2011-08-08,15:09

Сайхан амарцгааж байна уу? Сурах бичгийн тухай нийтлэл гарсан байна уншаарай

Энэ жилээс боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж байгаа. Тиймээс сургалтын шинэ хөтөлбөрт нийцүүлж дөрөв, есдүгээр ангийн сурагчдын сурах бичгийг шинээр зохиож буй юм. Нийт 65 нэр төрлийн сурах бичиг үйлдвэрлэснээс 33 нь шинэ нэр төрлийнх ажээ. Улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуульд ашиглах сая гаруй сурах бичиг хэвлэлтээс гарч бэлэн болсон агаад орон нутаг болон нийслэлийн сургуулиудад аль хэдийнэ тарааж дуусчээ. ЕБС-ийн бага ангийн бүх сурагчийн сурах бичгийг төрөөс худалдан авч нийлүүлсэн байна. Харин дунд, ахлах ангийн сурагчдын 40 хувь буюу 10 хүүхэд тутмын дөрвийг сурах бичгээр үнэгүй хангаж буй аж. Өнгөрсөн 2008 онтой харьцуулахад сурах бичгийн үнэ хоёр дахин  буурсан байна. Өнөөдрийн байдлаар, бага ангийн сурах бичгийн үнэ 1500-2500 төгрөгийн хооронд, дунд ангийн сурах бичиг 2500-3200 төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж.

Д.Эрдэнэ /www.now.mn
бичсэн: PEACE төрөл: Announcement | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 156

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)