2011-10-13,21:32

Тоглоомд донтсон зовлонт ирээдvй


Тоглоомд донтсон зовлонт ирээдvй
Технологийн хөгжлийг дагаад хvvхдvvдийн дунд нэгэн шинэ төрлийн өвчин бий болсон нь компьютер тоглоомд донтох эмгэг юм. Сvvлийн жилvvдэд асар хурдтай хөгжсөн мэдээллийн технологийн шинэчлэлийг орчин vеийн хvvхдvvд соргогоор хvлээн авч, тvvний хор хохирлыг ч амсаж байна. Нийслэлд PC тоглоомгvй орон сууцны орц, хонгил гэж байхгvй болов. Хvvхдvvдийн хообийг зоосны нvхээр харсан улс байр сууцаа өргөтгөн хэдэн компьютер суурилуулаад тоглуулж байна. Хотын төвөөр борооны дараах мөөг шиг дэлгэрсэн компьютер тоглоомын ийм газрууд захын хороолол, аймаг, сумд руу хvрээгээ огцом тэлэв. Манай улсад компьютерт донтсон хvvхэд анх 2004 онд Сэтгэцийн эрvvл мэндийн vндэсний төвд хэвтэж эмчлvvлжээ. Тvvнээс хойш тус эмнэлэгт хандах хvvхдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Ерөнхий боловсролын сургуулийн нэгдvгээр ээлжийн амралтаар гурван хvvхэд хэвтэж, сэтгэл заслын эмчилгээ хийлгэжээ. Өвчин нь даамжирсан хvvхэд 2-3 удаа эмнэлэгт хэвтэх тохиолдол ч цөөнгvй гэж тус эмнэлгийн Хvvхдийн тасгийн эмч Д.Энхтуяа ярилаа. Аав, ээж нь салсан, хойд эцэг, эхийн гар харсан эсвэл ээж, аав нь архичин, гэр бvлийн хvчирхийлэлд өртсөн хvvхдvvд стресст орж тvvнээ тайлах гэж компьютер тоглоомд дурладаг. Тэр нь сvvлдээ өвчин болон даамжирдаг аж. Хvvхдийн гэнэн сониуч зан ч тоглоомын өвчинд өртөх хөшvvрэг болж мэднэ. Мөн элбэг хангалуун амьдралтай айлууд хvvхдээ буруу эрхлvvлж, дур зоргоор нь аяглуулсаар тоглоомын донтон болгож байна. Тус эмнэлгийн эмчийн PC тоглоомд донтож хэвтсэн хvvхдvvдээс авсан судалгаагаар ийм дvгнэлт гарчээ. Хотын гудамжаар тав алхаад л таарах PC тоглоом гэсэн хаяг бvхий хаалгыг татаад vзээрэй. Тэнд голдуу 10-14 насны хөвгvvд ид начигнуулж байдаг юм. Ийм насандаа тасралтгvй тогловол донтох өвчинд нэг, хоёрхон жилийн дотор өртдөгийг мэргэжлийн эмч санууллаа. Амьсгаа давчдан бачуурмаар бvгчим өрөөнд 20-30-аад хvvхэд тоглоомдоо улайран хажууд хэн юу хэлэхийг ч vл анзааран буудалцаж, нvдэлдэж, дэлбэлж байдаг. Хvvхдийн тоглож байгаа тэр умгар өрөөнд цэвэрлэгээ хийнэ гэж vгvй. Тоглоомд донтсон хvvхдvvд бохир орчинд долоо хоногийн 5-6 өдрийг өнгөрvvлдэг. Тоглоомд донтсон хvvхэд цочир ууртай болохоос гадна олон цагаар компьютерийн ард суусаар хөдөлгөөний хомсдолд орно. Удаан хугацаагаар тоглохдоо хоол ундаа мартчихна. Vvнээс болж ходоод гэдэс хямрах нь тvгээмэл. Заримдаа гаднаасаа цоожлуулаад шөнөжин тоглодог нь нууц биш. 14 хоног гэртээ харилгvй сураг тасарсан хvvг аав, ээж нь тоглоомын газраас олжээ. Хотын PC тоглоомын газруудыг нэг бvрчлэн самнаж байж, гэрээ мартсан хvvгээ олж авсан байна. Бие засах газаргvй ганц өрөөнд гаднаасаа цоожлуулаад яаж хонодог юм гэхэд жаал хvv, “Нэг шил ундаа, гурилан боов аваад орчихдог” гэв. Тэгвэл бие засахдаа яах вэ, “Ундааныхаа шилийг ашиглана” гэж байна. Шөнөжин тоглож байгаад, vvрээр нойр хvрвэл сандлуудаа нийлvvлж байгаад унтчихдаг гэнэ. Уг нь PC тоглоомын газруудыг цэгцлэхээр болж шаардлага хангахгvй бол хаалгыг нь барьсныг санаж байна. Гэсэн ч энэ ажил vр дvнгээ өгөөгvйн гэрч нь өнөөгийн замбараагvй олон тоглоомын газар. Хvvхдийн чөлөөт цагийг өнгөрvvлэх vvнээс өөр газар Монголд алга. Өглөө, өдөр, орой хэзээ ч очсон vvд нь нээлттэй байдаг энэ газар