2011-09-25, 11:43

Дипломат харилцаатай орнуудPDFХэвлэхИ-мэйл
Бичсэн Ш.Батбаяр   
2009 оны 12-р сарын 21, Даваа гариг, 10:01
1.ОХУ - Оросын Холбооны Улс1921.11.05
2.Солонгос (Хойд) - Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс1948.10.15
3.Aлбани - Бүгд Найрамдах Aлбани Улс1949.05.24
4.Хятад - Бүгд Найрамдах Хятад Ард Улс1949.10.16
5.Польш - Бүгд Найрамдах Польш Улс1950.04.14
6.Болгар - Бүгд Найрамдах Болгар Улс1950.04.22
7.Унгар - Бүгд Найрамдах Унгар Улс1950.04.28
8.Румын - Румын Улс1950.04.29
9.Вьетнам - Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс1954.11.17
10.Энэтхэг - Бүгд Найрамдах Энэтхэг Улс1955.12.24
11.Мьянмар - Мьянмарийн Холбооны Улс1956...
бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 168
2011-09-24, 15:49

Эх хэлээрээ зөв ярьж, бичиж сурцгаая

ЦАХИМ БАГШ (2010.05.10-с худалдаанд гарна)



Зөв бичиж сурах хялбар арга
Багш нарт оршил болгох нь
Өнөөдрийг хүртэл зөв бичих дүрмийг заахад доорх үндсэн дутагдал гаргасаар байна. Сургалтын уламжлалт технологийн хоцрогдол болон түүний арга зүйн үндэстэй холбоотойгоор сургалтын нэгжийг багасгах гэж нэрлэж болмоор байна. Өөрөөр хэлбэл нэг дор,нэгж хугацаанд заавал зохих харилцан шүтэлцээтэй дүрмийг таслан хэсэглэн зааж,бүхэл бүтэн тогтолцоог алдагдуулснаас хүүхдэд тогтолцоот мэдлэг чадвар суухгүй байна. Тухайлбал:
• Төрөл ухагдахуунуудын хоорондын амин холбоог тасалж өөр өөр хичээл болгон үзсэнээр тэ...
бичсэн: PEACE төрөл: Different subjects | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1373
2011-09-24, 15:42

Гадаад үгийг зөв хэлбэржүүлье

Монгол хэлний vгийн санд нэгэнт хэвшсэн гадаад vгсийг зөв бичих явд...

бичсэн: PEACE төрөл: Different subjects | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 93
2011-09-21, 21:44

Road safety

бичсэн: PEACE төрөл: | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 112
2011-08-31, 22:42

Чингис хаан

бичсэн: PEACE төрөл: Movie | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 113
2011-08-31, 22:31

Чингис хаан

бичсэн: PEACE төрөл: Movie | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 147
2011-08-26, 20:51

21 аймаг дахь долоон гайхамшгийг тодрууллаа

21 аймаг дахь долоон гайхамшгийг тодрууллаа

Монгол Улсын 21 аймгийн нутаг дэвсгэр дээр байгаа байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газруудаасаа хосгүйд тооцогдох гайхамшгуудаа нэрлээд байгаа юм.

Монгол улсын хэмжээнд хүний анхааралд өртсөн байгалийн тогтоц, өвөрмөц байдлаараа сонин, содон, үзэсгэлэнтэй, түүх өгүүлсэн газрууд олон байдаг. Харин түүнээс 147 гайхамшигт газраа тодруулж дотоод, гадаадынханд таниулж, сурталчилж байгаа билээ. Эдгээр газарт та бидний сайн мэдэх Дорнод аймгийн Хэрлэн барс хотын туурь цамхаг, Буйр нуур, Өмнөговийн Хэрмэн цав, Завхан аймгийн Отгонтэнгэр хайрхан, Бор хярын элсэн манхан, Мухартын гол, Баянхон...

бичсэн: PEACE төрөл: It's Interesting | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 376
2011-08-08, 15:25

Хамгийн их амин дэм агуулсан жимс, ногоонууд


Шинэ жимс ногоо хоолны дэглэмийг тэнцвэржүүлэн, бодисын солилцоог идэвхжүүлж хүнийг эрүүл байлгадаг. Эдгээр нь булчинг уян хатан байлгаж хоол боловсруулах системийг цэвэрлэдэг. Мөн шим тэжээлээр баялаг байдаг. Жимс ногоонд амин дэм, эрдэс бодис, нян эсэргүүцэгч бодис ихээр агуулагддаг тул хүний биед маш хурдан шингэдэг.
Эрдэмтэд олон төрлийн жимс, ногоо судалсны үр дүнд доорхи төрлүүдийн ногоог хамгийн хамгийн гэж тодорхойлсон байна. Сортжуулан дундаас нь эдгээр шинэ төрлүүдийг гаргаж авчээ.

