2011-10-06,21:08

Алдаа зарим газар байх шиг харагдлаа. Хүүхдүүдээ алдаагийн нь засаарай

Стив Жобс 56 насандаа таалал төгслөө

Америкийн бизнесмэн, персонал компьютерийн үйлдвэрлэл, борлуулалтын салбар дахь пионер, “Apple” компанийн үүсгэн байгуулагч бөгөөд анхны удирдагч, олон сая доллараар үнэлэгдэх хөрөнгийн эзэн Стив Жобс 56 насандаа таалал төгслөө.

Энэ сарын 5 буюу өчигдөр Apple-ийн “Iphone 4S” бүтээгдэхүүний танилцуулга дээр түүнийг тэсэн ядан хүлээж байсан ч танилцуулга Жобсгүйгээр болж, өвчний улмаас ажлаа хүлээлгэн өгөөд байсан түүнийг нас барсан тухай дуулгасан байна.

Жобс нь их сургууль төгссөн диплом, тэр ч байтугай дунд боловсрол эзэмшсэнийг илтгэх гэрчилгээгүй нэгэн байсан ч “дэлхийг өөрчилсөн” хүн байсан гэдэгтэй хэн ч маргахгүй болов уу.
  • Sponsored by
    1.   
    Саяхан Apple компанийн Гүйцэтгэх захирлын суудлаа хүлээлгэж өгсөн Стив Жобс өчигдөр 56 насандаа таалал төгслөө. "Apple өөрийн суут удирдагчаа, дэлхий өөрийн нэгэн гайхалтай хүнээ алдлаа" хэмээн одоогийн гүйцэтгэх захирал Тим Кук ажилтнууддаа захидал илгээжээ.
  • Sponsored by
    2.   
    Apple Computer  компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал  тус компанийн хамгийн эрэлт ихтэй бүтээгдэхүүнүүдийн нэг  "IBOOK"-ийг барьж байгаа нь. Нью-Йоркод болсон Macworld Expo үзэсгэлэнгийн үеэр, 1999 оны долоодугаар сарын 21.
  • Sponsored by
    3.   
    Стив Жобс шинэ технологи бүхий Macintosh IMac DV-г танилцуулж байгаа нь. Калифорни, 1999 оны аравдугаар сарын 5.
  • Sponsored by
    4.   
    Стив Жобс шинэ OS X үйлдлийн системийн талаар тайлбарлаж байна. 2001 оны нэгдүгээр сарын 9. MacWorld Expo үзэсгэлэн, Сан-Франциско.
  • Sponsored by
    5.   
    2003 оны нэгдүгээр сарын 7. Стив Жобс17 инчийн Apple-ийн Powerbook-ээ танилцуулж байгаа нь.
  • Sponsored by
    6.   
    Стив Жобс “Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” кино гаргаж буй шинэ Ipod-оо танилцуулж байгаа нь. 2005 оны аравдугаар 12-ны өдөр
  • Sponsored by
    7.   
    Apple Computer компанийн захирал Стив Жобс, Intel корпорацийн захирал Пол Отеллини нар. Калифорни, 2006 оны нэгдүгээр сарын 10. Apple компани Intel чип дээр ажилладаг анхны Imac болон  Powerbook десктоп компьютерээ танилцуулж байгаа нь.
  • Sponsored by
    8.   
    2007 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр. Стив Жобс Macworld үзэсгэлэн дээр нээлтийн үг хэлж байгаа нь.
  • Sponsored by
    9.   
    2007 оны зургаадугаар сарын 11-ний өдөр. Стив Жобс Mac OSX Leopard загвараа танилцуулав.
  • Sponsored by
    10.   
    Apple компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Стив Жобс шинэ Macbook Air зөөврийн компьютерээ MacWorld Conference & Expo үзэсгэлэн дээр танилцуулж байгаа нь. 2008 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр.
  • Sponsored by
    11.   
    2010 оны аравдугаар сарын 20-ны өдөр программ хангамжийн шинэ багц iLife 11 танилцуулав. 
  • Sponsored by
    12.   
    2008 оны есдүгээр сарын 9-ний өдөр. Сан-Франциско, Калифорни муж. Жобс Itunes программын шинэ хувилбарыг бүтээснээ зарлав.
  • Sponsored by
    13.   
    Илтгэх урлагийг мэргэжлийн түвшинд эзэмшсэн дэлхийн тэргүүлэх  илтгэгчдийн нэг бол яах аргагүй Стив Жобс. Тэрбээр олны өмнө гарахдаа ямар мэдрэмжтэй, авьяастайгаа харуулж чадсан билээ. Тайзан дээр өөрийнхөөрөө чөлөөтэй байж олныг хөгжөөн хошигнож чаддаг нэгэн.
  • Sponsored by
    14.   
    2008 оны аравдугаар сарын 14. Зүүн талаас Apple-ийн одоогийн гүйцэтгэх захирал Тим Кук, Стив Джобс, дэд ерөнхийлөгч Фил Шиллер нар. Apple компанийн төв, Купертино, Калифорни муж.
