2012-01-06,18:56

Явган зорчигчийн аюулгүй байдал

Явган зорчигчийн аюулгүй байдал

Явган хүний замаар явах: Явган зорчигч хэрвээ зориулалтын явган хүний зам байвал түүгээр явах хэрэгтэй.

 Явган хүний замгүй газраар явах

Хэрвээ явган хүний зам байхгүй бол та дөхөн ирж байгаа тээврийн хэрэгслийг харах боломжтой газраар буюу өөдөөс нь харж яваарай. Харин замын хөдөлгөөний дагуу нуруугаа харуулан явахаас зайлсхий. Энэ үедээ :

  • Нарийн зам болон гэрэл муутай замаар ар араасаа цуварч яв.
  • Замын захаас аль болох хол яв.
  • Гэрлэн дохиогоор гарцаар гарах
  • Явган зорчигчид зориулсан гэрлэн дохионы тусламжтайгаар зөвхөн НОГООН гэрлээр гарна.
  •  Зөвхөн зам дээр тавьсан тэмдэг, гарцын дагуу зам хөндлөн гарна. Зам дээрх гарцын хэвтээ тэмдэглэгээ буюу цагаан шугамын захаар гарах нь аюултай гэдгийг санаж, аль болох дунд талаар нь яваарай.
  • Та гарцаар гарахдаа гүйж болохгүй, тайван гараарай.
  • Хэрвээ таныг зам хөндлөн гарч байх үед ногоон гэрэл унтарвал танд замын нөгөө өнцөгт хүрэх хугацаа байгаа гэсэн үг. Харин удааширч болохгүй.
  • Гарцаар гарахаасаа өмнө жолоочид таныг харж, зогсох хангалттай хугацаа өгөх хэрэгтэй. Хэрвээ зам хальтиргаатай байвал тээврийн хэрэгсэлд илүү хугацаа хэрэгтэй болно.
  • Хэн нэгэн гарц руу ороогүй байхад жолооч нар зогсох албагүй гэдгийг санах хэрэгтэй. Гарцаар хөндлөн гарахаасаа өмнө хоёр чиглэлээс ирж байгаа тээврийн хэрэгсэл бүрэн зогсох, зам чөлөөтэй болохыг хүлээнэ.
  • Гарцан дээр өмнөө нь зогсож буй тээврийн хэрэгслийн урд орохоор зүтгэж буй жолооч таныг харахгүй байх талтай тул гарцаар гарч байхдаа үүнийг бас анхаараарай.
  • Явган зорчигчид зориулсан гэрэл дохио байхгүй, зөвхөн тээврийн хэрэгсэлд зориулсан гэрэл дохио ажиллаж байвал улаан гэрэл асч, замын хөдөлгөөн бүрэн зогстол зам хөндлөн гарч болохгүй. Энэ үедээ хаанаас тээврийн хэрэгсэл зорчиж байгааг анхааралтай ажиглаж хяна. Замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа гэрлийн дагуу нэг шугаманд байгаа тээврийн хэрэгсэл хөдөлж байхад нөгөө шугаманд байгаа тээврийн хэрэгсэл зогсож байдгийг санах хэрэгтэй.




Явган зорчигч хүүхдүүд яагаад эрсдэлтэй байдаг вэ?

·        Нүдний захын хараа хөгжиж гүйцээгүй байдаг.

Тэдний нүдний захын хараа хөгжиж байгаа болохоор хүүхдүүд нүдэн дээр нь л биш бол тэр бүр бүх зүйлийг олж хардаггүй (насанд хүрэгчдийн харааны талбарын гуравны нэгийг л хардаг). Тэд хажуу тийшээ харсан ч тэр талынхаа машиныг анзаарахгүй байж болно.

·        Сонсголын чиглэл хөгжиж гүйцээгүй байдаг.

Дуу чимээ хаанаас гарч байгааг тогтоох хүүхдүүдийн чадвар бүрэн бүрдээгүй байдгаас тээврийн хэрэгслийн ирж буй чиглэлийг буруугаар хүлээн авч болно.

