2011-10-13,21:29

Та ой ухаанаа сайжруулахыг хvсвэл...


Та ой ухаанаа сайжруулахыг хvсвэл...
Бид бvхэн насан туршдаа маш их хэмжээний бvх төрлийн мэдээлэл цээжилдэг. Гэтэл заримдаа бараг хэрэггvй зvйлээ маш сайн цээжилчихсэн байхад, заримдаа маш чухал мэдээллийг хичнээн оролдоод ч цээжилж чадахгvй тохиолдол гардаг. Зарим хvмvvс нэг сонсоод л хэрэгтэй гэсэн бvхнээ тогтоочихсон байхад, зарим нь хичнээн оролдсон ч тэгэж чаддаггvй. Тэгэхээр гайхамшигт ойтой хvмvvс яаж цээжилдэг вэ? Гайхмшигт ой тогтоолт бол бараг хvн бvхний ээмшихийг хvссэн чадвар. Тийм ой тогтоолттой болоход тийм хэцvv гэж vv? Yгvй ээ, энэ бол хэцvv бишээ. Энэ vгийг маш итгэлтэй хэлж байсан хvн бол "Сэтгэшгvй ухаан" төвийн захирал Д.Эрдэнэбаатар. Тэр өөрийн судалж мэдсэн туршлага дээрээ vндэслээд хvн оюун ухаанаа өөрөө удирдаж, өөрөө санаж сэрж явах учиртай, ой тогтоолтоо байнга сэргээж сайжруулж чадвал хvн гайхамшигтай vр дvнд хvрдэг юмаа гэдгийг баталж чадсан юм. Тиймээс ч тэр ой тогтоолтын талаар маш гайхамшигтай лекц уншсаныг уншигчиддаа хvргэж байна. Та бидний хэн ч энэ чадварыг эзэмших боломжтой. Ой тогтоолт нь бидний оюуны чадавхийн суурь мөн. Бидний энэ суурь бат бөх байх тусмаа зорилгодоо хvрэх боломж маань эрс нэмэгдэнэ. Тэгвэл энэ сууриа батжуулах өөрөөр хэлбэл, ой тогтоолтоо сайжруулах аргуудын талаар "Сэтгэшгvй ухаан" төвийн Д.Эрдэнэбаатар багшийн яриаг хvргье. Д.Эрдэнэбаатар: Бvх хvн хоёр гар, хоёр хөл, хоёр нvд, хоёр чихтэй. Гэтэл ганц толгой, ганц тархитай гэж бид боддог. Гэтэл тархи маань баруун болон зvvн тал бөмбөлөгvvдтэй. Бидний цээжлэх “ажилд” энэ хоёр маань хоёулаа тодорхой vvрэг гvйтэтгэдэг. Зvvн тал бөмбөлөг бидний логик сэтгэлгээ, яриа, тоотой хийх vйлдлvvдийг хариуцдаг. Та биднийг бага балчираас авахуулаад эцэг эх, багш нар маань “бодооч, сэтгээч” гэж бишгvй л хэлдэг байсан. Тэдний зэмлэлийн vр дvнд бид магадгvй харьцангуй сайн сэтгэж бодож сурсан. Харин тэгвэл баруун тал бөмбөлөгний vйл ажиллагаа гэж юу вэ? Энэ бол бидний төсөөлөх, мэдрэх, өнгө ялгах, аливаа зvйлийн хэмжээг тодорхойлох чадвар. Харамсалтай нь баруун тал бөмбөлөгнийхөө чадваруудыг ихэнх хvн хөгжvvлэхэд анхаардаггvй. Эцэг эх, багш нар “за миний хvv төсөөлөлдөө, мэдрээд vз дээ” гэж хэлдэггvй. Тэгвэл баруун тал бөмбөлөгний vйл ажиллаагаа хvний цээжлэх чадварт асар их нөлөөтөй. Хоёр гартай мөртлөө ганц гараараа юм хийдэг хvн шиг ихэнх