2011-07-01,22:54

Тамхи 5 насыг хорооно

Тамхи шинэ үеийн сонголт биш

 

Өдөр бүр өөртөө хор худалдан авч, хорвоод амьдрах насаа хором хоромоор хороосоор яваа та тийм баян хүн гэж үү? Тэр хорны тухай ярьж эхэлэхээс өмнө дээрхи асуултанд хариулхыг хичээе. Хорвоо дээрхи хамгийн үнэтэй зүйлсээ жагсааж бич гэж хэн нэгнээс хүсвэл магадгүй хүн бүхэн:  

1.    Цаг хугацаа

2.    Амь нас

3.    Хайртай хэн нэгэн хүн

4.    Эд хөрөнгө гэж хариулах байх.

Гэтэл эдгээр хамгийн үнэтэй, хайртай бүхнийг нь ой гутам ихүүн үнэрт саарал утаатайгаа хамт авч одож буй тэр хорыг амьдрах насаа хороож байж, амь насаа хилсдүүлэн байж, аав ээж, амраг хайрт, алдрай жаахан үрсээ хордуулан байж,  бас авдаг жаахан цалингаа үрэн байж тэр хорыг хэрэглэсээр байгаа хүн бүр энэ хорвоогийн хамгийн баян хүмүүс биш гэж үү?

             Тамхины найрлага, хор хөнөөл, эдийн засгийн тооцоо гээд бүх төрлийн мэдээлэл олон нийтэд хүрч болох бүхий л сувгаар цацагддаг боловч тэд үл тоосон байдалтайгаар тамхиа баагиулсаар. Тамхиа татахаа больж болохгүй юм уу гэвэл “Үгүй” л гэнэ.

            Тэгээд “Мөнхөд амьдрах урт настай, өвдөж зовсон ч эдгээх эмтэй, хайртай хүмүүс нь хорвоог орхисон ч цаана нь зөндөө олон найзтай /магадгүй олон олон ээж, аавтай/, бас хүссэн бүхнээ худалдан авах хөрөнгөтэй” - Ийм баян юмуу гэж асуувал бас л “Үгүй”. Харин ч бүр өөрсдийгөө өмөөрч “стресс тайлах арга (Өөр мянган мянган аргыг хэрэглэж болно шүү дээ)”, “Турах арга” (Турцан байвал бас гоё л байна. Даанч бүтэхгүй санаа), “Гоё харагдаж байгаа биз дээ?” (Харамсалтай нь тамхи татаж суугаа үзэсгэлэнт бүсгүй ой гутам харагддагаа, үнэтэй ус, энгэсэгнийх нь үнэртэй холилдсон өмхий саарал утааны үнэр өөрийг нь яаж гутаадагийг мэддэггүй нь гаслантай/”, “Хэзээ ч гарч чадахгүй юм билээ” (Хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч битгий хэл. Бүтэхгүй зүйл гэж байхгүй) “Хэрэгцээ ш дээ (Хорвоод төрсөн хүн бүрт хэрэгцээ бий. Гэхдээ ийм хэрэгцээ байдаг тухай хэзээ ч сонсож явсангүй ээ) гэх мэтээр тал бүрээс нь зөвтгөж маргалдах нь бүр ч хэцүү. Тал талаас нь тайлбарласаар эцэст нь хэлэх үг барагдахын цагт хэлгүй мэт харж суухаас өөр арга бидэнд үлддэг гэж үү?

            Магадгүй тэднийг соронзон мэт татах бохир саарал утаанаас гадна өөр нэг үл үзэгдэгч далдын хар гар бидний хэлэх үгнээс илүү хүчтэйгээр тэднийг тамхируу уриалан дуудаад ч байх шиг. Бүр хайрцаган дээр нь шигдээстэй зүрх, хавдартай  ходоод, харвалттай тархи, харласан уушигны зураг тавьчихаад байхад хэзээ нэгэн цагт тийм болохоо мэдсээр байж огт хараагүй мэт уугиулсаар... Тэгэхээр үнэхээр их хүчтэй өөр нэг хар гар тэдний аманд зуулгаад бай шиг. Яг л манайх шиг хүмүүс нь боловсрол дундуур, эдийн засаг нь дорой, стресс бухамдал ихтэй, элдэв зүйлсийн худалдаа хяналтгүй орнууд л тамхи үйлдвэрлэгчдийн “цорын ганц  бай” болдог юм гэнэ лэээ. Учир нь өндөр боловсролтой, стресээ хэрхэн тайлахаа мэддэг, хэрэглээгээ хянаж чаддаг хүмүүс хэрхэн тамхинаас ходлохоо мэддэг тул тамхины компаниудад тэнд амьсгалах агаар үгүй болдог аж.


бичсэн: PEACE төрөл: Reading | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 236

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)