2020 онд гурван секунд бүрт нэг хүн тамхинаас болж нас барна гэсэн тооцоо гарчээ
Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр. Энэ ч утгаараа тамхины хор хөнөөл, аюул бүхнийг сануулах чиглэлээр олон арга хэмжээ зохиогддог уламжлалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан мэдээгээр бол зүрхний шигдээсийн 25 хувь, уушигний хавдрын 90 хувь, архаг бронхитийн 75 хувийн шалтгаан нь болдог аж. Одоо дэлхий дээр 10 секунд бүрт тамхинаас болж нэг хүн нас барж байна. 2020 гэхэд гурван секунд бүрт нэг хүн тамхинаас болж үхнэ гэдэг тооцоо гарсан байна. Манай орны хүн амын 47 гаруй хувь нь тамхи татдаг гэсэн тоо бий. Гэхдээ гадаадын нэгэн байгууллагын хийсэн судалгааны албан бус мэдээллээр монголчуудын 68 хувь нь тамхи татдаг гэжээ. Английн “British Doctors Study” лабораторынхны судалгаагаар хүн тамхи татсанаар дархлааны эсүүдийг тогтворгүй байдалд оруулж зүрхний шигдээс, уушигны хорт хавдар үүсэх боломж олгодогийг тогтоосон байна. Тамхи татсанаар өөрийн амьдралаас 10-15 жилийг алдаж байдаг юм байна. Тэгвэл жил бүр тамхи үйлдвэрлэгчдийн ашиг 13 хувийн өсөлттэй гардаг ажээ. |