хvмvvс зөвхөн зvvн тал бөмбөлөгөөрөө цээжилдэг гэж хэлж болно. Харин тархиныхаа хоёр тал бөмбөлөгийг цээжлэх процессдоо идэвхтэй ашигласанаар оюуны чадвар эрс сайжирна. ОЙ ТОГТООЛТЫН ЗАРЧМУУдЫН ТАЛААР Сэтгэл судлаачдын тогтоосон ой тогтоолтын зарчмууд гэж байдаг. Эдгээр зарчмууд нь бидний ой тогтоолтын чанарыг тодорхойлдог бөгөөд эдгээрийг баримтлахад тусгай дасгал хийгээгvй ч гэсэн бидний цээжлэх чадвар vлэмж нэмэгдэнэ. Нэлээн олон зарчим байдаг учраас заримых нь талаар ярья. Сэтгэл санаагаа удирдах Аливаа мэдээллийг хvссэн цагтаа цээжлэхийн тулд хамгийн тvрvvнд сэтгэл санаагаа удирдаж чаддаг байх хэрэгтэй. Энэ бол хамгийн гол асуудал Хvн бvхэн хэзээ нэгэн цагт, ямар нэгэн байдлаар сандарсан тохиолдол байдаг. Шалгалт шvvлэг өгөхөд сайн уншаагvйгээс эсвэл өөр ямар нэгэн шалтгаанаас болж мэддэг юмаа багш нарынхаа өмнө ярьж чадахгvй болчихдог. Мөн шинэ зvйлийг цээжилж чадахгvй тохиолдлууд ч байдаг. Тэгвэл бид тайвшрах дасгалуудыг хийснээр асар богино хугацаанд өөрийнхөө сэтгэл санааг эзэмдэх чадвартай болно. Манайд бясалгалын олон урсгал орж ирсэнийг бид мэднэ. Тэд сэтгэл санаагаа ямар нэг зvйл дээр /цэцэг, лаа, амьсгал г.м/ төвлөрvvлэн тайвшрах зорилготой байдаг. Тэгвэл “Сэтгэшгvй ухаан” төвийн хичээл дээр тайвшрахын тулд аутогены бэлтгэлийг хийдэг. Энэ бол 1931 онд германы эрдэмтэн Г.Шульц гэдэг хvн зохиосон vгээр өөрийнхөө сэтгэл санаа буюу биеийг удирдах аргачлал юм. Г.Шульц Энэтхэгийн йогийн янз бvрийн бясалгалын урсгалууд, мөн 18, 19-р зуунд европод тvгэн дэлгэрч байсан месмеризм буюу ховсдох аргуудыг судалсан байдаг. Тэгээд хэрэв эмч хэн нэгэн хvнд vгээр vйлчилж, эдгээж чадаж байгаа бол тэр хvн өөрөө өөртөө эмчийн хэлж байгаа vгнvvдийг хэлээд өөрийгөө эмчилж яагаад болохгvй гэж? гэсэн асуултыг өөртөө тавьсан байдаг. Тэгээд өөртөө нөлөөлөх томъёоллыг гаргасан байдаг. Эцэст нь ховс буюу аутогены бэлтгэлийн vр дvнг харьцуулаад vзэхэд яг л адилхан байжээ. Худал vгийг мянга дахин давтвал vнэн болдог гэдэг. Тэгвэл бид өөртөө “миний ой тогтоолт хамгийн сайн, миний ой тогтоолт сайн байна” гээд байвал энэ тушаал далд ухамсарт маань шингэж бидний ой сайжрах vндэслэлтэй. Нийт өвчний 70-80% та бидний сэтгэхvйтэй холбоотой байдаг. Тийм учраас аутогены бэлтгэл хийж хэвшснээр өвчнөө ч анагаах боломжтой. Гэхдээ аутгогены бэлтгэл хийхэд анхаарах зvйл байдаг. Өөртөө итгэлгvй, аливаа зvйлийг байнга муугаар