv. Хилэгнэвэл өөрийн биеийг мэсээр хорлож vхэх улс
бий. Хурц мэстэй гэнэ" гэж илгээжээ. Цагадай ахын хичээн болгоомжилж хэлсэн
энэ vгийн ёсоор хөвvvдийн ахмадыг томилж явуулъя! гэж зvг зvгт тунхаг зарлаж
Бат, Бvри, Гvюг, Мөнх тэргvvтнийг аянд мордуулах болсон учир ийм билээ" гэжээ.
271. Бас Өгэдэй хаан, Цагадай ахад зөвлөж илгээсэн нь: "Би Чингис хаан эцгийнхээ
бэлэн сууринд суув. Ямар эрдмээр хаан суув? гэж би хэлэгдэх бишvv? Цагадай
ахыг зөвшөөрвөл бидний хаан эцгийн эзэлж дуусгаагvй орхисон Хятад улсын Алтан
хааныг эзлэхээр морилъё" гэж зөвлөж илгээвэл, Цагадай ах зөвшөөрч "Юу алзах вэ?
Аураг ордоо сайн хvнд тушаагаад морилогтун! Би эндээс цэрэг гаргаж илгээе!"
гэжээ. Их ордоо Олдхар хорчинд тушаав.
272. Туулай жил (1231) Өгэдэй хаан, хятад иргэнд морилж, Зэвийг манлай болгож
илгээв. Тэгээд Хятадын цэргийг хиартал хядаж, Цавчаалын даваагаар давж зvг зvгт
олон хотыг хааж байлдах цэргvvдийг явуулав. Тэр vед Өгэдэй хаан өвчин хvрч vг
хэлж чадахгvй болов. Бөө, төлөгчин нараар мэрэглvvлбэл Хятад улсын газар усны
эзэд, хvн хөрөнгөө сvйтгvvлж, хот балгасаа эвдvvлсний учир хилэгнэн хаанд хор
хvргэж байна гэв. Хvн хөрөнгө, алт мөнгө, адгуус идээгээр золио өгье гэж төлөгдвөл
өвчин ялааршихгvй харин улам хvнд болов. Ойр төрлийн хvнээс золио болгож өгье
гэж төлөгдвөл хаан гэнэт нvдээ нээж ус гvйж уугаад "Юу болов?" гэж асуув. Бөө
нар өгvvлрvvн: "Хятад улсын газар усны эзэд газраа сvйтгvvлж, хvн хөрөнгөө
талуулаад хорлож ийм өвчин хvргэжээ. Элдэв бусад юмаар золио төлөөс өгье гэхэд
зөвшөөрөхгvй улам хилэгнэж байна. Гагцхvv ойр төрлийн хvнийг золио болгож өгье
гэвэл зөвшөөрч өвчнийг хөнгөрvvлж байна. Одоо яахыг зарлиг мэднэ!" гэж өгвөл
Өгэдэй зарлиг болруун: "Хан хөвvvдээс миний дэргэд хэн байна?" гэвэл, дэргэд нь
байсан Толуй өгvvлрvvн: "Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь
дvv нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, иргэ хонь шиг барилж vзээд их
сууринд суулгаж, олон улсыг захирах дээд vvргийг даатгав. Намайг хаан ахын
дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрvvлж яв гэсэн билээ. Одоо хаан ах
чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрvvлэх вэ? Yнэхээр
хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын
оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны
нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нvvр гоо, нуруу
өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун!" гэв. Бөө нар бөөлөн залбирч, адисласан усыг
Толуйд уулгав. Бяцхан суугаад өгvvлрvvн: "Согтов би. Согтсоноос сэргэтэл өнчин
өчvvхэн дvv нар ба бэлбэсэн бэр Бэрvдийг хvмvvжvvлэн асрахын хаан ах мэдтvгэй!
Аливаа vгээ хэлэв, би. Согтов!" гээд гаран одож муужирсан билээ.
273. Өгэдэй хаан, тэгээд Алтан хааныг мөхөөж Сяа-Сы (зарц) нэрийг өгч, алт, мөнгө,
алттай хээтэй уурс таваар, агт морь, албат зарцыг хурааж аваад захирагч, мэдээлэгч
нарыг томилоод Нанжин, Жунду ба зvг зvгийн хотуудад дарга нарыг тавьж төвшин
мэндээр буцаж, Хар Хоруим хотод ирж буув.