руу хөвгvvд соронзон мэт татагдах боллоо. Уг нь биеийн өв тэгш хvмvvжил олгох төрөл бvрийн спорт клуб байвал хvvхдvvд тэр бvр “аюултай тоглоом” руу хошуурч сэтгэлээ зогоохгvй л байх. Фитнесс болон усан спортын клубийн төлбөрийг энгийн айл гаргаж дийлэхгvй. Сард 40-50 мянган төгрөг төлөөд хvvхдээ бассейнд явуулснаас тэр мөнгийг өөр зvйлд зарцуулах нь дээр гэх хvн дийлэнх байгаа. Харин PC тоглоход 100, 200 төгрөгтэй байхад л хангалттай. Хичээлдээ явахад нь “зайрмаг аваарай” гэж өгсөн мөнгийг хөвгvvд эргэлзэх юмгvй тоглоомын газарт тушаадаг. Тоглох мөнгө олохын тулд хулгай хийх, сурах бичгээ тоглоомын мөнгөнөөс арилжихаас сийхгvй. Сvvлдээ аав, ээжийнхээ халаасыг “тонших”-ыг юман чинээ санахаа болино. Хичээлээ тасалж, тэр хэмжээгээр сурлага муудаж, сургууль гэхээр нойр нь хvрэх ч энvvхэнд. Хорвоотой танилцах насандаа тоглоомд донтсон хvvхэд ингэж хохирдог. Ийн хараа хяналтгvй гадуур явахдаа тэнvvлч хvvхдvvдтэй нийлж элдэв гэмт хэргийн золиос болох гээд зовооно. Тоглоомд донтсон хоёр хvvхэд гэмт хэрэгт холбогдож, нэг нь хvvхдийн хорих анги руу ачигдсан юм билээ. Мэдээллийн технологийн эрин зууныг компьютергvйгээр төсөөлөх аргагvй. Технологийн дэвшлийг дагасан сөрөг vр дагавар багачуулыг маань чимээгvйхэн сөхрvvлж байгааг хvvхдэдээ анхаарал тавьж амждаггvй “завгvй” ээж, аавууд ухаараасай. Хvvхэд тань хэнтэй нөхөрлөж, чөлөөт цагаа яаж өнгөрvvлдгийг хянаж байх нь эцэг, эхчvvдийн vvрэг. “Сургуулийн өмнөх насны хvvхэд өдөрт 20-30 минут, бага, дунд ангийнхан 30 минутаас нэг цаг тоглоход эрvvл мэндэд ямар нэг сөрөг vр дагавар vзvvлэхгvй. Хvvхдийн мэдрэлийн хvлээн авах чадамж нь энэ” гэж Д.Энхтуяа эмч зөвлөлөө. Эрхлvvлж байна гээд дураар нь дургиулаад байвал тоглоомд донтсон хvvхдvvд л Монголын ирээдvй болох нь. Тоглоомын дон томчуудын архидан согтуурах донтой агаар нэг гэнэ. Энэ юу ч биш. Өндөр хөгжилтэй орнуудад ч компьютер тоглоом шvдний өвчин болжээ. Өнгөрсөн зун манай улсад ирсэн АНУ-ын сэтгэл судлаач “Манай улсад ч компьютер тоглоомоос болж сөрөг vр дагавар их гарч байна. Компьютерт донтох нь хvvхдэд мансууруулах бодис хэрэглэсэнтэй дvйцэх хэмжээний нөлөө vзvvлдэг” гэжээ. БНСУ-д vvнтэй холбоотой нэгэн судалгаа хийжээ. Тус улсын хvн амын 60 хувь нь интернэт хэрэглэдэг. Тэдний 40 хувийг 15-19 насныхан эзэлдэг гэнэ. Судалгаанд хамрагдсан хvмvvсийн 26 хувь нь компьютерт хөнгөн, 3.1 хувь нь ноцтой донтсон тухай дvн гарч гэнэ. Vvнтэй харьцуулахад манайх өчvvхэн бага vзvvлэлт ч тоглоомд донтсон ирээдvйг улсаа даатгахад ойрхон байна. Компьютерээс салахгvй байгаа хvvхдээ аваад эмнэлэгт хандсан нь л дээрх болохоос хvvхдээ донтсоныг ч мэдэхгvй эцэг, эх хэчнээн байгааг хэлэхэд хэцvv. Өндөр хөгжилтэй орнуудад тулгамдаад байгаа компьютер тоглоомд донтох өвчин манай улсын хаалгыг аяархан тогших нь энэ. Хvvхдийг зөв хvн болгон төлөвшvvлэх vндэс нь амар тайван гэр бvл гэдэг. Эрvvл хөрснөөс сайн ургамал ургадгийн адил тогтвортой, тайван амгалан гэр бvлээс сайн хvн төлөвшиж гарна шvv дээ.
бичсэн: PEACE төрөл: | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 533

Сэтгэгдэл:

Dalantai yaag iim ovchtoi bolood baigaa
ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх ярзайтал инээх
hehe 9yo angias temuulen
Бичсэн: Зочин хэзээ: 21:54, 2011-11-29 | Холбоос | |
Сэтгэгдэл бичих



:-)