бодож төсөөлдөг хvмvvс байдаг. Тэд ямар нэгэн зvйл хийж эхлэхээсээ өмнө “яанаа, би vvнийг чадахгvй шvv дээ” гэсэн итгэл vнэмшилтэй байдаг. Тэгээд ч тэдний ихэнх ажил бvтэлгvйтдэг. Vг гэдэг асар их хvчтэй учраас бид өөртөө сөрөг утгатай vг хэзээ ч хэлж болохгvй. Өөрийнхөө хийх боломжтой юу ч хийсэн “би чадна” гэж хийвэл амжилтанд хvрэх 100%-ийн магадлалтай байдаг. Yvнийг Г.Шульцын шавь Линдеман 1972 онд баталсан. Усан онгоцны сvйрлээс болж маш олон хvн амиа алдсан байдаг. Манайд ч гэсэн жил болгон цасан шуурганаас болж хэн нэгэн малчин малтайгаа салхинд туугдаж, амиа алджээ гэсэн гунигтай мэдээ сонсогддог. Харин тэр хvмvvс амьд vлдэх боломж байгаагvй юм уу гэдэг асуулт гардаг. Тэгвэл ямарч хvн сэтгэл санаагаа эзэмдэж чадвал амьд гарч чадна гэдгийг батлахын тулд Линдеман Атлантын далайг ганцаархнаа хийлдэг завиар 72 хоногийн турш туулж гарсан байдаг юм. Ингэх vед нь хоёр удаа далайн шуурга болж, хоёр удаа завь нь хөмөрсөн ажээ. Гэсэн ч гэсэн тэр “би Атлантын далайг туулж чадна, миний явах зvг өрнө зvг гэж” өөртөө мянга мянган удаа хэлж, мэдэрч чадсаны vр дvнд энэ зорилгодоо хvрсэн тvvхтэй. “Би чадна” гэдэг vгийг өөртөө vргэлж хэлж хэвшвэл хэн ч, хэзээ ч зорьсондоо хvрэх боломжтой. Төсөөлөх чадвар Ой тогтоолтын дараагийн зарчим бол төсөөлөх. Зарим хvмvvс “би төсөөлж чадахгvй байна” гэж хэлдэг л дээ. Харин зарим хvмvvс маш сайн төсөөлдөг. Энэ нь бидний нас, боловсрол, мэргэжил, ертөнцийг vзэх vзэлтэй холбоотой. Бvхий л мэдээллийг цээжлэхдээ төсөөлөх хэрэгтэй. Дөнгөж мөлхөж эхэлж байгаа хvvхэд гартаа тааралдсан бvхнийг барьж амандаа хийдэг. Эсвэл нvдэндээ харагдсан бvхнийг барих гэж тvvн рvv тэмvvлдэг. Энэ бол бидний ертөнцтөй танилцаж байгаа хамгийн эхний алхамууд. Энэ бvх мэдээлэл бидний тархинд гvн бат хадгалагдан vлддэг. Тэгэхээр бид цээжлэх гэж байгаа мэдээллээ аль болох бодитойгоор дvрслэн төсөөлөх хэрэгтэй. Бид сайн төсөөлж чаддаг бол энэ чадвар маань айдас, сэтгэлийн хямралтай тэмцэх маш хvчтэй хэрэгсэл болдог. Хvн бvхэн хэзээ нэгэн цагт загнуулж байсан. Аав ээж, багш нартаа “Чи хичээлээ хийхгvй байна. Чи ажлаа муу хийж байна” гэж загнуулх vе зөндөө байсан. Тэр vед сэтгэлийн гvнд бул хар чулуу хуримтлагдсан л байсан байх. Энэ бул хар чулууг тэр чигээр нь тээгээд явах уу? Эсвэл авч хаях уу? гэвэл vтэр тvргэн авч хаях хэрэгтэй нь ойлгомжтой. Тэгвэл яаж тэр ачаанаас салах вэ? Энэ бол маш