274. Чормаган хорчи, Багдад улсыг дагуулжээ. Тэндхийн газар сайн, эд эрхэм
гэдгийг мэдээд Өгэдэй хаан зарлиг болруун: "Чормаган хорчи, мөн тэр газарт
захирагч (тамгач) болж, шар алт, шармал чимэг, хоргой, магнаг, хив, торго, сувд,
тана, урт хvзvvтэй, өндөрхөлтэй аргамаг морь, ачааны тэмээ, луус зэрэг юмыг жил
бvр хvргэн ирvvлж байгтун!" гэв. Сvбээдэй баатрын хойноос явсан Бат, Бvри, Гvюг,
Мөнх тэргvvтэн олон хөвvvд Ханлин, Хипчак, Бажигидыг оруулж, Ижил, Яик
мөрнийг гэтэлж, Мэгэд хотыг эвдэж оросыг хядаж сvйтгэв. Асу, Сасу, Боларман,
Хэрмэн, Кива зэрэг хотын иргэнийг эзлэн дагуулж, дарга захирагч нарыг тавиад
буцав. Урьд Зvрчид Солонгосыг эзлэхээр аялсан Жалардай хорчийн хойноос
Есvдэр хорчийг явуулав. Тvvнийг тэнд захирагч суутугай! гэж зарлиг болов.
275. Бат, хипчак нутгаас Өгэдэй хаанд нууцаар өчиж илгээсэн нь: "Мөнх тэнгэрийн
хvчинд, хаан ахын сууд Мэгэд хотыг эвдэж, Орос улсыг эзэлж, зvг зvгт арван нэгэн
харь улсыг оруулж, алтан жолоогоо татаж салалцах болоход их асар босгож
хуримыг хуримлав. Энэ хурим дээр би бvх хан хөвvvдийн ахмад тул нэг хоёр аяга
сархад тэргvvлэн уув. Гэтэл, Бvри Гvюг хоёр надад муудаж хуримаас гарч одов.
Явахдаа Бvрийн хэлсэн нь: "Бат бид адил байтал, яагаад тэргvvлэн уух билээ?" Тэр
сацуурах санаатай сахалт эмгэнийг өсгийгөөр давтаж өлмийгөөр гишгичих юм сан!
гэжээ. Гvюгийн хэлсэн нь: "Бид хоёр тэр нум сум агссан эмгэдийн эгмийг
харвалдъя" гэжээ. Элжгэний хөвvvн Аргасуны хэлсэн нь: "Тэдэнд модон сvvл
зvvвэл зохино" гэв. Бид, харь элэгтэй, дайсан улсын дотор явж байгаа учир зvйгээ
гаргаж хэлсэн боловч, Бvри, Гvюг хоёр тэгж хэрvvлийн vгийг хэлээд найрамдалгvй
тарав. Одоо яахыг хаан авга мэдтvгэй!" гэж өчиж илгээжээ.
276. Батын энэ vгийг сонсоод Өгэдэй хаан маш хилэгнэж, Гvюгийг
бараалхуулсангvйгээр өгvvлрvvн: "Энэ тvрэмгий гайхал, хэний vгэнд орж ах
хvнийг ам мэдэн доромжлох болов? Ганц муу өндөг ялзарчээ. Ах хvний өөдөөс
эсэргvvцсэн ажээ. Харь хол газар хайгуулд явуулж, арван хурууны нь хумсыг
ханзартал уул мэт хотыг эзлvvлэхээр урагш зvтгvvлье! Зах хол газрын захирагч
болгож таван хурууны нь хумсыг тамтартал бат бэх хотыг байлдуулан авируулъя!
Бузар муу тvрэмгий Аргасун, хэнийг дуурайж, бидний ургийн хvнд ам гарч
доромжлох vг хэлэв? Гvюг Аргасун хоёрыг хамт илгээе! Зvй нь Аргасуныг албал
зохих билээ. Гэтэл, та нар алагчлах гэх биз. Бvрийн тухай бол Батад хэлэгтvн!
Цагадай ахад хэлж илгээтvгэй! Цагадай ах мэдтvгэй!" гэв.
