2011-08-26,20:51

21 аймаг дахь долоон гайхамшгийг тодрууллаа

21 аймаг дахь долоон гайхамшгийг тодрууллаа

Монгол Улсын 21 аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудаасаа хосгүйд тооцогдох гайхамшгуудаа нэрлээд байгаа юм.

Монгол улсын хэмжээнд хүний анхааралд өртсөн байгалийн тогтоц, өвөрмөц байдлаараа сонин, содон, үзэсгэлэнтэй, түүх өгүүлсэн газрууд олон байдаг. Харин түүнээс 147 гайхамшигт газраа тодруулж дотоод, гадаадынханд таниулж, сурталчилж байгаа билээ. Эдгээр газарт та бидний сайн мэдэх Дорнод аймгийн Хэрлэн барс хотын туурь цамхаг, Буйр нуур, Өмнөговийн Хэрмэн цав, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Бор хярын элсэн манхан, Мухартын гол, Баянхонгор аймгийн Цагаан агуй, Бичигт хад зэрэг газрууд багтаж байгаа юм. Харин тэр бүр олны нүдэнд ил болж танигдаагүй онгон дагшинаараа оршиж байгаа ч гайхамшигт  газруудын жагсаалтад багтсан газар нутагт Архангай аймгийн Билгэ хааны цогцолбор, Дорноговь аймгийн Эргэлийн гол, Дорнод аймгийн Хайлангийн хадны хүн дүрст чулуу, дөрвөлжин булш, Дундговь аймгийн Өөш манхан, Морин хуур зэрэг газрыг нэрлэж байна.

Аймаг тус бүрээс долоон гайхамшигт газар хэмээн нэрлэгдэж байгаа газруудаас Дундговь аймгийн Их газрын чулуу л гэхэд Монгол боржин бүсийн их хэмжээний хэсгийг агуулдаг төдийгүй хурц шовх хадан цохио нь он цагийн уртад элэгдэж муудаагүй байна. Харин Дундговь аймгийн Дэл уул нь зүүн тийш 17 км хойшоо 8 км сунаж оршсон өвөрмөц тогтоц бүхий газар юм. Энэ мэтээр гадаадынхан төдийгүй монголчууд ч өөрсдөө байгалийн гоо үзэсгэлэнг нь таниж амжаагүй, үзээгүй байгаа газруудыг олон нийтэд зарлаж аймгуудын долоо гайхамшгаар бүртгэж авсан нь чухал ач холбогдолтой үйл хэрэг болж байна.

бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 376

Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих



:-)