амархан. Таны хажууд загнаж байсан хvн байна гэж төсөөлөөд яг одоо тэр таныг загнаж байна гэж бодоорой. Магадгvй яг тэр өнгөрсөн явдлаа санаарай. Та бухимдчихсан, сэтгэлээр уначихсан байж байгаа. Гэтэл тэр загнаж байгаа хvн чинь бие нь жижигрээд ирж байна гээд төсөөл дөө. Тэгээд эрэгтэй хvн байсан бол хоолой нь шингэрээд хvvхнийх шиг болон хувирч байна гэж төсөөл. Эмэгтэй хvн байсан бол хоолойн бvдvvрээд эрэгтэй хvнийх шиг болж байна гэж бод доо. Дараа нь тэр алиалагч шиг өнхөрөөд, алиалаад явчихаж байна. Одоо бухимдлаа анрзаараарай. Тэр байна уу? Алга болсон байгаа биз? Таны инээд хvрч байгаа биз? Магадгvй аймшигтай харагдаж байсан тэр хvн хvvхдээс жаахан, муур шиг, хvvхэлдэй шиг болчихоод хvн загнаад байхдаа яадаг юм бэ гэж бодогдоно биз дээ. Тэгэхээр бид даргаасаа айхаа болчихдог. Яг энэ аргыг хэрэглээд vзэх хэрэгтэй. Японд бас нэг ийм туршилт хийсэн юм байна л даа. Шалгалтанд орохынх нь өмнө шалгалт авах өрөөнд нь багшийнх нь макетыг тавьчихдаг гэнэ. Тэгээд нөгөө шалгалтанд орох гэж байгаа оюутнууд макетэн багшийгаа сэтгэл ханатлаа, айдас бухидмлаа арилтал зоддог. Тэгж өөртөө итгэлтэй болж байгаа юм. Иймэрхvv байдлаар бид ирээдvйд болох гэж байгаа шалгалтаа төсөөлөөлөөд, би ерөөсөө айхгvй гэсэн итгэл vнэмшилтэй болох юм бол дарга нар чинь, багш нар чинь ч та нарыг загнаж чадахгvй. Яагаад гэвэл тэд загнахаасаа өмнө биднийг хараад: ”За энэ чинь надад загнуулчих хvн мөн vv? биш vv? Гэж дотроо бодсон, бодоогvй ч гэсэн дотоод ухамсарт нь ямар нэгэн мэдрэмж явж байдаг. Тэгэхэд нь та өөртөө итгэлтэй загнуулахааргvй янзтай зогсож байвал тэд таныг загнаж чадахгvй л болов уу. Биеэ тоосон, ихэмсэг, сэргэлэн хvмvvс ажлаа байнга амжуулаад, хэнээс ч хараат бус яваад, ямар нэгэн газрын дарга, лидер болчихсон тохиолдол зөндөө байдаг. Тэгвэл дарга болох, лидер болох энэ чадвар бид бvгдэнд байгаа. Яагаад гэвэл, энэ хорвоод мэндлэхдээ бvгд адилхан нvцгэн л төрдөг биз дээ. Харин магадгvй 10,20, 30 жилийн дараа зарим нь дарга болчихсон байхад зарим нь бvр архичин болчихсон явж л байдаг. Амьдралыг аль болох өнгөтөй талаас нь харж чадаж байвал бид бvхэн ирээдvйгээ гэрэл гэгээтэйгээр төсөөлөх бvрэн боломжтой. Бид бvгдээрээ таван мэдрэхvйн эрхтэнтэй. Тэднийгээ цээжлэх процессдоо аль болох жигд оролцуулах хэрэгтэй. Бид хардаг, амтладаг, vнэрлэдэг, сонсдог, бас арьс булчингаараа мэдэрдэг. Мөн зургаа дахь мэдрэхvй