277. Хан хөвvvнээс Мангай, ноёдоос Алчидай, Хонхордай, Жанги тэргvvтэн ноёд
дуртган өчрvvн: "Чингис хаан эцгийн чинь зарлиг билээ: Хээрийн vйлийг хээр
шийтгэж, гэрийн vйлийг гарт шийтгэх билээ. Хаан, одоо Гvюгт хилэгнэж байна.
Энэ бол хээрийн vйл хэрэг мөн. Хаан соёрхвол энэ хэргийг Батад тушааж илгээвэл
болох уу?" гэж өчвөл энэ vгийг хаан зөвшөөж тайтгараад Гvюгийг уулзуулж
буруушаан донгодож сургасан нь: "Аянд явах зуур эрvvл бөгстэй хvнийг эс
vлдээсэн гэнэ, чи. Цэрэг хvний нvvрийн арьсыг хуулж явсан гэнэ, чи. Чиний тэр
уур хилэнгээс айж, Орос улсыг дагаж орсон гэж бодож байна уу? Чи орос иргэнийг
ганцаараа дагуулж оруулсан мэт санаж, бардам омог гаргаж, ах хvний өөдөөс
эсэргvvцэв vv? Чингис хаан эцгийн зарлигт: Олон хvн хvчтэй, гvн ус аюултай! гэж
бий бишvv. Сvбээдэй Бужиг хоёрын далавч дор явж олон бvгдээр хамсаж, орос,
хипчакуудыг оруулж авсан байтал, чи анх удаа гэрээс гараад орос, хипчакийн нэг ч
хvнийг олж барьсангvй, адаглавал ишигний шийр ч олж авсангvй байж эрэмгий
тvрэмгий зан гаргаж, ийм тийм vг хэл болж, ганц биеэ гайхуулж явдаг чинь юу вэ?
Харин Алчидай, Хонхордай Жанги нар, бургилсан зvрхийг дарах нөхөр болж,
буцалсан усыг сэвэх шанага болж уур хилэнг минь амирлиулав. Хээр болсон хэрэг
тул vvнийг Бат шийтгэвэл зохино. Гvюг Аргасун хоёрыг Бат мэдтvгэй! Бvрийг
Цагадай ах мэдэж шийтгэтvгэй!" гэв.
278. Бас Өгэдэй хаан зарлиг болруун: "Чингис хаан эцгий минь хамгаалж явсан
хэвтvvл, хорчин, торгууд, бvх хишигтний тухай нийтэд тунхаг зарлигийг буулгах
нь: Хаан эцгийн зарлигийг урьдын ёсоор дагаж явтугай! Хорчин, торгууд урьд
ёсоор өдөр дараалан ээлжлэн манаж, наран шингэмэгц vvргээ хэвтvvлээс өөр хvн
дотогш ордонд орвол хэвтvvл манаач, тэр хvний толгойг цавчиж хаятугай! Шөнө
яаралтай мэдээг хvн хvргэж ирвэл хэвтvvлийн хамт гэрийн хойно байж мэдээгээ
хэлтvгэй! Орд гэрт орох гарах бvх зvйлийг Хонхордай Ширхан хоёр хэвтvvлтэй
хамт элбэж эрхлэн мэдтvгэй. Элжигэдэй итгэлтэй хvн боловч vдэш хэвтvvлийн
дэргэдvvр яваад хэвтvvд баригдсаны адилаар зарлигийг дагаж, хэдий итгэлтэй хvн
боловч хэвтvvлийн ойр очиж vл болох ба хэвтvvлийн тоог асууж vл болно.
