2011-08-08,15:20

Цагаан хоолтнууд урт насалдаг

Эрүүл саруул биетэй байж урт наслахыг хүсвэл та зөв хооллоорой. Гэхдээ өдрийн хоол хүнсний 60 хувь нь ногоо, жимс жимсгэнэ, үлдсэн хувь нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн байх ёстой гэдгийг мартав. Зуны цагт та махыг аль болох бага идэхийг хичээ. Долоо хоногт махыг 3-4 удаа, өндгийг доод тал нь гурван ширхэгийг ид. Харин хиам, лаазалсан мах, тарган өөхтэй махнаас аль болох татгалзах хэрэгтэй. Манайхан мах идэхгүй гэхээр янз бүрийн зүйл ярьдаг. “Мах иддэггүй хүн бие султай, өвчлөмтгий, цонхигор царайтай байдаг” гэдэг. Үнэндээ мах огт иддэггүй цагаан хоолтнууд урт насалдаг байна. Нас сүүдэр ная хүрсэн 1000 гаруй хүний зуу нь цагаан хоолтон байна гэсэн судалгаа ч бас бий аж. Тиймээс мах идэхгүй жимс ногоогоор хооллох нь урт наслах тийдгүй гоо сайханд ч тустай байдаг ажээ. Харин царай, зүсний хувьд мах огт хэрэглэдэггүй хүн өө сэвгүй цэвэрхэн цагаан царайтай болдог гэнэ. Одоо нөгөө талаас нь бас авч үзье. Яагаад мах идэж болохгүй гэж. Дэлхийн олон оронд зүрх судас, хорт хавдрын өвчлөл газар авчээ. Энэ нь буруу хооллосонтой холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Учир нь махан хоол гэдэсний үйл ажиллагааг сулруулж, бие махбодид хорт бодис хуримтлуулдгаас болж төрөл бүрийн өвчин үүсдэг.

Д.Туяа/www.now.mn/
бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 111

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)