бидэнд байдаг боловч бараг мартагдсан. Бидний элэнц хуланц болсон чулуун зэвсгийн хvмvvсийн мэдрэхvй маш сайн хөгжсөн байжээ. Яагаад гэвэл тэд байгальтайгаа ойрхон байсан. Бvх зvйлээ мэдрэхvйн эрхтэнvvдээрээ хvлээн авч байсан. Харин бид хvсвэл энэ чадвараа сайжруулах боломжтой. дасгалууд байдаг бөгөөд эдгээрийг хийгээд байвал ой тогтоолтоо vлэмж сайжруулах боломжтой. Хvн болгонд тохиолдсон байдаг л даа. Хэзээ нэгэн цагт ямар нэг юмны vнэрийг vнэртэх ч юм уу амтлаад, ямар нэг дуу сонсоод энэ зvйлийг чинь хэзээ билээ дээ идэж байсан юм байна шvv дээ. Эсвэл энэ дууг чинь хэзээ нэгэн цагт сонсож байсан юм байна шvv дээ гэсэн дурсамжууд төрдөг. Харин яг хэзээ вэ гэдэг нь тодорхойгvй байдаг. Энэ жишээнээс харахад бидний хэзээ нэгэн цагт мэдэрсэн ямар нэгэн зvйл дурсамжийг маань сэргээдэг нь тодорхой болж байна. Бидний мэдрэхvйн эрхтнvvдийн “хамтын ажиллагааг” синестези гэдэг. Мэдрэхvйн эрхтнvvд нь мэдээллийг нэгэн зэрэг хvлээн авч боловсруулах чадвартай хvмvvс байсан бөгөөд тэд бусдаас хавьгvй сайн ой тогтоолт эсвэл өөр ямар нэгэн авъяас чадвартай байжээ. Жишээлбэл, ямар ч дисконы газар ая явахад гэрэлтvvлэг нь аяныхаа хэмнэлд тохирч өнгөө өөрчилж байдаг. Энэ өнгөт хөгжмийг анх Оросын хөгжмийн зохиолч Скрябин зохиосон юм. Тэр хvн ямар хvн байсан бэ гэвэл аяыг өнгөний мэдрэмжээр хvлээж авдаг. Ямар ч дуу авиа тvvнд өнгөтөй харагддаг байжээ. Ой тогтоолтын гайхамшиг болсон С.Шерешевский гэдэг хvн ЗХУ-д 20-р зуунд амьдардаг байсан. Тэр хvний ой тогтоолтонд ямар ч хязгаар байгаагvй учраас тэр 50, 100, хэд л бол хэдэн vг, тоо цээжлэх чадвартай байжээ. Мөн цаг хугацааны хувьд ч гэсэн тvvний ой тогтоолтонд хязгаар байгаагvй. 10.15 жилийн дараа тэр хvнээс 10.15 жилийн өмнөх зvйлсийг асуухад хариулж чаддаг байжээ. Та тэдэн оны, тэдэн сарын тэдэнд хэдэн цагт юу хийж байсан бэ гэж асуухад тэр жаахан бодолхийлснээ: “Аа тийм, 15 жилийн өмнө тантай энэ өрөөнд сууж байсан. Та тэгэхэд тийм өнгийн хувцас өмссөн байсан. Тэгээд надад ийм ийм vг хэлж байсан шvv дээ гэж 15 жилийн өмнөх бvх vгийг бvгдийг нь эхнээс нь аваад дуустал хэлж чаддаг байсан ажээ. Тэр хvний онцлог нь ой тогтоолтын гайхамшигт урлагийн эзэмшсэнд оршиж байсан. Шерешевскийн сургуульд нэгдvгээр ангиас нь эхлээд ой тогтоолтын урлагийн заадаг байжээ. Мөн тvvний мэдрэхvйн эрхтэн нь жигд хөгжсөн байдаг. Нэг удаа сэтгэл судлаач Выготский тvvнтэй хамт байж