2011-05-05,22:10

Зарлал

Монголын Залуучууд Солилцооны Үндэсний Агентлагаас Баянзүрх дүүргийн 14-р сургууль дээр англи хэлний

олимпиадыг 5-р сарын 15 ны өдрийн 10 цагт зохион явуулах гэж байна. Уг олимпиадад 11-р ангиас 8 сурагч, 

10
-р ангиас 2 сурагч  тус тус оролцоно. Олимпиадын бүртгэлийг 5-р сарын 9 - 11 өдрүүдэд 14 -р сургууль дээр

бүртгэнэ. Бүртгүүлэхдээ сургуулийн тодорхойлолт,  2% цээж зураг авчирна.  

Англи хэлний олимпиадад амжилттай оролцсон сурагчдыг "IDEA " байгууллагын 100% - ийн тэтгэлгээр АНУ -ын

их, дээд сургуулиудад суралцах эрх олгох хөтөлбөрт хамруулна.

Хөтөлбөрийн хугацаа 1 жил. Эхлэх хугацаа 8 сард.

Тавигдах шаардлага:

·        15-18 настай байх

·        Англи  хэлийг сайн эзэмшсэн байх

·        70% иас дээш дүнгийн үзүүлэлттэй

·        Гэрээсээ хол амьдрахад хангалттай биеэ даасан, хариуцлагатай байх.

                                                                                    Та бүхэнд амжилт хүсье!
PS: Дараах мэдээллийг уншиж сонирхоно уу.
 АНУ сурагч солилцоо


АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан оюутан 1 хичээлийн жил буюу 10 сар эсвэл 1 семестрийн буюу 5 сарын хугацаагаар АНУ-ын Улсын ахлах сургуульд сурдаг. Жил бүрийн 8-аас 9-р сард сурагчид 2 талын билетээ авч нисдэг билээ. Сурагчид АНУ-д ирэхдээ 2-3 өдөрийг чиглүүлэх сургалтад хамрагдахаар Нью Йорк эсвэл Сан Франциско хот руу нисдэг. Энд олон улсын хүүхдүүдтэй танилцаж монгол улсынхаа талаар ил захидал үзүүлж, дуу дуулж, мөн түүх соёлынхоо талаар хамтарсан үзүүлбэр хийдэг. Уг арга хэмжээний зорилго нь АНУ-ын сургууль, түүний дүрэм, зочин айлдаа хэрхэн цагийн хуваарь мөрдөж сурах, хичээлийн агуулга, шалгалт, мөн хэрхэн суралцах талаар зааварчилга өгнө.

Хүслэн  АНУ-д олон улсын сурагч солилцооны хүүхдүүдтэй хамтдаа байгаа нь

АНУ-д байгаа Хүслэн – олон орны сурагч солилцооны хүүхдүүдтэй хамт

Хүслэн – Би Америкийн цагдаа нар шиг харагдаж   байна уу…

АНУ-д байгаа Өлзий- зочин ээжийн хамт

Сургууль: Ахлах сургуулийн оюутнууд нь 98 хувь нь америк оюутнууд байдаг ба хичээл нь англи хэл дээр Америкийн боловсролын системийн дагуу өндөр түвшинд явагддаг. Монгол оюутнууд байгалийн ухааны хичээл дээр очсон сараасаа эхлэн тэргүүлэх сурагч болдог бол нийгмийн ухааны хичээл анхандаа хэцүү байдаг гэж ихэнх сурагчид судалгаанд хариулсан байдаг. Монгол сурагчид америк зочин айл болон сургуулийнхантайгаа хурдан ойлголцож чаддаг нь уг хөтөлбөр амжилттай хэрэгжих үндсэн нөхцөл болдог. Сурагч нь АНУ-д сурсан дүн болон сертификат авдаг ч 12-р анги төгсөх боломж бага тул цаашид хугацаагаа сунгаж 12-р ангид сурах бол коллежид шилжин ордог.


Отгонбат  АНУ уруу явах замдаа Солонгост

Отгонбатын Америк  зочин айл

Зочин айл нь : АНУ-ын дундажаас дээш орлоготой алив төрлийн асуудалд ороогүй шалгагдсан айлууд байдаг. Зочин айл нь сурагчид амьдрах өрөөг өгч, тав тухыг өөрийн хүүхдийн адил гарган, бүрэн хооллож, хүмүүжлийн асуудалд анхааран, өөрсдийн соёлыг ойлгоход өдөр тутам дэмжиж байдаг нь төрсөн эцэг эхийн зүгээс хүүхдээ гадаадад санаа амар явуулахад хамгийн их туслалцаа юм. Монголоос эцэг эхчүүд хүүхэдтэйгээ интернэтээр холбогдон зочин айлтай сайн харьцаа тогтоож болдог.

Хот хуваарилалт:
Сурагчид айл ололтоос хамаарч АНУ-ын аль ч хот мужид хуваарилагдаж болох ба сурагч явах хотоо сонгох боломж бага.

АНУ-ын Отгонбатын сургуулийн орчин тойрон

Сургуулийн гаднах байдал

Сурагчид өглөө бүр мөн тарахдаа сургуулийн шар автобусаар хүргүүлдэг.

Олон улсын шилдэг сурагчдаас сурах зүйл маш их.

АНУ-д сурагч солилцооны хөтөлбөрт оролцогсдод тавигдах шаардлага:

Хөтөлбөрт хамрагдах үедээ 15-18 настай байхСургууль болон зочин айлдаа нийгмийн харилцаанд оролцохуйц англи хэлний мэдлэгтэй байх70-хувиас дээш дүнгийн үзүүлэлттэй байхГэрээсээ хол амьдрахад хангалттай биеэ даасан, хариуцлагатай байхАмерик соёл, хэлийг сонирхдог байхШинэ орчинд шинэ найз нөхөдтэй болох сонирхолтой байхАмьдрах шинэ орчиндоо нээллттэй,уян хатан хандлагаар дасан зохицох чадвартай байхАвъяаслаг, өөртөө итгэлтэй байх

Сурагч солилцооны хөтөлбөрт хамрагдсан сурагчид болон тэдний эцэг эхчүүдийн сонирхолтой яриаг хүлээн авч үзнэ үү.

http://www.youtube.com/watch?v=i9aJDvZUlkshttp://www.youtube.com/watch?v=rmm0OLSPd30
бичсэн: PEACE төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 144

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)