Хэвтvvлийн дэргэдvvр бvv явтугай! Хэвтvvлийн завсраар бvv явтугай! Хэвтvvлийн
дэргэдvvр явж, хэвтvvлийн завсраар орсон ардыг хэвтvvл барьтугай! Хэвтvvлийн
тоо асуусан хvний тэр өдрийн унаж явсан эмээл хазаартай морийг бvх хувцасны
хамт хэвтvvл автугай. Хэвтvvлийн байрны дээр хэн ч сууж vл болно. Хэвтvvл, туг
хэнгэрэг, дөрөө, жад, аяга савыг асарч хадгалтугай! Идээ унд, архи айраг, мах
шvvсийг хэвтvvл даргалж мэдтvгэй!" гэж зарлиг болов. "Орд тэргийг хэвтvvл асарч
мэдтvгэй! Бидний шувуу авлахад хэвтvvлийн зарим нь орд гэр, тэргийг сахиж,
зарим нь бидэнтэй хамт явтугай! Хэвтvvлчин, нутаг vзэж, орд өргөөг нvvлгэж
буулгатугай! Ордны vvдэнд хаалгачин хэвтvvл vргэлж сахиж байтугай! Бvх
хэвтvvлийг мянганы ноён Хадаан захирч мэдтvгэй!" гэж зарлиг болов. "Бас
хэвтvvлийн ээлж хишгийн ноёд Хадаан Булхадар хоёр, нэг ээлж болон хавсарч, нэг
ээлж болон манаж, ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сэргийлж
манатугай! Амал Чанар хоёр хавсарч нэг ээлж болж ордны баруун зvvн этгээдэд
оногдсон хагасаа сэргийлэн манатугай! Хадй Хорчи-хачар хоёр хавсарч, нэг ээлж
болон орж ордны баруун зvvн этгээдэд оногдсон хагасаа сахиж манатугай! Ялбаг
Хараудар хоёр хавсарч нэг ээлж болон орж ордны баруун зvvн этгээдэд оногдсон
хагасаа сахиж манатугай! Бас Хадаан, Булхадарын ээлж, Амал, Чанарын ээлж, энэ
хоёр ээлж жасааны манаачид ордны баруун этгээдэд байрлаж суутугай. Энэ дөрвөн
ээлжийн хэвтvvлийг Хадаан ноён захирна. Бас хэвтvvл миний биеийншадар ордыг
тойрон байж vvдийг сахиж харгалзтугай. Хэвтvvлийн хоёр хvн ордонд орж сөн
тvшиж барьтугай!" гэж зарлиг болов. "Бас хорчныг захирсан Есvнтэй, Бvхэдэй,
Хорхудаг, Лабалха дөрвvvл нум сум агссан торгуудаа дөрвөн ээлж болгож, ээлж
бvрийн хорчиноо захиран орж сахитугай!" гэж зарлиг болов. "Бас торгуудын
ээлжийн ахлагчдыг урьдын захиран мэдэж байсан хvний ургаас болгож, урьд
мэдэж байсан Алчидай Хонхордай хоёр хавсарч нэг ээлж торгуудыг захирч
ортугай. Тэмvдэр Жэхv хоёр хавсарч нэгэн ээлж торгуудыг захирч ортугай!
Мангудай гэзэглvvр (туслах) нэгэн ээлжийн торгуудыг захирч ортугай!" Бас хаан
зарлиг болруун: "Бvх ноёдыг Элжигэдэй ахалж, Элжигэдэйн vгээр явтугай!
Ээлжийн манаач, цагаас хожимдвол урьдах зарлигийн ёсоор гурван бэрээ
жанчтугай! Мөн хvн дахин ээлжээс хожидвол долоон бэрээ жанчтугай! Бас тэр хvн
өвчний шалтгаангvй, ээлжийн ахлагчийн зөвшөөрөлгvйгээр гурав дахь удаа
тасалбал бидэнд бараа болохоос бэрхшээсэн этгээд гэж vзэж, гучин долоон бэрээр
жанчаад хол газар нvдний далд цөлж орхиё. Бас ээлжийн ахлагчид, харьяат
хишигтнээ бvртгэн жагсаасангvйгээр манаанд орвол ээлжийн ахлагчдыг шийтгэе!
Бас ээлжийн ахлагчид гурван ээлж солилцохдоо энэ зарлигийг хишигтэндээ
сонсгож байтугай. Зарлиг сонссон бөгөөтөл хишигтэн ээлж тасалбал зарлиг ёсоор
шийтгэе! Энэ зарлигийг хишигтэндээ эс сонсгосон бол ээлжийн ахлагчдын буруу
болно. Бас ээлжийн ахлагчид харьяалж хамт манаж байгаа миний хишигтэн нарыг
ахлагч гэсэн төдийгөөр дур мэдэн шийтгэж vл болно. Тэд, засгийг зөрчвөл бидэнд
мэдэгдэж ирvvлтvгэй! Алах ёстойг бид ална. Шийтгэх ёстойг бид шийтгэнэ. Ахлагч
гэсэн төдийгөөр бидэнд мадагдахгvйгээр, миний хишигтэнд гар хөл хvргэвэл
нударгын оронд нударгаар, бэрээний оронд бэрээгээр цохиж хариулна. Гаднах
мянганы ноёдоос миний хишигтэн дээр биз. Гаднах мянганы ноёд, миний
хишигтэнтэй хэрэлдвэл мянганы ноёдыг шийтгэнэ" гэж зарлиг болов.