байгаад: - Та сургуулиасаа гэр хvртлэх замаа олох уу? гэсэн чинь. - Ололгvй яахав. Энэ хашаа бохир амттай хар ногоон өнгөөр будагдчихсан байна шvv дээ гэж хэлжээ. Мөн нэг удаа гудамжинд явж байгаад худалдагчаас цэцэг авах гэсэн чинь авч чадаагvй гэдэг. Яагаад гэвэл тэр худалдагчийн амнаас гарч байгаа vг нь муухай бохир өнгөтөй байсан гэдэг. Ой тогтоолтын дараагийн зарчим буюу нийлэмжийн зарчим Бидний цээжилж байгаа бvхэн хоорондоо уялдаа холбоотой. Бидний мэддэг зvйл хvлээн аван цээжилж байгаа мэдлэгтэй холбогддог. Нэгдvгээр ангийн сурагч эсвэл нэгдvгээр курсын оюутан эхэндээ юу ч мэдэхгvй байснаа хоёр гурван жилийн дараа суурь мэдлэгтэй болсны дараа vзсэн хичээлтэйгээ холбоотой шинэ материалыг маш амархан хvлээн авч, цээжлэх чадвартай болсон байдаг. Аливаа зvйлийг сайн цээжилж суръя гэвэл цээжлэх гэж байгаа зvйлээ өөрийнхөө мэддэг мэдлэгтэйгээ ямар нэгэн хэлбэрээр холбож чаддаг байх хэрэгтэй. Дийлэнх хvмvvс өөрийн мэдэлгvй ямар нэгэн байдлаар ингэж чаддаг. Тухайлбал, утасны дугаар цээжлэх ч юм уу эсвэл хэн нэгнийг нэрийг цээжлэхдээ хvссэн хvсээгvй таньдаг хvнийхээ нэр, мэддэг утасны дугаар, он эсвэл тэмдэглэлт vйл явдлын он тоололтой зvйрлvvлэн цээжилдэг. Энэ чадвараа vргэлж хэрэглэж хэвшвэл бидний ой тогтоолт vлэмж сайжрах нь ойлгомжтой. Дараагийн зарчим бол хэтрvvлэг Хэтрvvлэг гэж юу вэ? Бидний сэтгэл хөдлөлтөй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг өдөр тутмынхаа ажлаа илvv сайн цээжлэхийн тулд сэтгэл хөдлөлөө аль болох идэвхтэй оролцуулах хэрэгтэй. Ингэж чадвал мартагдахааргvй цээжлэгдэнэ. Хамгийн амархан мартагддаг зvйл гэвэл сонирхолгvй хичээл. Уншаад байдаг л байдаг, уншаад л байдаг тэгээд нэг мэдэхэд унтчихсан байдаг. Төсөөлөөд vзье л дээ магадгvй бидний цээжлэх гээд байгаа мэдээлэл бодитой зvйл гээд бодчихоё. Бид бvгдээрээ л хvvхэлдэйн кинонд дуртай байсан. Хvvхэлдэйн кинонд амьгvй зvйл амилаад явж байдаг. Өөрийн гэсэн зан ааш, араншинтай болсон байдаг. Бидний тэр цээжлэх гэж байгаа зvйл маань яг иймэрхvv байдлаар амилсан байвал бvрэн боломжтой биз дээ. Яагаад гэвэл бид энэ бvхнийг төсөөлж байгаа. Бидний төсөөлөлийг хэн ч барьж чадахгvй. Бид хvссэн бvхнийгээ төсөөлөх чадвартай. Эсрэг хvйстэнтэй буюу секстэй холбоотой зvйл амархан тогтоогддог гэсэн дараагийн зарчим Питер Равена гэдэг эрдэмтэн 1491 онд «Феникс» гэдэг номондоо: “Залуу минь, та ямарваа нэгэн зvйлийг