Хичээлд суух чадвар ажил дээр хэрэг болдог !!!
2010 оны 5 сарын 7
Их сургуульд олж авсан чадвараа ажил дээрээ амжилт гаргахад ашигла.
Их сургуулийн диплом, сайн боловсруулсан өргөдөл, гялалзтал өнгөлсөн гуталтай мэдээж өндөр оноо авна.
Эдгээр үзүүлэлтүүд хүссэн ажлаа олоход хангалттай мэт санагдаж болох ч өнөөгийн өрсөлдөөнт ертөнцөд шинэхэн төгссөн оюутнуудад хичээл дээр олж авсан чадвар туршлага нь маш их хэрэг болно. Америкийн ажил олгогчдийн үндэсний холбооний тэргүүн Чэри Батлер оюутнуудад ажлын зах зээл дээр хичээлээс олж авсан ур чадвараа дайчлахыг зөвлөжээ.
“Би тэднийг олон цагаар шаргуу ажиллах тэвчээртэй байхыг ятгадаг. Тэгж чадвал тэвчээр бүхнийг ялдаг гэдгийг ойлгох болно” Дээрх “Ажил олгогч болон коллежуудын холбоо”-явуулсан судалгаагаар сайн менежерүүд ажилтнаас ямар чадвар шаардаж байдгыг харуулжээ.
1. Харилцааны чадвар
Та санал бодлоо бусадтай чөлөөтэй хуваалцаж чаддаг уу? Өөрийн бодлоо энгийнээр тодорхой илэрхийлэх чадварыг менежерүүд хамгийн түрүүнд онцолжээ. Амжилт гаргахад хамгийн чухал зүйл бол хүмүүстэй харилцах , асуудлыг шийдвэрлэх, бүтээлч хандлага юм
Хэрэв та сургуульд байхдаа бүлгийн илтгэл тавьдаг, өөрийгөө сайн илэрхийлдэг нэгэн байсан бол энэ нь ирээдүйд бүтээгдэхүүн сурталчлах, хурал, үйл ажиллагаа зохион байгуулах, шинэ санаа гаргахад дөхөмтэй байх болно.
2. Дүн шинжилгээ хийх чадвар
Та аливаа зүйлийг нэг бүрчлэн шалгаж нягт нямбай ханддаг уу? Асуудлыг шийдэх, логикоор сэтгэх чадвар менежерүүдэд өндөр үнэлэгддэг. Дүн шинжилгээ хийх чадвар мэргэжлийн салбарт ар араасаа цуварсан олон асуудлыг шийддэг.
Хичээлээс олж авсан дүн шинжилгээ хийх чадвар бэрхшээлийг ухаалгаар шийдэх, цаг хугацааг тодорхойлох, асуудлыг газар дээр нь шийдэхэд тусална.
3. Багаар ажиллах чадвар
Та бусадтай хамтарч ажиллах туршлагатай юу? Багаар ажиллахдаа үр бүтээл гаргаж чаддаг байх нь дээд доод шатны ямар ч ажил хийхэд маш чухал. Бусалдтай ажиллах нь цагын гарз гэж бодож байна уу? Дахин бодоод үз. Энэ чадвар байгууллага удирдах, бусдыг манлайлах, хариуцлага хүлээлгэхэд тус болох нь гарцаагүй.
4. Техникийн ур чадвар
Та компьютерийн мэдлэгтэй юу? Техник, технологи болон шинжлэх ухааны салбарт ажиллахад шинэ тоног төхөөрөмжийн талаар мэдлэгтэй байхыг шаарддаг. Эдгээр нарийн ээдрээтэй систем, төхөөрөмжийг ажиллуулж чадвал ажил олгогчдын хувьд үнэлж баршгүй ажилтан болох болно.
Техникийн мэдлэгээ дээшлүүлснээр харилцаа холбооны салбарт хүчээ сориход дөхөм болно. Хамгийн сүүлийн үеийн техник технологийн талаар мэдээ баримт байнга судалж, мэргэжилтнүүдээс зөвлөгөө ав. Ингэснээр нэг л өдөр амжилтын оргилд хүрэх болно.
5. Ажлын ёс зүйтэй бай.
Зорилгодоо хүрэхийн тулд юу хийсэн бэ? Аливаа ажлыг цагт нь амжуулах, авсан үүрэг даалгаварт хариуцлагтай хандах, ажлын ачааллыг даах чадвар хамгийн ховор чадваруудын нэгд зүйл ёсоор тооцогдоно.
Онлайн хичээл үзэх, оройн ангид хичээллэх чадвар нь цаг нарийн төлөвлөж, цаг давчуу үед ч хамгийн чухал шаардлагатай ажлаа амжуулж сурахад нөлөөлдөг байна.
Бэлтгэсэн Н.Энх