  • Sponsored by
    15.   
    Стив Жобс iPod-ны шинэ чихэвч танилцуулав. 2008 оны есдүгээр сарын 9.
  • Sponsored by
    16.   
    Видео бичлэг үзэх боломжтой шинэ IPod Nano, Itunes-ийн шинэхэн хувилбар, шинэ  Ipod Touch сонирхуулав. 2009 оны есдүгээр сарын 9.
  • Sponsored by
    17.   
    2010 оны нэгдүгээр сарын 27-ны энэ зураг дээр  Жобс өөрийн Стив Возняктай хамт авахуулсан зургийн өмнө зогсож байгаа нь.
  • Sponsored by
    18.   
    2010 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр. Стив Жобс дараагийн арга хэмжээнд бэлдэхээр тайзнаас бууж байгаа нь.
  • Sponsored by
    19.   
    MacWorld Conference & Expo-д нээлтийн үг хэлж байгаа нь. 2010 оны зургаадугаар сарын 7, Сан-Франциско, Калифорни муж.
  • Sponsored by
    20.   
    2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр. Шинэ IPad 2-оо танилцуулах үеэр.
  • Sponsored by
    21.   
    2007 оны нэгдүгээр сарын 9. Apple компанийн захирал Стив Жобс AppleTV болон шинэ iPhone-оо Сан-Францискод болсон MacWorld Conference & Expo-д оролцож байхдаа танилцууллаа.
  • Sponsored by
    22.   
    2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр. Шинэ IPad 2-оо танилцуулах үеэр.
  • Sponsored by
    23.   
  • Sponsored by
    24.   
    IPad 2 танилцуулах үеэр. 2011 оны гуравдугаар сарын 2-ны өдөр.
  • Sponsored by
    25.   
    2011 оны зургаадугаар сарын 6-ны өдөр. Стив Жобс Дэлхийн чуулганы үеэр ITunes болон iCloud үйлчилгээний талаар ярьж байгаа нь.
  • Sponsored by
    26.   
    Купертино, Калифорни, 2010 оны аравдугаар сарын 10. Жобс Mac компьютерт зориулсан шинэ OSX Lion үйлдлийн систем болон iLife 11 программ хангамжийн багцыг танилцуулав.
  • Sponsored by
    27.   
    Стив Жобс "All Things Digital" (DCool чуулган дээр Калифорни муж, 2010 оны зургаадугаар сарын 1.
  • Sponsored by
    28.   
    Купертино, Калифорни. 2010 оны дөрөвдүгээр сарын 8. Жобс шинэ iPhone-д зориулсан OS4 программ хангамжийг танилцуулав.
  • Sponsored by
    29.   
    2010 оны нэгдүгээр сарын 27-н, Сан-Франциско. Стив Жобс шинээр гарсан iPad-аа олон нийтэд танилцуулжээ.
  • Sponsored by
    30.   
    Сан-Франциско, 2009 оны есдүгээр сарын 9. Жобс ITunes программ, IPod Touch, Ipod Nano-ий шинэ хувилбаруудыг танилцуулав.
  • Sponsored by
    31.   
    1984 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр Сан-Франциско. Зүүн талаас Стив Жобс, ерөнхий захирал Жон Скалли, Apple-ийн үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк нар шинэ Apple II компьютерээ танилцуулж байгаа нь. 
  • Sponsored by
    32.   
    1984 оны нэгдүгээр сарын 24. Стив Жобс шинэ Macintosh персонал компьютерээ сонирхуулж байгаа нь.
  • Sponsored by
    33.   
    1977 оны энэ зурган дээр Стив Жобс Apple II шинэ компьютерээ танилцуулж байгаа нь. 
  • Sponsored by
    34.   
    Стивен Пол Жобс 1993 он. Есөн жилийн өмнө түүний худалдан авч байсан нэгэн жижигхэн студи нь хөрөнгө оруулагчдын анхаарлыг ихээр татаж байсан ба түүний тэрбумтан болох замын эхлэл тавигджээ. “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киног хийсэн Pixar Animation Studios компанийн ерөнхийлөгч Жобс 37.4 сая хувьцааны 80 хувийг нь эзэмшдэг байв.
  • Sponsored by
    35.   
    Apple –ийн архивт хадгалагддаг 1998 оны зураг. Стив Жобс Mac компьютерээ барьсан байгаа нь.
  • Sponsored by
    36.   
    2011 оны гурвадугаар сарын 2-ны өдөр шинэ IPad 2 танилцуулж дууссаныхаа дараа гар даллан салах ёс хийж танилцуугаа өндөрлөв.
бичсэн: PEACE төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 103

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)