цээжлэхийг хvсвэл эсрэг хvйстэнтэйгээ дуртай vйлдлээ хийж байна гэж төсөөлөөд, тэр vйлдэлтэйгээ цээжлэхийг хvссэн мэдээллээ холбон цээжлээрэй” гэж зөвлөсөн байдаг. Эмэгтэйчvvд нь ямар нэгэн мэдээллийг цээжлэхийн тулд эрчvvдтэй холбож, эрчvvд нь эмэгтэйчvvдтэй холбож цээжлэх юм бол илvv амархан тогтоогддог гэсэн зарчим байгаа юм. Гадаад vг цээжлэхдээ ямар нэгэн хvнтэй холбож цээжлэх хэрэгтэй. Жишээ нь, муухай vгнvvдийг бодъё. Та бидний дайсан, хамгийн дургvй хvн хажууд сууж байна гэж төсөөлөөд «бос суу», «бос суу» гээд удирдаж байгаа мэтээр төсөөлөх юм бол хvссэн хvсээгvй ямар нэгэн сэтгэлийн таашаал хvртэнэ. Эмч болчихсон байна гээд төсөөлөөд, хvнд хагалгаа хийж байна, хэвлийг нь зvсээд дотоод эрхтэнvvдийг нь нэг нэгээр нь нэрлээд байна гэж төсөөлсөн ч болно. Ой тогтоолтоо байнга цэнэглэвэл тэр маань хvссэн хvсээгvй сайжирна. Яагаад гэвэл бидний цээжлэх явдал бол ажил, энэ бол дадал. Бид нэгдvгээр ангидаа ороод уншиж, бичиж сурдаг. Харамсалтай нь манайд төдийгvй дэлхийн боловсролын системд цээжлэх дадлыг эзэмшvvлэх тал дээр ерөөсөө анхаардаггvй. Магадгvй бид нэгдvгээр ангидаа цээжлэх дадлыг эзэмшчих юм бол бидний оюуны хөгжил эрс хурдацтай болж, 11 жилийн дотор сурах юмыг хэдхэн жилийн дотор сурч суут хvмvvсийн эгнээнд орох өргөн боломжтой. Төсөөлөх чадвар, бидний сэтгэлийн хөдлөл маань суутнуудын чадвар гэж ойлгож болно. Эйнштэйн өөрийнхөө нээлтийн яаж хийсэн бэ? Тэр та биднээс юугаараа ялгаатай юм бэ? Таван нас хvртлээ ярьж чаддаггvй, нэлээд тааруу сурдаг. Патентын товчооны жирийн ажилтан байсан. Харин тvvний хамгийн гол чадвар тvvний сэтгэлгээний хэлбэрт оршиж байжээ. Тэр төсөөлөх чадвар, төсөөлөх сэтгэлгээнийхээ тусламжтайгаар Харьцангуйн онолоо нээсэн байдаг. Тэр төсөөлж, бvх зvйлийг бодитойгоор мэдэрч сэтгэдэг байсан. Хvний сэтгэлгээий хэлбэр амжилтын vндэс болдог. Амжилтанд хvрсэн дэлхийн 500 хvнээс Наполеон Хилл судалгаа авсан байдаг. Мэдээж лидерийн сэтгэл зvйн онцлог шинжvvд ихэнхэд нь байсан. Гэхдээ тэд бvгдээрээ мэдрэмж, мэдэрхvйгээ маш сайн ашигладаг, зөн совиндоо итгэдэг байсан ажээ. Марталт Бид хvссэн хvсээгvй цээжилсэн зvйлээ мартдаг. Зарим хvмvvс: “Би хvссэн бvхнээ цээжлэх албагvй. Тархины ачаалал ихэснэ гэдэг. Энэ бол худлаа. Бидний тархины багтаамж асар их учраас хэзээ ч шавхагдахгvй. Канадын мэдрэлийн мэс засалч У.