2011-05-10,20:15

Амьтдын нэр

Амьтны нэр

 

-       Манж – нас гүйцсэн хандгайн эр нь

-       Сүндэс – Хандгайн эм нь

-       Тохь – Шүдлэн хандгай

-       Тозуул – Хязаалан хандгай

-       Дайр – Бугын эр

-       Марал – Бугын эм нь согоо ч гэдэг

-       Цөх – Бугын гурван настай нь

-       Шармаахай – Нас гүйцсэн баавгайн эр нь

-       Өтөр – Баавгайн өөр нэр

-       Эвш – Баавгайн эм нь

-       Цагаан хүзүүт – Идэр баавгай

-       Эрслэн – Арслангийн эм

-       Гирээ – Хүдрийн эр нь

-       Гирэгчин – Хүдрийн эм нь

-       Гангис – Доргоны эр нь

-       Мангис – Доргоны эм нь

-       Мий – Муурын эр нь

-       Мигуй – Муурын эм нь

-       Монди – Сармагчны эр нь

-       Монш – Сармагчны эм нь

-       Эрхис – Булгын эр нь

-       Эвшхис – Булгын эм нь

-       Эвь эвий – Халиуны эм нь

-       Хаван – Их азарган гахай

-       Зарь – Цааны эр нь – агталсан

-       Мянжиг – Цааны эм нь – үнээ

-       Этэр – Цааны бух

-       Засбан – Цааны бяруу

-       Атуух – Загасны эр нь

-       Атуу – Загасны эм нь

-       Бойр – Халиуны эр нь

-       Арьяад – Бөхөнгийн эм нь

-       Шавж – Давжаа хурга

-       Азаргана – Зөгийн эр нь

-       Хатанз – Зөгийн эм нь

-       Нагай – тарч – Хөхүүл тарвага

-       Хотоль – 2 настай тарвага болзлог

-       Асмаг – Агтлуулсан гахай

-       Тарчин – Минжний эм нь Минжүүхэй

-       Соёохой – Хоёр настай ооно зээр

-       Соёндой – Бугын 2 настай нь

 

Амьтны үр төлийн нэр

 

-       Дүдэр – Минжний зулзага

-       Балнам – Ортоомын тугал

-       Цуравдай – Гургуулын зулзага

-       Зогой – Могойн зулзага

-       Үрвэл – Гүрвэлийн зулзага

-       Бонго – Алмасны үр

-       Янгуудай явгуудай – Бор гөрөөсний янзага

-       Ногуул – Шилүүсний зулзага

-       Гүег – Арслангийн зулзага

-       Гүен – Ирвэсний зулзага

-       Ганис – Доргоны зулзага

-       Алманцаг – Мазаалайн төл

-       Зоргол, Ший – Бугын тугал

-       Онох – Янгирын зулзага

-       Зөнжиг – Хярсны зулзага

-       Турганы – дудран – Солонгын зулзага

-       Дудран – Илжигний унага

-       Бөөдий – Зарааны зулзага

-       Ногоолой – Мануулын зулзага

-       Борж – Жирхний зулзага

-       Цурваг – Тахианы дэгдээхэй

-       Бөртөн – Зээхийн зулзага

-       Шовшоорой – Хүдрийн зулзага

-       Хоршдой – Хэрэмний зулзага

-       Хугаш – Цааны тугал

-       Цагцгай – Бүргэдийн зулзага

-       Сөдгий – Өмхий хүрний зулзага

-       Бамбар – Барын зулзага

-       Гавар – Үнэгний зулзага

-       Бүсрэг – Суусрын зулзага

-       Ялман – Алаг дааганы зулзага

-       Хойв – Булганы зулзага

-       Бор – Халиуны зулзага

-       Төрц – Загасны үр


бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (3) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 10407

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)