Цэцэгт байцаа: Агууламж-57 ккал. Ашигтай элементүүд-витамин С

Ягаан абрико: Агууламж-40 ккал. Ашигтай элем...

бичсэн: PEACE төрөл: Advice | (1) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1010
2011-08-08, 15:24

Хараа сайжруулах цогц дасгалууд

Нүдийг баруун, зүүн тийш хөдөлгөнө. Нүдийг дээш, доош нь хөдөлгөнө. Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ. Нүдээ хурдан, эрчимтэй анивч. Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн хар. Дараа нь нөгөө талдаа давтана. Нүдээ хооронд нь ойртуулна. Ойр ойрхон анивчих. Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас г.м. (жижигхэн цаас наасан ч болно) ойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ. Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана.

Холын xapaa муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлынхаа түшлэгийг налан хойшлохдоо амьсгаагаа аваад, у...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 461
2011-08-08, 15:23

Монгол эрдэмтэд харшлын эсрэг вакцин бүтээжээ

Манай улсын хувьд харшлаар өвчлөгсдийн тоо жил ирэх тусам өсч байгааг эмч мэргэжилтнүүд өгүүлж байна. Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын кабинетын харшлын үзлэг хийдэг нэг эмч өдөрт 40-50 хүнд үзлэг хийдэг болжээ. Харин Арьсны өвчин судлалын үндэсний төвийн харшлын кабинетаар өдөрт 300-400 хүн үйлчлүүлж байгаа аж. Монголд арван жилийн өмнөхтэй харьцуулахад харшлын гаралтай өвчний тоо гурав дахин өсчээ. Тэр дундаа харшлын шалтгаантай арьсны эмгэгүүд 2.5 дахин нэмэгдсэн байна. “Сүүлийн үед кимчи, өндөг, самрын төрлийн бүтээгдэхүүн, хиам зэрэг нь ма...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 178
2011-08-08, 15:20

Цагаан хоолтнууд урт насалдаг

Эрүүл саруул биетэй байж урт наслахыг хүсвэл та зөв хооллоорой. Гэхдээ өдрийн хоол хүнсний 60 хувь нь ногоо, жимс жимсгэнэ, үлдсэн хувь нь байгалийн цэвэр бүтээгдэхүүн байх ёстой гэдгийг мартав. Зуны цагт та махыг аль болох бага идэхийг хичээ. Долоо хоногт махыг 3-4 удаа, өндгийг доод тал нь гурван ширхэгийг ид. Харин хиам, лаазалсан мах, тарган өөхтэй махнаас аль болох татгалзах хэрэгтэй. Манайхан мах идэхгүй гэхээр янз бүрийн зүйл ярьдаг. “Мах иддэггүй хүн бие султай, өвчлөмтгий, цонхигор царайтай байдаг” гэдэг. Үнэндээ мах огт иддэггүй цагаан хоолтнууд урт насалдаг байна. Нас сүүдэр ная хүр...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 111
2011-08-08, 15:13

Нүдээ чилээхгүй ажиллаж сур

Хүний хамгийн идэвхтэй ажилладаг эрхтний нэг нь нүд. Элдэв бичиг цаас, компьютерийн дэлгэц, телевизор гээд нүд ядраах хараа муутгах шалтгаан ч олон. Харин танд энэ бүхнийг зогсоох боломж байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна.

1. Компьютер дээр ажиллахад нүд онцгой хүчлэн хардаг тул ойр ойрхон завсарлага авч бай.
2. Нүдээ сайтар аниад дараа нь нүдээ нээн том харах, 30 секундын зайтайгаар 5-6 удаа давтана.

3. Толгойгоо эргүүлэхгүйгээр дээшээ, доошоо, бүх тал руу 1-2 мин завсарлагатайгаар 3 удаа харах
4. Нүднийхээ алимыг доош баруун тийш, зүүн тийш болон эсрэгээр тойруулан эргэлдүүлэх. 1-2 мин завсарлаг...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 121
2011-08-08, 15:09

Сайхан амарцгааж байна уу? Сурах бичгийн тухай нийтлэл гарсан байна уншаарай

Энэ жилээс боловсролын тогтолцоонд өөрчлөлт оруулж, ерөнхий боловсролын дунд сургуулиудыг 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжүүлж байгаа. Тиймээс сургалтын шинэ хөтөлбөрт нийцүүлж дөрөв, есдүгээр ангийн сурагчдын сурах бичгийг шинээр зохиож буй юм. Нийт 65 нэр төрлийн сурах бичиг үйлдвэрлэснээс 33 нь шинэ нэр төрлийнх ажээ. Улсын хэмжээний ерөнхий боловсролын бүх сургуульд ашиглах сая гаруй сурах бичиг хэвлэлтээс гарч бэлэн болсон агаад орон нутаг болон нийслэлийн сургуулиудад аль хэдийнэ тарааж дуусчээ. ЕБС-ийн бага ангийн бүх сурагчийн сура...