279. Бас Өгэдэй хаан өгvvлрvvн: "Чингис хаан эцгийн зовж байгуулсан улсыгбvv
зовооё. Хөлий нь хөсөр, гары нь газар тавиулж жаргуулъя. Хаан эцгийн бэлэн
суурийг эзлээд иргэнийг vл зовоохыг эрхэм болгоно. Шөл шvvс болгож харьяат
улсын сvрэг хонь бvрээс нэжээд хонь жил тутам авч байна. Зуун хониноос нэжээд
хонь гаргаж улсын доторх vгээгvй ядуучуудын тусламж болгож өгтvгэй. Бас олон
ах дvv эр цэрэг, агт морь дараалан чуулах бол чуулагсдын ундыг тухай бvр ардаас
татварлан авах нь зохилдохгvй. Зvг зvгийн мянгат бvрээс гvv гаргаж, мөн саах
саальчин адуулах нутагчныг томилж өр хөлсийг төлөөд унагачин болготугай. Бас
ноёд ах дvv нар чуулбал өглөг соёрхлыг өгч байя. Yvний тул эд уурс, мөнгө, сvх,
нум, саадаг хуяг, зэв зэргийг байшин зооринд хадгалж, тэр байшин балгасыг
сахиулъя. Yvнийг зvг бvрээс балгасчин, амучин (аму будаа хадгалагч) нарыг
томилж сахиулъя. Бас улс иргэнийг нутаг усыг хувааж өгье. Нутгийг хувааж
сонгож нутаглахад мянгат бvрээс нутагчныг ялгаж гаргавал болно. Бас цөл говь
нутагт гөрөөснөөс өөр амьтангvй байна. Ард иргэн, уужим суухыг хvснэ. Чанай
Уйгуртай хоёр тэргvvтэй нутагчныг явуулж, цөл говьд худаг малтуулж хашуулъя.
Бас элч нарыг одоогийн байдлаар явуулахад элч нар удаан явах ба ард олонд
зовлон чирэгдэл vлэмж байна. Одоо бид байнга журам болгож зvг зvгийн мянгатаас
замчин улаачин гаргаж, суурь суурьд өртөө тавьж элч нарыг ард олны дундуур
хамаагvй уургын улаа унаж хэсvvчлэн давхихгvй гагцхvv өртөө замаар явах болгоё.
Энэ vйл хэргийг ингэж явуулъя гэж Чанай Булхадар хоёр санаж бидэнд дуртгасан
нь зөв зvйтэй санагдах боловч, Цагадай ах мэдтvгэй! Эдэгэр хэлсэн vйлсийг
зохимжтой гэж зөвшөөх эсэхийг Цагадай ах шийтгэтvгэй!" гэж илгээвэл, эдгээр
асууж илгээсэн бvх vйл хэргийг цөм зөвшөөрч "Тэр ёсоор хийтvгэй!" гэж хариу
илгээжээ. Бас Цагадай ахын хэлж илгээсэн нь: "Би эндээс угтуулан өртөө замыг
байгуулсугай. Бас эндээс Батад элч илгээе. Бат угтуулан өртөө зам байгуулж
холботугай!" гээд бас өгvvлсэн нь: "Бvгдийн хооронд өртөө зам тавья гэдэг, зөвөөс
зөв vгийг дуртгажээ!" гэж илгээжээ.
280. Тэндээс Өгэдэй хаан өгvvлрvvн: "Энэ явдлыг Цагадай ах, Бат тэргvvтэн баруун
гарын хөвvvд, ах дvv нар цөм. Отчигин ноён, Кэхv тэргvvтэн зvvн гарын хөвvvд ах
дvv нар цөм, голын охид, хvргэд, тvмний ноёд, мянганы ноёд, зууны ноёд, арваны
ноёд цөм зөвшөөрчээ. Зөвшөөрсөн зvйл нь: Далай хаан (Өгэдэй хааныг жижиг
хаадаас ялгаварлаж, их хаан буюу Далай хаан гэнэ)-ы шөлд хэрэглэхээр жил тутам
сvрэг бvрээс нэжээд шvлгэн иргийг харгаж өгнө. Зуун хониноос нэжээд зусаг хонь
гаргаж, vгээгvv ядуу хvмvvсийн тусламж болгож өгвөл сайн бий. Өртөө тавиулж,
замчин, улаачныг гаргавал олон улс иргэнд амгалан болох ба элч нарт дөхөмтэй
гэснийг бvгдээр зөвшөөрчээ гэж хаан зарлиг болж, Цагадай ахтай зөвлөөд Цагадай
ах зөвшөөрсөн тул бvх улсаас, зvг зvгийн мянгатаас хааны зарлигаар жил тутам,
сvрэг хониноос нэжээд шvлгэн иргэ, зуун хониноос нэжээд зусаг хонь гаргуулав.
