2011-04-23,18:34

Цагаан шугам, ногоон гэрэл тэмцээнд оролцогчдод

Хүүхдээ замын хөдөлгөөнд зөв оролцох дадалд хэвшүүлээрэй

 
Хүүхдүүдэд замын хөдөлгөөний цагаан толгой буюу аюулгүй хөдөлгөөний наад захын ойлголт өгөх зайлшгүй шаардлагатай. Энэ тухай сайн ойлгож, мэдлэгтэй болж, хэрэглэж хэвштэл нь хүүхдээ ганцааранг нь явуулж болохгүй. Хүүхдийн наснаас хамааран энэ чадвар нь хүүхэд бүрт өөр байна. Хүүхдүүд жишээнээс суралцдаг, иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагчид нь хүүхдүүдтэйгээ гадуур явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар байнга тайлбарлан таниулж, үлгэрлэн үзүүлж байх хэрэгтэй юм. Эцэг эхчүүд болон сургуульд өгч буй мэдээллүүд нь хүүхдийн замын хөдөлгөөний эрсдлийг бууруулахад чиглэсэн, зөв байх ёстой.

 Явган зорчигчийн гарц

 
            Хүүхдүүд явган зорчигчийн гарц ашиглаж сурах нь чухал. Гарц ойр хавьд нь байхгүй, хол байсан ч тэр гарц руу очиж гарах хэрэгтэй. Хэрэв явган зорчигчийн гарцгүй бол бүх чиглэлээс тээврийн хэрэгсэл сайн харагдах газраар гарах шаардлагатай. Учир нь жолооч нар зам гарахаар хүлээж буйг нь олж харж чадна.
 
Зам гарахдаа:
 
  1. Зөвхөн явган хүний гарцтай газраар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч сур
  2. Гарцгүй бол хамгийн аюулгүй газрыг сонго
  3. Зам хөндлөн гарч байгаа насанд хүрсэн хүнийг дагалдаж, бараадаж гар
4.    Замын хажууд болон зам руу нуруугаа харуулж бүү зогс
5.    Замын хөдөлгөөний бүх чиглэл рүү сайтар хар
6.    Тээврийн хэрэгслийг сонс
7.    Зам гарахад хэдийд аюулгүй талаар бод
8.    Зам чөлөөтэй үед эсвэл бүх тээврийн хэрэгсэл гарч дууссаны дараа чигээрээ алхаж гар.
9.    Замаар гарах үедээ ч сонор сэрэмжтэй бай
  1. Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт бүү гүй
 
Гэрлэн дохиогоор гарах
 
Гэрлэн дохиогоор гарахдаа зөвхөн зөвшөөрөгдсөн дохио буюу ногоон гэрлээр нэвтрэх хэрэгтэй. Гэхдээ замаар гарахаасаа өмнө тээврийн хэрэгсэл бүрэн зогссон эсэхийг сайтар шалгаж бай гэдгийг хүүхдүүдэд сануулах хэрэгтэй.
 
 
Машины зогсоол
Машины зогсоол нь хүүхэд, явган зорчигчдод аюултай газар. Учир нь жолооч нар машинаа зогсоолд тавих, гаргахад анхаарал нь чиглэгдсэн байдаг тул явган зорчигч, ялангуяа хүүхдүүдийг харахгүй байх талтай. Иймээс хүүхдүүд:
·         Боломжтой бол насанд хүрэгчтэй ойрхон бай
·         Хамгийн аюулгүй замыг сонго гарц, гэрлэн дохио гэх мэт
·         Дуу чимээ, янз бүрийн үзэгдэлд мэдрэмжтэй бай гэрэл, дохио дуугарах, хаалганы чимээ сонсдох
·         Зогсоол руу орж, гарч байгаа машиныг сонсож, хар
 
Зогсоол дээрх машинуудын дундуур хөндлөн гарах
 
Зогсоолд байгаа машинуудын хоорондуур хөндлөн гарахад ч хүүхдүүдэд аюултай тул дараах зүйлсийг анхаарах шаардлагатай.
  • Жолоочгүй хоёр машины хоорондох зайг сонго
  • Жолооч явган зорчигчийг харж болохуйц хэмжээнд зогс. Тэгвэл явган зорчигч ч өөрөө тээврийн хэрэгслийг харж чадна.
 
Автобуснаас буугаад зам хөндлөн гарах
 

Автобуснаас буугаад, автобусны өмнүүр зам гарч болохгүй. Гэрлэн дохио байхгүй газар бол араар нь тойроод, зам чөлөөтэй болсон үед гарна. Явган зорчигчийн зам, гэрлэн дохиотой бол түүгээр гэрлийн дагуу гарна.

Жагсаалаар явах
Сургуулийн хүүхдүүдийг зохион байгуулалттайгаар жагсаалаар авч явахдаа зөвхөн явган хүний замаар явах ба явган хүний зам байхгүй бол зорчих хэсгийн хажуу хөвөөгөөр хоёроос илүүгүйгээр зэрэгцүүлж, зөвхөн өдрийн цагаар явуулах ёстой. Жагсаалын урд болон ард нь насанд хүрсэн хүн харгалзан явна.
бичсэн: PEACE төрөл: Зөвлөгөө | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 215

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)