Пенфилд 20-р зууны 70 аад оны vед татаж унадаг /эпилепси/ өвчтэй хvмvvсийн тархин дахь уналтын голомтыг авах мэс засал хийдэг байсан. Тэдний чамархайн хэсэгт нь зvvгээр хатгаад тог залгахад тэр өвчтөнvvд өнгөрсөн амьдралынхаа дурсамжуудыг маш тод, яг одоо болж байгаа юм шиг санаж чаддаг байсан юм. Нэгэн өвчтөний дурсамжаас нь сонсоход: “Тэр дурсамжиндаа хvvхэд насандаа очсон байсан бөгөөд тэр vеийнхээ vйл явдлыг яг одоо болж байгаа юм шиг санаж байжээ. Дурсамжинд нь орой болж, ээж нь: “Миний хvv хоолоо ид” гэж дуудаж, нөгөө хvvхэд гэртээ ороход ээж нь ширээн дээр хоол хийгээд тавьсан байжээ. Бид хэзээ нэгэн цагт хоромхон зуур харах сонсох мэтээр мэдэрсэн бvхнээ тогтоодог. Тэр бvх дурсамжууд бидний тархинд хадаглагдаж байдаг. Гагцхvv тэдний ихэнхийг эргэн санаж чаддаггvй. Харин сэтгэл санаагаа удирдах тусгай дасгалууд хийж сурвал санахыг хvссэн дурсамжаа сэргээн санах боломжтой. Бидний оюун ухаан гэдэг бол гайхамшигтай зvйл. Гагхvv бид тэрийг бvрэн ашиглаж чаддаггvй. Хvсвэл vvнийг яаж ч хөгжvvлэх боломжтой. Энэ жишээг 1991 оноос хойш Англид явагдаж байгаа Дэлхийн дээр ой тогтоолтын аварга шалгаруулах тэмцээн дээрээс харж болно. Тэр тэмцээнд оролцогчид ихэнх нь жирийн хvмvvс байсан бөгөөд тэд өөрсдийгөө гайхамшигт хэмжээнд хvртэл хөгжvvлж чадсан байдаг. Ой тогтоолтын спортын тамирчид vг, тоо, тvvхт он тоолол, хvний нэр нvvрийг хэдэн зуу мянгаар нь цээжилж чаддаг. 2005 оны 8 сарын 13-с 15-ны хооронд Оксфордод энэ жилийн Ой тогтоолтын спортын аварга шалгаруулах тэмцээн явагдана Манайд ч гэсэн Ой тогтоолтын спортын vндэс тавигдсан бөгөөд “Сэтгэшгvй ухаан” сургалтын төвийн дэргэдэх “Дээд Оюун” клубын гишvvд энэ чиглэлээр бэлтгэгдэж байгаа билээ. Энэ клубын гишvvд 2005 оны 5 сарын 28, 29-нд Монголдоо Ой тогтоолтын анхны тэмцээнийг явуулсан юм. Уг тэмцээнд 100 vг, 100 тоо сонсож, харж, 45 хvний нvvр царай, 1 багц хөзөр /52 ширхэг/ цээжилж өрсөлдсөн. Нэг нэгж мэдээллийг цээжлэх хугацаа 5 секунд байсан бөгөөд 100 тоо эсвэл vгийг 500 секунд буюу 8 минут 20 секундэнд цээжилж байв. «Сэтгэшгvй ухаан» төвийн Ой ухаан сайжруулах тухай лекцээс тэмдэглэл хийсэн Ж.Алтантуяа
бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 275

Сэтгэгдэл:

хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай хайртай алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт алга ташилт
Бичсэн: Зочин хэзээ: 19:28, 2012-01-30 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)