Гvvг гаргуулан цуглуулж унагачныг суулгав. Унагачин, балгасчин, амучныг
томилж гаргуулав. Замчин, улаачныг гаргуулж суурилах газрыг тогтоож, өртөө
замыг тавиулаад Арачиан Тогучар хоёроор захируулж, замын нэгэн суурь өртөөнд
хорин улаачныг гаргав. Суурь тутмыг хориод улаачтай болгов. Улааны морь,
шvvсний хонь, саалийн гvv, хөллөх vхэр, ачих тэрэг зэргийг тогтоосон хэмжээгээр
бэлтгэж, охор шидэмс дутуулбал уруулын хагасыг огтолно. Халбага хигээс
дутуулбал хамарын хагасыг огтолно" гэж зарлиг болов.
281. Өгэдэй хаан өгvvлрvvн: "Эцгийнхээ их сууринд сууж, хаан эцгээс хойш
vйлдсэн хэрэг минь: Нэгдvгээрт, би Алтан улсыг эзлэн дагуулав. Хоёрдугаарт,
бидний хооронд элч явуулж харилцах ба элдэв хэргийг зөөлгөх өртөө замыг
тавиулав. Гуравдугаарт, усгvй газарт худаг малтуулж гаргуулаад улс иргэнийг ус
өвсөнд хvрэлцээтэй болгов. Дөрөвдvгээрт, зvг зvгийн суурин улсын хотуудад
мэдээлэгч, захирагч нарыг тавьж, улс иргэнийг хөл хөсөр, гар газар тавиулж амар
төвшин болгов. Хаан эцгээс хойш, энэ дөрвөн vйлийг нэмэв, би. Бас хаан эцгийн их
сууринд сууж, олон улс иргэнийг захирах их vvргийг хvлээсэн байтал бор дарсанд
орсон минь нэгдvгээр буруу болов. Хоёрдугаарт ёсгvй эм хvний vгэнд орж Отчигин
авгын харьяат нарын дотроос хvvхэн авчруулсан нь буруу болов. Улсын эзэн хаан
байтал, ёсгvй муу алжаас vйлэнд автсан минь бас нэг буруу болов. Гуравдугаарт
Доголхуг далдаас хардсан нэг буруу бий. Ямар буруу вэ гэвэл, хаан эцгийн минь
харах нvдний өмнө, хамгаас тvрvvнд хатгалдаж явсан Доголхуг хорт муу vгэнд орж
хороожээ. Одоо миний өмнө хэн тэгж тэргvvлэн давшиж өгөх вэ? Хаан эцгийн минь
өмнө зvтгэсэн журамт хvнийг мэдэхгvйгээр өшөөлснийг өөрөө би буруушаана.
Дөрөвдvгээрт, тэнгэр газрын заяагаар төрсөн гөрөөсийг бусад ах дvv нарын нутагт
очих болуузай гэж харамлаж, шавар хэрэм бариулж, ах дvv нараас гомдох vгийг
сонсов, би. Энэ бас нэг буруу бий. Хаан эцгээс хойш дөрвөн vйлийг нэмэв. Бас
дөрвөн бурууг vйлджээ!" гэв.
282. Их хуралдаан болж, хулгана жилийн (1240) хуран (долдугаар) сард Хэрлэний
Хөдөө арлын Долоон болдог, Шилхинцэг хоёрын завсар хааны орд бууж байхад
бичиж төгсгөв.
бичсэн: PEACE төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1714

Сэтгэгдэл:

hi
goe yum bno rolmaa bna Heart r o l m a a Heart
Бичсэн: Зочин хэзээ: 22:40, 2011-04-13 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)