бичсэн: PEACE төрөл: Announcement | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 156
2011-08-06, 22:37

Эссэ хэрхэн бичих вэ?

Гадаадын, ялангуяа Америкийн их, дээд сургуулийн өргөдлийн маягтыг бүрдүүлэхэд эссэ буюу зохион бичлэг бичих шаардлага зайлшгүй гардаг. Эссэ буюу зохион бичлэг нь таныг элсэлтийн шалгалтын комиссын гишүүдэд танилцуулах чухал боломж олгож буй хэрэг юм.
Их, дээд сургуульд өргөдөл гаргагчид ихэнхдээ зохион бичлэгээ албан ёсны, мэргэжлийн үг хэллэгтэй, өөрийн зорилгоо зөв тодорхойлсон байх ёстой гэж боддог. Энэ нь магистр болон түүнээс дээш шатанд суралцагсдын хувьд анхаарах ёстой асуудал боловч бакалаврын шатад суралцагсдын хувьд зохион бичлэгтээ өөрийгөө хувь хүний талаас нь илүү танилцуулж бичих...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 194
2011-08-06, 22:36

Зүрхэнд тустай 10 бүтээгдэхүүн

«Таны эрүүл мэнд ямар байх нь юу идэж байгаагаас тань шууд хамаарна» гэсэн үг байдаг. Түргэн хоол эрүүл мэндэд муу болохыг бүгд мэддэг болсон билээ. Ингээд эрүүл мэндийн мэргэжилтнүүдийн зөвлөсөн зүрхэнд тустай 10 бүтээгдэхүүнийг танилцуулья.
Овьёос
Овьёос нь омега-3 гэдэг өөхний хүчил, фолийн хүчил, кали болон эслэгээр баялаг байдаг учраас холестериныг бууруулан зүрхний цусан хангамжийг сайжруулдаг байна. Мэргэжилтнүүд өглөөний цайндаа овьёосны зутан идэхийг зөвлөжээ.
Яргай загас
Бусад аливаа загасны адил яргай загасанд даралтыг бууруулж, цус бүлэгнэхээс урьдчилан сэргийлдэг омега-3 өөхний хүчил ...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 152
2011-08-06, 21:31

Хольж идвэл хор болох, хоорондоо зохицохгүй 12 "хослол"

"Ходоод хогийн сав биш". Монголчуудын хооллох урлаг дэлхий нийтээс хоцорч байгаа нь тодорхой юм. Төрөл бүрийн л хүнсийг ходоод руугаа чихсэнээс болж янз бүрийн өвчтэй болдог. Тийм ч учраас ямар төрлийн хүнсний зүйлийг яаж хэрэглэвэл зохистой болохыг сонирхуулж байна.

1. Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идэхгүй байх:
Шарсан үхрийн мах болон төмсийг хольж идвэл ходоод гэдэсний чадавхид муугаар нөлөөлдөг.

2. Сонгиныг дүфүтэй хольж идэхгүй байх:
Дүфүд хадгалагдаж байгаа кальци болон сонгинын доторхи өвсний хүчил нийлээд өвсний хүчлийн кальци болж ходоодны шингээлтийг харшилдаг.

3. Буурцгийн ээдмий...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 1070
2011-08-06, 21:28

Ганц минутын дотор хэрхэн тайвширч болох вэ?

Хэрвээ та амархан бухимддаг, таны уур юу юугүй л дүрэлздэг зантай бол та хир хурдан хугацаанд тайвширч чаддаг вэ. Эсвэл бухимдсан чигтээ бүтэн өдрийг өнгөрүүлдэг үү. Хэрвээ та уур бухимдлаа тэр бүр тайлж чаддаггүй бол нэг минутын дотор л тайвширч болох дасгалыг хийгээд сурчихад илүүдэхгүй биз ээ.

Богино хугацаанд тайвшрахын тулд өөрийн ухамсартаа хийсвэр дүрийг бий болгон төсөөлөх хэрэгтэй. Бид хийсвэрлэлийн тусламжтайгаар хүрээлэн буй орчноосоо их хэмжээний мэдээллийг авдаг. Сэтгэл зүйчид ийм хийсвэр дүрслэлийн тусламжтайгаар цочирсон мэдрэлийг хамгийн богино хугацаанд тайвшруулж болно хэмээн ...

бичсэн: PEACE төрөл: Advice | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 179
2011-07-29, 23:16

С.Жавхлангийн дуунаас

бичсэн: PEACE төрөл: Song | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 222
2011-07-26, 21:35

Хар Хорин

бичсэн: PEACE төрөл: Cities in the world | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 114
2011-07-07, 23:58

Песни Дробыша

бичсэн: PEACE төрөл: Concert | (0) Сэтгэгдэл | найздаа илгээх | уншигдсан: 180