·        Намхан нуруутай

Хүүхдүүд намхан нуруутай байдаг болохоор жолооч нар тэднийг олж харахад хүндрэлтэй. Ялангуяа зогсоол дээр тавьсан машинуудын хооронд зогсож байвал бүр илүү хүндрэлтэй байдаг.

·        Мэдрэмж хязгаарлагдмал байдаг

Машин хэр зэрэг хурдтай ирж яваа, хэр зэрэг хол байгааг зөв тодорхойлох, нөхцөл байдлыг зөв үнэлэх чадвар хүүхдэд бүрэн бүрдээгүй байдаг. Тэд удаан явж буй машиныг өнгөрөөчихөөд, дараа нь хурдтай машины урдуур гүйх жишээтэй.

·        Өөрсдийн үйлдлийн үр дагаврыг эргэцүүлдэггүй

Хүүхдүүд хөдөлгөөнтэй байх дуртай. Тэд тоглож байх үедээ анхаарал болгоомжгүйгээс зам руу бөмбөгөө шидэх, түүнийгээ хөөж араас нь гүйх гэх мэтээр үр дагаврыг огт эргэцүүлэлгүйгээр эрсдэлтэй алхам хийдэг.

·        Зам хөндлөн гарахдаа орчноо сайн хардаггүй

Тэд гэрлэн дохио өөрчлөгдөхийг хүлээлгүй гарцаар гарах, зам руу алхах зэргээр зам хөндлөн гарахдаа орчноо хангалттай хардаггүй.

·        Анхаарал нь хялбархан сарнидаг.

Хүүхдүүдийн анхаарал тэдний сонирхлыг илүү татаж буй зүйлс дээр илүүтэй төвлөрдөг. Тэд найз нартайгаа нийлэхээрээ өөрсдийн үйлдэлдээ анхаараад, орчинд тавих анхаарал нь сарнидаг. Ийм эрсдэлтэй нөхцөлд олонтаа хүрдэг.

·        Замын хөдөлгөөний гэнэтийн өөрчлөлтөд хурдан хариу үйлдэл үзүүлэх чадвар хязгаарлагдмал

Зам хөндлөн гарах үед нь замын хөдөлгөөний гэнэтийн өөрчлөлт тэднийг тэвдэж сандрах, будилахад хүргэдэг.

·        Нөхцөл байдлыг бусад хүн харж байгаа гэж найддаг

Ирж яваа машиныг өөрсдөө харсан бол тэр машины жолооч ч мөн өөрийг нь харж байгаа гэж хүүхдүүд боддог.

Хүүхдээ замын хөдөлгөөнд зөв оролцох дадалд хэвшүүлээрэй

Явган зорчигчийн гарц

 

            Хүүхдүүд явган зорчигчийн гарц ашиглаж сурах нь чухал. Гарц ойр хавьд нь байхгүй, хол байсан ч тэр гарц руу очиж гарах хэрэгтэй. Хэрэв явган зорчигчийн гарцгүй бол бүх чиглэлээс тээврийн хэрэгсэл сайн харагдах газраар гарах шаардлагатай. Учир нь жолооч нар зам гарахаар хүлээж буйг нь олж харж чадна.

 

Зам гарахдаа:

 

1.   Зөвхөн явган хүний гарцтай газраар зөвшөөрөгдсөн ногоон гэрлээр гарч сур

2.   Гарцгүй бол хамгийн аюулгүй газрыг сонго

3.   Зам хөндлөн гарч байгаа насанд хүрсэн хүнийг дагалдаж, бараадаж гар

4.   Замын хажууд болон зам руу нуруугаа харуулж бүү зогс

5.   Замын хөдөлгөөний бүх чиглэл рүү сайтар хар

6.   Тээврийн хэрэгслийг сонс

7.   Зам гарахад хэдийд аюулгүй талаар бод

8.   Зам чөлөөтэй үед эсвэл бүх тээврийн хэрэгсэл гарч дууссаны дараа чигээрээ алхаж гар.

9.   Замаар гарах үедээ ч сонор сэрэмжтэй бай

10.               Ойртон ирж байгаа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт бүү гүй

 

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 479

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)